300

2024-01-21 - Дэлгэр мөрөн /Дууны үг/

Бичсэн: xvv
Дэлгэр мөрний хөвөөндөө
rnДээдийнхээ жаргалаар төрлөө би (хувилбар: Дэгдээхэй насаа үдлээ дээ)
rnДэнжийн цагаан өргөөнд
rnДэгж дэрвэж өслөө дөө
rn
rnЭнэ л мөрний хөвөөнд
rnЭэжийн өврөөс гарлаа даа
rnЭцэшгүй холын хүслээрээ
rnЭрдмийн аянд мордлоо доо
rn
rnМөрөөдөөд үлдсэн ээжий минь
rnМөнгөн хэлхээ унагалаа даа
rnМөдхөн эргээд ирнэ ээ гээд
rnМөрөнгийнхөө чулуунаас авлаа даа
rn
rnХалгих мөрний хөвөөндөө
rnХараацай насаа үдлээ би
rnХайрын совин гэрэлтүүлсээр
rnХангал насаа үдлээ дээ
rn
rn rnrn rnrnrn
rnКараокэ:rn
rn
rnrn...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2024-01-14 - Уг нь бол амархан л даа...

Бичсэн: xvv

rn rn"Юм хийж байгаа засгийн газар, ЕС шүү гэнэ үү?" юм хийнэ гэж одоогийн байдлыг хэлэхгүй ээ манайхаан.
rn
rnУг нь зэс нь байж байна. Өөрсдөө үйлдвэр, тоног төхөөрөмжөө хийж чадахгүй юм гэхэд Алибаба дээрээс бэлэн худалдаж аваад зэс утас хийж татаад, нүүрс нь байж байна 2, 3 жижиг, дунд дулааны станц нэмээд барихад л олон тусдаа янданд дутуу шатаж байгаа нүүрс, түлш 2-3 том янданд бүрэн шатаж хэмнэгдээд утаа нь шүүгдээд л шийдэгдчих л асуудал л даа. Дээр нь эрчим хүчний хараат байдлаас ч гарчихна. Зүгээр л хийж байгаа бол биш шүү, үнэхээр хийж чадахгүй, толгой тархи нь хүрэхгүй, өлөн ховд...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2024-01-14 - Улсын талаарх бодрол...

Бичсэн: xvv
rn
rnӨчигдөр нэг сэнпай ахтайгаа жоохон ярьж суухад баахан боловсрол мэдлэггүй, бүдүүлэг нөхдүүд танил талаараа, нутгаараа нэгнийгээ татаад оруулчихсан хотын захиргаа нь гэхэд л тийм сүлжээний шалгаруулалтгүй шахаагаар орсон, 5 үг солиод үзэхэд л зүгээр хоосон хүмүүс л байхад, мэдлэгтэй залуучууд олноороо баг болоод л орохгүй бол хэцүү гэж яриад, би ч бас УИХ-ын гишүүний тэрний, тэрний тэрний хүн тэрний танил гэсэн эмнэлэг, анагаахын томилгоонуудыг нүдээрээ хараад чихээрээ сонсоод тэрнээсээ болж бараг сэтгэл гутралд орох дөхөөд энд ирээд байгаагаа хуучилж суухад Монголд буцаж очиж байж байгаад ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2023-10-28 - Хувь төөрөг, тавилан... (хувийн)

Бичсэн: xvv
rnrnrnrnrnrnБодогдоод бичмээр санагдаад болдоггүй ээ Урт болохоор бас тэр бүр хүн уншихгүй л байх л даа. Гэхдээ яахав ер нь бол сэдэв нь бүтэлгүй хайр, сүсэг бишрэл, сүнс сүлд, итгэл үнэмшил маягийн юмнууд холилдсон, өөртөө бол чухал сэдэв
rn rnrnrnrnЕр нь "зурсан зураг төөрөг" гэж бодох тусам байдаг юм шиг санагдаад байгаа юм. Тэрний талаар.
rn rnrnrnrnЮуны өмнө ах, дүү хамаатан саднууд, найзууддаа нэг юм захимаар байна. Хүүхдүүдээ заавал Англи хэлтэй болгоорой. Дээр нь өөр бас явмаар газар, үзмээр хэл байгаа бол дэмжээд үзүүлээрэй. Сургаарай. Би бол Герман, Япон хэлний аль нэгийг с...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2023-10-14 - Атомын цахилгаан станц бол ашиггүй, боломжгүйг мэддэггүй, зөвхөн өнгөн хардаг

Бичсэн: xvv
rnrnrnrnrnrnУран, ашигт малтмал, мөнгөтэй болгоно, жаргаана гэсэн шинжлэх ухаан, эдийн засаг ийм тийм гэх тоо баримт, "мундаг" юм шиг бичсэн нийтлэлүүд хөврөх.
rnШинжлэх ухааны нэр барих ч даанч худал.rnrnДоор нь атомын цахилгаан станцтай болох хэрэгтэй гэх мэт сэтгэгдлүүд...
rn rnrnrnrnҮнэн хэрэгтээ тархан суурьшсан 3 сая хүнд АЦС огт хэрэггүй, ашиггүй зүйл бөгөөд боломжгүй зүйл юм.
rn rnrnrnrn1. Усаар хөргөдөг ба Монголд тэр нь хомс, ер нь бараг барих ч боломжгүй.rnrn2. Удирдах боломжгүй, илүүдэл энерги үйлдвэрлээд зохицуулах боломж байхгүй, зогсоох, удаашруулах боломж маш хомс цөмийн гинжин ур...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2023-10-14 - Уул уурхайн хөрөнгө оруулалт...

Бичсэн: xvv
Оюу Толгойн талаар, хөрөнгө оруулалт хэрэгтэй гэх мэтээр, магтсан нийтлэл, сэтгэгдэл, шог зураг зэрэг ойрын үед гэнэт ихээр нэмэгдэв.
rnХөрөнгө оруулна гэдэг гоё нэр өгөөд хийж байгаа үйлдэл нь "тэдэнд" боломж байгаа болохоор ашиг олохын тулд л хийж байгаа зүйл болохоос Монголын сайн сайхныг бодоод сайн дурын сайн үйлс (volunteer) хийгээд байгаа юм биш л дээ.
rn
rnТиймээс магтаад, уянгалаад, тэрийг хүмүүст ойлгуулах гээд өмөөрөөд байх зүйл биш.rnrn Зөвхөн өөрсдийн ашгийг харсан гэрээ,rn гүний усыг ихээр хэрэглэн байгаль орчныг огтоос бодохгүйгээр явуулж буй олборлолт,rn бусад үүрэг хариуцлагаа ол...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2023-07-15 - Гадаадад байгаа хүмүүст харагдах Монгол ямар бол?

Бичсэн: xvv
Facebook дээр байгаа мэдээллээс бид ихэнх нь Монголыг харах гэж оролддог. Улс төр, уур амьсгал, хүмүүсийн бодол гэх мэт.
rnГэхдээ миний бодлоор бол олонхын бодол санаа, уур амьсгалыг мэдрэх ямар ч боломжгүй. Магадгүй 10%, үсрээд л 20%-ийнх нь л бодол санааг, гэхдээ зөвхөн нэг тийш туульширсан байдлаар голцуу харах боломжтой байдаг юм шиг.
rn
rnЯг амьдрал дээр бол сонгуульд сайн хүмүүс сонгогдоод, улс орныг өөрчилнө ч гэдэг юмуу, эсвэл хувьсгал хийгээд мундаг хүмүүс гарч ирээд хөгжүүлчихнэ гэдэг бол итгэхэд их хэцүү зүйл байх.
rn
rnГэхдээ энэ хэвээрээ бол яавч сайнгүй... Тэр Хүүкийн (яджийхад миний ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2023-07-09 - Өдрийн тэмдэглэл

Бичсэн: xvv
Аав маань өнгөрөөд удаагүй байгаа юм. Хүн хүний хувьд амьдралын үнэ цэн, орон зай гээд бас өөр ч юм шиг...
rnӨөрийгөө ер нь нэлээн хатуу сэтгэлтэй, баргийн юм тоохгүй маанагдуу нөхөр гэж бодож явдаг юм.
rnТэгээд ч амьдралын жам, ойлгоно гээд л. Тэгсэн яг цаг дээрээ тулсан чинь шал өөр байдаг юм байна өө.
rnСанамсаргүй явж байгаад караокенд аавын тухайн дуу сонссон чинь аяндаа нулимс бүүр урсаад байдаг...
rnХүн гэж, хүний сэтгэл гэж бас л сонин бүтэцтэй амьтан юм даа гэж бодогдох...
rn
rnТэгээд л харамсах ч юм шиг их олон мэдрэмж давхцаад л...
rn
rnГадаадад хол байгаа болохоор бас очиж чадаагүй очъё ч ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2023-01-05 - Бодол, итгэл үнэмшил чухал

Бичсэн: xvv
Физикийн ухааны хувьд бидний амьдарч байгаа ертөнц бидний боддог шиг тийм ч материаллаг бус буюу хүний бодол санаа бодит ертөнцөд бас шууд нөлөөлж байдаг ба тэрний илрэл нь шууд атом, электрон, гэрлийн бөөмд шууд нөлөөлөөд ажиглахаар л өөрчлөгдөөд байдаг.
rnБүүр бид Матрикс кино шиг субектив ертөнцөд ч амьдарч байж мэдэх юм...
rn
rnБас нэг сонирхолтой төсөөлөл нь одоо яригдаж эхлээд буй Метаверс ирээдүйд хөгжөөд бид тархиндаа Матриксынх шиг зүйл залгаад метаверс ертөнц рүү орохдоо бодит амьдралаа мартаад ордог болвол? Түүн шиг бид хаа нэг бодит ертөнцөд амьдраад энэ ертөнц маань метаверс шиг тогл...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2023-01-05 - Байж болохгүй буруу хандлага

Бичсэн: xvv

Энгийн иргэдийг хүмүүсийг ч юмуу, аль нэг албан газрыг ч юмуу тийм нэг нэгжийг буруутгадаг хандлага бол хамгийн буруу юм л даа. Монголчууд хөгжөөгүй муу буруу ч юмуу, иргэд өөрсдөө боловсролтой, соёлтой байх ёстой ч гэх юмуу тийм хандлага гаргахаа нийтээрээ болих хэрэгтэй юм.
rn
rnУлс орныг удирдах эрх мэдэл гэдэг бол маш том зүйл. Ард түмнээс ч том зүйл юм л даа. Компани дампуурлаа гэхэд ажилчдыг буруутгах нь утгагүй. Ажиллуулж, удирдаж, авч явж чадаагүй удирдлагуудын л буруу байдагтай л адил зүйл.
rn
rnГол нь зохицуулалтууд нь л дандаа дээрээсээ буруу хийгдэж байгаа юм л даа. Жишээ нь эмнэлгийн ...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2023-01-03 - "Шилдэг" хамгийн муу менежмент

Бичсэн: xvv
Аль дээрээс бичих юмсан гээд бодоод явсан сэдвээр сайхан сууж байгаад ганц бичээдэхье.
rn rnrn
rnОны шилдэг, байгууллагын шилдэг, шилдэг сурагч бла бла. Энэ бол хамгийн муу менежмент, муу маркетинг гэж боддог. Мэдээж энэ ганц Монголд байдаг зүйл ч биш л дээ. Гэхдээ манайд хэтэрхий түгээмэл байдаг.
rnБайгууллага, компани, сургуулийн сурагчдыг энэ нь сайн ажилласан гээд дэмжиж улам сайн ажиллуулж, түүнд хүрээгүй хүмүүсийг хүрэхийн төлөө хичээлгэнэ гэсэн зорилгоор уралдуулдаг, идэвхжүүлнэ гэж тоцоолсон бодлого байдаг байх. Гэсэн ч яг үнэн хэрэгтээ энэ бол эсрэгээр хэрэгждэг маш хортой үр дагавартай ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2023-01-03 - Өөртөө итгэх итгэлийн талаар философичдын зарим сургаалиас таалагдсанаасаа...

Бичсэн: xvv
Ихэнх "ухаантай" логиктой сэтгэдэг хүн өөртөө итгэх итгэлийг ямар нэгэн зүйл дээр тулгуурлаж олдог гэнэ. "Японд бас Өөртөө итгэх итгэл хичээл зүтгэлээс төрдөг" гээд үг байдаг. Мэдээж чадаж байгаа зүйлс, мэдэж байгаа юмандаа тулгуурлан итгэх нь зүйн хэрэг ба хүний тархи ч тэгж ажилладаг.
rn
rnГэвч энэ нь эсрэгээр тухайн итгэлийг төрүүлэх ямар нэгэн зүйлийг олж харж, өөртөө баталж чадахгүй бол, итгэлгүй болгодог юм байна. Өөрөө мундаг, илүү чадвартай мөртлөө тэрийгээ мэдэхгүй байх тохиолдлууд байдаг, харин тэнэгүүд бол огт чадахгүй, мэдэхгүй батлах зүйлгүй ч шууд итгэлтэй байдаг тохиолдол бас байд...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2023-01-03 - Цаг хугацаа (амьдралд шууд хэрэгтэй философи)

Бичсэн: xvv
Бид цаг хугацааг өнгөрснөөс ирээдүй рүү чиглэдэг гэж боддог. Гэтэл цаг хугацааг ирээдүйгээс өнгөрсөн рүү чиглэлтэй гэж бас харж болдог байх нь ээ.
rnЖишээ нь өнгөрсөнд байсан сонголт минь муу байснаас ирээдүй минь муу болно гэж бодох. Тэгэхэд л би их сургуульд орсон бол, тэгэхэд ээж аав маань зөвлөсөн бол зэргээр харамсах тохиолдлууд байдаг.
rn
rnЭнэ өнгөрснөөс ирээдүйгээ бий болгож тэр чиглэлд харахаа өөрчилбөл бас сэтгэлгээний нэг том давуу тал гардаг гэнэ.
rn
rnЖишээлбэл өнөөгийн байдалдаа амжилтанд хүрсэн хүмүүсийн хувьд бол өнгөрсөнд болсон зүйлс, сонголт, өнгөрсний өөрөө тэр бүхнийг давж, тэр...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2023-01-03 - Ухаж, зөв ойлгож мэдэх ёстой

Бичсэн: xvv
Нууц товчооны эхэн хэсэгт Тэмүүжин өсвөр насандаа ахыгаа харваж алсан тухай гардаг. Үүнийг янз бүрээр тайлбарлах хүмүүс бий. Хүндлэлгүй, ахыгаа алсан алуурчин г.м.
rn
rnМиний хувьд бол энэ нь шударга бус бол ах дүүг ч бай бүү өрөвд, бүү эвлэр гэсэн сургааль гэж бодож хүлээж авдаг.
rn
rnӨөрсдөө авлига авдаг, хулгай хийдэг хүмүүс Төр засгаа хүндэл гэх, МАН-ыг магтах...
rn
rnЯг ийм үед найз ч бай, хамаатан ч бай Эзэн Чингисийн биеэр өгүүлж бичиж үлдээсэн сургаалийг дагаж бодож явах хэрэгтэй буй заа гэж бодном.
rn
rnМонголын нууц товчоог би бүтэн уншиж дуусгаж байгаагүй ч дахин дахин уншиж сонсоход тэр чи...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2023-01-03 - Сонгосон хүний буруу биш!!!

Бичсэн: xvv
Сонгогчид өөрсдөө сонгосон гэдэг дээр үгэн дээр санал хэлэхэд  Бид сонгосон гээд байдаг ер нь бол сонгоогүй л дээ.
rn
rnСонгуулийн тогтолцоондоо асуудал нь байдаг хуулиа өөрчлөх ёстой гэдэг. Гэтэл хулгайчид нь өөртөө ашиггүй тийм хууль солилоо ч сайжруулахгүй.
rn
rnЗа тэгээд сонгосон байсан ч итгээд найдаад сонгосон хүмүүсийн буруу бол биш. Залилж хуурсан хүмүүсийн буруу.
rn
rnБи хийнэ сайжруулна гээд хулгай луйвар хийгээд явж байгаа хүмүүсийг сонгосон болохоор улс орныхоо эсрэг гэмт хэрэг хийх нь зөв гэж өмөөрөх хандлага болж харагддаг тул маш буруу. Сонгосон иргэдийг буруутгах биш төрийн гэмт хэрэ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2023-01-03 - Улс төр, жагсаалтай холбоотой үзэл бодол

Бичсэн: xvv
Ер нь бол чадахгүй бол огцруулах л хэрэгтэй л дээ. Чаддаг нь гарч иртэл огцруулах хэрэгтэй. Харин чадна гэж гараад чадахгүй бол нэхэж шалгаж бүгдэд нь хариуцлага тооцох, үе удмаар нь, хамаатан төрлөөр нь шалгах шийтгэх хэрэгтэй. Өнгөрсөн 30 жилд төр, шүүх, цагдаа, гаалийн өндөр албан тушаалд байсан бүх хүмүүсийг. Тэгээд 1939 онтой харьцуулах бол утгагүй. Угаасаа хэлмэгдүүлэлт гэхсээд байх ч хүн байхгүй, бүгд но-той. Ийм их хулгайг хараад дотор нь нүдэн байлай чихэн дүлий явсан бол... Бас бүгд дээр үе шиг биш мөнгө төгрөг тоо бүртгэлээр илрэх боломжтой цаг үе юун 1939 оны хэлмэгдүүлэлт вэ тэс ө...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2023-01-03 - Амьдрал баян...

Бичсэн: xvv
Амьдрал баялаг. Гэхдээ юм болгон дээр энэ үгийг хэрэглэмээргүй байна!!
rn
rn
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2023-01-03 - Өмч хувьчлал бол боловсон дээрэм, тонуул

Бичсэн: xvv
Төрийн өмчийг цөөлөх, төрийн өмч байгаагаас хулгай байна гэсэн үзэл, хандлага бүр хэтэрхий их байх юм. Үүнтэй огт санал нийлдэггүй. Жишээ нь төрийн өмчийн эмнэлэг, сургууль цэцэрлэг байхгүй бол юу болох уу?  Цөөлбөл юу болох уу?
rnТэр эмнэлэг, сургууль, цэцрлэгээс ч аймшигтай хулгайлж л байгаа шүү дээ.
rnГар дүрэх боломжгүй болтол нь хяналттай болгож, дүрсэн тохиолдолд бүх насаар нь хорих ч хүртэл өндөр шийтгэлтэй болгон, гэр бүлийнх нь хөрөнгийг бүрэн хураадаг хуультай байхад л болох асуудал шүү дээ. Ядаж л ойр тойрныхон нь хянаж эсэргүүцэж болиулж магадгүй.
rnЯмар хэлбэрийн өмч байсан ч ад...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2023-01-03 - Уг нь гаргалгаа нь маш энгийн...

Бичсэн: xvv
Хэдэн жижиг дунд ДЦС бариад Монголдоо үйлдвэрлэсэн зэсээрээ шугам татчихвал шууд утаагүй ч болно, хамааралгүй ч болно.
rn
rnТэрнийг дагаад ханиад томуу өвчлөл багасна, эм тарианы импорт буурна, эмнэлэг эрүүл мэндийн салбарын ачаалал... Гээд л гинжин хэлхээгээр явах байх даа...
rn
rnУг нь бол 1-2 жилийн дотор л хийчихэж бараг болохоор ажил л даа...
rn
rnБодвол Оросууд саад болоод байдаг юм болов уу даа, эсвэл Женко ч юмуу 😅
rn
rn...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2023-01-03 - Хэл ба мэдээлэл

Бичсэн: xvv
Гадаад хэлтэй хүмүүст бол яаж ч бодсон сонголт мэдээлэл, дэлхий дээр амьдрах боломж нь хамаагүй их л юм байна л даа.
rnМонголчуудын хувьд Монгол бичгээ алдсанаар хуучин өөрсдийн мэдээллээ ч уншиж авч чадахгүй, орчин цагийн Монгол хэлээр бусадтай харьцуулахад чанартай мэдээлэл бага, тэрэнд мэдээж хүн амын тоо ч нөлөөлж байна.
rn
rnТэгэхээр хүүхдүүдээ дор хаяж 2 гадаад хэл тултал нь үзүүлэх л хэрэгтэй юм байна, Монгол бичгээ тултал сайн үзүүлэх, хэрэглээнд оруулах хэрэгтэй юм байна гэж ойлгож эхэлж байгаа.
rn
rnЯдаж Англи хэлтэй байхад бол автомат орчуулгууд ашиглахад бас харьцангуй их мэдээлэл уг нь...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2023-01-03 - Суурь ухаан...

Бичсэн: xvv
Монгол хэлэнд нэг бодлын хэт халиулж буруу нэрлэсэн зүйлс их юм шиг ээ.
rn
rnЖишээлбэл философи гэдгийг гүн ухаан гэж нэрлэснээр хүмүүсийг ойртуулахгүй хол байх зүйл болгосон мэт санагдана. Угтаа бол хүн бүр уншиж, сонсож, ярилцаж ойлгож мэдэж, мэдэрч байх ёстой ухаан байх. Бас философийг шинжлэх ухаан гэчихээр орчин цагт бол буруу мэт. Тэртээ тэргүй хангалттай шинжлэгдээд ирчихсэн үр дүн. Шинжлээд байх бараг шаардлагагүй мэдлэг ухаан болж дээ... Зүгээр суурь ухаан маягаар нэрлэж уншиж судалж ойлгох ёстой зүйл байж дээ л гэж бодох... Жоохон философичдын үзэл, сургааль энэ тэр видео үзсэн чинь зү...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2023-01-03 - Таагүй байдлын үндэс...

Бичсэн: xvv
За тэгээд нүүрс л гэнэ, төрөх л гэнэ, эмнэлэг л гэнэ... Тойроод хадуураад, элдэв сенсаци гаргана, дагаж намирцгаана, сэвнэ...
rn
rnГэтэл бүгдийнх нь л уг үндэс нь төрөөс хулгай хийж байгаа, авлига авч зөвийг буруу болгож нурааж байгаа, нийгмийн боловсрол, эрүүл мэндийн мэдлэг өгөх ёстой нь өгөхгүй, менежмент муу байгаагийн үндэс нь ч бас сандал суудлын наймаа, элдэв хулгай нөгөө л сонгуулийн буруу тогтолцоо, шударга бус байдал гэмт хэрэгтнүүдээ зайлуулж чадахгүй байгаагийн маань л үр дүн. Даанч тэгээд эмч нар нь өмөөрч нөгөө хэсэг нь яллахаар дайрч 2 тал болж үзэж тараад л... Уг нь энэ их энерги...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2023-01-01 - Миний 2022-2023

Бичсэн: xvv
Уг нь урд жилүүдэд нэлээн хэдэн жил иймэрхүү байдлаар (https://xvv.coo.mn/115848/minii-2018-2019.html) жилээ дүгнэж, дараа жилээ төсөөлж, төлөвлөж бичдэг байсан санагдах юм. Үүнээс өөрийг ирээд олсонгүй. Бодвол ФБ дээр бичээд олдохгүй болсон юм болов уу даа... Эсвэл хаа нэгтээ хадгалсан байж байж ч мэдэх л юм...
rn
rn2022
rnЕр нь л их дээш дооштой, ер бусын сайхан жил болж өнгөрсөн. Бас нэг бүсгүйтэй хэсэг үерхээд бас амьдралын нэгээхэн хамгийн сайхан мөч, сайхан үе байсан... Удалгүй дууссан ч гэлээ ямар ч байсан зүгээр холоос аз жаргал хүсээд, хааяа бас жоохон хажуугаар нь санаж явсаар он дуусаж...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-11-15 - Мөөрөн захтай дээл /Дууны үг/

Бичсэн: xvv
Үг: Д. Алтангэрэл
rnАя: Г. Эрдэнэчулуун
rn
rnЖигүүн дээл нь дотортой чиг ээ
rnЖиндүү салхинд нэмэргүй дээ хө
rnЖурмын амраг хажууд чиг ээ
rnЗулын гэрэлд нүгэлгүй дээ хө
rn
rnЦувцаа дээл нь нимгэн чиг ээ
rnЗундаа өмсөх аргагүй дээ хө
rnЗуурдын амраг алсад чиг ээ
rnЗүүдэнд ирэх нь ховорхондоо хө
rn
rnХээтэй торго нь энтэй чиг ээ
rnХэрийн урчууд эсгэхгүй дээ хө
rnХэтийн зовлон магад чиг ээ
rnХэлээд ирэх нь үгүй шүү дээ хө
rn
rnМөөрөн захтай дээлийгээ
rnШүтэн байж л өмслөө дөө хө
rnМөнхөд бусын орчлон чиг ээ
rnШүншиг бодож л явъя юу даа хө
rn
rn
rn...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-11-15 - Ардын дуу "Жийжүү хот" /дууны үг, домог/

Бичсэн: xvv
Алаг морь ч гэж нэрлэх тохиолдол байдаг бололтой.rnҮрээ морийгоо уная аа л гэсэн чинь ээ хө
rnҮргэж бусгаад горигүй л байна аа хө
rnҮеийн жаахан Дэнсмаа чамдаа очъё оо л гэсэн чинь ээ хө
rnӨөрийн амраг Хандмаа минь үглэж загнаад горигүй дээ хө
rn
rnҮрээ морь чинь үргэж бусгаад байвал даа хө
rnӨвөр хошуундаа зарчихгүй юу түүнийгээ хө
rnӨөрийн амраг Хандмаа чинь үглэж загнаад байвал даа хө
rnҮнэн учраа хэлж байгаа гуйчихгүй юу түүнийгээ хө
rn
rnХар морийгоо уная аа л гэсэн чинь дээ хө
rnХалгиж бусгаад горигүй л байна аа хө
rnХайртай явсан Дэнсмаа чамдаа л очъё оо л гэсэн чинь дээ хө
rnХанилж суусан Хандмаа м...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-11-15 - Орчлонд би азтай төржээ /Дууны үг/

Бичсэн: xvv
Үг: Д. Пүрэвдорж
rnАя: Г. Дарамзагд
rn
rnЦэнхэр талын мандал дээр
rnАлтан нарыг өргөх гэж
rnЦэлмэг тэнгэрийн магнай доор
rnАхан дүүсээр жаргах гэж
rn          Орчлонд чи азтай төржээ
rn          Орчлонд би азтай төржээ
rn          Орчлонд бид азтай төржээ
rnАмар сайхан заяатай
rnАрдын буяныг нэмэх гэж
rnАлаг хорвоод нэгнийгээ
rnАчилан хайрлаж явах гэж
rn          Орчлонд чи азтай төржээ
rn       &...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-10-29 - Нууцхан сэтгэл (Нугасны дэгдээхэй) (В.Оросоо) /Дууны үг/

Бичсэн: xvv
Үг: Д.Дугарсүрэн
rnАя: Д.Мяасүрэн
rn
rnНугасны дэгдээхэй олуулаа байлаа
rnНуугдаж ниссээр нутаг буцлаа
rnНутгийн чамдаа хайртай байлаа би
rnНууцхан бодсоор хадамд гаргалаа
rn
rnАнгирын дэгдээхэй арвуулаа байлаа
rnАлслаж ниссээр нутаг буцлаа
rnАмраг чамдаа хайртай байлаа би
rnАндуу бодсоор хадамд гаргалаа
rn
rnТогорууны дэгдээхэй тоогоороо байлаа
rnТоглож ниссээр нутаг буцлаа
rnТоромгор чамдаа хайртай байлаа би
rnТоомсоргүй явсаар хадамд гаргалаа
rn
rnГалууны дэгдээхэй хориулаа байлаа
rnГанганаж ниссээр нутаг буцлаа
rnГанцхан чамдаа хайртай байлаа
rnГайгүй ч биз гэсээр хадамд гаргалаа
rn
rnНугасны дэгдээхэй олуулаа б...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-10-29 - Халагдах цэргийн вальс /Дууны үг/

Бичсэн: xvv
Настай ээждээ яарах тусмаа
rnНартай дэлхийгээ улам хайрлаад
rnОдоо ингээд халагдана гэхээс
rnОройн тоондоо жагсаад л баймаар
rn
rnХийморьтой тугандаа адислах өглөө
rnХэзээ мөдгүй ойртсоор л байна даа
rn
rnБуянтай аавдаа яарах тусмаа
rnБуурал дэлхийгээ улам хайрлаад
rnГэр гэр лүүгээ мордоно гэхээс
rnГэгэлгэн сэтгэл минь хуарандаа хоргодоод
rn
rnХийморьтой тугандаа адислах өглөө
rnХэзээ мөдгүй ойртсоор л байна даа
rn
rnСайхан чамруугаа яарах тусмаа
rnСартай дэлхийгээ улам хайрлаад
rnЦэл залуухан насныхаа дурсамж
rnЦэргийнхээ андуудтай зургаа татуулаад
rn
rnХийморьтой тугандаа адислах өглөө
rnХэзээ мөдгүй ойртсоор л б...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-10-10 - Түгжрэл 1-р хэсэг...

Бичсэн: xvv
Бичвэл ч их юм байна даа... Энэ түгжрэлийг гол зохион байгуулж үүсгэж байгаа хүмүүс нь Тээврийн цагдаагийн албаныхан гэж харагддаг даа. Энд тэнд урсгалыг сайжруулж хурдасгаж байна гээд эргүүлэхгүй болгож хааж зам дээрх машины тоо, хугацааг нэмэх юм хийнэ. Эргэж ороод зогсох байсан машин 30-40 мин явж буцаж эргэж орох гэсээр олон машиныг хаана. Туслах замаас орж ирээд Нийтийн тээврийн эгнээ рүү ороод эгнээ байраа камерын наана сольтол оо тухайн эгнээг хэдэн минутаар ч хааж зогсож болно, харин тэр эгнээнд бусдад саад болохгүй яваад камерт бичигдвэл торгуулж шийтгүүлнэ, тиймээс тасархай шугамтай ...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-08-07 - Биед ажиглагдах нойр дутуугийн дөрвөн шинж тэмдэг [Шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар]

Бичсэн: xvv
Шууд хүүхдэд хамааралгүй ерөнхий эрүүл мэндийн мэдээлэл боловч, доорх видеог үзээд сонирхолтой мэдээд авахад их хэрэгтэй мэдээлэл санагдлаа. Тоймлон ойлгосноосоо орчуулж бичье.
rn
rnСтанфордын их сургуулиас хийсэн судалгаагаар нойрны дутагдал нь өр нэмэгдэж хураагдаж буй мэт хураагддаг гэнэ.
rnИнгэснээр хүнд ядарсан, идэвхгүй, сульдсан, сэтгэл санаа тавгүй байх байнга залхуу хүрэх зэрэг шинжүүд байнга мэдрэгддэг юм байна.
rnЖишээлбэл өмнөх өдөр нь нойр муутай явсан гээд маргааш нь сайн унтаад амрахад хүн амарч чаддаг бол харин 2 долоо хоног орчим нойр муутай явчихаад ганц өдөр сайн унтаж амарснаар...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-06-12 - Гэрлэлт, зөв хүн, буруу хүн, хүссэн хүн, хүсээгүй хүн...

Бичсэн: xvv
Өнгөрсөн Баасан гарагт гарч хамт байх дуртай хүмүүстэйгээ ууж суув. Хөөрөөд нэлээн уултаа хэтрүүлж 🥴 маргааш нь толгой өвдөөд дахин уухгүй дээрээ тавив 🤢😅 Гэхдээ уухаа тохируулаад илүү олон гарч хүмүүстэй суух ярилцах тал дээр анхаарах хэрэгтэй юм байна гэж бодож байна.rnrn

Алкоголь хэтрүүлэхгүйгээр гарч хүмүүстэй уулзаж, суух, илүү амьд харилцаа үүсгэх нь илүү сонин зүйлсийг мэдэх боломж олгодог юм байна...

rnrnОгт санаанд орохооргүй зүйлсийг, ууж суугаагүй бол бас хэзээ ч сонсож чадахгүй зүйлсийг сонсов... Бас тодорхой хэмжээнд шулуухан асууж сурах, нээлттэй байх гэдэг чухал юм байна гэж бас н...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-06-12 - Халхын сайхан хүүхнүүд /Дууны үг/

Бичсэн: xvv
Олноо баясаах царай сайхантай
rnОрноо бадраах цаанаа увдистай
rnАй хө халхын сайхан хүүхнүүд
rnАй хө харах нүдэнд дулаахан байна аа хө
rn
rnХаниа түших заяа тавилантай
rnХайраар жаргаах санаа буянтай
rnАй хө халхын сайхан хүүхнүүд
rnАй хө харах нүдэнд дулаахан байна аа хө
rn
rnТөрдөө нэмэх бүтээл арвинтай
rnҮрдээ хэлэх сургаал ариунтай
rnАй хө халхын сайхан хүүхнүүд
rnАй хө харах нүдэнд дулаахан байна аа хө
rn
rnДуугаа түрэх уяхан хоолойтой
rnЦуугаа өргөх уран алдартай
rnАй хө халхын сайхан хүүхнүүд
rnАй хө харах нүдэнд дулаахан байна аа хө
rn
rnАй хө халхын сайхан хүүхнүүд
rnАй хө харах нүдэнд дулаахан байна аа х...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-05-11 - Ганга нуур /Дууны үг/

Бичсэн: xvv
Ганга нуурын цэлийх ус нь хө
rnЭхийн сүү шиг цагаан юм
rnГанга нуурын мэлмэрэх ус нь хө
rnЭхийн сүү шиг бүлээн юмrnГанга нуураас ниссэн хун
rnНамартаа заавал цугладаг
rnГанга нуураас явсан хүн
rnНасандаа заавал эргэдэг юмrnХоёр сайхан ундаргатай
rnЭхийн сүү нь дундрахгүй
rnХорин нэгэн булагтай
rnЭнэ нуур ширгэхгүй ээrnГанга нуураас ниссэн хун
rnНамартаа заавал цугладаг
rnГанга нуураас явсан хүн
rnНасандаа заавал эргэдэг юмrnГанга нуур байгаа болохоор оо
rnХун цэнгийн дуу нь тасрахгүй
rnГанга нуур байгаа цагт аа
rnМиний эх орон хэзээд мөнх юмrnГанга нуураас ниссэн хун
rnНамартаа заавал цугладаг
rnГанга нуураас ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-05-11 - Оюу нанаа /Ардын дууны үг/

Бичсэн: xvv
Үзэмчин ардын дуу Оюу нанаа
rn
rnЖалганд ургаадахсан заншлай хуар аа хө
rnЖаврынхаа аясаар ганхаад байна аа хө
rnЖаалхан төрөөдөхсөн Оюу нанаа нь хө
rnЗамын голоор, жалгын сугаар ёгшуулаад гарав аа хө
rn
rnХаданд ургаадахсан халгай хуар аа хө
rnХаврынхаа салхинд ганхаад байна аа хө
rnХөөрхөн төрөөдөхсөн Оюу нанаа нь хө
rnХөндийг өгсөөд, хөтлийг даваад ёгшуулаад гарав аа хө
rn
rnУлаанд ургаадахсан булрай хуар аа хө
rnУрьхан салхинд ганхаад байна аа хө
rnУяхан төрөөдөхсөн Оюу нанаа нь хө
rnУулын сугаар, усны захаар ёгшуулаад гарав аа хө
rn
rn
rn
rnЖич: Үгийг сонсголоороо бичсэн болохоор заншлай (нэг төрлийн удвал)...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-05-11 - Хүүхэн Нанаа /Ардын дуу/

Бичсэн: xvv

Манхны тоосыг татуулаад байдаг нь хө
rnМагнай халзангийн минь дөрвөн туурай хө
rnМануусын сэтгэлийг хөдөлгөөд байдаг нь хө
rnМанай Нанаагийн минь хоёр нүдээ хө
rn
rnХөндийн тоосыг татуулаад байдаг нь хө
rnХүрэн халзангийн минь дөрвөн туурай хө
rnХүмүүсийн сэтгэлийг хөдөлгөөд байдаг нь хө
rnХүүхэн Нанаагийн минь хоёр нүдээ хө

rnrn

Талын тоосыг татуулаад байдаг нь хө
rnТарган зээрдийн минь дөрвөн туурай хө
rnТануусын сэтгэлийг хөдөлгөөд байдаг нь хө
rnТанхил Нанаагийн минь хоёр хүдээ хө
rn
rn
rnДуучин Ц.Туяацэцэг дуулснаар:
rn
rn
rnДуучин У.Тунгалаг /МУСТА/ дуулснаар:
rn
rn
rnДуучин Содцэцэн дуулснаар:
rn

rn...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-05-08 - 主婦・主夫

Бичсэн: xvv
Зарим нэг гоё уран бүтээлээс ертөнцийг үзэх үзэл, харах өнцөг тодорхой хэдэн хэмээр өөрчлөгдөх тохиолдол байдаг.
rnМонгол уран бүтээл, зохиолоос тэр бүр олж харж чаддаггүй болохоор сүүлийн үед сонирхохоо бүүр больсон.
rnХарин хааяа Япон анимэнаас тиймэрхүү зүйл олж хардаг, авдаг хэвээр...
rn
rnАа бас сүүлийн хэд хоног James Clear гээд нөхрийн Atomic Habits гээд ном уншаад нэлээн таалагдаад байгаа.
rnУдаан уншдаг болохоор хурдан уншдаг хүмүүст атаархах... Харин бараг анх удаа Англиар ном дуустал уншиж үзэх шинжтэй...
rnБичиглэл, үг энэ тэр нь амархан байж магадгүй. Эсвэл миний Англи хэл жоохон сайжир...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-04-18 - Хамгаалалтын горим ба том зорилгоо харах

Бичсэн: xvv
Сүүлийн үед нэлээн хэсэг "хэт хамгаалалтын горим"-д ажиллаж амьдраад байсан мэт...
rn
rnЯг зорилго маань биеэ өмөөрөх ч юмуу, өөрийнхөө хүрээг л сэргийлэх, хамгаалах биш шүү дээ.
rn
rnМэдээж эвтэй, амар тайван байх нь том зорилгод хүрэхэд бас нэмэртэй ч гэлээ гол зорилго маань биш.
rn
rnХувийн харилцаа → Хувийн амьдрал → Ажлаа амжилттай болгох → Улс орондоо хэрэгтэй зүйл хийх → Хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл хийх → Галактиктаа хэрэг болох 😁😎
rn
rnгэх мэт байдлаар том хүрээлэлд нь шат дараалан сэтгэж илүү том зорилготой бол хамгаалалтын горимоосоо гарч бас довтолгоонд шилжиж байх...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-04-13 - Тархины талаар бүх ойр хавийнхаа хүмүүст үзүүлж бас ойлгуулмаар видео байна

Бичсэн: xvv
Үүрийн шөнөөр гээд дуунд гардаг шиг үүрийн шөнөөр маргааш өглөө гэхэд хийж дуусгаж явуулах ажлаа хойш нь тавиад иймэрхүү видео үзэнгээ, пост бичээд сууж байдаг... 😅
rn
rnГэхдээ л энэ видеог бүүр хуваалцмаар санагдлаа. Даанч Япон хэлээр юм. Автоматаар орчуулуулаад ч юмуу хадмалтай үзвэл бас яах бол тээ?
rn
rnЕр нь анзаараад байхад Японоор авах боломжтой ийм хэрэгтэй мэдээллүүд их байх юм аа. Өөр бусад миний мэдэхгүй хэлээр ч бас мэдэхгүй зүйлс их байдаг байх даа... Илүү олон гадаад хэл сурах юмсан... Нөгөө хүний тархи руу ирээдүйд мэдээллийг компьютерын диск рүү хуулж байгаа юм шиг хуулдаг болох хү...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-04-13 - "Juggaar" нэлээн сонирхолтой юм...

Бичсэн: xvv
rn"Толгой хатуурах"rnrnгэсэн утгатай ямар Монгол үг байдаг юм бол? Би бас "хатуурах" хандлагатай хүн юм...
rn
rnДээр нь ичих, нэрэлхэх гэх мэт жижиг эвгүй байдлаас зугтаад байх нь бас буруу санагдав...
rn
rnЦаашдаа бас энэ Жугаар арга гэдгийг судалж, дээр нь илүү дураараа байх чөлөөтэй сэтгэх тал дээр бас тархиа хөгжүүлмээр юм байна...
rn
rnДоорх видеог үзээд бодогдов:rn
rn
rn rnrnrn

Таны хамгийн залуу үе чинь одоо үе чинь юм...

rnrnӨнгөрсөн үетэйгээ зууралдвал эсрэгээр ч гэлээ яг одооноос үлдсэн амьдралаа бодоод, ирээдүй ба одоо гэсэн бодит байгаа руугаа харвал хамгийн залуу үе одоо үе. Тэгэхээр ө...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-04-13 - Нуршуу байх, урт бичих...

Бичсэн: xvv
Сүүлийн үед бас хэтэрхий өөрийгөө засах өөрчлөх гээд буруу тийш яваад, тэрнээсээ болоод өөрөө өөртөө жижиг жижиг сэтгэл ханамжгүй хормууд тохиолдож, даамжирвал стресст хүрч магадгүй байгаа санагдав.rnrn

Гол санаагаа л хэл, нуршуу, урт, хэтэрхий тойруулдаг

rnrnгэж нэлээн зэмлүүлдэг. Гэхдээ урд нь ч бас бодож, урт бичих нь зөв гэсэн дүгнэлтэнд хүрч, өөртөө хэлж л байсан асуудал ч гэлээ бас олон сонссоор бас өөрийнхөө бодлоос илүү бусдыг сонсох тал руугаа яваад байгаа ч байж мэдэх юм.
rn
rnТовч тодорхой хэлэхэд 10 хүнээс 2 нь хүлээж авдаг гэж бодоход сайн тайлбарлаад ойлгуулж чадвал 10 хүнээс 4 нь хү...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-04-10 - Хааяа хүмүүстэй уух бас зүгээр

Бичсэн: xvv
Сүүлийн үед өөрийнхөө миа, сул талуудыг харьцангуй бас олж хараад, засах гэж оролдоод л байгаа.
rnЯлангуяа хүмүүстэй гадуур уусан үедээ өөрийнхөө хийсэн үйлдэл, хэлсэн үгээ бодохоор өөртөө таалагдахгүй онцгүй юм сэтгэлийн хөдлөлөөр хийсэн байдаг.
rnТэр нь мэдээж тэгээд өөрөө дотроосоо өөрчлөгдөж байж л засрах зүйл...
rn
rnИймэрхүү видео энэ тэр бас үзээд 100% хүлээж авахгүй ч бас зарим зүйлсийг нь авмаар, өөрчлөгдмөөр эрч хүч өгөх, ядаж бодол төрөх...
rn
rnhttps://www.youtube.com/watch?v=lZkT_SqDN_g...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-04-10 - Бууж өгөх & хичээх = тунг нь тааруулах??!

Бичсэн: xvv
Монголчууд "Амжилт хүсье!", "Аз жаргал хүсье!" гэж хэлэх нь олон, харин яг ийм үгийг хэлэх тохиолдлуудад Япончууд ихэвчлэн "Хичээгээрэй!" гэж хэлдэг юм шиг.
rnТэр нь бас энэ 2 үндэстний сэтгэлгээний ялгаа бас харагдаж байж мэдэх л юм. Хөгжөөд, дэвшээд байгаагийн нэг шалтгаан нь ч юм билүү...
rn
rnМанайхан болохоор нэг тийм АЗ г.м., өөрийн хичээл зүтгэлээс жоохон холуур юм хүсээд, ерөөгөөд байгаа ч юм шиг хэлдэг юм байна гэж анзаарагдлаа...
rn
rnНөгөө талаас бас тэр их хичээлт нь хэтрэхээрээ бас болдоггүй юм шиг байгаа юм.
rn
rnХичээгээд зүтгээд байхын нөгөө тал болох бууж өгөх.
rnБууж өгөх гэдэг үг нь...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-04-07 - Бүсгүйчүүдэд...

Бичсэн: xvv
Бүсгүйчүүдийн нэг иймэрхүү доорх шиг эрчүүдэд хэлмээр үгнүүд бас нэлээн байдаг тээ...rnrn

Эрхлүүлж чаддаг эрийн дэргэд эмэгтэй хүн эмэгтэйгээрээ үлддэг.
rnЭрхлэнэ гэхээр элдэв чихэр, жимс, ээмэг бөгж яриад байна гэж санадаг уу?
rnЭрхлүүлнэ гэхээр торго дурдан дээр хэвтүүлээд толгой өндийлгөхгүй үйлчилэх юм байна гэж ундууцаа юу?
rnИнгэж боддог эрчүүд их байдаг нь харамсалтай..
rnАлгын чинээхэн эмэгтэйн аашийг зөөллөөд , яриаг нь сонсоод, уйлахад нь аргадаад, сайхан бүхнийг нь магтаад, түүний талд бат зогсоод , хушуу цорвойлгон хааяа нэг хэлийг нь зажлуулахыг л хэлж байгаа юм.
rnЭрхлүүлж чаддаг эрийн...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-04-07 - 😅

Бичсэн: xvv
Хүлгийн сайныг унан байж мэднэ, хүний сайныг ханилан байж танина гээд өвөг дээдэс маань хэлж захидаг даа. Хүүхнүүд ээ жоохон ханилж манилж, явж мавж үзэж байж хая л даа. Шууд эхнээсээ тоохгүй байхаар чинь муухайшдээ Гаднаа хэдий жоохон тиймэрхүү зан ааштай, өөрөөр харагддаг ч яг тулаад үзвэл дотроо бас дажгүй л юм шиг байнэ билээ шүү дээ цаадах чинь ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-04-07 - 2019 онд ингэж бодож явжээ...

Бичсэн: xvv
Нэг л ѳдѳр хѳдѳѳ гарч амьдарна даа гэж боддог юм. Мод ч тарина. Тэр болтол хариуцлагагүй жижиг уул уурхайнууд аль болох зогсож хаагдаж, байгаль маань сайхнаараа байж байгаасай даа. Тэрийг хаах чадалтай "популистууд" олноороо тѳрѳн гараасай.
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-04-07 - МАГТААЛЫН ҮГСЭЭ ЗӨВ СОНГОХ НЬ МАШ ЧУХАЛ

Бичсэн: xvv
rnrnrnrnrnrn#Хуулавrnrn
rn rnrnrnrnМундаг байна, сайн байна гэж ёс төдий магтахаас илүүтэй хүүхдийн хичээл зүтгэл, ахиц, алдаанаасаа суралцсан байдлыг ажиглаж бодит урамшуулал хэлж хэвшицгээе.rnrnrnrnХүүхдийн өдөр бүр сонсдог үгс тэдний өөрийгөө хөгжүүлэх мөн өөрийгөө дүгнэх, үнэлэх үнэлэмж болдог. Та хэрхэн магтахаас хүүхдийн тань цаашдын үйлдэл шалтгаалах нь байна шүү. rnrnrnrnДоор хэдэн жишээ сийрүүллээ. Урмын үгсийг хэлэхээс гадна цаасан дээр бичээд өрөөнд нь наах, халаасанд нь хийх г.м-ээр илэрхийлсэн ч болно. rnrnrnrn* Хичээсний чинь үр дүн гарлааrnrn* Өчигдрийнхөөсөө илүү сайн байлааrnrn...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-04-07 - Тэмдэглэлийн тухай

Бичсэн: xvv
Өнгөрснөөс, өмнөх өөрөөсөө бас хааяа эрч хүч мүч авч, зарим юмыг бас заалгаж сураад байх тохиолдол байдаг уу тээ. 😅
rn
rnЗарим бичсэн тэмдэглэлээ уншихаар тэгж санагддаг.
rn
rnБас жилийн өмнөх тэмдэглэлээ уншаад хүн бас өөрчлөгдөхөө хүрвэл жилийн дотор нэлээн өөрчлөгддөг юм шиг л санагдсан...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-04-07 - Уйлаад яахав дээ Цэнцэрэн минь...

Бичсэн: xvv
Иймэрхүү зүйлсийг хараад, сонсоод, дөжрөөд чимээгүй явдаг, тэмцдэггүйн үр дүн шүү дээ... Яахав одоо л ойлгож жагсаж эхэлж л байх шиг байна... Гэхдээ ойлгоод, зөв зүйлийн төлөө тэмцэж сураагүй цагт энэ хэвээр л байх биз... Тэгж суртал ч бас л өдий биз дээ гэж бодогдох болж дээ...
rnУг нь ч 1964 онд Япончууд хогтойгоо тэмцэж цэвэрч үндэстэн болсон түүхийг бодвол бас уг нь боломжгүй ч зүйл биш ч юм шиг л санагддаг...
rn rnБогд Зонховын хөшөө шиг төсвийн хөрөнгийг үргүй зарцуулах, эсвэл огт хэрэггүй төслийн жагсаалтыг 2022 оны төсвөөс шүүж, захаас нь түүж үзвэл ийм байна. Нийт 35 төсөлд 844 тэрбум т...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-04-07 - Тэмдэглэл (гутрал 22-4-7)

Бичсэн: xvv
Бараг л сэтгэл гутралд орчих гээд байна уу стрессдээд... Ерөөсөө л нийгмийнхээ давхарга бүх шатандаа төсвөөс хусчих, унагачих, хуурчих, гар харах нэг тийм хөгийн өлөн, хулгайч сэтгэхүйтэй... Хаана ч шударга бус... Тийм байхад үнэнчээр ажиллаад, амьдраад, татвар төлөх мөлөх нээрээ ямар ч утга учиргүй... Даатгал гээд төллөө гэхэд Даатгалын сан нь дампуураад ямар ч нэмэргүй болох... Нүүрс зараад олон төмөр замаар ахиухан шиг гаргачихвал мөнгө олоод хөгжих байсан юм гэх... Тэрнийх нь зах зухаас нь жоохон өрсөөд хусчих гэсэн бодолтой хүмүүс л дүүрэн... За тэгээд надад ч чадаж байгаа юм алга, улс, н...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-03-29 - Улс орны талаар санаа зовинох...

Бичсэн: xvv
Ерөнхийдөө төрийн буруу бодлогууд, ковидын үед авсан хоригууд, хавтгайрсан халамж, мэдээж үүнээс ч өмнө авч хэрэгжүүлж ирсэн ЭЗ-т хэт нөлөөлсөн, хэт дарангуйлсан бодлого, иргэдийнх, бизнесүүдийнх нь өөрсдийнх нь ч ойлголт, тэмцэх чадваргүй сул дорой байдал зэргийн үр дагавар гарч үнийн өсөлт гаарч байх шиг байна. Хүн амын хэдэн хувь нь дундаас ядуу, ядуугаас нэн ядуу руу шилжиж байгаа бол?
rn
rnҮүнтэй холбоотой нийгмийн тогтворгүй байдал, элдэв гэмт хэрэг, гаж зүйлс удахгүй ихсэх байх даа. 🤔...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PТайж
Pyuki
Pmmbbb
Pxvv
Ptungaamaa
Pmongolxvv
PFriska
Pхундага
Pmisty
PAttiIa
PОбдоо
Punukun
PTsoomii
Pshine
PSoyol
Plobe22
PDESI
PClaus
Peternalzul22
PAngaahai
P0rgil
PГэрэлт Найзууд
Parius
Pg84
PDashka_Linux
PBlessing Tara
Ptuulai-ok

Сэтгэглүүд

Сүүлчийн сэтгэгдлүүд:

  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zgr l
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Nandia (зочин): Zgr yum buhen bolohgui bugd minii buruu bsn hen ch oilgohgui zaginaad dotor bachimdaad hamgiin..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Odoo bi zvger vhmeer bn
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vneher vheh talaar boddog ym bnaa ene bodoloo arilgaj chadahgvi bol vhdeg l baihdaa vneher yah..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: mni ergen toiron ger bul gd bugd nadiin esreg aav eej urgelj zodno egciinde 1cj honoj
  • АМИА ХОРЛОХ бичлэгт enhkmaa: bi yrno ih zuil tuulaagvi zugeer l hedhen jil amidraal uhehiin hoorond nadgvigeer ene delhii..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Hosbayr (зочин): Ene horwoo neerei aawiigaa aldahaas omno iim baigum odoo Bolheer shuud uhmeer bn henc baihguu..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: 𝘽𝙞 𝙯𝙪𝙚𝙧 𝙡 𝙪𝙝𝙢𝙚𝙚𝙧
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vxd shaamr bn
  • АМИА ХОРЛОХ бичлэгт r: uhmeer baina Anh uchinuuun mundag surlagtai hicheelees uur yum meddgui huuhed bailaa ..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: hen ch toohgu amidrah husel baihgui
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Er ni ch tgeed gants itgej naidaj bsan uuruusu ilvv vnetsentei nandin zvilee aldahad amidral ymar..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: zvgr l vhh ni ilv amar songolt bh huwia hiceesn ymshg bj blh c zvgr l bjhd vhii gdg bodl orj irdggv..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Yag odoo vhmeer bne yagaad ch zvger l vhmeer aimadarh hvsel ch alga