300

2008-03-18 - Мандтугай, бадартугай!

Бичсэн: AttiIa

Тэнгэрлиг Монголын цоглог хөвгүүддээ Монгол улсын Зэвсэгт хүчин байгуулагдсаны 87 жилийн ойн баярын мэндийг алс холын Дойч улсаас миний бие  хүргэж байна! Цэрэгт явсан яваагүй огт хамаагүй ээ, хамгийн гол нь бидний зүрх нэгэн зүгт цохилж, санаа сэтгэл нэгдмэл, туурга тусгаар төр улсынхаа ариун гал голомтыг бадраацгаах нь "Монгол" хэмээх нэгэн Улсын иргэн болж төрсөн бидний нэгэн үүрэг хэмээн мухарлан бодном. Мандан бадрах, уруудаж доройтохын хатуу ширүүн сорилт бүхий 800 гаруй жилийн түүхийн нугачаат замд монгол түмний минь цэрэг эрсийн халуун эх оронч сэтгэл улам бүр хатуужин хэрсүүжиж, оюун ...

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-18 - Баярын мэнд!

Бичсэн: Friska
Зөвхөн Блогмн-ийн гээд ч яахав, мөн Блогмн бусынхандаа
Зөвхөн цэрэгт явсанд нь гээд ч яахав, ер нь бүх эрчүүддээ
Эр хүн гэдэгтээ итгэлтэй байгаа хүн бүрт

Баярын мэнд хүргье! Дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэцгээгтүн...

Жич: Яг одоо Саванна-д хутга тавилгүй идэж, хундага тавилгүй ууж байгаа хэсэг залуу эрсэд баярын мэндийг квадратлаж хүргээд очиж чадаагүй дээ хүлцэл өчиж байна, түгжрээд байнаа...ойлгожугаз дээ.
...
Сэтгэгдэл (16) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-17 - АЗАА ҮЗМЭЭР БАЙНА

Бичсэн: Обдоо

Хэзээ хэнтэй ч хамаагүй адал явдалыг туулаад азаа үзмээр байна. Юм бүхнийг л оролдмоор байна. Юу ч байсан хамаагүй. Уйлаад дуулаад , хашгираад гүймээр байна. Энэ дотор аймаар их бөглөрчихсөн байна.

Сэтгэл зүйг энээ тэрээ гэж хэмжиж үзээд эм жор бичээд өгдөг хүн байна уу?  Ханиад хүрэхээр эмчилж болдогсон. Аймаар ганцаарджийнаа................ Бүүр аймаар гээч........... Би лав хэзээ ч ингэж азаа туршмаар санагдаж үзээгүй юм байна.

Гэхдээ миний юу хүсч байгаа нь хүмүүст нэг их хамааралгүй юм даа.  Нээрээ өнөө өглөө бүүр үүрээр  нэг найзыгаа Japan  руу гаргаж өгөөд ...... Хавьд үзээгүй юмаа ...

Сэтгэгдэл (16) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-17 - 甘

Бичсэн: хундага

甘えたく...甘えて

甘えさせられて...甘えて

挙句に敲かれた...

敲かれ弱いもの!

 

 

)
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-17 - өнөөдөрын бүтээл

Бичсэн: DESI


за өдрийг сайхан өнгөрөөж байна уу
өнөөдөр нэг иймэрхүү юм хийлээ.
Жаахан залхуутай өдөр байна шүү
Тэглээ ч гэсэн дайраад байнаа хө

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-17 -

Бичсэн: Friska
Галсансүхийн нэг шүлэг таалагдав.

Ганцаардаж шаналдаг өрөө минь-Ганц нүдтэй
Ганц тэр нүдээр-Гадагшаа намайг
Харахад эмнэлгийн хана шиг цас
Харцыг минь ядраана. Хүсээгүй байхад
Бэлэглэсэн хайр чинь хачин хүнд юм
Бэлэглэсэн хайрыг чинь би даахгүй байна.
Нойрны эм шиг цас надаас бусдыг нь
Нойрсуулахад хорвоогийн хязгаарт хүргэх
Хос мөнгөн далавчийг ганц нүдтэй өрөөндөө
Харанхуй шөнөөр ухаанаа гарган урлахад
Хүрээд ир гэсэн хайр чинь хачин
Хөнгөн юм. Гэтэл хөнгөн хайрыг би хүсэхгүй
Байна. Олон ангит цуврал зүүд шиг
Барагдаж дуусахгүй бүрхэг өглөө бүхнийг
Базаж хумиад хогийн саван...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-16 -

Бичсэн: хундага

電車に揺られながら発見した...自分の恋愛法則を。少しばかり惨めに感じたのは、思い出が絞り握った一滴が未だマスカラと一体化する前だったからだ。この恋愛法則に縛られなかったのが初恋で...その後は「私の9の恋愛法則」に則ってたのだ...9...いや...7でもいいや。少なくもなく、多くもなく。

後日続ける

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-16 -

Бичсэн: lobe22
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-15 - Авсан хүн нэг тамтай Алдсан хүн арван тамтай

Бичсэн: DESI



За хүмүүсээ орон гэрээ хар гартнуудаас хамгаалаарай одоохондоо цаадуул чинь
энэ аргийг мэдэхгүй байгаа. За тэгээд бас нэг амьтан шоронгын хаалга татваа хөөрхий
түй түй түй муу ёр байгаадаа.

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-15 - Асуух зүйл байвал хариулаад байя даа найз нь

Бичсэн: DESI
сайн байцгаанй уу та бүхэн надаас дизайн урлагын талаар сонирхосон зүйлээ асуувал би дуртайяа хариулъя асуугаад байгаараа хүмүүсээ
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-15 - Зарим нь

Бичсэн: tungaamaa

Зарим нь уйтгартай, зарим нь уйтгартай, зарим нь бас уйтгартай өдрүүд яасан ч олон юм дээ. Полайт байх хэрэгтэй, би ер нь зөн билгийн тулаанд орход бараг дөхөөд байгаан биш үү? Өрөөнийхөө хаалгыг түгжээд суухад хаалга гаднаас нь татхаар тэр байх гэж бодонгуут бодсон хүн ирнэ.Уулзсан хүмүүсийн юу ярихыг нь бас мэдээд наачхын, жишээ нь -Юу байна? -Тайван дөө гэх мэт хахаха. Өнөөдөр бас нэг баагийд бөөр өвдөөд байна гэсэн чинь, ус их ууж байна уу? гэж асуухийн, ядаж байхад хэдэн сарын өмнө надад яг тэгж хэлж байсан удаатай. Ус уух бөөрөнд сайн гээд бат итгэчихсэн аятай. Сүүлийн үед таргалаад байх...

Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-15 - 9 цаг 20 минут...

Бичсэн: misty

Өдөр хоног, цаг хугацаа гэж хурдан юмаа. Хэсэгтээ хөдөлж байгаа нь тодорхойгүй удаан эргэсээр яваандаа хурдлаад л хурдлаад л улам эргэлдсээр сүүлдээ баригдахгүй, гүйцэгдэхгүй эргэсээр. Түүний эргэлтийн мэдэрч байгаагаа хэдийгээр сайхан ч гэсэн тэр удаан эргэх өдрүүдийг нь туулах гэцүүхэн ч яваандаа, цагын урсгалаар өнгөрнө гэдгийг би мэддэг. Тэгээд хүлээдэг, тэсдэг, баярладаг уралддаг. :P

Харин хурдан эргэлдэхийг нь барих гэж, зогсоохгүй ч гүйцэх гэж нээрээ хажууд нь жороо морьтой /нээх сайн унаж чаддаг ч юм шиг :P хэхэ / давхиад ч гүйцэхгүй, жороолоод ч барахгүй үеүүд гэж бас байх юм. Аргада...

Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-15 - Onoodor neg iimerhyy yum hiilee

Бичсэн: DESI

Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-15 - Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*

Бичсэн: g84

1997 онд эхэлсэн нэгэн ирээдүй толгойгоо цагаан давуугаар боочихсон туг шатааж, жагсаал хийгээд явж байсныг бид харсан. ....У. Хүрэлсүх, тэр төмөрсүх ч байж чадахгүй юм шиг санагдсан. Суваг аа битгий солиорой чинь, бас  залуу байсан. тэр энэ үгийг хэлсэн гэж бодьё ИРЭЭДҮЙ өнөөдрөөс эхэлнэ гэж. гэтэл тэр, за эсвэл тэд юу хийсэн гэж.....? гайхалтай нь өнөөдрийн залуус өөрсдийнх нь амьдарч буй энэ нийгэм нь ирээдүй байхад, багагүй хугацааны өмнө , 10н жилийн өмнө байсан залуусын мөрөөдөлд амьдарч байна гэдгээ мэддэггүй ....

бид өнөөдөр эхэлж буй ирээдүйд юу хийж чадна гэж, бүтсэн бүтээгүй, биелс...

Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-15 - Интернет сонин - 2008

Бичсэн: xvv
Анх удаагаа энэ сониныг олж уншлаа. Ерөнхийдөө Ардчилсан маркийн улс төрийн сонин юм байна. Нэлээд их нийтлэлүүд, Монголын улс төрийн тулгамдсан асуудлуудын талаар бичсэн нийтлэлүүдийг янз бүрийн интернет эх сурвалжуудаас цуглуулаад нэг дор эмхтгээд оруулчихдаг нь амар юм.
Гол нь PDF хэлбэртэй татаж аваад унших боломжтой тул их дажгүй санагдлаа.

http://esonin.pbwiki.com/ -Нүүр хуудас нь.
http://esonin.pbwiki.com/changes.php - Сонины дугааруудыг татаж авч унших нь.



"Мундаг эрдэм номтой, ухаантай хэн нэгнээс үлгэр жишээ авч, үгийг нь зээлж, сайн зүйлийг нь авч болно. Харин хэн нэгнийг шүтэ...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-15 - Wacom

Бичсэн: DESI


Дизайнерууд бидний сүүлийн үед гол хэрэглээ болоод байгаа Wacom энэ мэдээж та бүхэнд сонин байх болов уу за найзуудаа зураад байж дээ

Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-14 - Wacom

Бичсэн: DESI


Wacom ашиглан  авто дизайнерууд эскизээ яаж хийдэг нь хүн бүхэнд сонин байх болов уу

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-14 - Zuslangiin baishin barihaar zehej baigaa hymyyst baga ch bolow tus boloh bolow uu

Бичсэн: DESI
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-13 - Отгоогийн дууг өгөөч.

Бичсэн: Friska
Би нэг албанд харьяалагдаж байсын, тэгсэн өөр алба руу шилжүүлсийн, би пс-гээ тэврээ л нүүсийн...тэгсэн ахиа л хуучин алба руу шилжүүлций, одоо би уг нь нүүх ёстой, нүүмээр л байна л даа, жоохон залхуураад, хажуу өрөө л дөө уг нь. энэ өрөө жоохон ядаргаатай, энд суудаг 2 эгч бие биедээ жоохон муу юмуу мээдкүү, нэгнийгээ гараад явахаар нөгөө нь надаа муулаад байдын...эхэндээ ядаргаатай санагддаг байсан чинь сүүлрүүгээ худлаа сонсож байгаа дүр эсгээл шууд чихнийхээ хажуугаар гаргаад байж чаддаг болсон. Тэхдээ би энэ 7 хоногтоо багтаад нүүнээ...ажил нэг иймэрхүү. Шөнө Өлзийтөгс, Аюурзана 2-той уу...
Сэтгэгдэл (35) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-13 - TS - ts

Бичсэн: хундага

Тантай хундага тулгах байсансан

Таны, аав болсон насанд хүрэх

төрсөн өдрийнхөө орой

талархаж

 

Сэтгэгдэл (30) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-13 - Сэтгэл их хөдлөж байна ээ*

Бичсэн: g84

дурсамж

...найз бүсгүйтэйгээ таксинд суугаад явж байгаад, хүрэх газартаа хүрээд буух болов

-хэд гарсан бэ ?

-тэд гарлаа

-өө зиа, та шударга байнээ. май, гилаалаа.

-за баярлалаа....

бид таксинаас буугаад, миний бүсгүй намайг шоолж ханатал аа инээв. учир нь "байнээ" гэдэг чинь нутгийн аялга... би яриандаа нутгийн аялга хэрэглэх бол, түүний хувьд бөөн баяр. учир нь дооглох, тохуу хийх гэдэг бол түүний ганц хийж чадах зүйл. одоо тэр таксинд сууж байсан өдрөөс хойш бүтэн нэг жил хагас болсон байна. энэ чинь юу гэсэн үг вэ гэвэл, нэг хүүхэд төрүүлчих хугацаа. яагаад заавал нэг хүүхэд төрүүлэх ...

Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-13 - ЭХ ҮРИЙН СЭТГЭЛ

Бичсэн: Обдоо

Аймаар худлаа ярьдаг нэг нөхөр байсан юмчэн. Гэхдээ л би түүний найз . Ингэж ярьж байгаам хараач тэр нөхөр эх үрийн элбэрлийн талаар :

Мануус анд яваалд тэгээд " өдөр 3 шөнө яваад юу олоогүүм. Тэгээл яваал яваал яваал байлаа. Цас хайлаал....... амьд амьтны щбараа олж харсангүй ...... Гэтэл яасан гээч. Цасан  дээр аймаар хөөрхөн жижигхээн мөр байлаа. Юуны мөр болохыг мэлдэж чадсангүй дагаал яваад байлаа дагаал яваад байлаа   ...... мөр хөөгөөл....... гүйцсэн чэн хөөрхөөн бамбарууш "точиг точиг точиг" гээд гүйжийнаа аймаар хөөрхөн..../өвөл яг баавгай байж харагдаач ичжийдэг амьтан ш дээ/ Өлсөхи...

Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-12 - тэнгэр газрын завсар ....

Бичсэн: Soyol

Би гэж нэг юм газар тэнгэрийн завсарт тэмээ ямааны зааг дээр төрсөн хүн байхиймаа Уг нь хүнд муу санаад байдаггүй юм. Гэхдээ л бодож байгаагаа тайлбарлахдаа  хэлэх эв зүйгээ олдоггүй бололтой юм Ямар ордонд төрсөн болохоор би найзаасаа чи хүн  хүнд долигоноод, долигонуур зантай гэж сонсдог байнаа  би уг нь муу хүндээ ясны муу дугаргахаас ч дургүй хүрээд байдаг  Гэхдээ л сэтгэлд юм хийж гол маажаагүй бол ямар ч хүнтэй хүн ёсоор харьцахыг хичээдэг  зан маань буруу бололтой бүр долигонуур гэдэг нэрийг зүүхэд хүргэж байна. Уг нь энэ үгийг  монгол хэлний үгийн сангаас хасмаар үг байгаа юм ш дээ хүн...

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-12 -

Бичсэн: хундага

нүдний зах дах үрчлээ

нүгэл үл хийснээс

Сэтгэгдэл (11) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-12 - эвдрэээлайхийн эвдрээлайхийн яахуу?

Бичсэн: shine

Хүмүүс минь 1 өдөрт 2 рс эвдэрлээ, net-n холболтын хаб нь шатлаа, бас нэг разетка шатлаа бөөн шатсан л юм байна, тог хэлбэлзээгүй, муу юм шүглэчихвүү гээд өрөөндөө засвар хийлээ, бас л эвдрээд шатаад л байхын, рс гэв гэнэт гацаад байхын энэ юуных вэ?  гайгүй л сайн virusийн хамгаалалт татсийшд уг нь.

Office-d шүгэлсэн муу юмыг зайлуулдаг илээчин, бариачин, лам хар байгуул ямар нэгэн засал хийлгэмээр байхийн байгуул энэ хавиар нэг орж ирсэн мөрөө үлдээгээрэй, нээрээ яавал дээр вэ, зөвлөөрөй,

PC-ч үгүй, net-ч үгүй бүүр сүүлдээ блогоо ч бичиж чадахгүй /ииийй ииийй уйлав/  хүн хүнээс царай алда...

Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-11 - Дэлхий намайг тойрч эргэдэг

Бичсэн: xvv
Би алдаж явжээ гэж... Би яг энэнд итгэдэг юмаа. Итгэх ч гэж угаасаа тийм байдаг л болохоор. Харин зарим зүйл дээр алдаж явжээ. Санаснаар болдоггүй юманд хааяа бухимдаад л, болохгүй байна энэ тэр гэж бичээд л... Одоо харин ойлголоо НУУЦыг олчихлоо. Баярлалаа  bayasum.

Мэдээж их хүсэж байна гээд ангайгаад хэвтээд байвал хүсэл биелэх нь юу л бол. ..

Надад нэг хүн үүнийг хиймээр байна... ямар аргаар гэдгийг нь мэдэхгүй байна гэхдээ хийж л таараа,  гэж хэлж байсан. Тийм шүү дээ ингэж бодсон юм бүгд биелдэг.

Зарим нэг юман дээр маш их хүссэн мөртлөө биелээгүй ч юм шиг санагдах үе байдаг. Жишэ...
Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-11 - мальчики...

Бичсэн: хундага

мальчики киибандчики, маартын аравны мэнд хүргэе! тун саяхан доо, ердөө 50 гаруй цагийн өмнө маартын найман болсон болохоор бүр албаар та хэдэн мальчиктаа, цөөн хэдэн киибандчиктаа маартын аравны маангаррр халуун мэнд дэвшүүлье ээ.

маартын найман гэдэг чинь эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээсээ бэлэг авч, эрхэлж байна хэмээн хоол хийлгэн тарвалзаж, үхтрээ гоёж аваад үнсмээр болон үзэн ядмаар эмэгтэй танилууд, эмэгтэй найзуудтайгаа хувцас болон ээмэг зүүлтээ, хань болон амрагаасаа авсан бэлгээ уралдуулан ихэрхэж, ууснаа шингээхгүй агсам тавьж, алингаа алддаг баяр бишийм байлээшд. эмэгтэйчүүдийн эрх...

Сэтгэгдэл (62) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-10 - Дэвэн дэлхийн худалчуудын цуглаан

Бичсэн: Claus
Харсан үзсэн явдал, туулсан гаталсан амьдрал,зүүдэлсэн зөнөсөн бодол гээл юү эс байдаг билээ.Хал үзэж халуун чулуу долоосон,хашир суулгүй долоо буудуулсан,хэн бэ гуай ч болов наашаа сууж найранд оролц.Гурав дуулж гурав барилд гэж зовоохгүй,ухаанаас тань ундарах оюунаас тань оргилох ганц л бичлэг байхад болно.Хүн бүр хүндэтэй зочин болно,хүрээд ирэээ,хүлээж байя.

http://hudalch-huuhduud.blog.banjig.net/

...
Сэтгэгдэл (13) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-09 - Баярын мэнд хүргэеэ!

Бичсэн: xvv


Эрхлээд эрхлээд ханашгүйяа
Элбэрэлт хайрт ээж минь
Хайрлаад хайрлуулаад ханашгүйяа
Хамгаас хайртай эгч минь
Үзээд үзээд ханашгүйяа
Үргэлж хөөрхөн инээмсгэлнээ
Үнсээд үнсээд ханашгүйяа
Үнэхээр энхрий эмэгтэй чи минь
Уншаад уншаад ханашгүйяа
Ухаант блогчин бүсгүйяа
ай хөө зээ хөө

 

Баярын мэнд хүргэе!

Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-08 -

Бичсэн: хундага

нууц гэж
нуусан үнэн
нуусныг дэлгэсэн чи
надад үнэн..ч биш

Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-08 - Бүсгүйчүүд

Бичсэн: AttiIa
Хасын царайд нь туяа татаад
Хайрын толионд нь уулс мяралзаад
Харсан газраас нь сарнай дэлгэрмээр
Аашдийн сайханд саран гэрэлтээд
...Бүсгүйчүүд бүсгүйчүүд ардын үрсийн багш билээ
...Бүсгүйчүүд бүсгүйчүүд анагаан тэтгэх эмч билээ
Гэртээ ороход нь гэгээ татаад
Гэгээлгэн бүүвэйнд нь хорвоо уяраад
Шөнийн одод гэрэл ээ нэмээд
Шүүдрийн гялбаанд өнгөө тольдсон
...Бүсгүйчүүд бүсгүйчүүд уран гартай үйлчин билээ
...Бүсгүйчүүд бүсгүйчүүд улсад цуутай саальчин билээ
Насанд ганцхан хайраар дэлбээлж
Нартад заяасан хань минь гэгдээд
Өргөө гэрийг өөд нь татсан
Үрийн жаргалаар өнөд ивээсэн
...Б...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-06 - ӨВГӨД

Бичсэн: Обдоо
   

Уулстайгаа орших хөх өвгөчүүлээ санаад байна.  Цаст Цамбагарав уулын хормойд нээх гоё 2 хос хун ирдэг жижиг хөх нуурын дэргэд  орших Уртаа авгынх, Бүргэдтэй уулын өвөрт өндөр хадан дунд  өвөлжих Батаа нагацынх, Сутай уулын бэлд байх Дамчаа хөгшнийх …… бүүр түүрхэн л санадаг юм.  Чандмань суманд хөөмийлж байдаг  насаараа найрын даамал хийсэн Мийгаа хөгшин….

Араажав сонсоод, гаансаа нэрээд сууж байгаа, сонингийн цаасанд дүнсэн тамхи ороогоод л татах, бугуйлаа, уургаа бариад майжиг майжиг гээд алхах, морин дээрээ хазгайдуу суучихаад л, наадмын үеэр Дамбын  морь түрүүлсэн, Парчин хөгшиний х...

Сэтгэгдэл (11) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-05 - ойрдоо.

Бичсэн: Friska
манай эмээгийн утсыг хэн туучваа, байна уу гээл цоглогтоо л авдаг хүн чинь утсаа авдаггүй байшт өдрөөс хойш, гайхаад эгчээс асуусан чинь суйлуулцан гэнээ...тээл тэнээд явдийн, гачин хүн шүү, өвөртөө хий гээдайхад гангарч цүнхэндээ хийжаагаад тэгжаагаам. утасгүй яасан гэцүүмб гээд үглээд суужээн гэнэ, утас авах юм ярьжээн гэнэ. нэг мэдсэн гэрээ саначиж. гэрийнхэнтэйгээ уг нь бүтэн сайнд ярьсан л даа, ахиад ярьсан чинь гоё санагдчлаа. бушуу түргэн 5 дахь болоосой, мартын бэлэг гээл аав нээх сайхан загас юмуу тахиа шардагсан, гарын хоол нь бол үүнэн тасархай шт, юун тэр эрастараан.

одоо очиход...
Сэтгэгдэл (13) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-05 - Lust, Caution (2007)

Бичсэн: lobe22

 Сайхан болжээ. Таалагдлаа. Зарим сцен-үүд нь гайхалтай, аймшигтай болж.

Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-05 - Мод тарьцгаая тэгэх үү?

Бичсэн: xvv
Хавар болж байна. Блогчин залуусаа нийлж мод тарьвал ямар вэ? Миний хувьд нэг багшийнхаа ярьсныг сонссоноос хойш нэг газар мод тарих юмсан гэж нэлээн дээр үеэс бодож яваа юм л даа. Хүнд өвчтэй олон хүүхдүүд хөдөө хотоос цуглан эмчлүүлдэг ганцхан Эмнэлэг байдаг шүү дээ. Маш хүнд өвчтэй, хэдэн сараар (зарим нь эдгэхгүй) энэ эмнэлэгт хэвтдэг. Зарим нэгэн хүмүүс янз бүрийн байдлаар тусламжийн гараа сунгаж, очиж эдгээр хүүхдүүдийг баярлуулах нь ч байдаг. Тэд ямар их баярлаж хөөрч байгааг харах үнэхээр сайхан, тэр хэмжээгээрээ тус хүргэгч хүн маань өөрөө ч амьдралын амтыг мэдэрдэг байх л даа...
Үнэ...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-05 - Мэдлэгт тустай блог + Монгол хэл бичиг, крилл үсэг

Бичсэн: xvv
http://baynaa.blogspot.com/2008/02/blog-post_3917.html

Эгч энэ хаягийг явуулсан байна. Энд Монгол хэлний дүрмийг маш гоё оруулаад тавьчихаж. Зав зайгаараа харчихаад байхад гэмгүй гэж бодлоо. Би+бас зарим нэг блогчид маань ер нь харж байхад хааяа бичихдээ алдаад байгаа харагддаг... (Этгээд яриад шүүмжлүүлээд байдаг, энийг тооцохгүйгээр хэл бичгийн дүрмээ их алдаж байна гээд байна цаагуур чинь )

http://baynaa.blogspot.com/2008/02/blog-post.html
Энд Монгол хэлний дүрэм, болоод өмнө нь нэг удаа ярьж байсан компьютерт Монгол хэлний алдаа шалгах aspell програмд Монгол хэлийг оруулахад тулгарсан асу...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-04 - БАГ

Бичсэн: Обдоо
 

Хүн бүр багны цаана нуугдаж байдаг. Ажлаасаа гараад нэг өөр, гэртээ ирээд нэг өөр, найз нартайгаа байхдаа нэг өөр,  ер нь дандаа нэг зангаараа нэг төрхөөрөө хэн ч байж чадахгүй. Гэхдээ хэр удаан нуугдаж байгаагаас шалтгаалаад ходоодны шархтай, стресстэй, нервтэй, цуснаас нь TOXIN ялгарч өөрөө хордох эсэх нь хамаарна. Дандаа баг зүүхээр тэр чигтээ тэр багаа байнга эсэхийг мартаад “Ерөөсөө би чинь ийм төрсөн билүү?  гэж хүртэл гайхаж эхлэх тохиолдол хүртэл бий шүү дээ.

Дээр үед гэнэ лээ нэг хааны хөөрхөн охиныг хамгийн сайхан цартайтай, хамгийн сайхан залуутай одоогийнхоор бол женьтлемэн за...

Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-03 - ХУУЧНЫ ЭД

Бичсэн: Обдоо
 

“Хуучны эд” гэдэг ямар билээ дээ удах тусам өнгө ороод л ярих юм биш

Өглөө хар үүрээр монголын радио орлоо. Амьхандаа “одод болохын хүслэн”-д орж байгаа нь тэр. Үүднээсээ авахуулаад жаахан ч гэсэн өөрчлөгдсөн боловч яг студи дотроо өнөөх л та бидний танил болсон “орос ах нарын” тоног төхөөрөмж луглайгаад л масс эзлээд, өнөөх л танил болсон “ВЫКЛ.”, “ПАУЗ гэсэн бичиг бүхий кнопууд, эргүүлдэг чангалдаг бартагдуухан тохируулгууд, сэвээр /северь/ гэдэг байсандаа том радио, өдрийн гэрлийн “мангар” том суурь, мэбэль модон хаалга нь хуучраад л яг анх байгуулагдсанаасаа хойш тэр чигээрээ байгаа нь...

Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-02 - заа...

Бичсэн: хундага

зэээ.. юу юу ч болоод өнгөрчив дөө.. гэх гэсэн чинь юу ч болж өнгөрөөгүйн байнашд. бүх юм хэв хэвээрээ. байдаг байрандаа барзалдаад л, бамбаралдаад л, барьцалдаад л, барсайлдаад л байжээна даа.. бараг л хэвээрээ гэхэд болно.

юм гэж сонин юм. сонин юм бүр сонин юм. тиймээ? эхлээ ч үгүй байсан харилцаа гэнэт дуусч этр, дууссан байсан драм огцом үргэлжилж, өрнөж этр. за би кино ярьжийгаа шүү. би чухам алийг нь хүсч байсныгаа, бас алийг нь хүсч байгаагаа мэдэхгүйм. заримдаа эрс эрс эргүүтэж, энд хүн болчихоод элийгээд сууж байгаа минь ямар учир утгатай юм бол этр гэж, өнгөрсөн богино хугацаанд ач...

Сэтгэгдэл (48) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-02 - Уралдаан

Бичсэн: Claus
"Мийстэр залуугийн хөөцөлдөөн" - ний тухай сараачнааа.

Хүүе цаана чинь банжигийнханыг уралдуулаад байна гэж анд найз, амраг хайрт,атаат дайсан,алаг шаазгай  бүгд л шаагилдана.Эхний ээлжинд хүүхэн хүмсүүдийг нь уралдуулж байгаа гэнээээ.Яаж уралдуулж байгаан гэсэн чинь  угааж цэвэрлэх,хоол унд хийх,хүүхэд шуухад асрах,тогоо нэрж бүрхээр тавих,ус зөөж түлээ хагалж нүүрс оруулах,хашаа шүүрдэж хог асгах гээл ер нь л эмэгтэй хүмүүс заавал хийж сурах ёстой гэсэн гол гол зүйлүүдээр  хэцүү хэцүү шалгууруудаар тас тас асуугаад цөм цөм унагааж байна гэжийшд....за энэ хэдэн хүүхнүүд ч яахав.Угаасаа ура...
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-01 - Зүгээр л...

Бичсэн: xvv
                 
Яагаад ч юм буриад дуу, буриад охидууд таалагдаад байдаг юм :-p Буриад зон гэж

Цаашаа хадуураад http://news.banjig.net/news-11133.html санаандгүй уншив... Ийм сайхан газрууд зөндөө, гэвч бид хайрлаж чадаж байгаа юм болов уу даа... Жилээс жилд л хөгшдийн ярианаас л сонсох зүйл л үлдээд байгаа мэт...

http://www.biirbeh.com/modules.php?name=News&new_topic=51
За ийшээ ороод Sienna-ын хүүхэлдэй гээд зохиолыг уншаарай. 1-ээс нь эхлэхээ мартав... Шөнө ганцаараа бол уншаад дэмий байх шүү... Үүүүнэн гоё бичдэг бүсгүй...

бас...:
Э.Үржинханд : Монголоо алд...
Сэтгэгдэл (14) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-01 - Булшин дээр минь ирээрэй

Бичсэн: AttiIa

Би үхэж - намайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина

Мартсан бvхний сvvлд
Мартаагvй vлдсэн чамд
Хөмөрч унасан манан баярлана
Хөлд чинь торсон чулуу баярлана
Хагацалд сvvмийсэн өвс
Өвдөн байж баярлана
Хажууд сөхөрсөн уулс
Өндийн байж баярлана
Хайртай байж дээ үнэн байж . . . гэж
Хамгийн сvvлчийн удаа яс минь цугларч хашгирна

Б.Лхагвасүрэн

...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-02-29 - Цаазалсаар л байх уу?

Бичсэн: AttiIa

Хэрэв та Филиппин Улсад зорчиж яваад санаатай бөгөөд санаандгүй гал түймэр тарьвал, эсвэл Сауди Араб Улсын иргэнтэй ханилан суугаад ханилсан ханиа араар нь тавих юм бол, аль эсвэл та Ирак-т олон түмний газар ерөнхийлөгчийг дайрч доромжлох юм бол таныг юу хүлээж байгааг мэдсэн үү? Тиймээ миний ярих гэж байгаа сэдэв бол "Алах Ял". Шинэ зуун шинэ эрин эхлээд хэдийнээ 8 жилийг ардаа орхижээ. Хэдийгээр дэлхий даяар даяарчилал гэж их шуугиж байгаа ч гэсэн хүний эрхийн талаархи энэ асуудалтай одоог хүртэл Нэгдсэн Үндэстэний байгуулага болгоомжтой ханддаг. Дээр дурдсан жишээнүүд гэхэд л миний өчүүхэн ...

Сэтгэгдэл (14) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-02-29 - синдром хөдлөн алдав

Бичсэн: Friska
ямар хайр амттай байдаг юм бэ? хайрын амт нь юундаа байдаг юм бэ, амт нь яг ямар юм бэ....

хайр нь дотроо хал нь гаднаа хүмүүсийн дунд өссөн болоод ч тэр үү...би нялуун хүнд дургүй. хал үзсэн ч юм байхгүй л дээ, гэхдээ хайран дунд өссөнөө мэддэг юм, тэр "дотор" байдаг хайрыг би мэдэрдэг юм.

жоохон гаж зан байнаа...учир нь олдоггүй, бүрхэг, бүүдгэр зүйлд тэмүүлдэг..дурлалын асуудалд ч ялгаагүй. хайраа, хайраа гээд гүйгээд байвал нээх онц биш. хайртай гэдгээ хааяа нэг мэдрүүлээд байвал гоё ч юм шиг. угаасаа юу ч хэмжээнээсээ хэтрэхээр утгаа алддаг л биз дээ тээ.  утга гэснээс үнэн утгагүй ...
Сэтгэгдэл (20) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-02-29 - ...

Бичсэн: Friska
Энэ түрүү жилийн хэрүүл...уншсан чинь асар инээдтэй санагдчлаа...(no comment)

Me: yahchguie, sanaag tan chileej tovog udsan bol gunee hultsel ochie, minii tumen buruu, munhag bi gazriin gavaar orvol taarna
chup: tui mai
chup:
chup: gesnees odoo helchij boldoggui yu yumb ter gaihaltai honog odroor hemjigddeg zuils tani
Me: chi bur boli gsn, bur bolison yumiig yariad yahav de
Me: tseg tseg tseg...
chup: yashig l bn
chup: tui mai
Me: yu gachin ug haanaas surtsiin be
chup: alimnii gol
Me: harahaar l ineed hureed teskui ineegeed baihiin
Me: boli naad ugee
chup: teguul mu...
Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-02-29 - зарим нэг

Бичсэн: Friska
Зангидсан гарын чинээ том
Зангирсан нулимс тайлагдаж урсана
Залбирсан алганы чиг даган
Задарч нэг, бутарч нэг дусална
Элгээ тэврээд урагш харж нэг зогсном
Элгээ эвхээд хойш харж нэг зогсном
Эрхгүй эцэст сонссон нь гагц
“Энэ бүгд хоосон”

Л.Өлзийтөгс

...Миний тасдсан, миний мартсан
Улаан навчны төлөө энэ цэцгийг тасалья...

Үе үехэн санагддаг
Тэр эмзэгхэн навчнаас
Үнэртэж байсан хайрыг
Гишгэсэнийхээ төлөө
Энэ цэцгийг тасалья

Тасарсан цэцгийг
Залуугийн алдаа гэж нэрлье
Алдаа бүхнээ
Салхинд хийсгээд уйлья...

Г.Аюурзана

Чи-
Харцанд минь...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-02-28 - Бямбаа бид хоёр....

Бичсэн: Обдоо
 андууддаа би хайртай....

ТВ-9 Телевизээр гараад байгаа сонсогчийн тухай орос киног үзээд нэгэн сургууль төгссөн андыгаа дурсан сууна. Дөнгөж төгсөж гараад ид омголон хийж бүтэх насан дээрээ явсан гэнэхэн цагаахан сэтгэлтэй найз минь нэг л өдөр  үүрэгт ажлаа гүйцэтгэж яваад амь насаа харамсалтайгаар алдсан…. . Сонсогч ахуй насны тэсвэр, хатуужил шаардсан,  тоглоом шоглоомоор дүүрэн яван он жилүүдэд нэгнийгээ нэрээрээ овог нэрээр нь цээжилчихээд ханахгүй хочыг нь хүртэл 6,7 янзаар бодож олчихоод зүгээр суулгадагүй л байцгаасан. Амрыг эрье гэж мэндэлдэг жонгиносон дуутай багшийгаа доогилж байга...

Сэтгэгдэл (12) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-02-27 - С.Лувсанзундуй-Өвгөдийн нутаг

Бичсэн: misty

Өчигдөр өдрийн цайны цагаар гадаа сайхан сэтгэл санаа өндөр байсан тул дуугаа дуулаад таргаа уугаад энэ үзэсгэлэнг үзсэн юм.

Дээр очсныг бодвол ус этэр нь татраад арай дээр болчихсон байсан. Урлагийнхнаа дэмжээд засвар энэ тэрийг нь хийж болдоггүй юм байх даа. Зураг муухай болчихвол яана. :(

За үзэсгэлэн рүүгээ орий. МУЭ-ийн тэргүүний ажилтан, ахмад уран бүтээлч С.Лувсанзундуй гуайн энэ үзэсгэлэн аргагүй өөрийнх нь үеийг харагдуулсан хуучны байсан гэдгийг нь хэлэх нь зөв болуу. Тэр будгийн өнгө, сэвэв зэрэг нь. Аль 1928 онд төрсөн юм байна лээ. Өөрөө тэгсэн хэрнээ ануухан өвөө байсан.

Намай...

Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-02-27 -

Бичсэн: хундага

цагийг эрт байхад

чамайг бүрэлдээгүй байхад

тэнд би байсан байх

чиний хэвлий

танил байна

Сэтгэгдэл (24) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-02-27 - Асаррр Асуудалтай буюу Монгол үсэг арзайх

Бичсэн: xvv
Дэлгэцийн доод буланд далбааны дүрс гарч сольдог Монгол гарын драйвер , Arial Mon фонт хэрэглэсээр л байна уу. Тэгвэл энэ асуудал танд хамаатай. Үгүй бол унших шаардлагагүй дээ.

Дэлгэцийн доод буланд далбааны дүрс гарч сольдог Монгол гарын драйвер (Monkey), Arial Mon фонт нь одоо дэндүү хоцрогджээ.  Бусад сайт дээр бичихэд арзайн, өөр компьютер дээр очихоороо асуудал үүсдэг...

Одооноос Windows XP-д өөрт нь байдаг Монгол гарын драйвераар бичиж байхыг зөвлөх байна. https://www.blogmn.net/dusal/2008/2/11593/ хаягаар ороод зааврыг нь уншаарай. Уншихаас залхуурвал доош нь гүйлгээд видеог нь...
Сэтгэгдэл (15) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PТайж
Pyuki
Pmmbbb
Pxvv
Ptungaamaa
Pmongolxvv
PFriska
Pхундага
Pmisty
PAttiIa
PОбдоо
Punukun
PTsoomii
Pshine
PSoyol
Plobe22
PDESI
PClaus
Peternalzul22
PAngaahai
P0rgil
PГэрэлт Найзууд
Parius
Pg84
PDashka_Linux
PBlessing Tara
Ptuulai-ok

Сэтгэглүүд

Сүүлчийн сэтгэгдлүүд:

  • АМИА ХОРЛОХ бичлэгт Tulgaa (зочин): Vhmeer bna hurdan vhdeg arga bna
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uneheer
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Hamgy amrhn amia Horlh arga bnu
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: aij sandraad tugshuurtei bn gantsra baih ystoi hun ni bi ymshig
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ymarch husel zorig temuulel alga
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ndad yu ch uilchilehgui bna bi hicheeged bga ch ymshig uguch ymshig durtai humus maani mni tald..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vhmeer l bna daan tulhaar hvn gedeg amitan aidag yum bna zvgeer ymar negen argaar vhmeer l bna..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Bi ih zul tulagui cigsen ene horwogos alag bolj zugeer taivan untaad dahij hezeets bosoj...
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zvger vheh arag zagad ogchih vhmer bna psda
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Medkue odoo yg bi zgrl amidrliin zorilggv bolchlo ter neg ohin stgl zvrhiig min bulaachd zgrl tohgv..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zugr uhmeer bn mne eej egch bugd namaig uzen yaddag
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uhmeer bn amarhan l uzej baival busdana bayrlah
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Yohh zver l uhmeereiin hench toohgu yriltsahgu hairtai bvhn nmaig orhij bhh yoo asuudlaar dvvrn..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Uneheer iim hogin amidarlaaf amidarmaargi bn