2008-02-27 - С.Нарангэрэл багшийн хүндэтгэлийн лекц болно
Бичсэн:
Обдоо
ХЗҮТ дээр 2008 оны 2 сарын 29 ны өдөр 14 цагаас Академич С.Нарангэрэл багшийн "Эрх зүйн толь цуврал бүтээл:шинжлэх ухааны үнэ цэнэ" сэдэвт хүндэтгэлийн лекц болох бөгөөд энэ үеэр академичийн бүтээлийн үзэсгэлэн, ХЗҮТ-ийн бүтээлийн үзэсгэлэн гарна.
Тус лекцэнд хууль зүйн ухааны эрдэмтэн докторууд оролцох болно.
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-26 - Орон зай үзэсгэлэн
Бичсэн:
misty
Дээр нэг тэнэж яваад үзсэн үзэсгэлэнгийн зурагнууд. Орон зай гээд гоё үзэсгэлэн байсан. Оруулаагүй удчихаж.
МУЭ-ийн нэрэмжит шагналт Б.Төмөрбаатар "Зохиомж IV"
МУЭ-ийн нэрэмжит шагналт Ц.Нарангэрэл "Талын айлууд"
Үнэн гоё цэлгэр тал, нам тайван байдал харахад тайвширмаар урамтай байгааз ;)
МУЭ-ийн нэрэмжит шагналт Д.Мөнхбат "Сартай шөнө"
Б.Нямхүү "Би мэдэхгүй"
Хэхэ нүдэн балай, чихэн дүлий гэдэг үгийг харагдуулмаар. Мэдсэн ч мэдэхгүй мэдэхгүй ч мэдэхгүй нууцлаг амьдрал
Н.Содномдорж "Суудал" Түүхийн эмгэнэлт жүжиг
МУЭ-ийн нэрэмжит шагналт Д.Батмөнх "Азрага"
МУЭ...
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-26 - Хожуу ухаарал
Бичсэн:
misty
Сонин юм даа. Хачин юм даа. гайхалтай юм даа. Ер нь л нэг тиймэрхүү.
Нөгөө арзгар Мисти чинь замбараагүй арван шар үсээ авч нэг боож үзээд барьж нэг баглаж үзээд болохгүй болохоор нь нэг өдөр хумьж самнаад шулуухан, тэгшхэн намбатай болж үзвээ. Тэгсэн чинь хүмүүс таньдаггүй ээ. :P
Хэнсэн билээ гээд харуул нэг асуув, чи байсан юм уу гээд үйлчлэгч нэг хэлэв. Үс нь өөр болчиж гэж зөндөөн хүн шивнэв. Би харин толгой дохив.
Толгойтой үсээ өөрчлөх чинь их хамаатай эд юм байна гэдгийг ийм хожим ухааржийнөөө би. Одоо гэхдээ харжийгаад буцаад томоотой арзгар болнооо. :D
Үсэн дээр нэг иймэрхүү ам...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-26 - ГАШРААДАГ ЗҮЙЛС.....
Бичсэн:
Обдоо
Бид нар бага байхдаа юу юу гашраадаг байсан бэ ? Та нэг санах гээд үзэл дээ. Бага насныхаа тэр тусмаа бүүр жаахан хүүхэд ахуй насныхаа бичлэгийг заримыг санадагүй юм. Хамгийн эхнээс санах гэхээр 4 наснаас хойшхийг л хагас хугас маягаар л санаж эхэлдэг. Зарим хүн 2-3 наснаас хойшхи зүйлээ санадаг гэнэ лээ. Тэгэхээр миний мэдрэхүй сүүлд хөгжсөн юм шигээ. Бацаан байхдаа олон сайхан юм гашраадаг байжээ. Тэднээс одоо үлдсэн нь байгаа их цөөхөн болчихож:
Мамбсаа гашраах /Монпаса/: Одоо мамбсаа гэж байдаг болов уу лав байхгүй байхаа. Төмөр дугуй хайрцаг дотор байх тоо томшгүй олон мамбсааг идэх ...
|
|
Сэтгэгдэл (15)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-25 - идүүртэй..2
Бичсэн:
хундага
идэж, идүүлсээр.. мэил шидэлцсээр.. хамгийн сүүлд би нэг хазаж өгөөд..биш ээ, хазах биш зуусхийгээд.. нөгөө тал хариу үйлдэл үзүүлээгүй тул тэгсгээд "шүдээ" суллах шив дээ. хөөрхий идүүлж залхсан уу, ингэсгээд зогсохгүй бол хамаг булайгаа тоочих нь гэж гэнэт сэргэв үү.
түүний "өнгө" ямар байсан бол?
харамсалтай нь, зарим киибандуудын тодорхойлсончлон, садист миний "садар" дур хүсэл дарагдах нь байтугай улам бүр гааран оволзож, тамлан туршигч би вээр энэхүү идэлцээнд хамаарах өөр нэг гол объектийг овоо хараандаа авахыг зорин, түүнийг онилмоор байгаагаа эвтэйхэн илэрхийлэв. хөөрхий минь, год ...
|
|
Сэтгэгдэл (25)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-25 - Бөөрөнхий, бөв бөөрөнхий
Бичсэн:
misty
Дэлхий бөөрөнхий биш, мөн, биш, мөн мөн мөн бөв бөөрөнхий юм байна гээд аль дээр батлагдаад нотлогдоод хэрэгжээд итгээд явжийгээ. Харин дэлхий дээр байгаа хүмүүсийг нь бөөрхөний гэж яагаад хэн ч хэлээгүй юм бэ?
Бөв бөөрөнхий, дэлхий шигээ эргэдэг, холуур тойрдог гэж яагаад хэн ч батлаагүй юм бэ? Ингээд бөөрөнхий дэлхий дээр бөмбөрөөд явжийсэн чинь бөөрөнхий хэлтэй, хэлэх гэсэн үгээ бөөрөнхийлдөг, холууур тойруулж давхар утгатай хэлдэг өчнөөн төчнөөн хүнтэй таарчдий.
Залхуутай юм. Миний IQ хүрэхгүй юм байна ш дээ. Тэр бөөрхий хэлийг нь орчуулах гэж холуурыг нь ойртуулах гэж, давхарыг нь дан б...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-25 - Өөрт оршин буй дутагдалыг арилгах мастер төлөвлөгөө
Бичсэн:
Обдоо
Ийм нэгэн төлөвлөгөө хүчээр гаргуулаад манай дарга гэхдээ дээхнээд л дээ. Оршин буй дутагдалгүй хүн гэж байдаггүй гэнэ. Тэгээд "Өөрт оршин буй дутагдлыг арилгах мастер төлөвлөгөө" гэж юм гаргуулаад жилийн эцэст түүнийг шалгадаг байлаа. Манайхан ямар бил ээ дээ. Заавал хүнээр ингэ тэг гэж хэлүүлж байж юм хийдэг тэгээд түүнийгээ шалгуулж байж санаа амардаг тийм л хүмүүс ш дээ. Багаар ажиллана гэхээр нэгэндээ найдаад алга болно. Тамхи татна, архи ууна, ажил таслана, хү...ндэнэ, ажил хийдүүлнэ, эхнэрээ гомдооно, найзаа хуурна, өөрийгөө үл хөгжүүлнэ.... гэх мэт дуусахгүй. Энийг л өөрт оршин буй ...
|
|
Сэтгэгдэл (13)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-24 - Буруу харж зөв ойлгов
Бичсэн:
AttiIa
Таних мдэхгүй газар явж байхад энд тэнд заасан замын заалт таних тэмдэгүүд маш их хэрэг болдогийг хэн хүнгүй мэднэ. Би Нюрнбергийн онгоцны буудал дээр явж байхад энэ таних тэмдэгүүд их сонин санагдаж билээ. Уг нь Observation Deck гэж заасан байсан боловч тухайн графикийг хийсэн дизайнер яагаад чухам ингэж сэтгэсэнийг сайн ойлгосонгүй. Миний толгойнд хамгийн түрүүнд майн баярын жагсаал санаанд ороод тэсэлгүй инээд хүрч билээ. Мөн түүнээс гадна хальт харвал эмэгтэй нэг төмрөөр эрэгтэйнхээ тун эвгүй газар цохиж байгаа мэт ч санагдаж болох юм. мөн түүнээс гадна 2 дохь зураган дээр хүмүүс нисэхэ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-24 - идүүртэй..1
Бичсэн:
хундага
нэгэн хүнийг тамд очтол нь муулж, хов чирсэн мэил ирэв. ирүүлсэн этгээдийг би үл таних. тэр этгээд харин нэрийг минь мэдэхээр барахгүй, мэилийн минь хаягаар манид санаа зовсон царайлж хов хутгаж байгаа бололтой.
тэр хүний дотор ямар өнгөтэй байгаа бол?
хатгаж өдсөн маягийг далдлан байж, хамаг үгийн сангаа шавхан байж, янзыг нь үзэж "янаглан" киибэрдэхээр хариу бичиж үзэв. тэр дорхноо хариу нь ирж байна. юу юунаас илүүтэй зөвхөн надад л санаа тавьж, ямар ч тохиолдолд зөвхөн намайг л бодсондоо ингэж байгаа гэж бичиж. итгэсэн гэдгээ илэрхийлээд, ихэд гялайснаа бичиглээд, нэмж жаахан "идэж" үзэ...
|
|
Сэтгэгдэл (15)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-23 - Ном
Бичсэн:
Friska
Нилээн хэд хоногийн өмнө МҮТВ-ээр нэг кино үзээд, нэг Альжир жаал...Францууд өргөж аваад, тэр үеийн улс төрийн байдлаас болж яаж гадуурхагдаж байгаа тухай. Үсийг нь шараар будчдаг нээх хөөрхөн, тэгсэнээ тас хар нүд хөмсөгтэй, сүмд очоод дуулж чадах уу гэсэн чинь нээх инээдтэй дуу дуулаад бүжиглэдэг эгдүүтэй бацаан. Тэхдээ киноны тухай биш л дээ. Тэр кинон дээр гардаг багш залуу нэг хүүхэнд энийг уншаарай гээд ном өгдөг юм, тэр нь Альбер Камю-Хөндлөнгийн хүн. Түрүү жил Уналт-ыг нь уншаад таалагдсан. Тэгээд уншмаар санагдаад. Ном хайдаг орос сайт дээрээ хайлаа, олдож байна...татаад авсан, маргаа...
|
|
Сэтгэгдэл (24)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-23 - ...ёстой гоё цэцэгийг идээд байхаар харамсалтай...
Бичсэн:
AttiIa
Өнөөдөр сүүлийн үед хүн болгон яриад байгаа Пүүжээ-г зорин байж орж үзэв. Үнэхээр их өрөвдлөө...сэтгэл хөдөллөө. Хажуу хавирганд хүмүүс пиг байсан тулдаа л нулимасаа залгин залгин үзэв. Яалтай ч билээ дээ. Би л өдөр тутамдаа өөртөө тохиолдоод байдаг жижиг сажиг асуудалууддаа түүртэн хааяа хааяа бухимдаж суух энэ бяцхан охины туулж өнгөрүүлсэн арван хэдхэн жилийн тэр их хатуу хөтүүгийн хаана нь ч хүрэхгүйг мэдээд өөрөөсөө ичих ч шиг. Зарим нэгэн хүнд амьдрал гээч энэ дагуурын үг хэтэрхий л хатуу загнах юм даа. Тэр бяцхан охины гэгээн цагаахан дүр төрх, эмээ ээжийн цайлган инээд, хаа холын...
|
|
Сэтгэгдэл (7)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-22 - Тэжээвэр..
Бичсэн:
shine
Яс горьдсон нохой, тэжээвэр хурга гээд л олон үг байдаг даа заримыг нь санахгүй юм. Эдгээр амьтад заавал ч үгүй хэн нэгэн хүний хаяж өгсөн, эсхүл бэлдэж амруу нь цутгасан хоолыг л иддэг. Нохой хуцаж хүнрүү дайрвал эзэн нь хоол хаяж өгөөд дуугүй болгоно, хурга майлаад хүрээд ирвэл сүүг нь өгөөд дуугүй болгоно. Эдгээр амьтдыг тэжээдэг хүн нь байхгүй бол зарим нь үхнэ, зарим нь өлсгөлөн ходоодондоо хоол олж идэхийн тулд гуринхлаад л тэнэж өгнө. Нийтдээ бол тэжээвэр амьтад.
Залуу гэр бүлийн мөнгө, халамжийн шугамаар өгч байгаа зарим мөнгө / чухал хэрэгтэй гэж үзсэн ахмадууд, хүүхэд, жирэ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-22 - Өршөөл |apoligize|
Бичсэн:
Обдоо
Өршөөл гэж юу вэ? Нэгнийгээ ууч сэтгэлээр хийсэн нүглийг нь гэмгүй гэж тооцох явдал уу? Нөгөө та бидний унших дуртай “Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна” номыг бичсэн Ким Ү Жинийг Засгийн газар нь өршөөжээ. Улс орондоо хийсэн гавъяа зүтгэлийг нь бодоод тэр шүүдээ. Мань эрийг 2004 онд татвараас зайлсхийсэн хэргээр 8 жилийн хорих ял аваад байсныг ийнхүү төр нь өршөөсөн байна. Яагаад гэхлээр зэрэг түүний бие муу нь нэгдүгээр шалтгаан, 1996 онд болсон Ази тивд гарсан санхүүгийн хямралаар Солонгос улсын өмнөөс өөрийнхөө компанийг золигт гарган дампуурч 320 мянган ажилчидтай 120 гаруй салбараа...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-22 - ХУЛАН БИД ХОЁР
Бичсэн:
AttiIa
Гучин жилийн дараа
Би сумын зочид буудалд нар хөөртөл унтаад сэрлээ. Нээлттэй цонхоор Онон голын зvгээс цэнгэг усны vнэртэй сэрvvхэн салхи сэвэлзээд, гудамжаар хvvхдvvд шуугилдан наадаж байв. Зочид буудлын «люкс» өрөөний хvрэн модон орны цагаан даавуунаас угаалгын нунтаг анхилан, харин жинтvvнээс нь өвсний vнэр vнэртэнэ. Орны хажуугийн явган ширээн дээр халуун савтай цай, мойлтой хурууд цөцгий зэргийг авчирч тавьсан нь буудлынхан намайг их л анхаарсны тэмдэг. Ер нь ч манайхан сонины ажилтнуудыг баахан ойшоож, тал засдаг зантай. Yvнд муу нь юу байх вэ. Тэгээд бас өчнөөн жил төрсөн нутагтаа ирэ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-22 - ХУЛАН ЦАМБА ХОЁР
Бичсэн:
AttiIa
Тvрvvчийн цаснаар би нутагтаа очсон байв. Муу нэртэй мичин жилийг дагаж халуун намраар их цас орон хvйтэрчээ. Гэвч Онон голын шугуйд навч унаж гvйцээгvй цасан дунд улаа бутран байв. Би амралтаар яваа ажилгvй бөгөөд яаралгvй хvн болохоор сумын төвөөс хэдэнтээ өртөө алслан айл амьтнаар хэсvvчилж гөрөөчдийг дагалдан уул хөвчөөр тэнэж «Унасан газар, угаасан усандаа» хvрч, хvйсийг минь булсан тоонотоо хvртэл vзээд буцах замдаа цас оруулав. Би Жирмийн даваа уруудан галигуулж энэ их цасанд хvн мал цочирдон бас л зуд турхан болох нь уу гэж эмээж байгаа болон ер нь байгаль хачин хувирч байгаа тухай бод...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-22 - ХУЛАН БИД ХОЁР
Бичсэн:
AttiIa
Арван долоон нас ч дээ. Хөөрхий. зайлуул. Би тэгэхэд өөрийгөө эр хvнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн өдөр би нутгийнхаа Чингис хаан болоод тvvний залуу гэргийн хамт сумынхаа наадамд очихоор эртлэн мордлоо. Гэр Чингис хаан гэдэг маань ердөө л шар Цамба юм шvv дээ. Би тvvнд ийм догшин сvртэй хоч өгсөн боловч хvнд хэлдэггvй байлаа. Хурдан морь уяхад нь би тvvнд туслалцсан юм. Тэгэхэд над шиг жулдрай амьтан салхин зээрд, цахилгаан хээр гэх мэт vлгэр домгийн нэртэй тэр сvрхий хөлөг морьдыг нь vдшийн чийг буусан хойно хээр аваачиж идээшлvvлэх...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-21 - Браакц
Бичсэн:
Обдоо
Бүлэг гэж юу вэ? Блоггеруудтай ямар холбоотой вэ?
Үүнтэй холбоотойгоор под групп, фракц/браакц/, лобби бүлэг, жигүүр, фронт гэсэн олон ойлголтууд бий боловч угтаа эд бүгдээрээ нийгмийн нэг хэсэг болох тодорхой нэг “бүлэг” хэмээх ойлголтонд хамаарах юм. Бүлгийг ерөнхийдөө босоо харилцааны, хэвтээ харилцааны хэмээн ангилж болох юм.
Босооны харилцааны бүлгийг аваад үзий л дээ. Энэ нь ээж, аав, эгч ах, багш, дарга, цэрэг, ажилчин хамт олон гэх мэтээс авахуулаад эрэмбэ дараа бүхий тогтолцоо байх бөгөөд , мэдээж эрх мэдэл, ашиг сонирхол хүртэл босоо шинжтэй байх боловч бүлэг тус бүрийнхэ...
|
|
Сэтгэгдэл (9)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-21 - 40 минут
Бичсэн:
lobe22
-Чи байрандаа байна уу?
-Тийм. Юу болоов.
-Өрөөндөө ганцаараа байна у?.
-Ггг...Тийм.
-Би одоо очлоо.
бийп. дүүд дүүд дүүд
-Тулгаа миний найз сэрээрэй. Хурдан бос. Над дээр хүн иржийнэ.
-Ээ яаваа!. Эхний пар хичээлгүй шд.
-Гүй э. Хурдан бос. Дээшээ Ганаагын өрөөнд орж унт. Мандах над дээр ирж байна гэнэ. За ганц удаа гуйжийна.
-Орой чи миний лекцийг хуулж өгөх үү тэгвэл?.
-Тэгнэ ээ. Бүгдий нь хуулж өгнө. Алив хурдал.
-Сайн уу?.
-Сайн. Хэд хоног яагаад хичээлдээ ирсэнгүй вэ?.
-Өө ажил гараал.
-Энхүүш сайн у?.
-Юунд үргэлж ингэж асуудым дээ.
-Гүй э яахав. Нөхөр чинь б...
|
|
Сэтгэгдэл (9)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-21 - Хүний нэрээ гэж 2
Бичсэн:
misty
Дээр дээр бүүр дээр өнгөрсөн онд би өөрийн нэрний учир жанзан, хувь тавьлан, үүсэл гарал, амжилт бүтээл, бартаа этэрийг нь оруулаад биччихсөөн. Миний нэр жэээнхэнэ нэг нь шүү нөгөө нууц Мисти этэр биш шүү. Эндээс уншаарай хүсвэл. ;)
Харин энэ удаад өөрийн нэр бус бусдын нэрний тухай жаал жалчий. Ам загатнаад байсий. Нөгөө хүүтэй болсон айл баатар, бат бөх, болд, зориг гээд л баатар эрийн нэр хайдаг бол охинтой нь нам тайван, цэцэг жимс, алим мо, нар сар, заяа тавьлан этэр гээд л элдэвтэй зүйрлэдийм байна лээ. Их том ёслол ингэсэн. :P
Энэ удаад эгдүүтэй НАМУУНАА гэдэг охиныг яринаа. Мана...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-21 - Гурван шүдэтийн хүү*
Бичсэн:
g84
хүн гэдэгт нэг тийм хэсэгхэн, зуурд-хан амарлингуйн дүрийг олж гэгээрч ухаарсан мэт төгс орших нь элбэгжүү байдаг ч гэлээ удаан үргэлжлэхгүйгээс гадна дахин давтагдашгүй байдаг нь даанч харамсалтай. япон орны нэгэн соёл 4 мөрт шүлгүүд надад яг нэг тийм цөөн үгтэй хэр нь онож хэлсэн, олон салаа санааны огтлолцол, магадгүй үргэлжлэлийн эхлэл ч юм шиг санагддаг сан. Под Московские вечера радиогоор явж байснаа цаг зарлаж Москвагаас ярьж байна гэдэгсэн. тэр үед ганцхан удаа сонсоод цээжилсэн дөрвөн мөрт бол магадгүй өнөө цагт би энд байхын зөгнөл ч байсан байж болох юм. Нутаг аа орхиод га...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-20 -
Бичсэн:
lobe22
Гар минь бадайрч байна
Гэвч хөдөлж л болохгүй
Ганц хором ч болов саатаг
Гарыг минь дэрлээд унтаж л байг
Удахгүй тэр нүдээ нээнэ
Уртаар эвшээгээд цагаа харна
Ухасхийж босоод үтэр хувцаслана
Уруул дээр үнсээд гарч одно
Ховор тохиох энэ учрал
Холдон одохыг харсаар хоцроно
Хэсэг хэсгээр хуримтлагдсаар
Хэтдээ намайг зовоох дурсамж амилах вий ...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-20 - насан багийн зөнөглөл*
Бичсэн:
g84
надаар тоглосон хайр майр, хугацаа нь дууссан виза мийзан дундуур тонгочуулж явсаар эгэл жирийн эрчимтэй амьдралын хэмнэлээс нэгэнт алслан холдож чухамдаа өчигдөр өнөөдөр маргааш нь хоорондоо огтоос ялгагдах юмгүй яг тиймхэн газарт хүрч очив.
энэ нь Баянтүмэний хуучин орос цэргийн ангийн балгас юм. их д хичээнгүй хийсэн баатарлаг Коммунист үзлийн хөшөөнүүд хэн нэгний булш бунхан мэт чимээгүй дүнсийж хоцрохдоо энд тэндээсээ эмтэрч сэмэрчээ.
би: -одоо хаана хүрэхээр бууж шээнэ гэж хэлсэн бэ жолоочоо
жолооч: - 123
би: - аанг, 123 дээр чинь юу байдаг билээ.
-юу ч байхгүй, тэндээс л цаашаа суу...
|
|
Сэтгэгдэл (9)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-19 - хамаг..
Бичсэн:
хундага
"chinii ene buh chin setgeleesee helsen namaig hairalsan hairaar bi unuug hurtel hatuu horvoog zuululj yavna daa minii saihan busgui mine...namaig uuchlaarai, gehdee chi hojim hoino oilgoh baih namaig"
"хожим ойлгох" гэдэг бол цаг хугацааны эрхээр тархи гэдэг нялцгар цагаан эрхтэн дурсамжуудаа ангилж, хаяж бас шилэхдээ, хаягдаж одохгүй зууралдах заримыг нь хуучирч цөхөрсөн нөжтэй хүрэн зүрхийг харгалзан "ойлгох" гэдэг үгээр чимж гяланцаглахыг хэлдэг.
"BI CHAMAIG BODDOG,bur udur bolgon bishch gesen chi nadad bain bain bodogdoj, namaig taivshruulj, chamaig bodoh toolondoo bi chinii hairiig...
|
|
Сэтгэгдэл (9)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-19 - Би гэж өөдгүй залхуу амьтан... (өөртөө зориулав)
Бичсэн:
xvv
За хөө би гэдэг хүн ярианы Англи хэл болоод дүрмээ сайжруулах хэрэгтэй гэж бодож, айж, зугтаж явсаар ахиц гаргалгүй даруй хэдэн жил өнгөрч байна. Бодсоноо бага багаар эхлүүлэхгүй бол энэ чинь одоо... Хулгана жилийн сүүл гэхэд өөрчлөгдсөн байх болно шүү нөхөр минь! Энэ жил аль болох худлаа ярихгүйг хичээх болноо...
www.Tusgal.com сайтаас ийм мэдээлэл олж авлаа.
Хамгийн амархан сурч болох эрдэм бол Англи хэл
Хэл сурахад авъяас хэрэггүй
Хэлний онцгой авъяас гэж байдаг, түүнийг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Гэхдээ хэлний авъяас бол цөөн хүнд заяадаг онцгой зүйл биш. Аль болох залуу насанд сурах л хэ...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-19 - хар костюм*
Бичсэн:
g84
нарийхан гольдролоор багтаж ядан урсах уулын гол нь өндөр цавчим эрэгтэй ажээ... түүний нүргээнтэн шуугих урсгал нь хөөсрөн урсах агаад нэгэн модон гүүр голын өрнөд дорнодыг холбох ажээ. голын ус тэр нутгийн хүмүүсийн араншин мэт ширүүн тогшин омголон байх агаад их л бахим, бүдүүн баараг хийсэн мөнөөх гүүрэн дээр тэр гүүр болон дэргэдэх байгальтайгаа ерөөсөө зохицохгүй хувцастай нэгэн эрхэм хүн зогсох нь хэн ч харсан содон тусахаар аж. гэвч түүнийг энэ удаа хэн нэгэн анзаар ч харахгүй байв. учир нь явуулын тэр хүн түнэр харанхуйд бодол болон зогсож буй нь тэр юм. гол руу бууж ангасан сэтгэлэ...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-19 - аи сүээ!!
Бичсэн:
хундага
нэг мэдсэн, орос монгол хоёр шинэ жил хэдийнээ эхлээд өрнөөд дуусцан этр...өрний болон дорны зурхай мурхайн дагуу аль хэдийнээ амьдрал үргэлжлээд явцан этр... энэ их өөрчлөлт шинэчлэлт, өрнөл үргэлжлэлийн хаана нь би тууж явбаа...дувтан өөрийгөө эрчхиймаа...лүд гэж. энэ хооронд эх оронд минь юу юу ч болоод өнгөрөөд байгаамб, эх дэлхий минь хаа, хаагуураа дулаарч бүлээрч, хэн хаана дайн байлдаан гэж пучигнуулаад байгаамб, мэдэх ч юм алга.. маньд падлийгүй. өөрөөсөө илүү гаркү байхад.. дээгүүрээ иднэ үү, доогуураа ууна уу, хятадтай нийлж газраа сэндийлнэ үү, амээрикт доль үсэрч байдгаа дэлгэнэ...
|
|
Сэтгэгдэл (12)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-19 - хуримын даашинз*
Бичсэн:
g84
..сайн нэр дуулаагүй байж болох ч гэлээ хайрлаж явсан,... нүүрэмгий байлаа гээд хүн ёр сайн нэр дуулах биш, ингэхэд би сайн нэр дуулах гэж л амьдарч яваа хэрэг биш шүү дээ... хайрласандаа гологдож, хажууд байгаадаа гоочлуулж явах ёстой биш... зүрх сэтгэлийг маань ганц донслуулж байдаг тэр хүн хэзээ нэг өдөр намайг анзаарч харах юм болдоо ?.... ингэхэд эмэгтэй хүн гэдэг өөр нэгэн хүн гэрлэх санал тавиасаа гэж хүссэн хэвээрээ өөр нэгний авааль эхнэр болж хурим найрыг хийж явдаг л амьтан юм гэж үү дээ ?! хэрэв тэр намайг ойшоож үзсэнсэн бол би харин ч нүүр өгөхгүй, эрээ цээрээгээ алдсан амьтан г...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-19 - Африкийн иргэдээ
Бичсэн:
xvv
Ирээдүйн африкийн иргэдээ сайн байцгаана уу Доорх нийтлэлийг уншаад санал бодлоо хуваалцаарай. Жоохон нуршуу л юм.. гэхдээ гүйлгээд уншчихна биз дээ.
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=24679
ХҮЛЭМЖИЙН ХИЙГ БАГАСГАХГҮЙ БОЛ МОНГОЛ ЦӨЛ БОЛЖ ХУВИРНА
Тэмдэглэсэн Н.САРАНГЭРЭЛ, Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН (2008-02-19)
Дахин сөөм ч газар хагалж болохгүй
Ц.Балдоржийн нэрэмжит Эко танхим анхныхаа уулзалтыг зохион байгууллаа. Танхимын анхны уулзалтад Экосистем судлаач, до...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-18 - ахмадууддаа "аашлуулсан" тул ахиад балинтийний мэнд хүргэжийна..
Бичсэн:
хундага
аймаар сайхан санагджээшд. манай ахмадууд санал хүсэлт тавьжээнаа, бидэндээ зориулж бичлэг үйлдээч, балинтийний баярын мэнд дэвшүүлээч гэнэ. золбоотой шүү, та хэд минь. заа ингээд замбуулинд саакарч төрсөн, заяаны цаанаасаа лаамп мэт гэрэлтсэн, ахмад балинтийнчдадаа зориулж ... ноднингийнхоо бичлэгийг шууд зориулжээна. нууцлах юмгүй дэлгэн тавьжээна. жилийн өмнөхөөс онц гойд өөрчлөлт бараг гараагүй тул ахмадуудынхаа нүдийг гурилаар биш гуучин бичлэгээр гуурлаа шо. авдрын ёроолд ороод ахмад байтугайд нь харагдахаа байцан байсын. ухаж ухаж гаргаж ирэв. уйлахгүй уншиж дуусгаад урмын үг тус бү...
|
|
Сэтгэгдэл (7)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-18 - ДНК шинжилгээ
Бичсэн:
Обдоо
Өчигдөрхөн боломжгүй байсан мэт зүйл өнөөдөр ердийн болон хувирч 20-30 жилийн өмнө зөгнөлт зохиолоос л уншиж байсан нь өнөөдөр бидний амьдралын нэгэн хэвийн зүйл болж байна. Амьд организмын талаар бүхий л мэдээлэл агуулж байдаг ДНК-молекулын шинжилгээ нь эдгээр зүйлсийн нэг юм. “Ген”, “генийн код” гэсэн ойлголт нь хагас зуун жилийн өмнөөс л тодорхой болсон бөгөөд түүнээс өмнө эрдэмтэд эдгээрийн талаар ямар ч ойлголтгүй байсан гэж хэлж болно. Хүний удамшил, түүгээр дамждаг шинж тэмдэг, өвчнүүд хэрхэн удамшин дамждаг байсан нь оньсого хэвээр байсан билээ.
ДНК шинжилгээ яаж хийгддэг вэ? “То...
|
|
Сэтгэгдэл (11)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-18 - Энэ бичлэгийг уг нь таньд заавал дуустал нь уншуулмаар байна!
Бичсэн:
xvv
Өнөөдөр бид төртэй ч биш, Хятадуудтай ч биш өөрснөө өөрсөнтэйгөө л тэмцмээр байна...
Би лав үнэтэй машин унасан, үнэтэй гар утас барьсан хүмүүсийг сүүлийн үед тэнэг юм даа л гэж бодох болсон. "Өөрөө ухаантай юм шиг ээ?" Тиймээ би лав тэр хүмүүсээс ухаантай гэж өөрийгөө бодож байна. Үнэндээ 40000$-ын машин унаад, 2 саяын гар утас барьлаа гээд тэр хүнд бусдаас илүү юм юу байгаа юм бэ? (толгой сэгсрэх) Бас инээдтэй нь 9911 энэ тэр гээд утасны дугаараар хүртэл нэгнээ хэмжиж, баян тарганаараа уралдацгаагаад л... Алиа ч юмаа даа...
Монголын газар шороог хэмхчсэн алт, мөчир ч таслалгүй хайрладаг ба...
|
|
Сэтгэгдэл (28)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-18 - Миний дуртай хүмүүс
Бичсэн:
Обдоо
Хүн болгонд өөрийн бишрэн дууриах хүн гэж байдаг. Жишээлбэл зарим нэгэн ээж аавыгаа эсвэл багшыгаа, ахрыгаа эгчийгээ бишрэн дуурайх туртай байдаг. Бага байхад манай гэрт нагац ах мааньг гададад суралцаж байгаад зуныхаа амралтаар жигтэйхэн гоё болчихсон ирнэ. Тэгэхэд их л гоё, бушуухан энэ ах шиг гоё болох юмсан гэж боддог байж билээ. Кинон дээрээс Д.Сүхбаатар, Шороотын Цэвээн, Цогт тайж. Брюсли Жаки Чан нарыг хараад ийм болно гээд л дугуланд яваад л . Минйи дуртай бишрэн дууриах хүмүүс маань намайг цэнэглэж мминий мөрдөөлийг сануулж байдаг юм.
Ц.Лоохууз гуйаг маш их хүндэлж явдаг . Яаг...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-18 - Demchig Monastery energy center of wold
Бичсэн:
g84
унаган нутгийн минь уул тал минь гэж...
гангамал говийнхон, сул шороорхуу нутагт унаган биеэрээ унаж төрсөн хүмүүс билээ.
илбэт зэрэглээ наадуулсан их говийн зах хязгаарт тэнгэр газрын савслага нэгэн өнгөөр уусаж, бүлээн амьт, нойтон сормуустаны зовлон гунигаар элбэгжүү амьдралынх нь баяр баясал, хөл хөөрцөг болох уужимхан эрх чөлөөний орон зай гэдэг чухам тэнд л ажгуу.
юу ч эс хийх хэрнээ амьгүй говь тал бүлээн салхиар үлээж, хүмүүний дотоодод уужим нинжин сэтгэлийг уудалж өгдөг гэмээр, өөрөө бидэнд ханддаг шиг нь өршөөгүй хэрнээ хатуурхам араншинг олмоор....
дэлхий дахинд танигдсан олон ...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-17 - Гэдэстэй байна гэдэг онигоо
Бичсэн:
xvv
Хүмүүсээ гэдэстэй хүмүүсийг шүүмжилцгээе! Гэдэстэй, тарган байна гэдэг бол онигоо шүү. Манай нэг миний шүтэж бишэрч явдаг багш маань нэг удаа ярьж байсан юм. Өчигдөр зурагтаар Ерөнхийлөгч, тэргүүн хадагтай хоёрын Солонгосчуудтай уулзаж байгааг хараад ичлээ гээд л... Нээх тарган хоёр юм сууж байсан юм байхаа. Солонгосчууд нь бол туранхай гуайлиг, манай хоёр бол үнэн муухай харагдаж байна гэсэн... Анагаах ухааны нэвтэрхий толин дээр бол Таргалалт = Өвчин гэж орчуулагдана л даа. Тэр тусмаа арчаагүй хүмүүс тусдаг өвчин гэж бас хэлж болно. Таргалалтыг дагаад судасны хатуурал, даралт ихсэх, зүрх ...
|
|
Сэтгэгдэл (19)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-17 - Админ андаа..................
Бичсэн:
Claus
Өө ямар сонин юм бэ?.....Өчигдөрхөн хийсэн бичлэг тэр чигтээ газрын гаваар орсон аятай алга болцон байхын.Нэг нь өлсөсөндөө аваад залгичавуу,аль эсвэл хуй салхи энүүгээр өнгөрч дайрлага дайравуу,үгүй бол хот тохижуулахаас коминдат харчаад ёс суртахуунд нийцэхгүй гээд лацдаад явчивуу.....Бүү мэд....Ямар ч байсан байх юм гэж алга.Нэрийг нь л үлдээгээд бусдыг нь хуу хамаад арилж өгч.....Тэр этгээдийг эрэн сурвалжиж байна.....Олж өгсөн,харсан үзсэн,мэргэлдэг барьдаг хүн амьтан байвал тусламжын гараа сунгаач....Цөхөрч дууслаааа..........Би энэ Блогмн.нэт-д нэг л арга эвээ олохгүй л байх шиг б...
|
|
Сэтгэгдэл (14)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-17 - Нянгууд дотроо хоёр янз
Бичсэн:
xvv
Матрикс кинон дээр хүн төрөлхтөн бол дэлхийд халдварлагдсан нян гээд гардаг. Би ч бас тэгж боддог. Гэхдээ нянгууд дотроо бас 2 хуваагддаг юм. Эмгэг төрөгч нян Хэвийн нянгууд гэж.
Эмгэг төрөгч нян бол халдварлагдсан эзнийхээ дотор замбараагүй өсөж үржиж, хамаг эд эрхтнээс нь шимж сорж идэж ууж байгаад эзэн нь үхэхэд эзэнтэйгээ хамт оршуулагддаг.
Харин хэвийн бичил биетнүүд бол угаасаа хүний биед төрөхөд ороод байж байдаг бөгөөд бусад эмгэг бичил биетнүүдээс хамгаалан, хүнд ач тустай зүйлсийг хийгээд тэндээ амьдран суудаг.
Түүнтэй адил дэлхий дээрх хүмүүс бид бас дэлхийн нянгууд юм. Хятадууд...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-17 - Бидний үйлийн үрээ
Бичсэн:
shine
Өвөг дээдсийн үйлийн үр
Өөрийн үйлийн үр
Нийт Монголчуудын үйлийн үрээ гэж
Бидний Монголчуудын олон жил ингэж унтаа байдалд байгаа нь, бидний 200 жил манжийн дарлалд байсан нь, ер нь одоо нийтээрээ гамшигт өртөөд байгаа нь дээр дурдсан үйлийн үрээ л эдлэж байгаа хэрэг юмуу даа. Чингис хаан дэлхийн дайдыг эзлэж олон үндэстнийг сөхрүүлж явсан нь хэдийгээр бахархууштай ч, түүний цаана ямар олон амьтны амыг таслан, хагацал зовлон үзүүлж, гашуудлын дуу хадааж байсан нь ойлгомжтой. Тийм ч учраас өвөг дээдсийн үлдээсэн үйлийн үрийг олон зууны туршид үзэж, амсаж, туулж өдгөө бас л үргэлжлүүлэн өөр...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-16 - Веб програмистуудаа - Анхаарал хандуулахыг хүсье!
Бичсэн:
xvv
Та бүхэнд нэг санал ч гэх юмуу хүсэлт ч юмуу гаргах гэсэн юмаа. Би өөрөө энэ талдаа тийм сайнгүй болохоор нэг л болохгүй байгаа юмаа.
Юу вэ гэхээр онлайн ургийн бичиг хөтлөх боломжтой сайт хийвэл ямар вэ гэж. Зарим айлд байдаг гэсэн Манайд байхгүй л дээ. Ойд төөрсөн сармагчин лугаа адил болчихжээ. Тэгээд цаашид өөрийн овог удам судраа хөтлөөд явж болохоор тийм зүйл онлайн хийчих чадалтай аавын хүү/охин байгаа болов уу л гэж. Энэ талаар нэг бодолцоорой найзуудаа :) Цаана нь цус ойртолт, удамшлын гажиг зэрэг олон асуудал байдаг болохоор. Ухаант өвөг дээдэс маань эрт дээр үеэсээ хөтлөж иржээ. Ту...
|
|
Сэтгэгдэл (36)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-16 - Хөлд орох л гэж байна даа
Бичсэн:
shine
Өнгөрсөн оны 12 сард манай байгууллагаас санаачлан аймгийн ЗДТГ-с санхүүжүүлж зохион байгуулсан 3 талт түншлэлийн зөвлөгөөн. Сүүлийн 7 жил дараалан нутгийн захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид нүүр нүүрээ харан орон нутагт тулгамдаад байгаа асуудлаа шийдвэрлэдэг зөвлөгөөнийг Иргэний нийгмийн байгуулагаас санаачлан зохион байгуулсаар ирсэн. 2007 оны энэ зөвлөгөөн "Орон нутгийн хөгжилд Нутгийн захиргаа, Хувийн хэвшил, Иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоо" сэдвийн дор болсон бөгөөд энэ зөвлөгөөнөөс гарсан тус тусын үүрэг оролцоог аймгийн ИТХ-аар баталга...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-16 - Эм нь ч хор, ус нь ч хор
Бичсэн:
shine
Өвдөж л болохгүй нь гэдгээ дахиад л бичие дээ. Манай аймгийн Бүсийн Оношлого Эмчилгээний төв дээр бид төсөл хэрэгжүүлэх явцад үйлчлүүлэгчдээс авсан судалгааны дүнгээр нийтийн цэвэр усны шугамд холбогдох гэсэн санал маш их гарч ирсэн юм. Түүний дагуу ноднин 8 сард бид нийтийн цэвэр усны шугамд холбуулах нөлөөллийн ажлыг хийн цэвэр устай боловоо./сантехникийн хувьд бэлэн байсан юм, ашиглагдахгүй удсан болохоор ус алддаг/ Урьд нь эмнэлгийн хажууд байдаг гүний худгаас эмнэлэгээ усаар хангадаг байсан бөгөөд тэр ус нь ахуйн хэрэглээнд л хэрэглэгдэх болохоос хоол, хүнсэнд ашиглаж болохгүй гэсэн мэр...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-15 - Мухраас...
Бичсэн:
xvv
PC-ны мухраас гайгүй дуу олчих санаатай хайсан чинь...
Бас чамдaa зориулчихмаар нэг дуу:
БЭЕ БЭЕЭ ГАМНАЕЫЛ
Байдал гээшэ орёохон,
Байдаг юм даа элдэб зүйл.
Наран толорон байтараа
Үүлэн буужа магадгүйл.
Улаан зүрхэн — шулуун бэшэл,
Уян зөөлэн эрдэнил.
Бэрхэшээл дүүрэн дэлхэй дээр
Бэе бэеэ гамнаеыл!
Байдал гээшэ орёохон,
Байдаг юм даа элдэб зүйл.
Баяр бадаран байтараа
Уйдхар буужа магадгүйл.
Улаан зүрхэн — шулуун бэшэл,
Уян зөөлэн эрдэнил.
Бэрхэшээл дүүрэн дэлхэй дээр
Бэе б...
|
|
Сэтгэгдэл (15)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-14 - МАНАЙ СУРГУУЛЬ
Бичсэн:
AttiIa
Түүний маргааш нэг дэх өдөр. Даваа гариг. Тэгэхээр эгч бид хоёр сургуульдаа явах ёстой байсан юм.
Би одоо ямар сурагч байснаа ярих болж байна. Ярихад жаахан ичмээр юм. Хорин жилийн өмнө надаас өөр тийм өөдгүй сурагч бараг байгаагүй гэж болно. Одоо бол та нарын дотор ийм сурагч лав байхгүй байх. Байж ч таарахгүй гэдгийг би урьдаас хэлье.
Юуны өмнө би үдэш унтаж өгдөггүй, өглөө босож өгдөггүй сурагч байсан юм. Намайг сэрээж босгох гэдэг өвөө, ээж, эгч гуравт минь амаргүй ажил байсан даг. Гэвч тэд намайг сэрээх өөр өөрийн аргыг бодож олдог байсан юм. Өвөө аягүй л бол халбага хүйтэн ус нүү...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-14 - Адал явдлууд гэвэл арай ахдчих байх даа
Бичсэн:
tungaamaa
Ойрд надад болон миний эргэн тойрныход тохиолдсон хөгтэй явдлууд ч гэж зүгээр инээмэр аядсан зүйлүүд. 1. Хэд хоногийн өмнө. Манай ажил дээр нэг Солонгос нөхөр, нэг монгол залуу 2 ирээд явсан. Ёооё яг гоё юм бичмээр санагдхаар нэг бачка орж ирж үймүүлэх юм да хө. За яахав. Тэгээд тэр 2-ыг явах үед нь би коридорт дайралдаад хажуугаар нээх их гүйсэн юм. /Би ер нь нэг их гүйдэг юм коридороор энэ явдлаас хойш бараг гүйхээ болисон байхаа./Яг зөрөөд өмнө нь гараадахсан чинь бүдрээд уначдаг юм.Яджийхад манай ажлынхан байсан бол яахавдээ, нээх гадны хүмүүсийн урд орж гүйж байгаад уначихаад хичнээн ичив...
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-14 - товчлуур
Бичсэн:
Обдоо
Товчлуур гэж нэг юм хамаг S&I унагаачлаа байна. Гар утасны 3 тоо уначихсан чинь sms бичиж болдоггүй. мэдээ гэхийг сонордуулга , чи хурдан ирээ гэж бичих гэсэн чинь "бушуу ир" гээл болоо. Аймаар хэрэгтэй байдаг юм байна тэр E, D,F үсгүүд чинь. дарга руугаа "мэдлээ" гэж бичих гэсэн болдоггүй. "дууллаа" гэж бичив.
Нэн ялангуяа охид хүүхнүүдийн тунирхаллаглаглаг байдаг энэ өдөр булт хүүхнүүдэд бушуухан мессеж хүргэх гэсэн боловч үнэхээр барсангүй. "Валентиний баярын мэнд хүргье" гэхэд заавал Д, Е үсэг ороод ёстой хэрэг алга. "Хайрын баяр хүргий" гэж бичээд аргадаад явууллаа. Байдаг авъяасаа ...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Найзууд
PТайж Pyuki Pmmbbb Pxvv Ptungaamaa Pmongolxvv PFriska Pхундага Pmisty PAttiIa PОбдоо Punukun PTsoomii Pshine PSoyol Plobe22 PDESI PClaus Peternalzul22 PAngaahai P0rgil PГэрэлт Найзууд Parius Pg84 PDashka_Linux PBlessing Tara Ptuulai-ok
Сэтгэглүүд
Сүүлчийн сэтгэгдлүүд:
- АМИА ХОРЛОХ бичлэгт Tulgaa (зочин): Vhmeer bna hurdan vhdeg arga bna
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uneheer
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Hamgy amrhn amia Horlh arga bnu
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: aij sandraad tugshuurtei bn gantsra baih ystoi hun ni bi ymshig
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ymarch husel zorig temuulel alga
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ndad yu ch uilchilehgui bna bi hicheeged bga ch ymshig uguch ymshig durtai humus maani mni tald..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vhmeer l bna daan tulhaar hvn gedeg amitan aidag yum bna zvgeer ymar negen argaar vhmeer l bna..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Bi ih zul tulagui cigsen ene horwogos alag bolj zugeer taivan untaad dahij hezeets bosoj...
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zvger vheh arag zagad ogchih vhmer bna psda
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Medkue odoo yg bi zgrl amidrliin zorilggv bolchlo ter neg ohin stgl zvrhiig min bulaachd zgrl tohgv..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zugr uhmeer bn mne eej egch bugd namaig uzen yaddag
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uhmeer bn amarhan l uzej baival busdana bayrlah
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Yohh zver l uhmeereiin hench toohgu yriltsahgu hairtai bvhn nmaig orhij bhh yoo asuudlaar dvvrn..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Uneheer iim hogin amidarlaaf amidarmaargi bn
|