2021-08-07 - Хөгжихгүй байгаа ГОЛ шалтгаан
Бичсэн:
xvv
Гадаадад амьдардаг байсан хамаатны дүү "Монголд зун бороо орохоор далай болдог" гээд сонирхуулан ярьж байж билээ. Одоо ч шинэ замууд нь ч далай болсоор л, хуучин Япончуудын тавьсан замыг ч далай болгох ажил бас хийсэн юм шиг байсан 😅
400 сая жуулчин татах бодлого ч юм болов уу 😝.
За тэр маазрах ч яахав замын инженер, тэр зам дээр ажилласан нөхдүүдэд нь эргээж хариуцлага тооцдог тогтолцоо бүрэлдээгүй цагт бол юу ч өөрчлөгдөхгүй л юм байна л даа...
Ер нь ганц зам ч биш бүх газар. Нэг төрийн байгууллагад орж самарч байгаад халагдаад ч юмуу, хэрэг бишдмэгц өргөдлөө өгч гарч явцгаагаад...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-08-07 - Олон эхнэр, нөхөртэй болох хууль батлагдаасай
Бичсэн:
xvv
Би лав гэхдээ олон эхнэр, нөхөртэй болох хууль батлагдчихаасай л гэж боддог юм. Яг өөрөө олон эхнэртэй болох эсэх нь бол тусдаа л асуудал л даа.
Тэгээд ч хүний эрх талаасаа эрх чөлөөтэй байх нь уг нь зөв л дөө. Харин хоорондоо үнэнч байх, зөвхөн нэг нэгэндээ үнэнчээр хамт байх гээд тэрийгээ биелүүлж байвал бас нэг өөр асуудал байх л даа. Ер нь тэгээд олон эхнэр нөхөртэй байхад уг нь олон давуу талтай тийм ч муу ч юм биш л юм шиг санагдаад байгаа юм 😅😁
Тэгсэн чинь 40 эхнэр мэхнэртэй болчихсон эвтэй найртай амьдарчихсан явж байх ч юм билүү. Араб нөхөр 1 эхнэртэй гэсэн залууг өрөв...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-08-07 - С.Мөнхбаярлах: Харшлыг эмчлэхэд дөрвөн зарчим мөрдөх ёстой
Бичсэн:
xvv
Монголын харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор, профессор , харшлын эмч С.Мөнхбаярлахыг "Эрүүл монгол" буландаа урьж ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд харшилтай хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байна. Хотжилтыг дагасан тоосжилт үүнд хамгийн их нөлөөтэй гэх нь ч байна. Харшилтай хүмүүсийн тоо яагаад жил ирэх тусам нэмэгдэж байна вэ?
-Харшил өвчний тархалт сүүлийн 30-40 жилийн дотор дэлхий дахинд хүн төрөлхтний дунд мэдрэгдэхүйц ихэсч байгаа. Яагаад харшил ихэсч байгааг тодорхойлсон хэд хэдэн онол, таамаглал байдаг.  ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-07-13 - #nonaadam өмөөрөхүй
Бичсэн:
xvv
#nonaadam бол төсвөөс үргүй маш их зардал гаргаж тэмдэглэхийн эсрэг хөдөлгөөн. Хүмүүс амраад, хуушуураа хийж идээд хувьдаа баярлаж наадах бол огт хамааралгүй.
Зургандаа хүрээ хийсэн, жагссан хүмүүсийг зураг хөргийг нь тавиад наадам хийлээ гээд бүүлж мүүлээд байгаа хүмүүс өөрсдөө юмны утга учир ойлгож, наанатай цаанатай харах чадваргүй, ойлгож сэтгэх оюун нь арай хүрэхгүй байгаагийн л шинж л дээ.
Би гарч жагсаагүй, фрэйм хийгээгүй ч тэмцлийг дэмжиж байсан, бас одоогоор гэртээ байгаа. Гэхдээ тэр залуусыг муулаад янз бүрээр бичихийг хараад эгдүү хүрээд байна. 🤔
Төсөв хүрэхгүй, бараг хоос...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-07-08 - Мөрөөдөл, мөнгө, хязгаар, хязгааргүй...
Бичсэн:
xvv
Сүүлийн үед тэртэй тэргүй мөрөөдөж байгаагийнх томоор мөрөөдөж амьдаръя гэж өөртөө хэлж, ухуулаад л байгаа...
Fugou Keiji (富豪刑事): Balance:Unlimited гээд анимэ үзэж дөнгөж эхлээд сууж байна...
Нээрээ ямар нэгэн хэмжээгээр дураараа үрэхэд хангалттай мөнгөтэй болчихвол би яах бол?
Одоогийн амьдралын зорилго лав баяжих, мөнгөтэй болох, ядаж л мөнгөнд тодорхой хэмжээгээр баригдсан зүйлс цаашид хийхээр төлөвлөж, шийдвэр гарган амьдарч байгаа...
Хэлсэндээ хүрэх гээд гэх ч цагаа мөнгөөр худалдан амьдарч байгаа мэт. Тэгвэл хангалттай мөнгөтэй байсан бол эндээс өөрийгөө аль хэдийн сулл...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-06-18 - Машин ба шатахуун гэх мэт ;p
Бичсэн:
xvv
1. Машины маань нэг юм дугараад яваад байсан юм. Тэгээд засуулсан чинь бүүр нэг гоё бүх дуу шуу нь алга болчихсон юм шиг, явдал суудал нь ч хөнгөн болсон ч юм шиг болоод ямар ч гоё мэдрэмж вэ дээ. Шинэ юм шиг л байна. Тэгээд бодохоор хүн ч гэсэн өөрийн эвдэрсэн ч юмуу, дутагдалтай талаа, зан чанараа засах, хувцаслалтаа өөрчлөх гээд л илүү дээр болох нь бас жижигхэн зүйл өөрчлөхөд бас бусад хэсэгтээ энэ машины эд анги шиг нөлөөлж байсан зүйлээ өөрчилж чадвал бас... гэх мэт элдэв юм бодогдох. Хуучин эргүүлж гүйж байсан найз бүсгүйтэйгээ чатлаад хэсэг юм бодов... Бас өөрийгөө өөрчлөх, хөгжүүлэх т...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-06-03 - Are you happy now?
Бичсэн:
Angaahai
Олон жил өнгөрчээ. Ийшээгээ ч оролгүй, тэмдэглэл ч хөтлөлгүй, бүр ном ч уншилгүй... Хорвоод юутай ч зүйрлүүлэшгүй хоёрын хоёр гайхамшиг бүтээсэн байна. Жинхэнэ зовлон амсах хүртлээ олон л зовлон биш зовлон үзэж. Бас зовлон хэр байх хэрээр нөгөө амсарт нь жаргал төдий чинээ заавал байдгийг мэдэрсэн байна. Хоёр сайхан охинтой болжээ. Амьдрал дөнгөж л эхлэж байна гэж дээ эхлээ ч үгүй юм шиг л үргэлж санагдах... Энэ хорвоод сайн муу хүн гэж 2 өөр туйлын хүн байдаг юм болов уу? Эсвэл зүгээр л бид харж байгаа талаа л туйлын үнэн гэж итгэдэг үү? Заримдаа зүгээр л энгийн л амьдарлыг хүсэх юм. Энгийн л...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-03-20 - 2D найз охин г.м. ((:
Бичсэн:
xvv
Япон залуучуудын дунд "2Dガールの方が最高" гээд нэг хөгжилтэй наргиа байдын. Зарим талаар ч наргиа гэхээсээ үнэн байх нь ч байна хаха. Надад бол 3D охин нь "良い" л дээ.
(Ойлгомоор байвал https://translate.google.com ашиглана биз ээ.)
Anime гээд нэг зүйл байна. Мэдэхгүй хүмүүст бол ч зүгээр нэг мангар хүүхэлдэйн кино л доо. Бас яг Японоор биш бол үзээд таашаал авах хэмжээ нь бас нэг 70-80% болчих байх аа даа.
Өнөө орой жоохон сэтгэлийн хөдлөлөөс болоод ганцаараа төмс чанаж майонезтай идээд, Kirin Ichiban шар айраг залгилаад жоохон нулимс мулимстай жаргаад л сууж байна.
Тэгэнгээ саналаа. Хэрэв ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-03-03 - Дүүриймаа /Монгол ардын дуу/
Бичсэн:
xvv
Хадтай юу Сүмбэр ууланд нь болбол до хө ай Дүүриймаа минь ээ
Харцага шувуунууд нь хангилалдаад байна аа хө
Хавар намрын зургаахан сард нь хө Ай Дүүриймаа яа нь
Хайрын маань сэтгэл гэдэг хөвөлзөөд байна аа хө
Зүүн юу сүмбэр ууланд нь болбол до хө ай Дүүриймаа минь ээ
Зүр гурууд нь зөрөлдөөд байна аа хө
Зүрхний маань амраг тэр минь ээ хө ай Дүүриймаа минь ээ
Зүүд нойронд минь үзэгдэнэ шүү аа хө
Баруун сүмбэр ууланд нь хөө ай л Дүүриймаа минь ээ
Барс ирвэсүүд нь багширалдаад байна даа хө
Багын маань амраг хонгор чи минь ай л Дүүриймаа яа хө
Байн байн л бодогдох нь хэцүү яа хө
Ду...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-03-03 - Боодогтой сэвгэр /Баруун Монгол ардын дуу/
Бичсэн:
xvv
Торомтой тэмээ нь ачааны чимэг
Тоорцогтой сэвгэр гэрийн чимэг
Ботготой тэмээ нь ачааны чимэг
Боодогтой сэвгэр гэрийн чимэг
Ингэн тэмээ нь ачааны чимэг
Ижилхэн сэвгэрүүд гэрийн чимэг
Атан тэмээ нь ачааны чимэг
Адилхан сэвгэрүүд гэрийн чимэг
Цагаан тэмээ нь ачааны чимэг
Цацагт сэвгэрүүд гэрийн чимэг
Ингэн тэмээ нь ачааны чимэг
Ижилхэн сэвгэрүүд гэрийн чимэг
Тайлаг тэмээ нь ачааны чимэг
Торомгор сэвгэр гэрийн чимэг
Цагаан тэмээ нь ачааны чимэг
Царайлаг сэвгэр гэрийн чимэг
Тайлбар: Боодог гэдэг нь боож шуусан нэг төрлийн эмэгтэй хүний үсний засал...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-03-03 - Хэен хуар /Монгол ардын дуу/
Бичсэн:
xvv
Суудаг байшинг минь rnСураглаад асуувал даа хө ай rnЦуварсан гурван байшингийн rnДунд талын шилэн байшин хө ай rnХэен хуар хэзээнээсээ мөн rn rnУудаг л усыг минь rnСураглаад асуувал даа хө ай rnУрд талын гурван худагны rnДунд талын алтан худаг аа хө ай rnХэен хуар хэзээнээсээ мөн rn rnУнасан чиг морийг минь rnАжиглаад харвал даа хө ай rnУсан чиг тэлмэн жороо rnУхаа хонгор морь шүү дээ хө ай rnХэен хуар хэзээнээсээ мөн rnХэен хуар хэзээнээсээ мөн rn rn rn rn rnrn...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-03-03 - Дахаад гарлаав - Алаг толгойн энгэр /Монгол ардын дуу/
Бичсэн:
xvv
Алаг толгойн энгэрээр
Адуу нь хучаад гарлаа даа
Амраг бяцхан тэр минь
Араас нь дахаад гарлаа даа
Хоо толгойн энгэрийг
Хонь нь хучаад гарлаа даа
Хонгор хайртай тэр минь
Хойноос нь дахаад гарлаа даа
Тэсэг их газрыг
Тэмээ нь хучаад гарлаа даа
Танхил бяцхан тэр минь
Түүний хойноос гарлаа даа
Өлөн ихтэй газрыг
Үхэр нь хучаад гарлаа даа
Үеийн бяцхан тэр минь
Үхрээ дагаад гарлаа даа
Яргуй ихтэй газрыг
Ямаа нь хучаад гарлаа даа
Янаг хайртай тэр минь
Яруухан дуулаад гарлаа даа
Талын сайхан нутгаа
Таван эрдэнээр чимээд
Тансаг сайхан жаргалаа
Түүнтэй хамт холбоё
(Х.Сам...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-03-03 - Судгийн ногоо /Монгол ардын дуу/
Бичсэн:
xvv
Судгийн ногоо нь хө rnСугсраад байнаа хө rnСургий нь дуулахаар хө rnӨрөвдөөд байнаа хө rn rnАрын ногоо нь хө rnАлаглаад байна даа хө rnАашийг нь бодохоор хө rnӨрөвдөөд байна даа хө rn rnЗамын ногоо нь rnЗангираад байна даа хө rnЗангий нь бодохоор оо rnӨрөвдөөд байна даа хө rn rnЖалгын ногоо хөөрхий rnЖигдрээд байна хө rnЗангий нь бодохоор хөөрхий rnӨрөвдөөд байна даа хө rn rnДуу сонсох:rnrn https://youtu.be/meCGeP9fDfU (МУАЖ Гомбожавын Гомбосүрэн)rn https://youtu.be/WnRJqclus-w (МУГЖ Дамбын Хоролсүрэн)rn https://youtu.be/gVEVuBlrdg4 (Д. Одбаясгалан)rnrn rnМонголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Дагаад...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-03-03 - Вандан хээр /Монгол ардын дуу/
Бичсэн:
xvv
Вандан хээрийг унаад аа
Баруун айлд нь буулаа даа
Балжир бандийг байвал даа
Бас л жаахан ярьмаар байна
Дэлдэн цавидарыг унаад аа
Дэмбэрэл гуайнд буулаа даа
Дэгжин түүнийгээ байвал даа
Дэнчин тавиад мордмоор байна
Улаан буурлыг унаад аа
Уран Чойжилынд буулаа даа
Учралт хонгороо байвал даа
Уулзаж ярьмаар санагдаад байна
Монголын радиогийн “Дагаад дуулаарай” нэвтрүүлэг. Ахмад дуучин Төмөрийн дуулсан монгол ардын дуу "Хувирашгүй сэтгэл", АЖ Түмэндэмбэрэлийн дуулсан "Вандан хээр" монгол ардын дууг заана: Mонголын радио
...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-03-03 - Эрүү цагаан болжмор /Ардын дуу/
Бичсэн:
xvv
Эрүүндээ цагаантай болжмор шувуу нь
Үүрийн шөнөдөө жиргээд байна аа хө
Үйлийн үртэй миний л амраг
Үглээд суух нь зэвүүхэн байна аа хө
Тархиндаа улаантай тахиа шувуу нь
Тавхан жингээр донгодоод байна аа хө
Танхил өссөн миний л амраг
Тавхан үгэндээ танигдаад байна аа хө
Хөөрхөн дуутай хөхөө шувуу нь
Хөвчийн модонд донгодоод байна аа хө
Хөөрхий төрсөн миний л амрагт
Хөндийрөх сэтгэл төрөөгүй бизээ хө
Ар дээр ургасан арвай буудай нь
Амттай болдог нь юуных ч билээ хө
Амраг хонгор чи бидэн хоёр
Сэтгэлтэй болдог нь юуных ч билээ хө
Заагаад хийсэн зандан ширээний
Заадсыг салах...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-03-03 - 226 орчим тэрбум төгрөг хэр хэмжээний мөнгө вэ гэж бодож үзэж байсан уу?
Бичсэн:
xvv
"226 орчим тэрбум төгрөгийг вакцин худалдан авахад зарцуулна" гэсэн мэдээ харлаа. https://ikon.mn/n/24s8/
Бас ийм нэг мэдээлэл хайж оллоо:
"2018 онд байгуулсан, энэ гэрээгээр Оюутолгой компани нь 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэхэд Таван толгойн цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэх үүрэг хүлээсэн боловч станцын өртөг хэтэрхий өндөр, өрийн дарамт үүсэхээр байсан гэдэг шалтгаанаар хэрэгжүүлэх боломжгүй болсон. Оюутолгой компанийн барих цахилгаан станцын хүчин чадал 300 МВт байхад барилга угсралтын зардал нь 997 сая ам. доллар, цахилгааны үнэ тариф нь 12.0 ам. цент...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-03-03 - Вакцины талаар, (ЭМЯ, эмч, эрдэмтэд маань хүртэл covid 19 вакцины талаар зарим буруу ойлголт төрүүлэхээр мэдээллүүд түгээгээд байгаа харагдана)
Бичсэн:
xvv
Миний хамгийн гол хүсэж байгаа зүйл бол хүчээр, хомроголон хүний эрхийг зөрчин, дарамтлан, зохион байгуулалтгүй бүү хийгээсэй л гэж хүсэж байгаа.
PCR шинжилгээ, хөл хорио зэргийн хувьд удаа дараа тийм байдал ажиглагдаж байгаа болохоор вакцин дээр бас тэгэх вий гэж болгоомжилж байна.
Түүнээс биш вакциныг эсэргүүцээд, эсвэл хийлгэхгүй байх хэрэгтэй ч юмуу буруу гэж огт бичээгүй шүү. Вакцин муу, буруу гэх яг шинжлэх ухааны тийм батлагдсан мэдээлэл бол байхгүй байгаа байх. Өөр бусад вакцины хувьд аутизм, хорт хавдартай холбоотой байж болзошгүй гэсэн судалгаанууд бий. Зарим нь ч хүчээр батл...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-03-03 - Амиа хорлох
Бичсэн:
xvv
Амьдрал хоосон гэж хэн нэгэн хэлэхэд
Алтаар үнэл гэж өөдөөс нь хэлж явсансан
Аман дундуураа алгадуулаад эргээд нэг харахад
Анир чимээгүй харанхуй өмнө минь бүртийхэд саналаа
Үнэндээ хоосон гэж үгүй ч байж мэдэх юм
Үүл мэт урсдаг байж ч магадгүй юм
Үл үзэгдэх боловч аварга том ч юм билүү
Үнэгэн харанхуйн цаана нар байдаг ч юм билүү...
Хашрахгүй ээ
Хамаг бүхний төгсгөлийг цаг хугацаа авч иртэл...
Амиа хорлох талаар бүүр жоохон байхаас, нэлээн сүүлд хүртэл хэд хэдэн удаа ч бодож байсан байдаг юм. Яаж тухайн үеийн тэнэг бодлоо гүйцэлдүүлчихээгүй юм бол гэж үнэхээр их баярла...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-03-03 - Улс орны талаарх бодол, мөрөөдөл
Бичсэн:
xvv
2015 онд ингэж бичиж байж. Даанч олигтой дээрдээгүй байх...
Яаж ч бодсон толгойгүй мэт, 50-100 жилийн дараа яахыгаа огт бодолгүй, ямар байгальд, ямар ус ууж, ямар хүнс хэрэглэхийгээ бодолгүйгээр улс орон явна, тэгээд бүр хөгжинө гэж мэдээж байхгүй болов уу. Манайх одоо тийм замаар яваад байна. Цөмийн хаягдлыг хүртэл гадаадаас авах, нүүрснээс ашиггүй гээд байхад АЦС барина гэх, түүнийхээ хаягдлыг хаана аа ямар байгууламж барьж хаях нь тодорхойгүй ч хийх гээд яриад байдаг. Хамар дорхоо харахаас цаашаа харахгүй байна...
Төр удирдах, төр хүчтэй байх гэж ярьчихаад хувийн өмч, хувийн компанийн...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-02-02 - Сүнжидмаа /Монгол ардын дууны домог, үг/
Бичсэн:
xvv
Сүнжидмаа дууны домгоос
Бяр чадал ихтэй, эрэмгий чадалтай нэгэн сайхан эр хол баруун урд хязгаараас жин тээж Да Хүрээнд очих үедээ гоо үзэсгэлэн төгс Сүнжидмаа гэгч бүсгүйд дурласан юмсанжээ. Ингээд нутагтаа буцсан ч бүсгүйг мартаж чадахгүй санан мөрөөдсаар буцаж Да Хүрээнд ирээд бүсгүйд хайраа илчлэн эхний бадгуудыг дуулсан юм гэдэг. Түүний хариуд Сүнжидмаа бүсгүй мөн дараагийн бадгуудыг дуулжээ. Залуу Сүнжидмаагаа гэргийгээ болгон авч суугаад нутаг усандаа авч явах гэсэн боловч бүсгүй Да Хүрээнээс явахгүй гэж бас дуулан хариуд нь залуу хайрт гэргийгээ дагуулан нутаг усандаа очиж амьдрахыг...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-02-02 - Талд унасан жавар /Монгол ардын дууны үг/
Бичсэн:
xvv
Талд унасан жавар салхи нь rnТашуур алдам хүйтэн жавар аа хө хө ай rnТанхил өсгөсөн намайгаа болбол rnТархийг нь эргэтэл загнаад яах вэ хө хө ай rn rnУуланд унасан жавар салхи нь rnУурга алдам хүйтэн жавар аа хө хө ай rnУхаан суугаагүй намайгаа болбол rnУурлаж загнаад юугаа хийх вэ хө хө ай rn rnАрилжаа сураагүй морийгоо болбол rnАмы нь татаад юугаа хийх вэ ай хө rnАжил сураагүй намайгаа болбол rnАашилж загнаад юугаа хийх вэ хө хө ай rn rnЖороо сураагүй морийг болбол rnЖолоогий нь татаад юугаа хийх вэ хө хө ай rnЗовлон үзээгүй намайгаа болбол rnЗ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-02-02 - Ардын дуунуудын домог, түүхээс
Бичсэн:
xvv
Ямар ч монгол хүний хоолойнд эвлэгхээн тохирдог, ард түмний зохиосон дуунууд бүгд өөр өөрсдийн домогтой. Найран дээр олноороо хоолой түрэн дуулагддаг эдгээр дуунуудын үүх түүхийг мэдээд авчихвал хаана хэзээ дуулахаа бодож, үр хүүхэддээ тайлбарлаж, өөрөө ойлгоход ч тустай. Монгол түмний мэддэг хэдэн уртын дууны төрсөн түүхийг сонирхуулъя.
1. Жаахан шарга
Энэ дуу 1960-аад оны үед Дарьгангын овооны хийд орчим зохиогдсон гэж үздэг. Далин Дагын хүү Инзноров, Ургамал Зундаагийн охин Чимэдлхам хоёр хайр сэтгэлийн холбоотой болж, хурга тугалын бэлчээрээр уулзан учирч явсаар амьдран суухаар б...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-02-02 - Хүрэн толгойн сүүдэр /Монгол ардын уртын дуу/
Бичсэн:
xvv
Хүрэн толгойн сүүдэр хө
Хөндийгээ дүүрээд хүүшлэнэ дээ хө
Хүний бага чамтайгаа хө
Сэтгэл юундаа даслаа даа хө
Алаг толгойн сүүдэр нь хө
Араа дүүрээд хүүшлэнэ дээ хө
Амраг жаахан чамтайгаа хө
Сэтгэл юундаа даслаа даа хө
Ангир шувууны дэгдээхий хө
Арван сардаа жиргэнэ дээ хө
Аль газрын дудрай хө
Намайг юундаа шоолов доо хө.
Эх сурвалж: Ардын уртын дуунууд.-УБ.,1959 (mongolmedleg.org)
Энэ дууг хуриман дээр тэр бүр дуулж болдоггүй гэнэ шүү. Харин хойт зүгийнхэн дунд шинэ бэрд сэтгэлтэй байгаад алдаж буй хархүү л дуулдаг юм байна.
...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-02-02 - Шалзат баахан шарга /Монгол ардын уртын дуу/
Бичсэн:
xvv
Аав нь:
Шалзат баахан шаргаараа
Шандын говийг туулаарай
Салаа эвэртэй ооныгоо
Шархдуулалгүй намнаарай хө
Ээж нь:
Хөхөл дэлтэй мориороо
Хүйсийн говийг туулаарай
Хөх халзан ооныг
Хөндөлдүүлсхийгээд намнаарай
Ах нь:
Зэрэглээ ихтэй газраар
Зээр гөрөөсийг намнаж явлаа
Зээрэн дээлтэй дүүгээ би чинь
Зэрвэс хараад намначихлаа
Зэрэгцүүлж өсгөсөн аав ээж хоёртоо
Ах чинь юугаа хэлдэг билээ
Талын сайхан зэрэглээнд
Тарвага гөрөөсийг намнаж явлаа
Тарваган дээлтэй дүүгээ би чинь
Ташаа хараад намначихлаа
Тарвалзуулан өсгөсөн аав ээж хоёртоо
Ах чинь юугаа хэлдэг билээ.
Арын уул...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-02-02 - Найр, хуриманд дуулдаг ба цээрлэдэг дуунууд
Бичсэн:
xvv
Ерөөл бэлгэдэлгүй дуунууд
Аялгуунд нь автаж, ганц хоёр үгэнд нь хулхидуулаад, шүүрч аваад дуулдаг гадаад байтугай монгол дуунууд бий.
Жишээлбэл, тэнгэрт хальсан амрагаа хөдөөлүүлэх үеийн “Чамайг тойрон эргэлдэнэ” дууг мөдхөн уулзах амрагтаа зориулж болохгүй.
Тоонот гэрт толгой холбосон эхнэртээ “Ээ, алсран холдох уран гоо минь ээ хө, Ээ алаг зүрхний янаг минь ээ хө” гэж Гончигсумлаа гуайн “Жаргаах зүрх”-ийг ч дуулж болохгүй. Заяаны ханьд зориулсан дуу мундахгүй их шүү дээ.
Эрчүүд “Эрүү цагаан болжмор”-т шад шад шүлэг нэмсээр жар гаруй...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-02-02 - Дунгаамаа /Дууны үг/
Бичсэн:
xvv
Үг: Д.Маам rnАя: Ц.Чинзориг rnДуучин: СТА Д.Баасанжав rn rnӨрхөө татаж үүрийн гэгээг rnТооноор чи минь тосон заллаа rnТоонын хадганд тортог амсуулж rnГалын бурхан аа тулгандаа тахилаа rn rnХоног хоногийн хорвоодоо rnХэргээр иржээ Дунгаамаа rnХотлын баярт миний л амраг rnДуулж л явна даа Дунгаамаа rn rnНамиран асгах гол шиг харц чинь rnҮүрийн тэргэл гэгээ байна аа rnНанчид мартаам хонгор чи минь rnМиний гэрийн сүлд нь байна аа rn rnХоног хоногийн хорвоо доо rnХэргээр иржээ Дунгаамаа rnХүний зовлонд миний л амраг rnУйлж л явна даа Дунгаамаа rn rnҮдлээд нүүмгүй нутаг шиг чамтайгаа rnҮүлэн сүүдрийг үзэлгүй цэнгэлдээд rnҮүд...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2021-01-01 - 1984 оны Улаанбаатарын богино хэмжээний баримтат киноны хэсэг г.м...
Бичсэн:
xvv
Одоогийнх шиг элбэг дэлбэг биш ч өөрсдөө хийдэг, бүтээдэг, хийж бүтээх, хэмнэх эрмэлзлэлтэй, нийтийн зүйлсийг аминдаа завшихсан гэж биш бидний юм шүү хэмээн хайрлаж хамгаалдаг байсан нь, тэгж боддоггүй хүмүүсийг тэгж боддогууд нь нөлөөлж уусгаж явдаг нь уг нь нийгэм нь илүү оюун санааны хувьд хөгжилтэй, соёлтой байсан байх тээ. Хэдэн жилээр нийгмийн ухамсар нь ухарсан юм бол доо...
Зарим хүмүүсийн муулж бичдэг шиг ЗХУ-аас хараат, хяналттай, хэлмэгдүүлж байсан, баригдмал байсан гээд сөрөг зүйлс ч бас байсан. Гэхдээ сайн сайхан зүйлс ч бас их байсныг аав, ээжийгээ хараад тэр нийгмий...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-12-31 - Ковид-19 оношилгоо буруу хийгдсэн, алдаа гэх мэт...
Бичсэн:
xvv
Миний хувьд нийтээр нь оношилж, хорихыг бол бүтэхгүй зүйл гэж бодож байгаа ч нэгэнт ингэж ажиллаж байгаагаас хойш уг нь хийсэн шиг л хийх хэрэгтэй байх. Нэлээн ноцтой зүйлс яригдаж байна даа. Ер нь бол цаана мөнгө, улс төрийн ашиг сонирхол, менежментийн алдаа гээд олон л юм байгаа бололтой юм аа.
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-12-30 - Хэлбэр дүрсгүй юманд хэн нь анх хайр гэж нэр оноосон юм бол...
Бичсэн:
xvv
Ер нь маниус жоохон өнгөц нэг бодлын аз жаргалтай хүмүүс тээ. Дуунууд нь хүртэл ихэнх нь хайртай чамдаа морио унаад очно доо, орчин үеийнх нь маргаашийн нар руу хамт аялъя аа гэх мэт. Япончууд болохоор нээх дэмий юмаар өөрсдийгөө зовооно оо. Хэлбэр дүрсгүй юманд хэн нь анх хайр гээд нэр онооцон юм болоо энэ тэр ... гэж дуулаад... Нөгөөхийг нь ядаж байхад сонсоод цааш нь элдэв дэмий юм ургуулж бодоод
Ээмгээ тайлаад хөөрхөн биш болсон ч гэсэн
Намайг олж харахаа болихгүй байгаарай
Хуниастай цамцаа тайлаад тув туранхай болсон ч гэсэн
Намайг олж харахаа болихгүй байгаарай
Машины хөгжмөөр шу...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-12-27 - Маскны соёл бүрэн нэвтрээсэй
Бичсэн:
xvv
Ковидтой холбоотой илэрч байгаагаас биш амралтын газар, зочид буудал, эмнэлэгээр ямар их халдвар тархах боломжтой, магадгүй тархдаг нь харагдах байх. Цаашдаа ч ковидтой ч ковидгүй ч эмнэлгээр үйлчлүүлэх гэх мэт үедээ МАСК зүүж, ариун цэврээ сахих зан үйлийг хэвшил, нийгмийн соёл болгох нь өөрийгөө ба гэр бүлээ, бусдыгаа хамгаалж буй нэг хэлбэр юмуу гэж бодогдож байна. Эрүүл ахуй, ариутгал, ариун цэврийн дэглэм, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн боловсрол гэгч зүйлсийн ямар чухал болох нь бас энэ вирусын халдварын үед харж болох нэг зүйл байх...
(Ташрамд зарим талаар хэтрүүлээд, хэт шинжлэ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-12-20 - Вирус, вакцин сэжиг, болгоомжлол...
Бичсэн:
xvv
Хятад вирус гэж нэрлээд байгаа дээр би хувьдаа бол нэлээн эргэлзэж байгаа. Хамгийн олон хүн гадаадаас цуглаад, нийтдээ хүн ам их шигүү, янз бүрийн амьтан иддэг Ухань хотыг сонгосон байх магадлалтай. Олон улсын хуралд очиж суусан аль ч улсын эрдэмтэн, эсвэл тагнуул вирусыг халдварлуулж тараасан байх магадлалтай. Гадны том медианууд бол эрдэмтэд энэ вирусыг байгалын гаралтай буюу хүний гараар лабораторид бүтээгдсэн байх магадлал багатай гэж байна гэж олноороо бичээд буй. Гэхдээ анхнаасаа тэгж бодуулах зорилготой бүтээсэн вирус бол? Эсвэл байгалийн вирус ч байж болох ч вирусыг олсны дараа үржүүлэ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-12-20 - Вакцин ба дархлаа корона
Бичсэн:
xvv
1. Вакцин хэрэгтэй юу?
-Хэрэгтэй өвчнийхөө үед хэрэгтэй, шаардлагагүй үед шаардлагагүй. Өөр бус зүйлс доор бичнэ.
2. Эмч хүн байж энгийн хүмүүст ийм мэдээлэл өглөө.
-Өөрийнхөө дүгнэснээр өгөх ёстой мэдээлэл гэж үзээд бичдэг.
3. "Корона вирусыг ялна."
-Ялна, ялагдана гэж ярих нь утгагүй.
4. "Аймшигт аюулт цар тахал."
- Пандемик буюу өндөр халдварт өвчин буюу халдварлах чадвар өндөртөй л өвчин. Түүнээс заавал "аймшигт", "аюулт" гэсэн утга агуулаагүй.
Дэлгэрэнгүй:
1. Вакцин гарч ирээд вирус, өвчин дэлхийгээс алга болчих, эсвэл огт хүн тусахгүй болчих юм бол биш. Вакцин гэдэг бо...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-12-16 - Монгол хэлний дүрэм 74 жил огт өөрчлөгдөөгүй
Бичсэн:
xvv
Хүмүүс Монгол хэлний дүрэм өөрчиллөө гээд байгаа. Гэвч дүрэм бол анх Дамдинсүрэн гуай зохиогоод түүнээс хойш огт өөрчлөгдөөгүй юм билээ. Өмнөх үеийн багш, эрдэмтэд, зохиолч, орчуулагчид маань зөрүүтэй бичиж, зааж ирсэнээс бид бас буруу бичиж хэвшсэн.
Орос үсэгт үндэслэсэн 35 үсэгтэй кирилл үсгийг баталж, түүнийг бичих, хэрэглэх урьдчилсан дүрмийг долоо хоногийн дотор боловсруулж гаргасан байдаг.
https://gereg.mn/news/66338
Долоохон хоногийн дотор зохиосон Монгол хэлэнд сайн таарахгүй дүрэм гэж хувьдаа боддог. Цаашдаа Монгол бичигтээ шилжих нь чухал тул одоогийн кирилл үсгийн талаар марг...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-12-06 - Л.Галбаатар: Иргэд иргэний үнэмлэх, Ибаримтын мэдээлэлдээ хянамгай хандаж, хамгаалах хэрэгтэй
Бичсэн:
xvv
Ковид-19 цар тахлын халдварын үеэр технологийн хөгжлийн нөлөөгөөр мэдээллийн харилцаа, мэдээллийн аюулгүй байдлын асуудал болон хүний эрхтэй холбоотой асуудлууд хөндөгдөж буй. Энэ тухай хуульч Л.Галбаатартай ярилцлаа.
-Мэдээлэл, технологи хөгжихийн хэрээр аюулгүй байдлын асуудал онцгой хөндөгддөг боллоо. Бид ер нь энэ тухайд хэн, хэнээс, юуг хамгаалах тухай яриад байна вэ?
-НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд буюу дэлхий ертөнц 2030 он хүртэл хэрхэн хөгжих вэ гэдгээ тодорхойлсон баримч бичиг байдгийн бид мэднэ. Тэгвэл энэ зориултуудын 90 гаруй хувь нь мэдээллийн технологиос шууд хамаар...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-12-05 - Амин сүлдээ эрэхүй
Бичсэн:
xvv
Саяхны нэг өдөр олон жилийн өмнө өнгөрсөн андыгаа зүүдлэв.
- Чи чинь одоо дээшээгээ явж мавахгүй энд юугаа хийж байгаа юм?
(Би ч хааяа бодсоноо шулуухан хэлж хүн амьтан гомдоочих гээд байдаг нөхөр гэхдээ бас хэлчихсэн хойно оо жоохон бодоод байгаа юм)
- Нааш ир
гээд очтол духаа духанд нааж байгаад
- Тэгж яг дээш мээшээ явдаг юм бол байхгүй ээ... Одоо ойлгож байна уу?
Духаар юу дамжиж мэдрэгдсэн мэдрэмжийг яг илэрхийлж мэдэхгүй л байна, нэг тийм мэдрэмж үлдсэн ч юм шиг, үгүй ч юм шиг...
Ер нь бараг зүүдээ санадаггүй төрлийн хүн ч гэлээ өдийг хүртэл хэд хэдэн удаа ийм тод бөгөөд сон...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-12-05 - ИТГЭЛТИЙГ ТООЧВОЛ “ДАЛАЙ, ДАЛАЙ”
Бичсэн:
xvv
Итгэлт сайн, муу олон талтай, тун адармаатай, өвөрмөц хүн. Ёстой л есөн шид нь бүрдмэл.
- “Хөрөнгийг үргэлж хөдөлгөж байхгүй бол өмхөрч илжирдэг. Сохор зоосыг ч бол сэгсэрч байвал төл өгдөг юм шүү.”,
- “Заяагүй хүн гэж язгуур угсгаагүй хүнийг хэлдэггүй, залхуу хүнийг хэлдэг юм”,
- “Засагт ханы хөх харчуулыг хэцүү л гэдэг юм”,
- “уяаг нь уртхан уяж, угаадсыг нь өтгөхөн шиг өгч байгаад...” гэх мэтээр Дэвхрэг Итгэлтийн хэлдэг, ярьдаг олон үг хэллэг, бас үйлдэл нь өнөө манай ард түмний дунд хэлц үг болж, ой тойноос нь гарахгүйгээр хоногшжээ. Их зохиолч Ч.Лодойдамба хэр зэрэг амьдлаг дүр бүтээс...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-12-04 - Арваар авсан алаг /Монгол ардын дууны үг/
Бичсэн:
xvv
Арваар авсан алгийгаа
Атар тарганд нь болоо юу даа хө
Арван хэдтэй түүнийгээ
Алсынхаа ханинд бодоо юу даа хө
Хориор авсан хонгорыгаа
Хондлой тарганд нь болоо юу даа хө
Хорин хэдтэй түүнийгээ
Холынхоо ханинд бодоо юу даа хө
Дөрөө гөлөм хоёроосоо
Дөлөх нь яасан морь вэ хө
Дөчин хэдтэй түүнээсээ
Салах нь яасан залуу вэ хө
Өөр хувилбар:
Арваар авсан алгийгаа
Атар тарганд нь болоо юу даа хө
Арван хэдтэй түүнийгээ
Алсынхаа ханинд бодсонгүй юу хө
Хориор авсан хонгорыгоо
Хондлой тарганд нь болоо юу даа хө
Хорин хэдтэй түүнийгээ
Хойшдынхоо ханинд бодсонгүй юу хө
Д...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-12-04 - Авгын цагаан уул /Монгол ардын дууны үг/
Бичсэн:
xvv
Авгын цагаан ууланд нь хө
Агаарын будан цайраад байна даа хө
Амраг чамайгаа бодохлоор нь хө
Аягатай цайгаа уухаас ч дургүй ээ хө
Цантын цагаан ууланд нь хө
Цасны будан цайраад байна аа хө
Царайлаг чамайгаа бодохлоор нь хө
Цайгаа уухаас ч дургүй байна аа хө
Далангийн цагаан ууланд нь хө
Дангийн будан цайраад байна аа хө
Дассан чамайгаа бодохлоор нь хө
Данхтай цайгаа уухаас ч дургүй ээ хө
Монголын үндэсний радиогийн “Дагаад дуулаарай” нэвтрүүлэг. Ахмад дуучин Сэрээтэрийн дуулсан монгол ардын “Авгын цагаан уул”, МУГЖ Дашбалбарын дуулсан “Арваар авсан алаг” монгол ардын дууг з...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-12-02 - Цаг үе, нийгмийн тухай бодогдуулахаар сонирхолтой санагдлаа
Бичсэн:
xvv
Жоохон байсан болохоор энэ киног бол тухайн үедээ би бол ойлгож үзэж байгаагүй л дээ. Ямар ч байсан уншаад авахад нэг их илүүдэхгүй нийтлэл санагдаад хуулчихлаа.
Үзэгчдийн хайрыг татаж чадаагүй Шагдар
Шагдарын гол алдаа энд л байдаг. Эхнэр, таван хүүхдээ орхиод царайлаг хүүхэн рүү тэмүүлсэн Шагдарыг хүн болгон үзэн ядна. Гэвч цаад философи учрыг нь нарийн ухаарсан хүнд бол Шагдар маань туйлын өрөвдөлтэй бие хүн болж харагддаг. Ерөөсөө Шагдар бол ганцаардаж цөлстсөн эмгэнэлт дүр. Гэвч соц нийгмийн үед Шагдарыг хэн ч өрөвдөж байсангүй. Харин өнөө цагт Шагдарыг өмгөөлж хам...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-11-20 - Маск зүүх түвшин 95% хүрвэл хөл хорио шаардлагагүй
Бичсэн:
xvv
Мэдээний орчуулга:
[Парис = Тору Ширайши] Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) Европын бүсийн ерөнхий нарийн бичгийн дарга Ханс Круге 19-ний өдөр "Хэрэв маск зүүх түвшин 95% хүрвэл lockdown (хотын хөл хорио) шаардлагагүй" гэж хэлжээ. Ази тивд маск зүүж байгаа үзүүлэлт өндөр, Европт бага байдлаас үр дүн нь өндөр гэж үзэх хандлага нэмэгдэж байна.
Тэрээр мөн өдөр хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ "Маск бол эм, эмчилгээ биш тул бусад арга хэмжээ авах шаардлагатай. Маск зүүх нь 60% ба түүнээс бага байвал хөл хорио тогтоохгүй байх нь хэцүү" гэж Крюге хэлэв.
Олон улс заавал маск зүүхи...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-11-17 - Амин сүлдээ эрэхүй
Бичсэн:
xvv
ГУРАМСАН ЯРИА
1980 оны Москвагийн олимпийн дараа манай цөөн сэхээтэн ЗХУ-ын коммунист систем задрах тухай шивнэлдэх болсон юм. 1981 онд Монгол хүн сансарт ниссэний дараа улс орон даяарх хөөр бахдлын шуугиан дор ийм яриа архины даруулга болох нь ихсэв. Ялангуяа үндэсний үзлээсээ болж гадуурхагдсан зохиолчид удахгүй ирэх системийн задралын тухай зоригтой өгүүлцгээж байлаа. Гэхдээ мэдээж ханцуй дотроо. Төмөр хөшигний хоёр талд гарсан хоёр системийн үзэл суртлын тулаанд ялахын тулд дэндүү их үнэ төлж, олимпын наадам, сансарын хөтөлбөрт хэр хэмжээнээсээ хэтийдсэн хөрөнгө, хүч хаяж байгаа нь ойры...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-10-11 - Цөөн мөрүүд
Бичсэн:
Soyol
Эзгүйд чинь
Эзгүйд чинь
Эл хульхан
Арвайхээрийн гудамж
Аниргүйхэн
Чи минь үгүйд
Чив чимээгүйхэн
Чихэр болоод дарс амтгүй
Өөрийн минь дурладаг
Өөриймсөн харц алга
Өдөр яасан удаан
Өмнө минь чи хэзээ инээх вэ?
2020.
Өдрийн одонд
Зоргоор бус сургаар таарна
Зориуд бус золоор таарна
Зургаар бус зөрүүд тавилан
Зөнгөөр бус зүүдээр учруулна
Хилгүй сэтгэлийн хөлгүй дурлал
Хүслээр бус хүлээлгэж ирнэ
Хуульгүй бодлын хувьгүй хайр
Хөглөж бус хөндүүрлэж үлднэ
2020.
Өрх тусгаар амьдралд
Өмөртлөө санах хэцүү
Өрц...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-10-11 - Би эрэлчин хүн
Бичсэн:
Soyol
Эрэлчин
Би эрэлчин
Зөв сэтгэл
хүнлэг чанар
Сайхан хүний эрэлчин
Насаараа хайсан
Надад олдсон
Нартад ховорхон эр
Намайг тоосон
2008.10 сар
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-10-11 - Явган мөрт
Бичсэн:
Soyol
Болдогсон бол мөнгөн саран дээр
Бодлоос ургасан түүнийхээ дүрийг
Ганцхан өөртөө харагдахаар зурчихаад
Гэгээвчээр түүнийгээ ширтэн суухсан
Гэгээн цайлган нас он жилд дарагдахад
Гэрэлт зүрхний гүнд чиний дүр бүдгэрсэнгүй
Дурлалцаж явсан хонгор насны дурсамж
Дурайсан замын уртад хуучирч ер элэгдэхгүй нь
...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-10-11 - Гуниг үерлэх намар цагийн дуу мэт
Бичсэн:
Soyol
Найраг хөглөрсөн хонгор шаргал өдрүүдийг эргэн санахад
Намайг хөглөсөн дурлал юутай гашуун байсныг мэдэрнэм
Гоо төгөлдөр ялдам бүсгүйн ааль дарс мэт цалгих
Гоонь эрийн болзоо сар аргамжиж үүр цайлгана.
Элэг эмтрэн гомдол тээж, нулимсаа зуурч явсан ч
Хайрласаар дуусах ганц гал минь чи байлаа
Эрлэгт очиж диваажинд заларсан ч
Эргэж сарвайх ганц хайр минь чи байлаа
Хувцас норгож гар дааруулаагүй
Хувь заяа тэгшитгээч намираа бороо минь
Намар гэж гуниг даллаагүй ч
Намайг нэвтэлсэн зөөлөн шиврээ бо...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-10-02 - орчуулга
Бичсэн:
Friska
Долоо дахь өгүүлэгч. Мураками.
- Тэр давалгаа ч 10-р сарын үд дунд золтой л намайг үгүй хийчихээгүй шүү. Тэгэхэд би 10 настай байсан гэж намуухан хоолойгоор 7 дахь хүн өөрийн түүхээ хүүрнэж эхлэлээ.
Энэ шөнө тэр хамгийн сүүлийнх нь байсан юм. Цагийн зүү 11 дөхөж байлаа. Өрөөнд тойрч суусан сонсогчдыг шөнийн харанхуйгаас зүүн зүгийн салхи үе үе үлээн сэрүүцүүлж байв. Салхи модны навчис сэрчигнүүлэн зөөлөн хүүгэх чимээ гарган хаа нэгтээ нисэн одож байлаа.
- Энэ бол миний өмнө үзэж хараагүй агуу том давалгаа байсан юм гэж 7 дахь үргэлжлүүлэв. - давалгаа намайг арай л хамчихаагүй, г...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-08-04 - ягаан шүхэрт этр
Бичсэн:
хундага
өөрийн гэхүйц шүхэртэй болсоон, урьд нь дандаа л нийтийн юмаар хүүдэгнэдэг байж. өнгө ягаан нь жаахан тиймэрхүү. бас цэцэг, навч гэх мэт хээ хуар нь тиймхэн. бэлгэнд авсан болохоор юу ч гэхэв. гэхдээ өмчлөх юмтай байх хэзээд сайхан байдаг даа, "бороо орохнүүдэ, алив миний зоонтог хаа байна?" гэх мэт. хүн амьтан авчихвал нэхэж авахад ч нүүр бардам, "хүүеээ авсан бол буцааж өгчийгаач..энд нь хар болгоод хаяцан байхын!!" гэж хэрүүл уруул өдөж этр. тэр харыг өөрөө ч болгоцон байж магадым, гэхдээ гүрийшдэ, өмчөө хамгаалж хариуцлага нэхнэ, сүртэй. өмчтэй байх ийм сэргэг соргог.
зоонтог гэснээс...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-07-31 - Хандармаа /Монгол ардын дуу/
Бичсэн:
xvv
Хар аа юу торгон хамжаарыг ээ хө ай хө
Харанхуй шөнөөр шаглаад оёсон юм аа хө ай хө
Хаяад явахыг чинь мэдсэн болбол доо Дандаа юу ай л
Хандармаа минь ээ ай хө ханзлаад хаях минь чиг яалаа би чинь ээ ай хө
Дааруу гэе ээ л дан аа юу
Дандаа гэе ээ дан аа юу
Дандаа даа юу гэе ээ л даа юу
Дандаа гэе ээ л дан аа юу
Бор оо юу борын бялзуухай нь ээ хө ай хө
Бургасны дээгүүр жиргээд байна аа хө ай хө
Боломжтой боломжгүй хонгор түүнийгээ болгоно доо хө ай хө
Хандармаа минь ээ ай хө бодож санасны минь гарз болов уу даа ай хө
Дааруу гэе ээ л дан аа юу
Дандаа гэе ээ дан аа юу
Дандаа даа...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-07-09 - пүүтинтэйгээ галигуулааааал..
Бичсэн:
хундага
миний хүүхдүүд сайхан намаржаад, өвөлжөөд, хаваржаад, зускээл байжийну? короона этр гээл бучигнаал, хэсэг гар хөлөө учиргүй угааж хуурайшуулж этр, сонгууль монгууль гээл хямрангуутаа дуусангуут нь шууд наадам, дээл мээл, айраг цагаа, хөдөө гадаа этр гээл хөөрцөглөөл байжийну? ньяаааааа...гуниггүй, гудиггүй сайхан амьтад шүүдэ, бүрр нэг.
эмээ нь яахудэ пүүтинтэйгээ хоёулаа галигуулаал.. ажил гэрийн хооронд, цалингаас цалингийн хооронд, баасангаас баасангийн хооронд, сар нарны таталцал түлхэлцлийн хооронд, үздэг сериалуудын хооронд, уулт шарталтын хооронд, гэмшил омогшлийн хооронд ирж очоол бай...
|
|
Сэтгэгдэл (9)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2020-06-13 - Ганган борлог /Захчин ардын дуу/
Бичсэн:
xvv
Гадаа шон дээр уяатай байгаа
Ганган борлог хэнийх вэ?
Галын захад хэвтэж байгаа
Ганц түнгэрцэг хэнийх вэ хө?
Хөдөө шон дээр уяатай байгаа
Хөөрхөн борлог хэнийх вэ?
Хөгнөн дээр тохоостой байгаа
Хөөрөг дайлан хэнийх вэ хө?
Тугалын зэлнээс уяатай байгаа
Тоодон борлог хэнийх вэ?
Тулганы захад хэвтэж байгаа
Тоохуу гос нь хэнийх вэ хө?
Айлын гадаа уяатай байгаа
Агсам борлог хэнийх вэ хө?
Архиндаа согтоод хэвтэж байгаа
Атигар эр нь хэн гэгч вэ?
Гэрийн бүслүүрээс уяатай байгаа
Гээдэн борлог хэнийх вэ хө?
Гэрт гадаагаа мэдэхгүй яваа
Гэнэн согтуу тэр нь хэн гэгч вэ?
...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Найзууд
PТайж Pyuki Pmmbbb Pxvv Ptungaamaa Pmongolxvv PFriska Pхундага Pmisty PAttiIa PОбдоо Punukun PTsoomii Pshine PSoyol Plobe22 PDESI PClaus Peternalzul22 PAngaahai P0rgil PГэрэлт Найзууд Parius Pg84 PDashka_Linux PBlessing Tara Ptuulai-ok
Сэтгэглүүд
Сүүлчийн сэтгэгдлүүд:
- АМИА ХОРЛОХ бичлэгт Tulgaa (зочин): Vhmeer bna hurdan vhdeg arga bna
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uneheer
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Hamgy amrhn amia Horlh arga bnu
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: aij sandraad tugshuurtei bn gantsra baih ystoi hun ni bi ymshig
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ymarch husel zorig temuulel alga
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ndad yu ch uilchilehgui bna bi hicheeged bga ch ymshig uguch ymshig durtai humus maani mni tald..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vhmeer l bna daan tulhaar hvn gedeg amitan aidag yum bna zvgeer ymar negen argaar vhmeer l bna..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Bi ih zul tulagui cigsen ene horwogos alag bolj zugeer taivan untaad dahij hezeets bosoj...
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zvger vheh arag zagad ogchih vhmer bna psda
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Medkue odoo yg bi zgrl amidrliin zorilggv bolchlo ter neg ohin stgl zvrhiig min bulaachd zgrl tohgv..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zugr uhmeer bn mne eej egch bugd namaig uzen yaddag
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uhmeer bn amarhan l uzej baival busdana bayrlah
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Yohh zver l uhmeereiin hench toohgu yriltsahgu hairtai bvhn nmaig orhij bhh yoo asuudlaar dvvrn..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Uneheer iim hogin amidarlaaf amidarmaargi bn
|