300

2008-04-02 -

Бичсэн: хундага

 

埋まらない温度差

潤わない心の辛さ

Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-04-02 - ??? "Би" ???

Бичсэн: lobe22

"Би" гэж юу вэ?.
Бие минь үү?
Сэтгэл минь үү?
Нэр минь үү?

Нэгэн цагт сайн жаал явсан
Нэгээхэн үе минь үү?
Нэлээдгүй алдаж ховор оносон
Нэмэргүй энэ залуу юу?
Магад маргааш үзэгдэх
Майга бор өвгөн үү?

Мунхаг ухаандаа тунгааж
Мутар юугаараа сийрүүлье

"Би"-д томьёо үгүй
"Би"-д тодорхойлолт үгүй
"Би", тогтвор үгүй
"Би", төгсгөл үгүй

Садар явавч би "Би"
Сахилгатай явсан ч би "Би"
Сайн гэгдэвч би "Би"
Саар гэсэн ч би "Би"

Уурлавч би "Би"
Уйлавч би "Би"
Унтаж байвч би "Би"
Унгаж байхдаа ч би "Би"

Өчигдөр "Би" байсан
Гэнэн томоогүй "Би"
Өдгөө ч "Би" байна
Гэмгүй бас гэмтэй...

Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-04-02 - үзцэн биддэ...

Бичсэн: хундага



Сэтгэгдэл (11) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-04-01 - INTERIOR

Бичсэн: DESI


Дандаа өөрийнхөө хийсэнийг тавиад муухай юмаа. Энэ Хамт ажилладаг
манай нэг дизайнер хийсэн юм. Бид ч хичээж байна шүү дэмжээд өгөөрэй
залуусаа, ЗАААА АЛГАА ТАШИЙЙЙЙЙЙЙЙ ҮҮҮҮҮҮ 
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-04-01 - DESIGIIN BODOL

Бичсэн: DESI
DESIGN гэж юу вэ?
Манайд дизайн урлаг гэдэг ойлголт сүүлын үед хөгжиж гарч ирж байгаа болохоор хүн бүр тийм ч сайн мэдээлэлгүй байдаг дизайн урлаг гэхээр л хүмүүс хямд өртгөөр гое сайхан зүйл хийдэг гэдэг буруу ойлголт байдаг. Мэдээж тэгж байж гэмээ нь гоё сайхан зүйлийг хийж бүтээх нь хүнд ашигтай л даа гэхдээ Дизайн урлаг хүн төрөлхтөн үүссэн цагаас л эхлэж үүсч бий болсон зүйл шүү дээ. Эртний овог аймаг эрх ямбаа тодорхойлох, өөрсдийхөө хөгжлийг тодорхойлох зэргээр бие биеэсээ өрсөж зэвсг хэрэглээ янз бүрын хэлбэр донж төрхтэй хийж донжид нь тааруулж хэрэглэхэд эвтэйхэн шийдэлтэй. болгож...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-04-01 - цэг

Бичсэн: Friska
4 сарын 1. Мягмар гариг. Өчигдөр эрт унтсан хирнээ өглөө босохыг хүссэнгүй. Сэрэнгүүтээ зүүдэлсэн зүүдээ бодов. Муухай зүүд. Тоохгүй байя гэсэн ч бодогдоод байлаа. Зүүдэндээ харамсаагүй хирнээ сэрээд харамсах. 30 мин ажлаасаа хоцров. Ажил их. Дээш доош гүйсээр таарав, овоо ч ажил амжуулав. Зүүдээ бодсоор л. Нэгнийх компьютер ассангүй гэнэ, үзлээ. Хардыг салгаж аваад яаралтай хэрэгтэй файлуудыг нь зөөж өгөв. Хоол идэв, нэг л сэтгэл дундуур. Цайны цаг тааруулж эмээ рүүгээ залгав. Ханиад хүрчихэж. Сөөнгөдүү тамир муутай хоолой. Зүүдээ хэлж гонгинолоо. Ном уншуулья гэнэ.Ядарч байхад нь би хүртэл э...
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-31 - Нигилизм буюу үгүйсгэх үзэл

Бичсэн: tuulai-ok
„Es ist nichts mit der Moral: moralische Werte haben keine unbedingte Geltung, sondern sind nur in einer bestimmten Situation nьtzlich oder nutzlos.“ „Es ist nichts mit der Wahrheit: Unbezweifelbare, objektive und ewige Wahrheiten sind nicht erkennbar. Wahrheit ist stets subjektiv.“ „Gott ist tot: Es existiert keine ьbergeordnete, ewige Instanz. Der Mensch ist auf sich selbst zurьckgeworfen.“ „Die ewige Wiederkehr des Gleichen: Geschichte ist nicht finalistisch, es gibt keinen Fortschritt und kein Ziel.“
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-31 - HOUSE DESIGN

Бичсэн: DESI

Сайн байцгаана уу Шинэ долоо хоногийн ажилд тань амжилт хүсэе
өчигдөр амармаар л байлаа даанч гэрт уйтгартай ажилдаа ирж жаал
юм хийлээ. Гэнэт блогоо санаад та бүхэндээ бас нэг загвар гаргаж үзүүлмээр
санагдаад энийг хийлээ еөөр өөдтэй болж өгдөггүй ээ.
Манай дизайнерууд ч бас энд сууцгааж л байна. Тус тусийхаа ажлийг хийгээд л
сууцгаана.
00.5-болж байна хэзээ харих вэ байз. 

...








Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-31 -

Бичсэн: хундага

нулимс хатсан ч
нүд хавдсан
үг гэж...

Сэтгэгдэл (19) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-30 - ашиглалтын хугацаа ба аахар шаахар

Бичсэн: хундага

эмэгтэй хүний "ашиглалтын хугацаа" хэзээ дуусдаг вэ?
нэлээн эрт дуусдаг бололтой... тэгж дуулдав.
дуусахаас нь өмнө амжиж юу яая гэтэл юу яасан бололтой... тэгж дуулав.
эрт дуусдаг тухай "бодит үгс" намайг сонсохыг хүссэн эсэхээс үл хамааран чихэнд ирж хэнгэрэг доргион тархинд дамжсан бөгөөд харин юу яая гэтэл юу яасан гэдгийг өөрийн биеэр салгалан бэдэрч, чихний дэлбэнг дэлгэсний хүчинд, тэнэж явсан "бохир үгс"-эн авиаг хураан цуглуулж, үрчлээгүй шахам тархиндаа илгээв. 

за тэр дэмий хугацаа мугацаа гайшд. золигт гаргавал таарна, цаг хугацааг. лаазалсан бүтээгдэхүүн зөндөө л уддаг шд кк...

Сэтгэгдэл (13) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-30 - Бурхан өршөө! Дарь-Эх өршөө!

Бичсэн: xvv
https://xvv.blogmn.net/12576/ - Энийг үзээгүй хүмүүс байвал дахиад зөвлөмөөр байна. Үзээрэй...
https://xvv.blogmn.net/11620/

Дээрх бичлэгүүд дээр ярилцаад,. бас зарим талаар бодол өөрчлөгдсөн болохоор дахин энэ талаар төрсөн бодлуудаа, болоод бусад зарим зүйлийг бичмээр санагдчихлаа...

Эртүүд Юкигийн блог дээр Нүгэл, уламжлалт дом зэргийн талаар ярилцаж байсан юм. Саяхан бас Тэмүүжингийн блог дээр Мухар сүсгийн талаар ярилцсан... (яг бичих гэсэн чинь найруулга, юунаас хаанаас эхлэх нь нэг л эмх цэгцэнд орж өгдөггүйээ... Жоохон нуршуу, сонин л болох шинжтэй... Гэхдээ таныг аль болох залхуурал...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-30 - тайвшрал

Бичсэн: Friska
Тайвшралыг хайв
Тамхинаас, талхнаас
Хөргөгчин дэхь хүйтэн пийвнээс
Хөлдүү зайрмагнаас хайв

Өлзийтөгсийн шүлэгнээс
Өчигдрийн дурсамжаас
Сэтгэл хөдөлгөсөн дуунуудаас
Сэнгэнэсэн цэвэр агаараас хайв

Харах, хүрэх бүхнээс
Хайн эрсэн ч олсонгүй
Өдөржин хайгаад олоогүйдээ гутран
Өвдөгөө тэврэн ганцаар хэвтэхэд
Өрц уран дусал нулимс
Өгссөнийг буцаан залгихад
Тэр ирэв.Тайвшрал.

...
Сэтгэгдэл (21) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-29 - MINI HOUSE

Бичсэн: DESI


ZA onoodor neg iim baishin hiilee dee
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-29 - МИНИЙ ДУРТАЙ ХҮМҮҮС

Бичсэн: Обдоо

Түрүү 7 хоногийн сүүлээр яарамагийн тэнд байдаг LOTUS  гээд асрамжийн газар орлоо. Уг нь дээрийн /та бүхэн уншиж байсан бол Хүүхдүүдээ хайрламаар байна гээд гарчигтай/ бичлэг дээр бичиж байсан Эмээлтэд байдаг 3 настай харж хандах хүнгүй охиноо энд болвол өгчих санаатай нилээн чармайсан боловч би жаахан хожимдчихож. 
Хэн нэгэн хамаатан  садан гэсэн этгээд ирээд аваад явсан бололтой. Настангийн ярьж байгаагаар бол өөрөө ус уух хоногийн тоо гүйцэж байгаа  учраас өөртөө дасгаад яахав гэж бодоод л ирсэн садандаа өгөөд явуулчихаж. Гэхдээ тэр авч явсан хүмүүс нь бол өөрсдийгөө ч арай чамай тэжээдэг,...

Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-28 - галзуу хүний өдрийн тэмдэглэлээс..

Бичсэн: shine

Монголын залуучуудын холбоо гэж олон мянган залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн нэгэн томоохон байгууллага байдаг даа. Салбар бүр нь аймаг, сумд, дүүргүүдэд байдаг. Манай эндхийн салбарын тэргүүлэгч залуучууд нь ху намын харъяат залуучууд нэг ёсондоо "нэг сумаар хоёр туулай буудна" гэгчийн үлгэрийг сайн үзүүлдийн.Нэг болхоор МЗХ-ын тэргүүлэгч, нөгөө болхоор  АСЗХ-ын тэргүүлэгч олон холбооны тэргүүлэгч гишүүн байх ёстой гоё байдаг байх даа хихихи.зааааз үндсэн санаанаасаа хазайчлаа, ямар муулах гэсэн биш бас атаархсан биш хмм 
Манай аймгийн МЗХолбооныхон 29-30-ны өдрүүдэд "Өвөрхангай аймгийн залуу...

Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-28 - MINI HOUSE

Бичсэн: DESI


Сайн байцгаана уу?
Одоо урин дулаан болж байна. Хавар болоод хүн бүр л зусланд
гарч агаар амьсгалан хотын чийг бам , утаа тортогоос хол байхыг
хүсдэг шүү дээ харин танд зуслангын тухтай байшин байхгүй байна уу
тэгвэл би тус болж чадах байх.
1. Та барих байшингыхаа хэмжээг гаргах хэрэгтэй
2. Хэдэн ам бүлтэй хэд орчим настай хүмүүс байна вэ
3. Энэ байшигын эргэн тойронд юу байвал зүгээр вэ
4. Газрын налуу хэвгий нь ямар вэ гэдэгээ сайн бодолцоод үзээрээ
Бас нэг зүйл нэмэж хэлхэд та фенг-шү сонирходог бас өөрийн шашин
шүтлэг энэ бүгдээ сайн бодож байгаад мэргэжлийн хүмүүст хандаарай.
Таны санал мөн д...












Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-27 - ХАВРЫН СИНДРОМ

Бичсэн: Обдоо

"Хаврын синдром" толгойтой хүн болгонд  гарч ирдэг зүйл үү ? 
Манайхны ярьдгаар "ичигсэд хөдлөх цаг"-аар "хүний доторхи ичигсэд" хүртэл хөдлөх бөгөөд үүнтэй зэрэгцэн "сонгуулийн синдром" басхүү эхэлнэ. Сүүлдээ хаврын синдром=сонгуулийн синдром хэмээх агуулгатай болсон энэ үеэр "хайр дурлалын синдром"-ын эрч хүчийг ихээр унтраах бүлгээ. 
Зурагт үзэхээр "нэвтрүүлгийн синдромууд" хазгай далий хэлээр харилцан адилгүй өгүүлцгээх бөгөөд угтаа нэг л зүйлийг нэг л хэмээр хэд дахин цацах нь "хаврын синдром" дээр "хачир" нэмнэ. 

Синдром нь хөдлөөд "шархадны хуулийн тасагт" хүргэгдэх нэгэн байхад,  эгэл нас...

Сэтгэгдэл (15) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-26 - хундагатай хайр

Бичсэн: shine

Үүлээ хөөж цэлмээдэг
Салхи юутай хүчтэй
Үйлээс зугтаж чаддаггүй
Би, яасан хөөрхий

Бодлогошронгуй сүүмийх энэ нүдний
Хачин гунигтай харцыг яалтай
Бодол дунд нь эрвэлзэх алаг нүдний
Хараа түүн дээр тусахгүйг яалтай

Яруухан хаврын
Ягаахан үдэш
Яргуй дэлгэрэх
Ялдамхан цагаар
Хожимдсон хайрын
Хориогүй дурлал
Хуульгүй сэтгэлээ
Хундаглаж өргөх юм
Хариу болгож
Хайраар дүүргэсэн
Хоёр дахь хундага нь
Хэзээ, хаана л...

...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-26 - HOME-INTERIOR DESIGN

Бичсэн: DESI


Би урьд нь нэг айлын ийм интерьертэй болгож байсан юм.
үүдных нь өрөө



энэ хүүхдийнх нь өрөө ер нь тэгээд итерьер дизайны талаар та бүхэн мэргэжилын
хүнээс л зөвлөгөө аваарай

Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-25 -

Бичсэн: Friska
Надад 2 сонголт байна, үүнээс гадна энэ 2-ын алийг нь ч сонгохгүй байх гэсэн 3 дахь сонголт ч байна. Экзистенциализм-ыг магтан дуулья.

Гэнэт Уналт санаанд орлоо. Өөрөө хүсээгүй ч бусдыг нүдэнд найрсаг харагдах гэсэндээ хуурамч дүр эсгэдэг тэр залуу, сохор хүнийг зам хөндлөн гаргаж өгч байхдаа дотроо харааж гаднаа инээдэг тэр залуу...өөрөө өөртэйгээ ингэж зөрчилдөсний эцэст энэ бүхнээс залхаж байгаа тэр залуу, жинхэнэ өөрийнхөөрөө байгаад ирэхээр тэр бусдын хувьд хамгийн өөдгүй хүн болж Унана.

Чи өөрийнхээ амьдралд эзэн. Энэ үгийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чаддаг хүн байдаг бол уу? Хэ...
Сэтгэгдэл (40) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-25 - УСАНД ОРМООРАЙНАА

Бичсэн: Обдоо

Насны багад эрдэм сурвал залхуугүй нэн сайн гэээд л шүлэг цээжлээд явж байх мөчдөө усанд сэлээд сурчихсан бол өдийд хүүхэд нохойн тоог болохгүй л байхгүй юу?

Ванныхаа усанд ирмэг дээрээс нь үсрэн шумбаж "үхэхээс бусдыг" үзэж явахдаа Туул  гол руу хулгайгаар 1.20 мөнгөний талх хулгайлан мордож шуугиулж явсан он жилүүд..... ХХММ  ярих ч юм биш........туулын эрэг дээр талхаа тамхиа их "бариулна" Хэн ч билээ "майгаа" ч билүү нээх ядаргаатай бор залуу байнга л бид нарыг "сэгсэрдэг"  байсиймаа. Тэр одоо бодоод байхад тэнд очиж хоолоо олж иддэг байсан юм шиг байгаа юм.  "Нээх сэлдэг баатар" гүнзгий ...

Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-25 - DESI-GIIN BYTEEL

Бичсэн: DESI


За өнөөдөр нэг ажил дууслаа нэг иймэрхүү гоё барилга 
биш л дээ гэхдээ л яахав. Захиалагч нь л ийм юм захиалсан шүү 
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-24 - MINIMALISM

Бичсэн: DESI


Минималист урлаг минималист урлаг 1970-аад оны эхээр урлагт
нэвтрэн орж ирсэн. Энэ урлаг нь Уран зураг, Уран баримал,
Хөгжимийн зохиол, Барилга архитектур, Дизайн урлагт хүчтэй
нэвтэрч орчин үеийн дизайнеруудын нийтлэг хэв маяг болж байгаа
билээ. Элдэв чимэг маягыг илүүд үзэж маш цэвэр цэмцгэр зөв хэлбэр
зөв донж зөв байрандаа байх шийдэл агуулсан байдаг.
Эргономикийн нормд маш сайн зохицсон шийдэл сайтай цэвэр
үзэмжтэй эдэлхүүнээр зохиомжлон интерьер дизайн болон экстерьерт
зов оновчтой байрлуулсанаар энэ урлагын мөн чанар тодорхойлогддог.
Минималист урлагын хэв маяг зарим хүнд хөндий хүйтэн...










Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-24 - Хараал идэг :-(

Бичсэн: xvv


Бээжингийн олимпын лого хэрхэн бүтсэн бэ?



Цээжин дотор бөөн хар юм бөглөрчихөөд нэххх сонин болчихлоо...
http://news.gogo.mn/r/21703 энийг ороод унш даа энэ одоо юу вэ? Арай ч дээ? "Төр ард түмний төлөөлөл" юм бол бид ингэж бодож байгаа гэж үү? Тэгвэл ингэж амьд явахаар нээрээ үхцэн ч яахав... Үнэхээр... Яадын би бухимдагч,тэнэг хүн... арай ч дээ... Ард түмнээ доромжлоно гэхэд энэ үнэн бол арай дэндэж байнааа... Гадаад "хэргийн" яамны өмнө жагсы......
Сэтгэгдэл (58) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-24 - Web Designer-ууд болон блогийн загвар засах сонирхолтой хүмүүст

Бичсэн: xvv
Энэ жижиг скрипт та бүхэнд хэрэг болох байх гэж бодож байна. Миний веб сайт, эсвэл блог ийм ийм горимоор үзэхэд тохиромжтой гэж битгий бичиж байгаарай. Яагаад гэвэл зочин тань таны вебийг үзэх гэж дэлгэцийн горимоо солино гэж үү?

Энэ javascript бөгөөд дэлгэцийн өргөнийг шалгаад 800-аас дээш бол style_l.css гэсэн style sheet-ийг , хэрэв бага бол style.css -ийг идэвхижүүлэх юм. Веб хөтчийн күүкийд resolution='over800' гэсэн утгыг хадгалана. Мөн хүсвэл күүкийнд бусад утгуудыг оноож болно. Мөн цэнхэрээр PHP-тэй холбож ашиглах жишээ байгаа.

Хураангуй хэлбэрээр:




Дэлгэрэнгүй хэлбэрээр:



...
Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-24 -

Бичсэн: Friska
1 грушиг пиав уугаа л тасарчээвал яах уу...пид гээ л унаал, явжээсан чинь хүмүүсийн дуу цаашлаал, шууд орчлонгоос тасраал, амьхандаа унахгүй гээ л хана түшсэн нураа л унажаагаам чинь, онигоотойм...бодохоор бүүр инээд хүрээдайхын
Сэтгэгдэл (26) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-24 - Яруу "найрах", "найрагдах" ину...

Бичсэн: xvv
Саяхан миний өдтэй бичгийг задалсан
Самрын цагаан идээ шиг гарыг чинь магтъя
Яг энэ эгшиглэнт мөрүүдийг уншиж буй
Яруу сайхны туйл нүдийг чинь үнсье

Чиний уруул миний шүлгэнд уярахдаа
Дурлалын завины хэлбэрийг олон мишээгээд
Чиний зүрх зөгий өлгийдсөн согоон сүмэн цэцэг шиг
Чимээгүй шөнийн уртад догдлонхон булиглаасай

Ухаангүй хайртай байсан тэр залуу
Уг нь яг одоо хажууд минь байна
Гэвч хайр нь, гэнэн ааш нь нисчихсэн
Гэгэлгэн хүсэл нь зугтчихсан
Танихгүй ээ одоо би түүнийг
Тамхи л хааяа үнэртдэг, хайр үнэртдэггүй
Нар яаж жаргадагийг мэддэггүй
Навч яаж хагдрахыг анзаардаггүй
Сартай на...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-22 - ялагдсаан..

Бичсэн: shine
  ÿëàãä÷èõñààí

Ìàíàé íýã íàéç áè÷ñýí íèéòëýëèéíõýý òºëºº ø¿¿õýä äóóäàãäààä ºíººäºð ø¿¿õ õóðàë íü áîëîîä ÿëàãäààä ë ãàðààä èðäèéí áàéíà. Íàéç ìààíü íýëýýä îëîí íèéòëýëèéíõýý òºëºº ø¿¿õýä äóóäàãäàæ õîðèãäîæ ÿâñàí á¿ñã¿é.

Ñóìûí Çàñàã íî¸í, Áîëîâñðîë ñî¸ëûí ãàçðûí äàðãà íàðûí ýõíýð¿¿ä ñóðãóóëèéí õ¿¿õäèéí ¿äèéí öàé õºòºëáºðèéã àéìãèéí òºâèéí 11 æèëèéí 2 ñóðãóóëü äýýð õýðýãæ¿¿ëäýã òàëààð íýëýýä àñóóäàë äýëãýæ òºâèéí áîëîí îðîí íóòãèéí ñîíèíä áè÷ñýí íü áóðóóäàæ Çàñàã íî¸í “Íýð òºðºº” ñýðãýýëãýõýýð ø¿¿õýä õàíäñèéí.

Ñýòã¿¿ë÷ õ¿í “ýðýí ñóðâàëæèëæ ìàòåðèàëàà îëæ àâäàã áºãººä áàñ õàðäàõ ýðõòýé ÷ áàéä...

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-22 - утас чагнавал..

Бичсэн: хундага

- байна уу? би..
- байна байна.. за сайн уу?
- сайн, Та сайн байна уу? би монголын.... тэр байнаа..
- өө танилгүй яахав. за сонин сайхан юу байна?
- тайван сайхаан. одоо ярьвал Танд саад болохгүй биз?
- өө зүгээр
- баярлалаа..Тантай ярьсангүй уджээ...тв-ийн мэдээ үзчихээд л..
- аан... харин тийм ээ..тэгэ..
- тэгээд юмыг яаж мэдэхэв.. бага ч болов тус болж хүчрэхээр зүйл байвал л гэж..
- өө байлгүй яахав. ярьсанд баярлалаа. тэгж байгаад бид...
...

ингэж ярьснаас хойш яг 7 хонож байна. ярьж байхдаа хоолой минь чичирснийг нууя ч гэсэнгүй. утасны дугаар дундаас энэ эрхмийн нэрийг хайж ц...

Сэтгэгдэл (28) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-22 - Web programmer-уудаас тусламж...

Бичсэн: xvv
Аль дээрээс хойш нэг юм нухаад бардаггүйээ. www.blogspot.com -ын шинэ layout template -г таниад, шууд байрлалаар нь харуулаад вижет оруулдагтай адил юм хиймээр байгаа юм л даа. Тэгсэн чинь template-ийн кодыг уншаад CSS -ээс байрлалуудыг нь тогтоогоод 2 баганатай 3 баганатай энэ тэр болгоод байгааг нь яаж ч оролдоод учрыг нь олдоггүйээ :( CSS style кодон дундаас байрлал заасан коднуудыг яаж олоод тэгж байрлуулаад байгааг нь учрыг олоод өгөх байвал маш их баярлана :D
Туслахыг хүсьеээ!!! ...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-21 - CAFE

Бичсэн: DESI

Өчигдөр Нэг захиалагчынхаа хүсэлтээр хийсэн юм.Нэг иймэрхүү 
газар байвал зүгээр юмуу гэж бодлоо. 
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-21 - ...болгоод..

Бичсэн: хундага

  дурлал чамайг хумс болгоод дураараа хуурайдаж янзлахсан, өнгөлж будан зүс оруулаад өөрийн хүссэнээр гоёхсон, ургаж тээр болвол уртаас нь тайрч богиносгохсон, нөхөөс зүйж “уртасган” нүглийн нүдийг хуурахсан, тэрүүхэнд нь тэмдэг тавьж төгсгөл нь хэзээг мэдэхсэн, аминдэмээр тэтгэж ар араас нь ургуулахсан, гэхдээ би хиймэл хумс наахгүй, гэнэт хазайж зохихгүй өнгөөр будахгүй, хугарч, хууларсан ч харааж зүхэхгүй, хэнбугай юу гэсэн ч... чи миний нэг хэсэг, хумс шиг минь байгаасай

...
Сэтгэгдэл (27) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-21 - Монголд удахгүй баригдана

Бичсэн: DESI

Урьд нь хийж байсан төсөл хэдэн шөнө нойргүй сууж билээ

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-21 - Fashion art

Бичсэн: DESI


Энэ удаад мэргэжил нэгт найзууддаа зориулаад
ийм нэг Softwear-н танилцуулга тавилаа шүү
болж өгвөл дараа нь энийг олоод тавинаа

Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-21 - SAND ART

Бичсэн: DESI


Үнэхээр гоё шүү амарч байхдаа үзээрэй
цайныхаа цагаар ажилынхантайгаа бага ч болов
стрессээ талаад аваарай за амжилт хүсэе

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-21 - урт чихт.

Бичсэн: Friska
Томилолтоор Сэлэнгэ явлаа, дарга яахав хувийн ажлаа амжуулах гэж байгаа мэт аяглаад машин гаргаж өгсөнгүй...микрддийн байгааз дээ аниа. Замд 2 хүн хоорондоо ярьж байхын, яаж чихний хажуугаар өнгөрөөхөв:
- хаа хүрч явна?
-аав ээж дээр очдог юмуу гээ д.
-танай 2 гайгүй юу?
-ээж жоохон тиймэрхүү, аргагүй насны эрхээр л.
-одоо хэдтэй билээ?
-аав 97, ээж 95-тай.
-өө аргагүй аргагүй.
ярьж байгаа хүүхэд нь өөрөө 60 орчим насны өвөө байсан юм. Түүнийг буусны дараа  тэр танил нь жолоочтой хуучилж байна.
- эдний 2 анууханаараа шүү, зүгээрчгүй хэдэн малтай.
-эрүүл агаарт байдаг хүмүүс аргагүй...
Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-21 - INTERIOR DESIGN

Бичсэн: DESI


Сайн байцгаана уу орчин үеийн интерьер дизайн болон эдлэхүүний шийдэлд
минималист урсгал орж ирээд олон жил өнгөрчээ гэвч энэ нь манайдаа их шинэлэг
гэж тооцогдож байгаа Би нэг захиалагчынхаа хүсэлтээр нэг иймэрхүү юм урд нь
хийж байсан юм. Ойрд нойргү жаахан суулаа хэд хэдэн Бичил сууцны загвар
гаргалаа хүмүүст таалагдах байх гэж найдаж байна удахгү эндээ нэмж тавинаа ...





Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-20 - баллуур

Бичсэн: хундага

тархин доторх, зүрхний гүн дэх зарим "зүйлийг" баллуурдаж хаяаад, гарсан үртсийг нь үлээж орхихсон. хүмүүсийн баллуур хэдэн наснаас хойш хорогдож эхлэх бол. хүмүүс яг ямар "зүйлээ" баллуурдах бол. үйлийн үрийг үүрсэн үртсийг цуглуулж дахин баллуур хийгээд л... бид өөрснөө шинэ баллуурын эхийг бэлдэнэ гэсэн үг.

Сэтгэгдэл (28) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-20 - хальт бичвэл

Бичсэн: Friska

Камю-гийн Хөндлөнгийн хүнийг уншиж дуусгав. Уналттай харьцуулахад нэг их хүчтэй сэтгэгдэл төрүүлсэнгүй...зохиолын гол баатар эр юуг ч чин сэтгэлээсээ хүсдэггүй, яасан ч ялгаагүй гэсэн байдлаар ханддаг хүн. Хэт эрх чөлөөтэй ч гэх юмуу. Мань эрийн энэ тэс хөндлөн байдал буюу ээжийгээ оршуулахдаа огт гашуудаагүй, шашин шүтлэггүй зэрэг нь дараа нь тэрнийг хүн алсан хэрэгт яллахад нь гол үүрэг гүйцэтгэнэ. Хүмүүс тэрнийг өөрийнх нь оролцоогүйгээр өөрсдийнхээ үнэлэмжээр шүүнэ. Тэрний хувьд хүмүүс “хөндлөнгийн”, хүмүүсийн хувьд тэр “хөндлөнгийн”.


дуусаагүй байж мэднэ.

...
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-20 - Саранд хүрдэг шат

Бичсэн: AttiIa

Энэ шатаар би алхсаар, алхсаар, алхсаар яваад саранд хүрдэг
Эцэс төгсгөлгүй өгссөөр, өгссөөр, өгссөөр байгаад газарт буудаг

Тэндээс би өнгөгүй шороо, үнэргүй өвс олж ирдэг
Тэмдэглэлийн дэвтэртээ тэгээд сэмээрхэн хийчихдэг

Үе үехэн би тэсгэлгүй гунихаараа
Үзэгнийхээ нүдээр дэвтрээ тэмтэрдэг
Өнөөх л, өнгөгүй, үнэргүй миний нууцууд өндийхөд ...
Өө, би яаж зураглах вэ?

Нарийхан олсон шатаа хааяа би олдоггүй

Л.Өлзийтөгс

...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-20 - ХОРОО

Бичсэн: Обдоо

Хамгийн бага нэгж нь хороо мөн үү?  бишээ хорооны доод талд хэсэг гээд нэгж байна. Хэсгийн ахлагч нар нь хэдэн төгрөгний цалин авдаг гээч нэг улиралд 108, сард 32 мянган төгрөг. Аль соц үеийн тэр шударга үнэнч зангаараа байгаа настай хүмүүс энэ ажлыг хийж, гэр хорооллын хамаг бохир, хогны мөнгөнөөс авахуулаад хөдөөнөөс ирчихээд бүртгүүлээгүй яваад байгаа айл, зугтааж яваа хулгайч тогны мөнгө, байр түрээслэж байгаа оюутнууд, архичид гээд бүгдтэй л тэмцэл явуулдаг юм байна. Яг ажил хийдэг хүмүүс нь явж, явж эд нар л юм байна.

Цаг дээрээ ажил хийдэг гээд байгаа иргэний бүртгэлийн байцаагч, нийгм...

Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-20 -

Бичсэн: Friska
Чи..
чиний...
чамд...
чамаар...
чамаас...
чамтай...
чамруу...
чамайг...
чиний тухай...
Чинагш...

***

Чи намайг дүүргэдэг
Гэхдээ би хов хоосон ч байж чадна
Дундуурыг бол тэвчихгүй.
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-19 - Далбаат завь

Бичсэн: DESI


Хээх тагтаа минь дээ яаж хархаараа энийг жирэмсэн эмэгтэй болгож хардаг байнаа
Энэ чинь хөвж яваа далбаат завь шүү дээ. Манайхан чины хэлснийг сонсоод
гомдох байхдаа Бид үүнийг барих гэж ямар их хичээж байгаа гээч өөр зөндөө гоё
барилга барьж Улаанбаатраа өөрчилнөө
УРАГШАА ажилаад байдаг хэргээ
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-19 -

Бичсэн: хундага

утасны үзүүрт зандрах, уцаарлах чи

уруул золиослох, нулимс залгих би

угтаа хэдийнээ төгссөн

Сэтгэгдэл (16) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-19 - TUUSHIN

Бичсэн: DESI

за дахиад л нэг бүтээлээ тавчихлаа улаанбаатарт маань
удахгүй нэг ийм барилга нэмэгдэнэ гэхдээ цаана байгаа
нь биш шүү тэрийг нь зүгээр л зохиомж болгоод тавчихсан юм

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-19 - ХҮҮХДҮҮДЭЭ ХАЙРЛАМААР.....

Бичсэн: Обдоо

Хөөрхөн намайг дагаад л байдаг нэг Бондоок гээд хүү байж билээ. Хайр гэрэлтсэн харцнаас нь хэр их жаргалтай байгааг нь анзаарчихаж болно. Хүүгийн ээж аав нь дандаа л хүүгээ загнана. Ямар шалтгаанаар гэдгийг мэдэхгүй ч тэдний хүү байсан нь үнэн юм даг. "Тэнэг..... мангар юм уу чи" гээд л юм бол эргүүгээр нь дуудна. Хөөрхий хүү "Обдоо агаа би тэнэг биш тээ" гээд л аймаар хөөрхөн тэр үедээ бол нөгөө хайр гэрэлтсэн харц алга болчихсон  "Томчууд яагаад байнаа " гэсэн өнгөтэй гунигтай нүд.... Хүү үнэхээр л хэрсүү боловч ээж аавынхаа дандаа тэгж хэлдэгт үнэхээр л шанална. Тухайн үед би өөрөө үсрээд л...

Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-19 - Сутайн суран хөхүүд*

Бичсэн: g84
наран наашилж буй өдрүүдийн үүлэн чөлөөний завсарт,

 хөх сүүдэрт, Сутайн суран хөхүүд суугаад тамхи нэрнэ.

дээлийнхээ хормойг дэрвээд болохгүй байх тул, завилж суухдаа өвдөг хөлийг сайтар хулдаад тухалж авна. өөр хэн нэгэнд, амьтай бол цуцаж эцэхийг мэдэхгүй үлээх хүчирхэг уушгитай Алтайн салхи, мөн л сэтгэлд хөх өнгийг зураглан үлээх бөгөөд чухамдаа тэд л тэр салхинд эс жиндэн суух ажээ.

өндөр уулсын эгц налуу хажуу нь уулсынхаа хормойг харах боломжийг эс олгох авч цавчим өндөр уулсын салхитай нүцгэн энгэрт, юунд ч эс торох хээрийн салхитай хамт тамхиа хувааж татах эрчүүлд алс холын барааг...

Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-19 - SAND ART

Бичсэн: DESI



сайн байцгаана уу та бүхэнд энэ урлаг таалагдана
байхаа гэдэгт найдаж байна

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-19 - Модел хаус

Бичсэн: DESI


Та бүхэн ч бас ийм байшинтай болохыг хүсвэл надад хандаарай
миний ганц чадах зүйл бас надтай холбоо барьж 1000 гаруй 
орчин үеийн модерн загвараас сонголтоо хийж болно.
За та бүхэндээ амжилт хүсэе

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-03-19 - за тэгэхээр...

Бичсэн: хундага

монгол эрчүүддээ баяр хүргэх энэ өдрийг би олон хоног хүлээсээн. эр хүн таануустаа "баяр хүргэе" гэж хоосон үг шидэлж, бааранд дагуулж орж өөрснөөр чинь даалган уух, баахан хэрэггүй дэвтэр харандаа, шүдэнз зажгаалак "бэлэглэхийн" оронд энэ байгаа өөрийгөө өөд нь татсан маягтайгаар бэлэглэчий гэж боджийшд. болнэздээ??! энэ хооронд гар хумхин суусангүй ээ, би. арлын атигар эцэнхий эрчүүдээс болобсорч бондойж бундайсан бомбогор биеэ нуухын тулд биеийн жинг нэмэгдүүлэх тал дээр нэлээн түлхүү ажиллаж ирлээ. зүтгэлийг минь бурхан тэнгэр дор нь үнэлж, тэвэр дүүрэхээр барахгүй хальж, халгиж асгарахуйц...

Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PТайж
Pyuki
Pmmbbb
Pxvv
Ptungaamaa
Pmongolxvv
PFriska
Pхундага
Pmisty
PAttiIa
PОбдоо
Punukun
PTsoomii
Pshine
PSoyol
Plobe22
PDESI
PClaus
Peternalzul22
PAngaahai
P0rgil
PГэрэлт Найзууд
Parius
Pg84
PDashka_Linux
PBlessing Tara
Ptuulai-ok

Сэтгэглүүд

Сүүлчийн сэтгэгдлүүд:

  • АМИА ХОРЛОХ бичлэгт Tulgaa (зочин): Vhmeer bna hurdan vhdeg arga bna
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uneheer
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Hamgy amrhn amia Horlh arga bnu
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: aij sandraad tugshuurtei bn gantsra baih ystoi hun ni bi ymshig
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ymarch husel zorig temuulel alga
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ndad yu ch uilchilehgui bna bi hicheeged bga ch ymshig uguch ymshig durtai humus maani mni tald..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vhmeer l bna daan tulhaar hvn gedeg amitan aidag yum bna zvgeer ymar negen argaar vhmeer l bna..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Bi ih zul tulagui cigsen ene horwogos alag bolj zugeer taivan untaad dahij hezeets bosoj...
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zvger vheh arag zagad ogchih vhmer bna psda
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Medkue odoo yg bi zgrl amidrliin zorilggv bolchlo ter neg ohin stgl zvrhiig min bulaachd zgrl tohgv..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zugr uhmeer bn mne eej egch bugd namaig uzen yaddag
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uhmeer bn amarhan l uzej baival busdana bayrlah
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Yohh zver l uhmeereiin hench toohgu yriltsahgu hairtai bvhn nmaig orhij bhh yoo asuudlaar dvvrn..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Uneheer iim hogin amidarlaaf amidarmaargi bn