2008-02-14 - Би гэдэг хүн яаанааа
Бичсэн:
misty
Тэр баяр маяр яах вээ. Наана чинь балраадийнээ. Хостой, хосгүй, одиноороо бүгдээрээ, хоёулаа ганцаараа сайхан баярлаарай. :) Ёсыг бодоод өнөөдөр бичиж байгаа юм байна мэнд мэдий дээ энэ чинь. :P
Заа тэр баяр яах вээ. Баларжийнээ цаана чинь. Үгүй ээ наана нь юм байна. Заа хаана нь ч байсан яах вээ. балраадийнээ. :(
Мисти асар залхуу болчихсон байвал яах уу. Тийм өвчин байдаг уу? мэдэх үү? Нөгөө юу ч хийхгүй, суугаад л байдаг, заримдаа болохоор хэрэггүй мөртлөө дуртай юмаа хийгээд л байдаг тийм өвчин юу вэ гээд сурснаараа нэтээс хайсан чинь будаа. ЗАЛХУУ гэнээ. Энэнээс гарах, аврагдах, эдгээ...
|
|
Сэтгэгдэл (7)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-14 - пацаанууд аа, балинтийний мэнд хүргэжийна!
Бичсэн:
хундага
хайртай хүн байдын бол бэлэг мэлгээ өгсүгэй. хайртай хүнтэй болж амжаагүй бол энэ дууг сонссугай. хонгорхон цээжээ хайраар бялхуулж, хор долоосон зөгий мэт мансуурч, хоёр биенийхээ илчинд халууцаж, хайр гэдэг ундаанд согтсугай. би уухгүй. уусангүй гээд үхдэггүйн байна, үрэгддэггүйн байна, үл ялиг хагдрахаас хэтэрдэггүйн байна. хагдарцан наасан үэхэхэ..
үнэндээ бол уухгүй биш, ууж чадахгүй л байгаа, урьдын явдлын сургамж зүрхийг хангалттай хашрааж. ундаатай жүнзийг шүүрэн авмаар байвч уруул хүргэтлээ гар салгалж асгавал яана. залгихын өмнө жүнзний ирмэгт өрөөлийн уруулын мөр байхыг харвал яан...
|
|
Сэтгэгдэл (54)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-13 - Мэдрэмжийг мэдэрсэн нь
Бичсэн:
tungaamaa
Би ёстой нэг шижигнэсэн нийтлэл бичих эрэлд хатаж байнаа. Цаанаа хөх инээд хүргэсэн, дотор маажсан тийм бичлэг. Бодхоос л инээд алдмаар . Даанч тийм юм бичих сачий хүрэхгүй байгаа тул, өчдрийн үзсн коногоо бичие. Корей. Хүмүүс үзсэн л байх нэг холливуд стайльтай кино. Бөөн хар хувцастай баагий нар банк хулхидаж дээрэмдээд, дараа нь дотроо бутарч нэг нэгнээ хулхидаж алга болцгоодог тиймэрдүү. Киноны нэг нь- Чинийхээр амьдрал гэж юу вэ гээд асуусан чинь, нөгөөх нь бодох ч юмгүй шууд л Зовлон гэж наадийн. Бас нэг кинон дээр амьдрал бол сонголт, сонголт хийх эрхтэй амьдралд чиний хийсэн сонголт эн...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-13 - kamikaze
Бичсэн:
Обдоо
Өөрийнхөө болон өрөөлийн үйл хэргийн төлөө амиа золоислодог этгээдүүдийг kamikaze гэдэг. Угтаа нэр нь Хубилай хаан Япон улс руу дайлах үед үүссэн гэж үздэг. 2 удаагийн дайралтанд далайн шуурга ихээхэн дэм болсон учраас тэрхүү хүчтэй далайн давалгаагаа kamikaze хэмээн нэрлэж, улмаар эх орныхоо төлөө амиа золоислож, үйл хэргийнхээ төлөө үнэнчээр зүтгэдэг дайчдыг камиказе гэх болж.
Ойрхи дорнод олон жил үргэлжилж байгаа дайн нь ердөө Израйль улсыг хүч түрэмгийлэн байгуулсанаас үүдэлтэй юм. Палестин болон Ливан, бас бус хаяа дэрлэх хэдэн улсын нутаг дэвсгэрээс АНУ хүч түрэн НҮБ-ээр дэмжлэг ...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-13 - Зарц байхаас уйдчихлаа
Бичсэн:
tungaamaa
Зарц гэдэг маань хүн юу хий гэнэ тэрийг нь хийдэг хүн. Би лав өчнөөн жил зарц хийжийн. 2-3 ажил сольснийг хэлэх үү? Орсон ажил болгондоо залууд нь ордогийг хэлэхүү, тэгээч миний хөө, ингээч миний дөө гэсэн үгнүүдэд хошгороод гүйж өгнө шүү дээ. Ер нь л хэлэхийн аргагүй лайтай. залхчихлаа. Болдогсон бол -Чадахгүйэ, өөрөө хий гэж хэлчихээд царайнууд нь ямархуу болхийг нь харах юмсан. Энэ нэг сэмбэлзсэн юм муухай ааштай, их зантай, бүдүүн бөгстэй гээд ярьж өгөх байх даа. Би чинь одоо тэгж хэлэгдхээс айгаад л зарцлагдаад гүйгээд байгаам шүү дээ. Тэгхээр надад энэ залхуутай байдлыг давах 3 арга ба...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-13 -
Бичсэн:
tungaamaa
Ираны нэг хүн архи уусан учир цаазаар авхуулах болж гэнээ. Тэгээд тэр улсад хичнээн ч их архи уугаад хөл гараа тасдуулсан хүн байдаг гэнэв дээ. Үнэн худал нь бүү мэд ийм мэдээ. Хэрвээ тэр Шариатын хууль гээч нь Монголд байдаг байсан бол манай улс иргэдгүй, эсвэл бөөн хөл гаргүй хүмүүстэй байх байсан юм уу хаашаа юм. Аймар юм.
Өчигдөр орой аеробект явав. Шаал дэмий цаг нөгцөөсөн юм болов. Ядаж хөлс ч гаргахгүй, урамгүй, бие чилээхгүй ч чигшиг. Урьд нь нэг аеробект явдаг байлаа. Тэнд явдаг байхад дасгалыг нь хийж байхдаа ингэж зовжийхоор үхчих юмсан гэж бодоод харин хийж дууссаны дараа бие, сэт...
|
|
Сэтгэгдэл (9)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-12 - дарсны мухлаг
Бичсэн:
хундага
amy winehouse... санаандгүй сонсонгуут "дур" наацан гэж байгаа. түүнд "дур" наасан хүн олон бололтой. дурынхаа төлөө шагнал өгцгөөж ч байх шиг. хайнгадуу, танхай, хүчтэй хоолойтой түүний өдрүүд дуундаа тусгалаа олдог уу, дуу нь өдрүүдийг нь бүтээдэг үү, мэдэхгүй. тэр ямар, бас хэн байх нь маньд падлийгүй. хэзээ ч тийм байж чадахгүй өөрийгөө түүний дуунаас олж харахдаа би сэтгэл ханаж байх нь бас хэнд ч падлийгүй. эими ваинхауз..
winehouse?...дарсны мухлаг?... дарсны мухлаг.. тэнд улаан дарс л байдаг, цагаан биш.. уруулыг хундагатай уулзуулах агшинд тааламжтай исгэлэн анхилам үнэрлэхүйг өдөөж....
|
|
Сэтгэгдэл (21)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-12 - АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн лекцийн танхимаар зочлох уу?
Бичсэн:
xvv
Доорх хаягаар орж уншаарай. их сонирхолтой зүйл бичжээ. Бидэнд боломж байна, бид энд компьютерийнхээ дэлгэцийг харж суугаад л Калифорнийн Их Сургуулийн Лекцийн танхимд уншигдсан лекцийг өөрийн дураар үзэж, сонсох боломжтой болгож байгаа интернет гэгч энэ ямар агуу ертөнц вэ?
Мөн дурын номоо эндээс хайж олоод унших боломж байна, үнэгүй хичээлүүд, кино, дуу гээд л энд байхгүй зүйл алгаа. За доорх хаягаар орж үзээрэй:
http://sainbayar.blogspot.com/2008/02/search-google-and-life-sergey-brin.html
Мөн та Амай хэмээх Монгол залуутай хамт дэлхий тойрон аялж болно:
http://amai.dot.mn
Бас Т...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-12 - Шороон мауз жилийн шороотой бичлэг
Бичсэн:
tungaamaa
Удахгүй Валентины өдөр болох гэж байгааг тохиолдуулан Блогийн дэвсгэр өнгийг Хайр болн ягаанаар солилоо. хэхэ. Валентины өдрийг хүн болж, хөөрхөн царайтай төрснөөс хойш тэмдэглэж үзээгүйм байна. Бусад баярыг яаж ийгээд архи дарс уугаад тэмдэглээд байдаг, Валентины өдөр л байдгүйэ./шогшров/.Нэгэнт баяр ёслол ярьсных, цагаан сарын тухай ярилгүй өнгөрч боломгүй, баяраар их унтаж амарлаа, хүн ирэнгүүт сэрээд, явангуут унтаад нэг иймэрхүү, ямар байснаар энэ жилийн өнгө тодорхойлогдоно гэвэл энэ жилжингээ унтаж өнгөрөөх бололтой.Бас зүгээ гаргахдаа баахан ичингүйрэн балайрав. Эртхэн босоод зүгээ гар...
|
|
Сэтгэгдэл (9)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-12 - айдаа*
Бичсэн:
g84
...өнөөдөр харин юун тэгж учиртай сайхан харагдах гэж бодохтой манатай, үе үе босон харайж өрөөн дотуураа холхин цонхны наана очиж зам руу ширтэж, тэгснээ эргэж суун гүн бодолд автан, гунигтай түгшүүртэй царайлна.
юу гэх хэрэг вэ?.. аятайхан шиг яаж татгалзах вэ?
хайртай хүнийхээ зүрхийг зүснэ гэж мэдэж, зөөлөн шиг зүсэх үг олж ядаж суугаад хэцүүхэн үгээ бараг сонготол нь хоолойд нь бөөн хар юм тээглэн хоёр нүд нь нойтон оргилоо. *суухгүй* л гэвэл гүйцэх нь тэр шүү дээ, хэлэхэд хэцүү боловч богинохон энэ үг ээдрээтэй бодлоос нь салгах нь тэр.
тэгснээ гэнэт ариун нандин хайр сэтгэлийн эрхшээ...
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-12 - Гул аранжин
Бичсэн:
Обдоо
"Гул аранжин" гээд кино байдээшдээ. Мань чин гул аранжин гээд нэрлүүлцэн чин нэрэндээ таараад гуларцан. Тэгэхээр одоо энэ жилд БАТСУУРЬТ гэж нэрлүүлнээ. Бат суурьтай байж мэдэх юм.
Нээх гулардаг наасан. Яагаав энэ орос Леонов гээд эрийн тоглосон "АЛТАН ДУУЛГА" гээд кинон цэцэрлэгийн багш шоронгийн рецедивийг орлож явдагдаа. Би одоо хэнийг орлоод байгаа юм бэ ? Хүн намайг орлоод байгаа юм уу хэ хэ хэ. Кино гэснээс шинэ гарсан кино үзээд урлаглаглаг байнаа гэсэн plan -тай байна. хэдэн өдөр. Спортлоглог гэж наасан. лаглаглаг лэглэглэг гэсэн хэллэг моодонд ороод байгаа юм. сүүлийн өдрүүдэд.........
|
|
Сэтгэгдэл (10)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-12 - Яг одоо
Бичсэн:
misty
Хүн өөрөө юу хүсэж байгаагаа мэдэхгүй байх үе байдаг ч яг одоо, тэрхэн мөчид юу бодож бас хүсэж байгаа нь сонирхолтой.
Яг одоо, үгүй ээ аль өнгөрсөн долоо хоногоос хойш яг тэр нэг орой шиг, LP рүү ганцаараа алхаж явж байсан шигээ ширүүн бороонд, юу ч болохгүй юм шиг алхмаар байна, нормоор байна. Зайсан дээр хөөрхөн дүү нартайгаа хөөцөлдж тоглож, шатаар бороонд гүйж байсан шигээ чөлөөтэй баймаар байна.
Борооноос нуугдаж биш бороотой хөөцөлдөж, норж байсан тэр бороотой дахиад учирмаар байна. Гүймээр байна, нормоор байна.
Харин та яг одоо юу хүсэж байна вэ? ...
|
|
Сэтгэгдэл (11)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-11 - Миний туршилтууд
Бичсэн:
Обдоо
Туршилт 1: Хлорминий шохой гээд нээх хурц үнэртэй зүйлээр их юм хийдэг байсан юм чэн. Ялааны хорны савыг цоолж байгаад дотор нь хийгээд доошооо харуулж тавиад хадаасаар хатгаж нүх гаргаад тэрүүгээр шүдэнз зураад хийчхээр аймаар өндөр пуужин шэг хөөрдөг юм.
Ээлжит нэгэн туршилтаараа шүдэнз зураад бүгдээрээ нуугдчлаа. Байдаггүй. Пуужин ч хөөрдөггүй. Аргаа бараад очоод тонгойсон чэн өөдөөс пасхийтэл буудаг байгаа.. Парвайсан хар хөөтэй амьтад нэгнийгээ дооголж баахан инээлдэв. Яагаав "Улаан дарцаг" гээд кинон дээр гранат нүдэж байгаад дэлбэрдэг жаалууд шиг.
Туршилт 2: Барилгын нэг төмөр м...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-11 - Бодол минь*
Бичсэн:
g84
Бодол минь
21-р зууны нийгмийн ажилтан ба 20-р зууны эхэн үеийн шилийн сайн эрчүүдийн хийдэг боддог зүйлс нь нэг байсан шиг санагдах юм. Ерөөс саяхнаас ийм бодол төрөх болоод нийгэм журмыг үүсгэсэн цагаас Дарьгангаас адуу туухаас илүүтэй Засагт Хааны Хөх харчуулын хийдэг боддог зүйл нь өөрчлөгдөж, цагийн аясаар тодрох роль нь нэг биш, хэд хэдэн төрхөөр тодроод байх шиг.
за за би энэ тухай ярих гэсэнгүй...
ойрд оюун ухаан маань орон гаран, алдаг оног л ажиллагаатай байх шиг байна. сэрүүхэн байна, сэтгэл жиндээд тэр биз...
хотод ирсэн шөнө.
хөвөрсөн бодлынхо...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-11 - най алга
Бичсэн:
Обдоо
Хэдийнээс ч юм бэ хамгийн эхний айлдаа ороод хага бал ид гэж шахдаг болж. Цагаан сараар шүү. Сэгсийтлээ идлээ байна. Манайх хамгийн эхнийх л гэнэ. Манайх хамгийн эхнийх л гэнэ. Мань чэн паакталлааа ш дээ. Бэлэг хармаалаа гээд бууз хармаалчэж. Нуль тос мос . Бэлгэнд өгсөн бууз гэж ярихаас даа аан. Юу гэж боджээн. Хэтэрхий их идхээр гараа гэдсэн дээрээ тавьж амрааалааашдээ. Най алга, най алга /Сүүлийн үед ийм хэллэгээр бичдэг болоод байгаа юм/
Шиний нэгний өглөө Маахуурын тэнд байдаг овоон дээр гардаг уламжлалтай юм. Манай гэр бүлийн эрчүүд. Шиний нэгний өглөөний нар мандаж байхыг харах сайн г...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-11 - 2008 оны Цагаан Сараа гэж
Бичсэн:
misty
Сар шинэдээ сайхан шинэлсэн үү. Онд өнтэй оров уу ;) /золгов :D /
За энэ жилийн цагаан сарын бэлтгэл ажил тун чиг орой эхэллээ. Ажил барагдахгүй байсаар байгаад битүүний өдөр л хальт хагас өдрийн чөлөө авав. Тэгээд л өглөөнөөс орой хүртэл нөгөө айхтар хүлээлгээд байсан гэрийн ажилдаа ханцуй шамлан оров. :D Гялс баахан юм хумаа угаагаад цонх шилээ цэвэрлээд хальт ажил руугаа дуудагдав. Манай японууд гэж бас л цагийг нь тулгадаг хүмүүс шүү. :( Жилийн тайланг заавал тэр Битүүний өдөр бэлдэж гаргаад гарын үсэг зуруул гэж энд тэндээс боссдоод ажил дээрээ очиж бас амжуулав. Хальт бас зүгээр байхг...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-10 - Заримдаа ч ичмээр ч юм шиг...
Бичсэн:
xvv
Нэг их мэддэг хүн шиг томроод, бас бодлоо бусдад тулгаад байгаа мэт харагддаг бололтой юм. Уг нь өөрийнхөө хувьд зөвхөн эндээ бичиж байна л гэж боддог юм. Нэг их мэддэг хүн шиг томроод заримдаа ичмээр ч юм шиг,.. Гэлээ гээд хэл загатнаад байгаа болохоор хэлэхгүй бол санаа амрахгүй юмаа... Яавал дээр юм бол доо... Саяхныг хүртэл өөрийнхөөрөө дугарч байвал мэлхий шиг ваагаласан ч яахав гэж ярьдаг байлаа. Гэхдээ бас хэрэггүй үед, худлаа үнэн муухай ваагалаж бас болохгүй л юм даа. Мэдрэмжтэй, мэдлэгтэй, учир жанцантай ваагалах хэрэгтэйм гэж бодогдоод л байна... уг нь ч гайгүй мэдрэмжтэй л ваагалад...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-10 - Монгол хэл бичгийн дүрмийн алдаа - шийдэх боломж
Бичсэн:
xvv
Олон л хүн ярих болжээ. Монголоороо буруу бичиж байна гэж. Тэгвэл энэ асуудлыг ярьж шийдэхээсээ илүү хийж шийдэх боломж байгаа нь үг үсгийн алдаа засагч програм юм. Веб сайт болон компьютер дээр ашиглах боломжтойгоор хийгдсэн тохиолдолд цаашид буруу бичих, бичгийн дүрмийн алдаа харьцангуй багасах боломжтой юм Бадралын хийж байгаа http://www.mngl.net/aspell (урьд нь бас танилцуулж байсан) руу орж үзээрэй. Энэ бүхэн хурдан хийгдсэн, бас иймэрхүү зүйл нь Монголын маань ирээдүйд нөлөөлөхүйц асар том том зүйлс гэж бодож байна. Бүгдээрээ дэ...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-10 - Мэндээ амар сайн байна уу :-D
Бичсэн:
xvv
Охид бүсгүйчүүддээ ;-D
Эрдэнийн зүйлээр бөөлждөг (сайн тосоод дүүргээд аваарай)
Эрүү цагаан хулгана жилдээ
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж
Царай нь гэрэлтэй, цалин нь үржээстэй, халаас нь түнтгэр, хацар нь булбарай, нүд нь гэрэлтэй, нүүр нь инээмсгэлэлээр дүүрэн, намайгаа сайбер үнсэж, надаараа бас үнсүүлж, хамтдаа халуурч, олуулаа орилж шинэ жилдээ залуусыг ханаруулж, заримыг нь дурлуулж, дуулуулахыг нь дуулуулж, уйлуулахыг нь уйлуулж явахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн чангаас чангаар уншин дэвшүүльеээ!!!
...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-10 - Буруу ярьж зөв ойлгоноо гэж
Бичсэн:
AttiIa
Манай нэгэн яруу найрагч:
Хэл, хил, мал гуравтайгаа байхад
Хэн баян бэ? Монгол баян.
Хэл, хил, мал гурваасаа хагацвал
Хэн эмгэнэлтэй вэ? Монгол эмгэнэлтэй
гэж маш оновчтой шүлэглэснийг хэн хүнгүй мэднэ. Хилийг ч яахав хилийн цэрэг хамгаалж байгаа. Мал сүргийг малчин эзнээс нь өгсүүлээд төр засаг хүртэл хамгаалалтдаа авчихсан. Харин хэлийг маань хэн хамгаалж байна вэ? Өнөөгийн монгол хэлний байдал э...
|
|
Сэтгэгдэл (7)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-10 - je...
Бичсэн:
хундага
хүмүүс утсаар ярилцдаг
хүмүүс мэилээр бичилцдэг
хүмүүс мэнд усаа мэдэлцдэг
хүн төрөлтөнд орох уу, чи бид хоёр?
je...
|
|
Сэтгэгдэл (12)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-07 - Сайхан Сояиа*
Бичсэн:
g84
..........................
...Всей хорошо !
Не беспокойся !
Дугарова Сояиа. Улан-Удэ .....год
Ай, хар нүдэн бүсгүй Сояиан, Чиний бичсэн хаяг, надад үлдээсэн үгийг ийм олон сар жилүүдийн дараа олж уншина гэж даанч санасангүй. Хар нүдэн бүсгүй Сояиан, чиний сэтгэл булаам төрх миний сэтгэлээс хэзээ ч мартагдашгүй.
Марион Уэдынх1 шиг чиний цагаан бээлий гарт минь бий. Миний том улбар шаргал бээлий чиний гарт бий. Тэр үдэш чамайг үнэсэхээр тэмүүлээ-гүйсэн бол чи андуурч өөр залуутай бүжиглэхгүй байхсан. Чи надаас айж цухдахгүй байхс...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-07 - бүтэлгүйтэл*
Бичсэн:
g84
ерөөс бидний амьдралд хамгийн их нөлөөлдөг зүйлс нь бидний дур хүслүүд хийгээд зуршлууд маань юм. гэтэл ихэнх дээ бид энэ хамгийн чухал нь энэ гэж аливаа зүйлсийг ялгаж салгаж үздэг энэ нь нэн харамсалтай.
хэдийгээр тийм авч, бүхийл амьдрал чинь, бидний жижиг сажиг гэж ярьдаг, бас тийн боддог зүйлсийн цогц байхаас, дан ганцаар чухал бүхний л цоморлог байна гэж үгүй байлтай.....
айл хэсэхийн дон шүгэлсэн байсан байхаа,... тэр жилүүдэд дүүгээ дагуулаад л нусаа татаад л явдаг байсан юм. тэгсэн нэг удаа дүү маань айлд орж явсан нохой дай...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-07 - залхаахгүй...*
Бичсэн:
g84
юм бүхэн үнэтэй
юун түрүүнд нэртэй
нэр бүхэн цаана
нэг юмсын төлөөлөл
төлөөлөл бүхэн тоотой
тоо бүхэн хэмжээтэй
хэмжээ бүхний харин хэтэрсэн утгууд бүхэн хэрэггүй
инээж уурлахын завсар эгэл жирийн гэж бий
эдэлж хэрэглэхийн завсар хорогдож багасахын нэр
нэр, юмс, тоо гурав нэг үнэний гурван тал
зэрэг хэлэхгүйн тулд түрүүлж ярихын учир
зөрж ярихгүйн тулд чимээгүй суухын учир
зөв байхын учир зүгээр л чамайг залхаахгүй ээ....
/.....-ндаа зориуллаа/
...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-07 - гэрэл унтрахаас өмнө*
Бичсэн:
g84
эрчимтэй аязын түрэлтээр энх ба дайны тухай
эхлэл ба төгсгөлийн тухай
цастай уулсын оргилоор цан хяруутай өглөөгүүр чамтай бас түүнтэй /бид/
цэрэг шинээлээ өмсөөд, цэцэн буу мөрөвчлөөд,
амьдрал -үхлийн эсрэг, ахин дахин тэмцэж
дуудаагүй хүний нэр, буудаагүй суманд ногдож
хоёр гавалд нэг сум зориулж, ташраар нь хороож байх үесэд
хоёрдугаар дайны үеийн Берлиний гудамжинд, үзэл суртал гэдэг
гарцаар гарахаа марталгүйгээр, мэргэн буучдын онинд заавал өртөж явсныг
гавалд нь нэг л нүхтэй хохимой толгойнууд, одоо.....
газар доо...
|
|
Сэтгэгдэл (9)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-07 - асуулт дараа нь хариулт*
Бичсэн:
g84
бид хэн байх ёстойгоо хэр их мэддэг билээ ?
хүнийг, хувь заяа хэн нэгэн болгодог уу?, бодол санаа хэн нэгэн болгож хүмүүжүүлдэг үү ?, эсвэл учирла тохиол ухаж ойлгосон ухаан бодол уу? биднийг юу өөрчилж, юунд чиглүүлж буй тухайд бид төгс сайн мэдэх билүү дээ?. аж төрсөн орчин хийгээд, уулзаж учирсан хүмүүс, багш сэхээтнүүд баатарлаг домог, алдарт хүмүүс үү ? хамгаалсан цол зэрэг, мэдэх-мэдэхгүй амьдрал, шинжлэх ухаан уу ? ....
бид залуу наснаас ичиж амьдрах ёстой юу ? бидний буруу зөвийг хэн шүүх ёстойв? бүгд санал нэгдэж буй зүйл хам...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-07 - Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
Бичсэн:
g84
(neeh ih ym baigaa tul ongoor ylgaj temdeglesen hvrtel unshij bolno)
би үргэлжид гүйж явдаг л даа
гэхдээ улсын мэргэжлийн хяналтын газрын, цацрагийн хяналтын үүдээр бүр ч хурдан гүйж орж гарч өнгөрдөг юм. Учир нь тэр нэгэн хуучны цагаан саарал байшингийн үүдэнд байх том багануудын дээр дандаа тагтаа суудаг бөгөөд би нэг удаа тамхи татаж зогсонгоо тэднийг хэрхэн хүмүүсийн дээрээс бааж байгааг харсан юм. Илт шувууны сангас нялцгас хийтэл унаж...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-07 - дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*
Бичсэн:
g84
нэг биеийн тархи зүрхний эсрэг зүрх тархины эсрэг тэмцэл зарлав.
биеийн эрхтнүүд талцан хуваагдаж, шүд, хэл ам, хамар хоолой тархинд, ходоод боловсруулах систем бүхэлдээ зүрхний талд орж. дан ганц араг ясны бүтэц л төвийг сахив. уушги, цөс, элэг тэргүүтэй зүрхний талынхан хүчтэй тэмцэл хийв.
хөмсөг, нүүр ам ч тархитай хамгийн ойр гэдгээрээ мөчөөгөө өгөхгүй тэмцэлдэн нэгэн биеийн эрхтнүүд гэхэд нэжгээд дайныг дэгдээв.
гэтэл хоёр талаас нэг нэг хоосон эрхтнийг хэмжээ хязгааргүй эрхт хаанаар өргөмжлөн, тэр хоёр нь бие биетэйгээ тулах б...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-07 - ЦАГААН МАЛГАЙТ-2*
Бичсэн:
g84
/үргэлжлэл, тул эхний хэсгийг өмнөх бичлэгээс уншина уу/
хэдий зун цаг ч гэлээ, намаржаад хангайд бороотой байсан үе.
бид нэрийг нь эс мэдэх нуур-ын хөвөөнд хонов. залуу халуун насанд үзээгүйгээ үзэж мэлхий гээч амьтнаар илдүүрээ хангаж, шинжлэх ухааны туршилт гэх нэрийдлээр нэлээдгүй тамлан зовоох ажиллагаа хийвээ.
тэрхүү цагаан малгайтны дуул эхэлдэг өглөө, манайхан манантаж, уйлагнасан тэнгэрийн доор урт маршрутын эхэнд үүрийн зургаан цагаар бэлэн жагсжээ...
би тэр өдөр жасын нярав хийж, Ниваалын ээлжтэй байсан тул бусад галынхны...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-07 - ЦАГААН МАЛГАЙТ*
Бичсэн:
g84
..Архангайн тамирын голын ирэг дээр бакал гутал аа зөрүүлж өмсөөд гараад ирсэн хоёр...
шөнө дундын үе бөгөөд зун цаг гэхэд нэлээн сэрүүхэн шөнө байлаа..
нэгнийх нь ороолт түрийнээсээ цухуйж нөгөө нь холхиндог шургуулсан гутлынх нь нэг нь хөлийг нь барьж, тулаад, нөгөө нь сулхан байх тэр идэр залуус, миний, манайхан гараад ир гэсэн дуугаар нойрноос сэрж, яаравчлан хувцасласан нь тэр байлаа....
арван тавны саран мэлтийх шөнийн тэнгэр түгэх одод, гялалзаад л, тэрхүү оддын тоо олон байгаа хийгээд тодоор гялалзаж буй нь би гагцхүү тэнгэр...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-07 - МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*
Бичсэн:
g84
тээр жил гэнэтхэн хүмүүс ихээр метронд суух болсон нь хүмүүн гэдэг гагцхүү ганц олдох амьдралынхаа ханийг хайж явдгийг харуулсан хэрэг болсон юм.
Москва хотын тойрог хэлбэрийн газар доорх замуудад хувь заяаны тойргоор учрах хүсэлтнүүдээр дүүрч, нэг нэгэн руугээ жоготой харцаар харж хайрлаж дурлах, амьдралаа учир утгаар дүүргэх гэсэн хүмүүсээр дүүрч тэрхүү метроны хөдөлгүүрүүд цахилгаан шатахуун бага зарцуулах болсон байхаа, учир нь зарим тохиолдолд буудал дээрээ буух хүсэлгүй хэн нэгэнтэй ханьсан явсаар замын төгсгөлд хүрэх хүмүүсий...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-07 - архи ууж сурсан минь учиртай 1 , 2*
Бичсэн:
g84
нөхдүүд бүгд больболь тоглоод больсонгүй... оройноос авахуулаад л ширэн бөмбөг алгаараа наадаад ер салах биш.. өнөө төхөөрсөн ямааны мах /хавар цаг тул хамаг хялгас нь хөдөлчихсөн байж, таараад/ би ялд унаж, тэртээ тэргүй хорхог боодог болоод нэг ч ширхэг үс битгий хэл юм үлдэхгүй шарж хуурах ёстой байхад нэг бүрчлэн түүж суулаа.... нүд аргуулж хоолой гашуу оргиулсан түймрийн утаа бүрхсэн байсан юм. залуус цөм л тоглож наргиад завгүй л байлаа. би ч 40 битанд мах чулуугаа холисхийгээд л бүгдийг нь чихэж орхичихоод ажлаа дуусгаад, нөг...
|
|
Сэтгэгдэл (7)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-07 - Шашин - Зурхай - Нүгэл - Мухар сүсэг - Сүнс - Хойд төрөл - Тарни (сэтгэгдэл)
Бичсэн:
xvv
Энэ талаар та бүхэнтэй саналаа солилцохыг их хүсэж байна. Их байна гэж өнгөрөөлгүй уншаад санал солилцохыг хүсье!
Зурхай гэдэг бол олон зуун жилийн туршид хүмүүс судлаад ирсэн агуу том шинжлэх ухаан. Зарим нь мухар сүсэг гэж ярих нь бий. Яг ямар үндэслэлээр, ямар баталгаагаар тэгж шууд мухар сүсэг гэж хэлээд байгааг нь бас ойлгодоггүй. Хэрвээ хийсвэр сэтгэлгээгээр тэгж байгаа бол, одоогийн мэдээлэлдээ тулгуурлаад тэгж байгаа бол "500 жилийн өмнө дэлхийн бүх хүн дэлхийг хавтгай гэж боддог байсан" гэсэн нэг өгүүлбэрийг уншсанаа таньд б...
|
|
Сэтгэгдэл (7)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-06 - Фонттой холбоотой асуудлуудыг хэрхэн шийдэх вэ? 2-р хэсэг Япон, Солонгос, Хятад зэрэг зүүн өмнөд азийн орнуудын бичгийн фонт таниулах.
Бичсэн:
xvv
1. Япон, Хятад, Солонгос зэрэг хэл дээр бичсэн зүйлийг танихгүй байна яах вэ? 2. Крилл үсгээр хийгдсэн програм арзайгаад уншиж болохгүй байна яах вэ? (Энэ заавар Windows XP системд зориулагдсан ба Windows 7 системд бол өөр байдаг. Зарим мэдээллийг сэтгэгдлээс хайж олж авна уу.) Windows суулгах үедээ зүүн өмнөд азийн орнуудын хэлийг суулгаагүй тохиолдолд таньдаггүй боловч үүнийг нэмж амархаан суулгах боломжтой. Үүний тулд танд интернет эсвэл XP суулгац CD байх хэрэгтэй. Бэлтгэл: Windows-ын суулгац диск байгаа бол диск уншигчдаа хи...
|
|
Сэтгэгдэл (36)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-06 - САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ
Бичсэн:
AttiIa
Ширүүн хүйтэн өвлийг өнтэй давсаны баяр
Шинэхэн ногооны үнэртэй энх золгосоны баяр
XVII жарны хотлыг баригч шороон хулгана жилийн
Сар шинийн мэнд дэвшүүлье!
Хамаг бурхад авран нигүүлсч
Хотол түмнээрээ амгалан жаргаж
Ам цагаан хулгана жилдээ
Ач буян нь арван зүгтээ дэлгэрч
Аз хийморь дүүрэн байхыг ерөөе! САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!
...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-06 - Уугуул мэргэжил
Бичсэн:
Обдоо
Áèåý ¿íýëýã÷, çóðõàé÷ íàðûã õ¿í òºðºëõòºíèé õàìãèéí ýðòíèé óóãóóë ìýðãýæèë ãýýä Áààáàð òóí îíîæ õýëæ/ªíººäºð ñîíèí 2008.2.6/ Õàðèí îäîî õýëáýðýý ººð÷뺺ä "ãýýòýí" áîë÷èæ. Õºðø çýðãýëäýýõ Ýðýýíýíãðàäàä ø¿¿ äýý.
Òýíä áàéõ “Ãýýòýí” áîëãîí ýçýíòýé áºãººä òýíä íü 7-10 ãàðàí ìîíãîë, õÿòàä îõèäóóä àìüäàð÷ áèåý ¿íýëæ áàéíà. “Ãýýòýí”-ä áèåý ¿íýëæ áàéãàà îõèäóóä õîîðîíäîî óóëçàõ õîðèîòîé, ýíý íü ººð õîîðîíäîî õîëáîî òîãòîîí çóãòààõ, ººð ãàçàð ëóó øèëæèõ, õýí íýãýíä óðóó òàòàãäàõ çýðãýýñ ñýðãèéëäýã áîëîëòîé. Áèåý ¿íýëýã÷ á¿ð îëñîí îðëîãûíõîî ...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-06 - Фонттой холбоотой асуудлуудыг хэрхэн шийдэх вэ? 1-р хэсэг Монгол кириллээр бичих.
Бичсэн:
xvv
Танд ямар нэгэн байдлаар бичиг арзайж харагдах фонтын асуудал тулгардаг, эсвэл тулгарч байсан бол наашаа суугаарай. Заавар дүрс бичлэг: Жич: Видеон...
|
|
Сэтгэгдэл (109)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-05 - Зан заншил
Бичсэн:
Обдоо
Бүргэдтэй хийморьлог эрчүүд ирээд явжээ. Хаа байсан Баян өлгийгөөс уртын урт замыг бүргэ;тэйгээ хамт туулаад ирсэн тэд өдий хүртэл авч үлдсэн зан зан...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-04 -
Бичсэн:
shine
энэ бичлэгийг оруулах гэхээр л нэт салаад уур хүрчлээ. болохгүй л юм байлгүй. дараа л оруулахаас даа. Саяхан л шинэ он гарч байсан санагдахийн, цага...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-04 - Casablanca Lyrics
Бичсэн:
g84
I fell in love with you watching Casablanca
Back row of the drive in show in the flickering light
Popcorn and cokes beneath the stars became champa...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-04 - Listen To Your Heart
Бичсэн:
g84
I know there’s something in the wake of your smile
I get a notion from the look in your eyes, yeah
you’ve built a love but that love falls apart...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-04 - .............
Бичсэн:
Обдоо
Амьд бурхадаа бид хэр хайрладаг билээ дээ. Хэзээ ч юм бэ хаашаа ч юм бэ яваад өгөх тэднийгээ үүрд дэргэд байдаг юм шигээ л санацгаадаг. Байнга т...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-03 - Зүүдний тайлал
Бичсэн:
AttiIa
Ойрд хүн болгон л цагаан сар гэлцээд нутгаа жоохон санагалзана. Тоглож өссөн Хангай минь уу зээ:
Уул, үүл нь нийлэн харагдах
Умрын цэнхэр хангай м...
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-01 - Язава Ай [NANA] (Япон - зурагт ном)
Бичсэн:
xvv
Унших юмсан гэж бодоод л хараад явдаг байсан номоо олж авлаа. Хэдийгээр хууль бусаар ч гэсэн нэгэнт Монголд олддоггүй болохоор та нартаа танилцуул...
|
|
Сэтгэгдэл (9)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-02-01 - "Шидэт" хайрцаг
Бичсэн:
Обдоо
“Шидэт хайрцаг”
Хэдэн настай байснаа ч санахгүй байна.
Хэлээд барамгүй чихэр боовонд дуртай байсандаг.
Хэдийнээс ч юм бүү мэд эмээгийнх...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-01-31 - Ажил хийх дургүй хүмүүс
Бичсэн:
Обдоо
Äóóã¿é áàéÿ ãýõýýð áîëîõã¿é áàéíà. Äîðîé ãýýä áàéíà. Äóóòàé áàéÿ ãýõýýð îíãèðîî ãýýä áàéíà. . . .õý õý õý. Çàõààñàà àâàõóóëààä çàëóó÷óóä í...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-01-31 -
Бичсэн:
хундага
нэг иймэрхүү...
бичих гэсэн чинь... нүднээс л "үг" гараад байна... ийм үед аавыгаа яагаад ингэж их санадаг юм бол... охин байсан өдрүүддээ буцмаар....
|
|
Сэтгэгдэл (7)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-01-29 - Тэвчиж тэвчиж уйлав
Бичсэн:
Soyol
Гуниг хөвөрсөн өдөр хоногууд ар араасаа урсах энэ хэдэн хоногт миний амьдрал яасан ч их гуниглаа вэ? цээжин дотор хар манан далай мэт шуургалаж байса...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Найзууд
PТайж Pyuki Pmmbbb Pxvv Ptungaamaa Pmongolxvv PFriska Pхундага Pmisty PAttiIa PОбдоо Punukun PTsoomii Pshine PSoyol Plobe22 PDESI PClaus Peternalzul22 PAngaahai P0rgil PГэрэлт Найзууд Parius Pg84 PDashka_Linux PBlessing Tara Ptuulai-ok
Сэтгэглүүд
Сүүлчийн сэтгэгдлүүд:
- АМИА ХОРЛОХ бичлэгт Tulgaa (зочин): Vhmeer bna hurdan vhdeg arga bna
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uneheer
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Hamgy amrhn amia Horlh arga bnu
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: aij sandraad tugshuurtei bn gantsra baih ystoi hun ni bi ymshig
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ymarch husel zorig temuulel alga
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ndad yu ch uilchilehgui bna bi hicheeged bga ch ymshig uguch ymshig durtai humus maani mni tald..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vhmeer l bna daan tulhaar hvn gedeg amitan aidag yum bna zvgeer ymar negen argaar vhmeer l bna..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Bi ih zul tulagui cigsen ene horwogos alag bolj zugeer taivan untaad dahij hezeets bosoj...
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zvger vheh arag zagad ogchih vhmer bna psda
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Medkue odoo yg bi zgrl amidrliin zorilggv bolchlo ter neg ohin stgl zvrhiig min bulaachd zgrl tohgv..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zugr uhmeer bn mne eej egch bugd namaig uzen yaddag
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uhmeer bn amarhan l uzej baival busdana bayrlah
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Yohh zver l uhmeereiin hench toohgu yriltsahgu hairtai bvhn nmaig orhij bhh yoo asuudlaar dvvrn..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Uneheer iim hogin amidarlaaf amidarmaargi bn
|