300

2022-04-07 - 😅

Бичсэн: xvv
Хүлгийн сайныг унан байж мэднэ, хүний сайныг ханилан байж танина гээд өвөг дээдэс маань хэлж захидаг даа. Хүүхнүүд ээ жоохон ханилж манилж, явж мавж үзэж байж хая л даа. Шууд эхнээсээ тоохгүй байхаар чинь муухайшдээ Гаднаа хэдий жоохон тиймэрхүү зан ааштай, өөрөөр харагддаг ч яг тулаад үзвэл дотроо бас дажгүй л юм шиг байнэ билээ шүү дээ цаадах чинь ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-04-07 - 2019 онд ингэж бодож явжээ...

Бичсэн: xvv
Нэг л ѳдѳр хѳдѳѳ гарч амьдарна даа гэж боддог юм. Мод ч тарина. Тэр болтол хариуцлагагүй жижиг уул уурхайнууд аль болох зогсож хаагдаж, байгаль маань сайхнаараа байж байгаасай даа. Тэрийг хаах чадалтай "популистууд" олноороо тѳрѳн гараасай.
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-04-07 - МАГТААЛЫН ҮГСЭЭ ЗӨВ СОНГОХ НЬ МАШ ЧУХАЛ

Бичсэн: xvv
rnrnrnrnrnrn#Хуулавrnrn
rn rnrnrnrnМундаг байна, сайн байна гэж ёс төдий магтахаас илүүтэй хүүхдийн хичээл зүтгэл, ахиц, алдаанаасаа суралцсан байдлыг ажиглаж бодит урамшуулал хэлж хэвшицгээе.rnrnrnrnХүүхдийн өдөр бүр сонсдог үгс тэдний өөрийгөө хөгжүүлэх мөн өөрийгөө дүгнэх, үнэлэх үнэлэмж болдог. Та хэрхэн магтахаас хүүхдийн тань цаашдын үйлдэл шалтгаалах нь байна шүү. rnrnrnrnДоор хэдэн жишээ сийрүүллээ. Урмын үгсийг хэлэхээс гадна цаасан дээр бичээд өрөөнд нь наах, халаасанд нь хийх г.м-ээр илэрхийлсэн ч болно. rnrnrnrn* Хичээсний чинь үр дүн гарлааrnrn* Өчигдрийнхөөсөө илүү сайн байлааrnrn...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-04-07 - Тэмдэглэлийн тухай

Бичсэн: xvv
Өнгөрснөөс, өмнөх өөрөөсөө бас хааяа эрч хүч мүч авч, зарим юмыг бас заалгаж сураад байх тохиолдол байдаг уу тээ. 😅
rn
rnЗарим бичсэн тэмдэглэлээ уншихаар тэгж санагддаг.
rn
rnБас жилийн өмнөх тэмдэглэлээ уншаад хүн бас өөрчлөгдөхөө хүрвэл жилийн дотор нэлээн өөрчлөгддөг юм шиг л санагдсан...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-04-07 - Уйлаад яахав дээ Цэнцэрэн минь...

Бичсэн: xvv
Иймэрхүү зүйлсийг хараад, сонсоод, дөжрөөд чимээгүй явдаг, тэмцдэггүйн үр дүн шүү дээ... Яахав одоо л ойлгож жагсаж эхэлж л байх шиг байна... Гэхдээ ойлгоод, зөв зүйлийн төлөө тэмцэж сураагүй цагт энэ хэвээр л байх биз... Тэгж суртал ч бас л өдий биз дээ гэж бодогдох болж дээ...
rnУг нь ч 1964 онд Япончууд хогтойгоо тэмцэж цэвэрч үндэстэн болсон түүхийг бодвол бас уг нь боломжгүй ч зүйл биш ч юм шиг л санагддаг...
rn rnБогд Зонховын хөшөө шиг төсвийн хөрөнгийг үргүй зарцуулах, эсвэл огт хэрэггүй төслийн жагсаалтыг 2022 оны төсвөөс шүүж, захаас нь түүж үзвэл ийм байна. Нийт 35 төсөлд 844 тэрбум т...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-04-07 - Тэмдэглэл (гутрал 22-4-7)

Бичсэн: xvv
Бараг л сэтгэл гутралд орчих гээд байна уу стрессдээд... Ерөөсөө л нийгмийнхээ давхарга бүх шатандаа төсвөөс хусчих, унагачих, хуурчих, гар харах нэг тийм хөгийн өлөн, хулгайч сэтгэхүйтэй... Хаана ч шударга бус... Тийм байхад үнэнчээр ажиллаад, амьдраад, татвар төлөх мөлөх нээрээ ямар ч утга учиргүй... Даатгал гээд төллөө гэхэд Даатгалын сан нь дампуураад ямар ч нэмэргүй болох... Нүүрс зараад олон төмөр замаар ахиухан шиг гаргачихвал мөнгө олоод хөгжих байсан юм гэх... Тэрнийх нь зах зухаас нь жоохон өрсөөд хусчих гэсэн бодолтой хүмүүс л дүүрэн... За тэгээд надад ч чадаж байгаа юм алга, улс, н...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-03-29 - Улс орны талаар санаа зовинох...

Бичсэн: xvv
Ерөнхийдөө төрийн буруу бодлогууд, ковидын үед авсан хоригууд, хавтгайрсан халамж, мэдээж үүнээс ч өмнө авч хэрэгжүүлж ирсэн ЭЗ-т хэт нөлөөлсөн, хэт дарангуйлсан бодлого, иргэдийнх, бизнесүүдийнх нь өөрсдийнх нь ч ойлголт, тэмцэх чадваргүй сул дорой байдал зэргийн үр дагавар гарч үнийн өсөлт гаарч байх шиг байна. Хүн амын хэдэн хувь нь дундаас ядуу, ядуугаас нэн ядуу руу шилжиж байгаа бол?
rn
rnҮүнтэй холбоотой нийгмийн тогтворгүй байдал, элдэв гэмт хэрэг, гаж зүйлс удахгүй ихсэх байх даа. 🤔...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-01-27 - Тэмдэглэл (гутрал)

Бичсэн: xvv
Саяхныг хүртэл Монголдоо ямар нэг зүйл хийхсэн гэж боддог байсан. Харин коронагийн эхэн үед яаж хүний эрх зөрчигдөж, хорьж, хэн ч тэрний эсрэг олигтой тэмцэхгүй, нэгдэхгүй, харин ч бараг өмөөрч, тэмцсэнийгээ шоолж, гадуурхаж, харин цэрэг цагдаа хууль шүүхийнхэн яаж гуйвуулж зөрчиж, УОК танил тал найз нөхдөөрөө яадгийг харж сонссон, буруу зүйл хийсэн ч зүгээр өнгөрдөг, хууль хүн бүрт өөрөөр үйлчилдэг, зөрчдөг тойрдог, бахархдаг тийм нийгмийг ойлгож олж харснаасаа хойш хаа нэг тийшээ явна, магадгүй эргэж ирэхгүй байх гэж боддог болсон доо.
rn
rnБи өөрөө ч хүмүүсийг тэмцээч гэж уриалж, Монголдоо ир...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-01-27 - Тэмдэглэл (гутрал 2)

Бичсэн: xvv
Хохирчихоод хойноос нь хөөцөлдөх нь зардал төвөг, эргээд өөрөө л хохироод үлдэх болохоор шүүх гэж явах ч хүн байхгүй. Цагдаа нь хүртэл хая орхи гэж зөвлөдөг улс...
rnСӨХ-ийн мөнгө төлөхгүй байгаа айлын буруу ч гэлээ яг энэ нөхцөл дээр буруутгаад буруутгаад үр дүн байх болов уу даа? Яагаад төлөхгүй байгаа шалтгааныг олдог, шүүх нь шийддэг болох юм бол харин жинхэнэ шийдэл болох бишүү?
rn
rnМуу усны хоолой нь цоорсон байхад доор гоожсон зүйлийг нь л цэвэрлээд хоолойг засахгүй байгаа шиг л юмуу даа. Шалан дээрхийг ч цэвэрлээгүй зүгээр л цоолсон хүний буруу гэхээс өөр юм ярихгүй ч байгаатай ч адил юм...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-01-24 - Хүүхдийн хүмүүжлийн талаар хараад авахад илүүдэхгүй

Бичсэн: xvv
Авах гээхийн ухаанаар хандана уу. Энэ ганц ээж гэж харж бас болохгүй байх. Toxic parents гэх нь зөв болов уу. Мэдээж эмээ, өвөө хүүхдийг хардаг бол бас оролцоотой л байх.

Аа бас эдгээр зүйлсээс заримыг нь бас тунг нь тааруулж хэлж ойлгуулах нь бас байж болох ч зүйлс байж мэдэхээр. Хэт нэг тал руу л хазайгаад явчихвал буруу байдаг байж магадгүй...

 
Ээж л бол бурхан биш л дээ. Бурхны сургаалийг ч сохроор дагах хэрэггүйг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа 21-р зуун шүү дээ. Хортой ээж (toxic mother) гэсэн ойлголт яригдаад эхэлсэн цаг.  Хортой ээж гэхээр зөвхөн хаясан, орхисон, арх...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2022-01-22 - Тэмдэглэл (бас нэг...)

Бичсэн: xvv
The Good Doctor гээд олон ангит кино үзэж байна. Нэлээн сонирхолтой юм...
rn
rnУрд нь ФБ дээр бухимдал, элдэв урт нийтлэл, пост бичиж нэлээн "тайвширдаг" байсан юм байна... Цаашдаа бичихгүй гэж шийдсэн болохоор, ер нь гаргахгүйгээр тоохгүй орхих, зугтах байдлаар ч юмуу өөр байдлаар тайвширч, эсвэл огтоос анхаарлаас гаргаж сурах, зугтах...
rn
rnЯмар нэгэн юманд шүүмжтэй хандаж, бухимдаж, шударга бус ч юмуу, амархан, энгийн юмыг хүмүүс хийхгүй, биелүүлэхгүй, чадахгүй, дээр нь нуух хаах, элдэв худал хуурмаг байгаад байхаар яг бас нэг ийм аутизмтай хүн шиг тайвширдаггүй зантай байснаа, байснаа ч гэж а...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-12-30 - Суудлын даруулгаа зөв зүүж байгаарай

Бичсэн: xvv
Машины суудлын бүс амарчлаад зөвхөн мөрнийхийг зүүгээд байдаг их буруу юм байна шүү манайхаан. Би бас хүн дуурайж тэгж зүүх гээд унштал болохгүй ээ л гэж байна. Ер нь яг л зөв зүү гэнэ дээ.
rn
rnТохиргоогоор нь дээш доош болгоод өөртөө тааруулж байнга зөв зүүх нь чухал юм байна. Буруу зүүснээр аюулгүйн дэр нь хамгаалах биш гэмтээдэг зүйл болж хувирдаг зэргээр бичжээ. Олон тооны судалгаа байдаг юм байна.
rn
rnБүсний хэмжээ таарахгүй жоохон хүүхэд бол хүүхдийн суудалтай арын суудалд суулгах, арын суудалд ч бүх зорчигч бүс зүүх.
rnБас гар хүрэх газар бүс таслагчтай байх ч зүгээр л гэдэг юм билээ.
rn
rnС...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-12-17 - “Заяаны хань, Soul mate байдагт итгэдэг үү?”

Бичсэн: xvv
rn

“Заяаны хань, Soul mate байдагт итгэдэг үү?”

rnrn
rnОгтхон ч итгэдэггүй. Одоо ер нь элдэв хүмүүсийн хэлсэн үг, бурханы сургааль, цэцэн үг мүгэнд аль болох итгэхгүй сайтар бодож шалгаж байя гэж боддог болоод л байгаа.
rnХэн нэгэн заяаны хань гэж байгаад, ядам хуруунаасаа үл үзэгдэх улаан утсаар холбогдсон явж байгаад нэг өдөр зам дээр тааралддаг, эсвэл гэнэт нэг өдөр хувь тавилангаараа тэнгэрээс унаад ирдэг юм гэж байдагт огтоос итгэхээ больсон.
rnТэгээд л бараг хэлээгүй үгийг шууд ойлгоод, бодлыг уншаад, адилхан юманд дуртай, ярилцахгүй ойлголцдог бла бла…
rnХарин ч хүн өөрөө идэвхтэй байж, хайж,...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-12-16 - Малчидыг дэмжих бодлого маш чухал, заавал байх ёстой зүйл

Бичсэн: xvv
rn

      "Малчдаас татвар ав, төрөөс дэмжих буруу, бусадтай адил байлга, мал бол тэдний хувийн өмч, бидэнд мах сүүгээ хямд зардаггүй..."

rnrn
rnИймэрхүү бодолтой, ийм юм ярьдаг хүнд үнэхээр дургүй!!! ХЭН Ч БАЙСАН.
rn
rnИйм малыг мах сүү гэдгээс өөрөөр харах чадваргүй хүмүүсийг би бол хөгийн өчүүхэн бодолтой, үнэт зүйл байхгүй, барьцамтгай, амиа хичээсэн хөгийн новш гэж боддог!!
rn
rnЭнэ талаар, ийм ойлгомжтой зүйл дээр ярилцаж тайлбарлаад байх ч сонирхол бол байхгүй тийм сэтгэгдэл бичихгүй байхыг хүсье!
rn
rn rnrn...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-12-15 - Гоё хэлжээ...

Бичсэн: xvv
Күйэээ бүүр нэг бодол дотор буглаад, хэлмээр санагдаад л яваад байдаг зүйлийг ямаррррр гоё ойлгомжтой гаргаад хэлчихээ вэ... Юу ч гэсэн заавал нэг уншаад бодоод үзчихээрэй "хүүхдүүд" минь 😝
rn rn#хуулав https://www.facebook.com/nomuunaa2021/posts/297598845638653
rn
rnЯпон хүн шууд хэлдэггүй, өмхий санаатай, цаагуураа ярьдаг гэж хэлдэг хүн цөөнгүй байдаг.
rnБид өөрсдийгөө жимсээр зүйрлэвэл,
rnтүүхийгээрээ, боловсорч амжаагүй яваа хүмүүс.
rnЯпончуудыг өөрсөдтэйгөө харьцуулвал, биднээс олооон жилээр урд яваа, дийлэнх нь боловсорсон хүмүүс.
rnТэд том хүн бол, бид хүүхдээрээ.
rnХүүхэд өөрт нь таалагда...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-12-12 - Ганц биечүүдээ өмөөрөхүй...

Бичсэн: xvv

rn
rnЗа ёстой бүтэхгүй магадлал бага юм байшд. Ер нь тэгээд удаан хүнтэй суугаагүй хүмүүс ийм тийм гээд байдаг ийм магадлал бага байхаар чинь уг нь аргагүй бишүү хэхэ. Өөрийгөө болон бусдыгаа нэг өмөөрчихмөөр байна аа хаха.rnrn

1. Царай муутай, миа болохоор л ганцаараа яваа

rnrnЕр нь яахав гологддог юм байх нь бол байгаа л даа. Гэхдээ бас үнэндээ өөрт таалагдах нь ховор байгаа тал нь илүү болохоор л ганцаараа яваад байдаг нь олон байх аа. За би ордоггүй юм гэхэд хүүхнүүд бол ганц бие удаж байгаа хүмүүс ихэвчлэн царайлаг, боловсролтой, гоё хүүхнүүд л байдаг санагддаг, миний нүдээр. Энэ зурагны пос...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-12-10 - Якүза нартай болохсон...

Бичсэн: xvv
Манайд Японы якүза, Италийн мафи шиг шударга зүйлийн төлөө хуулийн гадуур нэгдэн бүлэглэж, баригдахгүйгээр хүчирхэг байж дээрх новшийн нөхдүүдийг хүртэх ёстойг нь хүртээх шилийн сайн эрсийн нэгдэл, бүлэглэл гарч ирэх хэрэгтэй болсон юм шиг ээ. 🤔 Үнэнээсээ хэлж байгаа шүү.
rn
rnhttps://www.facebook.com/Setguulch.B.Otgon/posts/448752626614100
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-12-08 - Хүүхдүүдээ залхуу энэ тэр гэж битгий загнаж байгаарай 😅

Бичсэн: xvv
rnrnrnrnrnrnГанжуур + Данжуурын хөрвүүлгээс эхлээд хуучин Монгол судруудыг унших хүсэл төрөв. Гэхдээ худлаа байх. Цаг ч, мэдлэг ч их юм хэрэг болох болов уу. Тэгээд залхуу хүнд бас санаа төрөх юм.
rn rnrnrnrn1. Монгол бичгийн OCR байдаг юм болов уу? Хэр чадалтай? Шууд ашиглах боломжтой бол ашиглах, байдаггүй бол нээлттэй эхээр хөгжүүлэх.rnrnrnrn2. Олон номнуудын агуулгыг ямар нэгэн алгоритм юмуу Deep learning ашиглан нэгтгэх боломжтой бэлэн сан байдаг болов уу? Ямарваа их хэмжээний мэдээллээс тодорхой хэв загвараар нэгтгэн бүлэглээд, бүлэг бүрээс нь төлөөллийг нь ялгаад өгдөг зүйл байвал ашигла...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-12-07 - Toxic Positivity буюу хортой эерэг байдал

Бичсэн: xvv
Бас нөгөө өглөө эрт бос мос, хоол ундаа ингэ тэг гэсэн юмнууд бас дэмий санагддаг. Хүн бүрийн бие махбод харилцан адилгүй. Болжмор төрлийн хүн байхад шар шувуу төрлийн хүн байгаа, тагтаа, хэрээ, харцага шонхор нь ч байгаа. Харин шинжлэх ухаан талаасаа бол тогтмол цагт буюу био хэмнэл аль болох алдагдуулахгүй баримталбал ихэнх хүнд таарч тохирдог гэдэг. Гэхдээ магадгүй та бусдаас өөр нэгэн ч юм билүү. Тэгэхээр өөрөө өөрийгөө болон эргэн тойрон орчин нөхцлөө ажиглаж анзаарч, өөрөө өөртөө, орчин нөхцөлдөө тааруулах нь чухал болов уу. Мэдээж өнгөрснөөс дамжиж ирсэн өгөгдөл мэдээлэл ч гэсэн дүгнэлт...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-12-07 - Гоо сайхны хагалгаа, мэс засал...

Бичсэн: xvv
Энэ сүүлийн үед нээх нүд, хөмсөг юмнууд нь адилхан адилхан царайтай хүүхнүүд, элдэв тураадаг яадаг эм тариа эмчилгээ, хагалгаанууд арай л их болчихсон уу үгүй юу?
rnБудаг хэт нялсан хүнд ч нээх дуртай биш, үрчлээ нь хүртэл таалагдаад хайр хүрдэг, харвин нь хүртэл сэрэл хөдөлгөдөг хүүхнүүд уг нь байдаг тээ 😅
rn
rnМиний энэ нүд яджийхад нээх хөмсөг мөмсөггүй шамшгар шар, жижиг нүд мүдтэй хүүхнүүд илүү таалж хараад байдаг тал руугаа төрлийн нүд 😝 Хааяа аймар хөмсгөө будсан эмэгтэйтэй яриад суухаар яриа нь сайн ойлгогдохгүй хөмсөг нь харагдаад болдоггүй юм байдаг уу 😅 Ганцхан би л байх л даа тээ 😂
rn
r...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-12-05 - Тэмдэглэл

Бичсэн: xvv
Өөрийгөө уг нь том болоод томоожоод, янз янзын юм ойлгож ухаараад аягүй нас намбатай, даруу төлөв, буурьтай, суурьтай, бөөрөнхий ах болох юм болов уу гэтэл улам л онгироо, биеэ тоосон, хурц өнцөгтэй хүн болж хувираад л байх шиг байх юм. Дээр нь эрх 😅
rn
rnЗа яахав жоохон онгироод, томроод явж л байг дээ. Хана мана мөргөөд 反省¹ хийгээд  суух юм гарвал тэгээд арай өөрчлөгдөх юм гарвал өөрчлөгдөнө л биз. Яадгийн одоохондоо хэсэгтээ өөртөө итгэлтэй, эрч хүчтэй жоохон давхиг 😁😎
rn
rnТайлбар: 1. 反省 хийх (хансэи хийх) - Өөртөө, алдаандаа, дүгнэлт хийх, ухаарах гэж оролдох г.м утгатай байх....
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-12-05 - Хааяа цоглог үедээ

Бичсэн: xvv
Намайг ингээд ФБ дээр элдэв улс төрийн холбогдолтой, нийгмийн чанартай, элдэв шүүмж, мөрөөдөл бичээд байхаар чи өөрөө улс төрд орж өөрчлөөч гэх хүмүүс байдаг. Зарим нь ч жинхэнээсээ чи бол чадна даа л гэдэг. Би ч гэсэн өөрөө нээрээ удирдах дээрээ тулбал энэ дээдэх хэдээс лав арай өөр юм бодож, арай илүү удирдаад явчихаж чадна л гэж боддог болоод байгаа 😎
rn
rnДаанч завгүй. Уг нь кагэбүншин но жүцү чаддаг байсан бол өөрийгөө хэд илүү хувьлаад Монголын улс төр рүү оруулах л байлаа 😁
rn
rnТэгээд ч Монголын төлөө гэхээсээ ирээдүйд нийт хүн төрөлхтний төлөө л ажиллаж амьдаръя гэж бодоод байгаа 😝
rn
rnЕр ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-12-04 - Торгууль, татвар, цагдаагийн гажуудал нийгмийн завхралын нэг том шалтгаан

Бичсэн: xvv
Торгууль, татвартай холбоотой хүмүүсийн зөвтгөөд дэмжээд байгаа зүйлстэй магадгүй зарим хүмүүсээс арай өөр өнцгөөс харж сэтгэгдэл бичсэнээ пост болгов.
rn1. Замын цагдаагийн торгууль (уг нь дээр үед цагдаа биш сэргийлэх, сэргийлэгч гэдэг байсан гэдэг)
rnХамгийн гол асуудал нь "зөрчил илрүүлсээр ажлыг нь хэмжих" үүнийг л хүмүүс эсэргүүцээд байна. Норм тогтоох, илүү зөрчил илрүүлснийг урамшуулах юм бол зөрчил гаргах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө тойруу замаар ажиллана, сэргийлэх багасгахыг бодохгүй, тэр талд ажилладаггүй гэсэн үг. Учир нь ирэх сард, ирэх онд зөрчил буурчихвал торгож чадахаа болино. ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-11-27 - Томоо мөрөөдлүүд

Бичсэн: xvv
Надад зөндөө олон томоо мөрөөдөл байдаг юм. Хүнд хэлчихээрээ хүн өөрөө ч хичээхээ болиод биелдэггүй энэ тэр гээд нэг "балай" мухар сүсэг шиг юманд итгээд ер нь нэг их гаргахгүй дотроо хадгалаад явдаг юм. Зах зухаас нь жоохон гаргачихъя. Бас магадгүй хийж чадах нэгэнд нь санаа өгөх ч юм билүү. 1 нь ч угаасаа санаа өгөх гэхээсээ эхнээсээ хүмүүс хэрэгжүүлээд явж байгаа зүйл л дээ.
rn
rn1. Нэлээн хэдэн жилийн өмнө Дарь-Эхэд найзууд маань нийлээд Би чадна гээд нэг төвийг хэсэг хугацаанд ажиллуулж байсан. Хэдийгээр олигтой явуулж чадаагүй, тэгсгээд замхарсан ч гэлээ өөр олон олон зүйлсийг надад өгсөн ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-11-05 - Төртэй өвөр түрийндээ орох нь...

Бичсэн: xvv
ЭМД, НД бүтэлгүйтсэн гэх мэтээр бичиж байна. Тэнд гарсан асуудал бол шал өөр асуудал гарсан байх аа. Харин эдгээр систем төрөөр албадан төлүүлээд хувьд байсан бол бодитоор бид Эрүүл мэндийн үйлчилгээ авах ямар байдалтай байх байсан бол? Үнэндээ л худлаа шүү.
rn
rnТэгэхээр тэмцээд байгаа зүйл нь албаар эсвэл үнэхээр олж харахгүй байна уу? Шал өөр зүйлтэй л тэмцээд байгаа харагдаж байна. Ард нь хувийн том ашиг сонирхол л байгаа байх. Эдгээр хүмүүсийн логикоор бол ЭМД, НД-г ч хүртэл хувьд өгөх нь л дээ "файлдсан" гэдэг гоё гадаад үгээр далайлган.
rn
rnӨмч хувьчлал гэдэг юм тийм байдлаар л явж ирсэн. ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-11-03 - Саальчин бүсгүй /Дууны үг/

Бичсэн: xvv
Шүлэг: Л.Дагвадорж
Хөгжим: Э.Чойдог

Дуучин эвлэг хоолойгоор хө
Тугалын зэлнээ өөвөлсөн
Сэтгэл алдам ялдамхан
Саальчин бүсгүй минь сайн байна уу хө

Уруул нээх бүрийдээ хө
Уянга эгшиг дуулгасан
Нандин зүрхний хайраараа хө
Намжаа дэлхийг бүүвэйлсэн

Хувин дүүрэх сүү нь хө
Дундрах эгшин байдаггүй еэ хө

Хүсэл хайрын дууг нь хө
Дуулаад эгшиг ч барамгүй еэ хө
Сэтгэл алдам ялдамхан
Саальчин бүсгүй минь сайн байна уу хө


УГЖ Д. Банзрагч гуайн дуулснаар МҮОНТ-ийн сан хөмрөгөөс:
 
Дуучин Оюун-Эрдэнэ дуулснаар:

Дуучин эвлэг хоолойгоор хө
Тугалын зэлнээ өөвөлсөн
...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-09-28 - найруулагч Звягинцевтай хийсэн ярилцлагын хэсгээс

Бичсэн: Friska

Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-09-01 - Од /Batuh/

Бичсэн: xvv
Бүдэгхэн гэрэлд чимээгүй сууж
Буйдан дэр дээрээс чамайг төсөөлж
Бүжиглэх шүлэг цээжин дээр дуулж
Булиглах зүрх дурсамж ойртуулж

Бүдэг гэрэл, бороо дээрээс
Нойтон сандал, мөр дэрлээд
Байшингийн дээвэр, тайван
Сартай шөнө, хамгийн сайхан

Үнсэлт үлдээсэн тэр дээр үедээ үлдэхсэн
Чиний нөгөө тал чинь болж зүрхээ зүсэхсэн
Дэргэд нь дэггүйтэж шувуу шиг нисэхсэн
Сэтгэлээ сэдрээхсэн дээ
Дэлхийг би тойроод бусдыг нь бас дайраад би
Чамтайгаа л үлдэхсэндээ

Чамайг санана даа санана даа санана даа
Санан санан санан санасаар
Чамайг санана даа санана даа санана даа
Санан санан санан сан...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-09-01 - Чандмань эрдэнэ /Дууны үг/

Бичсэн: xvv
Үг. Ж. Бадраа
rnАя. Н. Жанцанноров
rn
rnХарах нүдэнд гийсэн саран чи минь хөө
rnХалгих зүрхэнд шингээсэн гэгээтэй
rnХалуун голыг булгиулсан гоо чинь хөө
rnХасын туяаг ч булаасан одтойёо
rnХангай говийг уяраасан ааш чинь хөө
rnХадыг ч хайлуулах идтэйеэ
rn
rnДэлгэр орчлонд ээсэн наран чи минь хөө
rnДэлгэх цээжийг ариулсан цацраатай
rnДэлбээт тольтыг дэнслүүлсэн гоо чинь хөө
rnДэндүү холыг ч ойртуулах цаламтай
rnДэлхий хорвоог баясгасан ааш чинь хөө
rnДэвжин бадрахын урамтай
rn
rnЦэцэгт талд нь зуузай холбон тэлгүүлсэн
rnЦэнгүүн салхий нь хуурдуулсан нь чи билээ
rnЦэнхэрийн голын харгианд нь дуу маань хөө
rnЦэлгүүн ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-08-07 - Ковид-19 өвчний огцом тархалт, дагаад гарч буй хямралд хэн буруутай вэ?

Бичсэн: xvv
Мал тууж байгаа хүнийг өмөөрч мал нь буруу тийшээ бэлчээд байна малын буруу гэвэл утгатай юу? Эсвэл усны цоргоны эвдрэлийг засахгүй шалан дээрх усыг нь л шавхраад байвал асуудал шийдэгдэж засагдах болов уу?
Эсвэл буруу хүмүүжилтэй хүүхдийг зөвхөн буруутгаад чиний буруу, засар гэж хэлээд, аав, ээжийг нь өөрчилж чадахгүй бол дүү нар нь мөн л адил болох биш үү? Харин аав ээжийг нь сургаж боловсруулж чадвал яах бол?

Үүнтэй адил энгийн иргэдийг халдварт өвчний тархалтанд буруутгах нь хэр зөв юм бол?

За хүмүүсийн буруу байж гэж бодъё (мэдээж янз бүрийн л хүмүүс байгаа, болохгүй байгаа нь ч тэ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-08-07 - Ковид-19 өдрийн тэмдэглэл маягийн

Бичсэн: xvv
Ажлын маань нэг өрөөнд өдөржин хамт ажилладаг эгчээс ямар ч байсан өнөөдөр ковид илэрсэн гэнэ. Хамаатан, дүү нар бас ойр тойрноор 1-р хавьтал энэ тэр болоод зарим нь тусаад эдгээд байна уу, эсвэл улирлын ханиад уу тусаад л байх шиг байна.

Нэг дотны залуухан эрүүл дүү маань хатгалгаа авч хүнд өвдсөн. Ээж нь вакцин хийлгэсэн хүмүүс нь ойр тойронд нь хүндрэл багатай хамаагүй хөнгөн өвдөж байна, ер нь вакцин хийлгээгүй байсан хийлгэдэг байж гэж харамсаж байна гэж байсан.

Гэхдээ... Нэгэнт вакцин хийлгээгүй байж байгаад өвдөөд өөрийнхөө дархлаагаар эдгэрч байгаа бол тэгж харамсах хэрэггүй байх...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-08-07 - Дургүй мэргэжил хүчээр сонгуулах талаар

Бичсэн: xvv

Доорх постыг уншаад бодлоо... Нэг бодлын зөв, гэхдээ...

Дуртай юмаа хийсэн нь дээр гээд намайг жишээ болгож ярьдаг хүмүүс ойр хавьд байдаг. Хааяа нэг жоохон буруу "жишээ", "үлгэр дуурайл" болоод байгаа юм шиг бас санагддаг 😅

Би бол гэхдээ шууд дуртай юмаа хий гэх хэрэггүй гэж боддог болоод байгаа.

Жишээ нь би анхнаасаа одоогийнхоо мэргэжилтэй байсан бол одоогийн надаас нэлээн өөр хүн байх байсан байх. Тэгэхээр Царцаа Намжилын үлгэр шиг хүн ямар ч замаар амьдарч, юу ч сурч мэдэж болно. Хүнд сурч мэдсэн зүйлс ямар ч үед хэрэг болдог юм болов уу гэж бодох болсон. Харин хүчээр ч байса...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-08-07 - Ковид-19 вакцины Япончуудын судалгаанд сөрөг үр дүн илэрсэн

Бичсэн: xvv
Бас нэг сонирхолтой судалгаа хийгджээ. Бас нөгөө талд вакцин үйлдвэрлэгчдийн хийсэн судалгааны сайн гэсэн үр дүн ч бас байгаа. Практик дээр илүү хүндрэл бага байна гэж бас сонсогдож байгаа. Гэхдээ бас иймэрхүү судалгаа ч байгаа болохоор вакцин хийлгэсэн гээд бас тайвшралгүй халдвар хамгааллын дэглэм сайн барих хэрэгтэй л гэсэн үг болов уу...
  https://www.facebook.com/EmunEmi/posts/2923067111240059

Вакцин тариулсан хүмүүс олноороо өвдөөд хүндрээд байгаагийн учир юу вэ?
Batchuluun Natsagdorj -ийн орчуулсан нийтлэлийг уншиж үзээд нэмж бичлээ.
Осакагийн Их Сургуулийн Микробын Өвчний Хүрээл...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-08-07 - Ээдэм, бяслаг хүүхдийн гэдсэнд маш сайн

Бичсэн: xvv
Эмээгийн маань арга явж байхаар нь хуулаад ирлээ. Ялангуяа антибиотик энэ тэр уулгаж байгаа хүүхдэд заавал өгч байх эмчилгээний хоолонд заавал байх зүйл ээдэм, бяслаг гэж боддог.
💥Cанасан дээрээ нэг зүйл заавал оруулмаар санагдлаа...
👼 Xүүхэд гүйлгэж шингэн алдахаар #Wakodo-н хросол их өгдөг байх, угаасаа ч их сайн санагддаг байлаа саяхныг хүртэл. Харин хатаасан бяслаг бол үнэхээр #супер гэдгийг одоо мэдэж авлаа. Би өөрөө бүр хэрэглээд, мэдрээд байж байна. Энэ бяслагийг бүүүүр аль хавар хүнд өгч явуулах гээд бэлдсэн боловч чадаагүй үлдсэн юм. Tэгээд сая охин маань шингэн алдаад, хросолоо...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-08-07 - Гоё үг байна.

Бичсэн: xvv

Ньютон насаараа шээсээ доошоо унахыг харж байсан. Гэсэн ч тэр дэлхийн татах хүчийг нээхэд алим модноос унах хэрэгтэй байсан.


Хөгжилтэй боловч бас нэг бодлын тогтсон хэвшил болсон байдлаас олж харж чаддаггүй зүйлсээ хүн өөр үед олж харж чаддаг гэх мэт бас бодууштай.

Тогтсон зүйлсээ өөрчилж гарч явж, зугаалж, эсвэл зүгээр амардаггүй үедээ амарч, модны доор хэвтэх хэрэгтэй гэсэн үг юм уу даа......
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-08-07 - Тамхины талаар заавал уншаад үзээрэй

Бичсэн: xvv
Надад бол эмэгтэй хүн тамхи татах нь үнэхээр муухай харагддаг, үнэр нь ч мэдээж таалагддаггүй. За гэхдээ миний нүдэнд ямар харагдах, хамранд яаж үнэртэх нь ч нэг их чухал биш л дээ.

"Sudden Infant Death Syndrome (SIDS)" буюу Нярайн гэнэтийн үхлийн хам шинж гэж өвчин байдаг. Доорх холбоосоор ороод уншиж болно.
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3268262/

Нярай хүүхэд ЯМАР Ч ШАЛТГААНГҮЙ гэнэт нас бардаг өвчин юм. Энэ өвчний нэг эрсдэлт хүчин зүйл нь ээж нь жирэмсэн үедээ тамхи татах нь нөлөөтэй гэж үздэг. Дээрх нийтлэлд "the proportion of SIDS deaths in infants of mothers who smo...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-08-07 - Хүүхдүүдээ буруутгахаасаа өмнө эхлээд өөрснийгөө харъя аа

Бичсэн: xvv
#comment #copy

Олонх сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийн хандлага бол арай л биш л санагдаж байна. Хэрэв бичлэг үзсэн бол цагдаа нарын харьцаа хандлага ямар муухай байгаа нь илт харагдаж байгаа. За тэр залуусын буруу гэж бодъё. Гэхдээ залуусын жижиг буруу зүйлээс илүү аймшигтай зүйлс, илүү гэмт хэргүүд дээр ингэж ажиллаж чаддаг билүү? Энэ хүчирхийллийн үр дүнд ямар залуус, ямар хүмүүс ирээдүйд төрөн гарах бол? Цагдаад нийгэмдээ яаж ханддаг хүмүүс төлөвших бол?

Ер нь бол Монголд ажил төрөл хийдэггүй ахлах ангийн хүүхэд гэж ховор. Ихэвчлэн гэр бүлийнхээ төлөө өдөржин их ажилтай байгаад ойр ха...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-08-07 - Өмч хувьчлал бол хулхидаж байгаа, иргэд хулхидуулж байгаа процесс

Бичсэн: xvv
Социализмын үед бүгдээрээ хамтдаа хийж бүтээнэ гэж зарим нь хөрөнгөө хураалган барин хүмүүсийн нийтийн хүч хөдөлмөрөөр боссон төрийн гэж нэрлээд байгаа нийтийн, дундын өмчийг өмч хувьчлал нэрээр шударга бусаар хувь хүмүүст шилжүүлж ирсэн, шилжүүлж байгаагийн гай л даа.

Ард нийтээрээ үүнийг эсэргүүцэж, өөрсдийнхөө нийтийн юмыг хувьд огт очуулдаггүй л болгомоор байна. Яах ёстой юм бол? Сэтгүүлчид маань бас үр хойчоо бодоод ийм юман дээр олигтойхон дугараад эсэргүүцээд бичээд өгөөсэй.

Өмнөхийг нь буцааж авч чаддаггүй юм гэхэд цаашид төрийн өмчийг огт хувьчилдаггүй болгоод хуульчилж чадвал а...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-08-07 - Шүлснээс оношлох PCR шинжилгээ

Бичсэн: xvv
Ажлын шаардлагаар PCR шинжилгээ өгөв. Монголчууд өөрсдөө хийсэн шүлснээс оношлох PCR шинжилгээ юм байна. Арай ч бас хямд байх шиг байна? Миний мэдсэнээр 2 газар авч байгаа гэнэ. АШУҮИС дээр очер дугаар их байж магадгүй юм шиг байсан. Үнэ 40 мянга гэсэн. Грандмед дээр бол гадаа нь чингэлэг байсан. Очиход миний өмнө 3-4 хүн л байв. Үнэ 60 мянга гэнэ. Энэ доор бичсэн анхаарах зүйл дээр нь нэмээд хэлэхэд өгнө гэсэн цагаасаа дор хаяж 30-аад минутын өмнө очихгүй бол болохгүй юм билээ. Жишээ нь 12-оос өмнө очихгүй бол 12:30 хүртэл авдаг тул амжихгүй. Дээр нь очер дугаартай...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-08-07 - Дахивар буюу дахин боловсруулах хогийг хэрхэн ялгах г.м.

Бичсэн: xvv
Доорх бичвэрийг хараад уг нь дээр үед Японд хогоо хэрхэн ялгаж, ангилж хаядаг байсан талаар бичих юмсан гэж бодож байсан аа саналаа.
Уг нь тийм хүндрэлтэй зүйл биш шүү. Заавал угааж цэвэрлэж хатаах гэж сүйд болоод байх ч шаардлагагүй. Бага зэрэг зайлж цэвэрлээд хатаачихаж болохыг нь эх дэлхийгээ, ирээдүйгээ, хүүхдээ бодоод цэвэрлээд хаячихаж байгаарай. Бүүр их заваарсан бол шууд хаячихсан ч болно. Ямар ч байсан бүгдийг нь нийлүүлж хог руу чулууддаг байдлаа ямар нэгэн хэмжээгээр өөрчлөөд ялгаад хаяад хэвшээд явчихвал сурчихдаг, тийм ч хэцүү ажил бол биш шүү. Бас л нэг маш том соёл ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-08-07 - Томоор хардаг болохоор шийдсэн өдрийн тэмдэглэл

Бичсэн: xvv
Сүүлийн хэд хоногт сошиалд Монголын тулга тойрсон хэрүүлээ хийнгээ хэдэн ч цагийг цааш нь харуулчихав...

Хувьцаа, хөрөнгийн бирж мирж, арилжаа гэсэн юм харж сонирхож суусан аа гэнэт нэг тийм өчүүхэн хүрээн дотор харж сэтгээд байгаагаа ойлгон ухаарах... 🤔 Бараг л адилхан хэмжээнд л сэтгэхэд дэлхий нэг их ялгаагүй санагдаж, айрагны халуунд санаанд багтах энэ мөч дор...

Хүү минь арай жоохон томоор хараад, тэгээд ийм дэмий юманд цагаа бага үрээчээ гээд үргэлж хэлдэг юм аа бас дахин нэг өөртөө давтан хэлэх! 😅😁

Захиалж авч ирүүлсэн айргаа шимэнгээ ирээдүйд энэ тулга тойрсон байдлаасаа гарч ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-08-07 - Интернэтээр мөнгөө өсгөх арга

Бичсэн: xvv
Сүүлийн үед хэд хэдэн найзын ятгалгад өртөөд, төгрөгийн ханш унах эрсдэлтэй тул аль болох гадаад тогтвортой валютаар мөнгөө хадгалах, банкнаас илүү сайн ХУВЬЦАА, ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА, крипто валют зэрэг нь эрсдэлтэй ч өсөх магадлал нь өндөр гэдэг зөвлөгөө, ятгалгуудад автаад туршиж үзэж байна.
 
  Хэдийгээр нийтлэлийнхээ гарчигт мөнгө өсгөх арга гэж бичсэн ч бас эрсдэлгүй арга бол биш шүү. Мөнгөө бүүр алдаж ч болно. CFD арилжаа хийж байгаа хүмүүсийн 76.25% нь мөнгөө алддаг өндөр эрсдэлтэй байдаг юм байна. Гэхдээ мэдээж бас эрсдэлтэйгээ тэнцүү ашигтай тал ч ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-08-07 - Уул уурхайгаас хол байдаг...

Бичсэн: xvv
https://www.facebook.com/Setguulch.B.Otgon/posts/366262254863138

Гэх юм?

Ер нь иймэрхүү олон алдартай, мундаг бизнесмен мэт харагдавч цаанаа байгаль орчин сүйтгэн, алсаа харах чадваргүй "ЧАДВАРЛАГ" нөхдүүд бас цөөнгүй болсон тээ.
Гоё машин унаж, гоё ганган хувцаслаж, гоё ярьж бичиж, гоё зурагтаар гараад л...

Би бол ямар ч уул уурхайтай юманд оролцохгүй гэж уг нь боддог. Гэхдээ тэгээд явж явж болохгүй талын юмтай дандаа холбогдож золигтчих гээд байдаг нөхөр байгаа юм 😅

Ямартай ч шууд уул уурхайтай холбоотой ажилд өөрийн шууд ухамсраар сонголт хийж орж байгаагүй ээ.
370 мянга гар д...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-08-07 - Хөгжихгүй байгаа ГОЛ шалтгаан

Бичсэн: xvv


Гадаадад амьдардаг байсан хамаатны дүү "Монголд зун бороо орохоор далай болдог" гээд сонирхуулан ярьж байж билээ. Одоо ч шинэ замууд нь ч далай болсоор л, хуучин Япончуудын тавьсан замыг ч далай болгох ажил бас хийсэн юм шиг байсан 😅

400 сая жуулчин татах бодлого ч юм болов уу 😝.

За тэр маазрах ч яахав замын инженер, тэр зам дээр ажилласан нөхдүүдэд нь эргээж хариуцлага тооцдог тогтолцоо бүрэлдээгүй цагт бол юу ч өөрчлөгдөхгүй л юм байна л даа...
Ер нь ганц зам ч биш бүх газар. Нэг төрийн байгууллагад орж самарч байгаад халагдаад ч юмуу, хэрэг бишдмэгц өргөдлөө өгч гарч явцгаагаад...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-08-07 - Олон эхнэр, нөхөртэй болох хууль батлагдаасай

Бичсэн: xvv
Би лав гэхдээ олон эхнэр, нөхөртэй болох хууль батлагдчихаасай л гэж боддог юм. Яг өөрөө олон эхнэртэй болох эсэх нь бол тусдаа л асуудал л даа.
 
Тэгээд ч хүний эрх талаасаа эрх чөлөөтэй байх нь уг нь зөв л дөө. Харин хоорондоо үнэнч байх, зөвхөн нэг нэгэндээ үнэнчээр хамт байх гээд тэрийгээ биелүүлж байвал бас нэг өөр асуудал байх л даа. Ер нь тэгээд олон эхнэр нөхөртэй байхад уг нь олон давуу талтай тийм ч муу ч юм биш л юм шиг санагдаад байгаа юм 😅😁

Тэгсэн чинь 40 эхнэр мэхнэртэй болчихсон эвтэй найртай амьдарчихсан явж байх ч юм билүү. Араб нөхөр 1 эхнэртэй гэсэн залууг өрөв...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-08-07 - С.Мөнхбаярлах: Харшлыг эмчлэхэд дөрвөн зарчим мөрдөх ёстой

Бичсэн: xvv

 

Монголын харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор, профессор , харшлын эмч С.Мөнхбаярлахыг "Эрүүл монгол" буландаа урьж ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд харшилтай хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байна. Хотжилтыг дагасан тоосжилт үүнд хамгийн их нөлөөтэй гэх нь ч байна. Харшилтай хүмүүсийн тоо яагаад жил ирэх тусам нэмэгдэж байна вэ?     

-Харшил өвчний тархалт сүүлийн 30-40 жилийн дотор дэлхий дахинд хүн төрөлхтний дунд мэдрэгдэхүйц ихэсч байгаа. Яагаад харшил ихэсч байгааг тодорхойлсон хэд хэдэн онол, таамаглал байдаг.  ...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-07-13 - #nonaadam өмөөрөхүй

Бичсэн: xvv
#nonaadam бол төсвөөс үргүй маш их зардал гаргаж тэмдэглэхийн эсрэг хөдөлгөөн. Хүмүүс амраад, хуушуураа хийж идээд хувьдаа баярлаж наадах бол огт хамааралгүй.

Зургандаа хүрээ хийсэн, жагссан хүмүүсийг зураг хөргийг нь тавиад наадам хийлээ гээд бүүлж мүүлээд байгаа хүмүүс өөрсдөө юмны утга учир ойлгож, наанатай цаанатай харах чадваргүй, ойлгож сэтгэх оюун нь арай хүрэхгүй байгаагийн л шинж л дээ.

Би гарч жагсаагүй, фрэйм хийгээгүй ч тэмцлийг дэмжиж байсан, бас одоогоор гэртээ байгаа. Гэхдээ тэр залуусыг муулаад янз бүрээр бичихийг хараад эгдүү хүрээд байна. 🤔

Төсөв хүрэхгүй, бараг хоос...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-07-08 - Мөрөөдөл, мөнгө, хязгаар, хязгааргүй...

Бичсэн: xvv

Сүүлийн үед тэртэй тэргүй мөрөөдөж байгаагийнх томоор мөрөөдөж амьдаръя гэж өөртөө хэлж, ухуулаад л байгаа...

Fugou Keiji (富豪刑事): Balance:Unlimited гээд анимэ үзэж дөнгөж эхлээд сууж байна...


Нээрээ ямар нэгэн хэмжээгээр дураараа үрэхэд хангалттай мөнгөтэй болчихвол би яах бол?

Одоогийн амьдралын зорилго лав баяжих, мөнгөтэй болох, ядаж л мөнгөнд тодорхой хэмжээгээр баригдсан зүйлс цаашид хийхээр төлөвлөж, шийдвэр гарган амьдарч байгаа...

Хэлсэндээ хүрэх гээд гэх ч цагаа мөнгөөр худалдан амьдарч байгаа мэт. Тэгвэл хангалттай мөнгөтэй байсан бол эндээс өөрийгөө аль хэдийн сулл...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-06-18 - Машин ба шатахуун гэх мэт ;p

Бичсэн: xvv
1. Машины маань нэг юм дугараад яваад байсан юм. Тэгээд засуулсан чинь бүүр нэг гоё бүх дуу шуу нь алга болчихсон юм шиг, явдал суудал нь ч хөнгөн болсон ч юм шиг болоод ямар ч гоё мэдрэмж вэ дээ. Шинэ юм шиг л байна. Тэгээд бодохоор хүн ч гэсэн өөрийн эвдэрсэн ч юмуу, дутагдалтай талаа, зан чанараа засах, хувцаслалтаа өөрчлөх гээд л илүү дээр болох нь бас жижигхэн зүйл өөрчлөхөд бас бусад хэсэгтээ энэ машины эд анги шиг нөлөөлж байсан зүйлээ өөрчилж чадвал бас... гэх мэт элдэв юм бодогдох. Хуучин эргүүлж гүйж байсан найз бүсгүйтэйгээ чатлаад хэсэг юм бодов... Бас өөрийгөө өөрчлөх, хөгжүүлэх т...
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2021-06-03 - Are you happy now?

Бичсэн: Angaahai
Олон жил өнгөрчээ. Ийшээгээ ч оролгүй, тэмдэглэл ч хөтлөлгүй, бүр ном ч уншилгүй... Хорвоод юутай ч зүйрлүүлэшгүй хоёрын хоёр гайхамшиг бүтээсэн байна. Жинхэнэ зовлон амсах хүртлээ олон л зовлон биш зовлон үзэж. Бас зовлон хэр байх хэрээр нөгөө амсарт нь жаргал төдий чинээ заавал байдгийг мэдэрсэн байна. Хоёр сайхан охинтой болжээ. Амьдрал дөнгөж л эхлэж байна гэж дээ эхлээ ч үгүй юм шиг л үргэлж санагдах... Энэ хорвоод сайн муу хүн гэж 2 өөр туйлын хүн байдаг юм болов уу? Эсвэл зүгээр л бид харж байгаа талаа л туйлын үнэн гэж итгэдэг үү? Заримдаа зүгээр л энгийн л амьдарлыг хүсэх юм. Энгийн л...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PТайж
Pyuki
Pmmbbb
Pxvv
Ptungaamaa
Pmongolxvv
PFriska
Pхундага
Pmisty
PAttiIa
PОбдоо
Punukun
PTsoomii
Pshine
PSoyol
Plobe22
PDESI
PClaus
Peternalzul22
PAngaahai
P0rgil
PГэрэлт Найзууд
Parius
Pg84
PDashka_Linux
PBlessing Tara
Ptuulai-ok

Сэтгэглүүд

Сүүлчийн сэтгэгдлүүд:

  • АМИА ХОРЛОХ бичлэгт Tulgaa (зочин): Vhmeer bna hurdan vhdeg arga bna
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uneheer
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Hamgy amrhn amia Horlh arga bnu
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: aij sandraad tugshuurtei bn gantsra baih ystoi hun ni bi ymshig
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ymarch husel zorig temuulel alga
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ndad yu ch uilchilehgui bna bi hicheeged bga ch ymshig uguch ymshig durtai humus maani mni tald..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vhmeer l bna daan tulhaar hvn gedeg amitan aidag yum bna zvgeer ymar negen argaar vhmeer l bna..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Bi ih zul tulagui cigsen ene horwogos alag bolj zugeer taivan untaad dahij hezeets bosoj...
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zvger vheh arag zagad ogchih vhmer bna psda
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Medkue odoo yg bi zgrl amidrliin zorilggv bolchlo ter neg ohin stgl zvrhiig min bulaachd zgrl tohgv..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zugr uhmeer bn mne eej egch bugd namaig uzen yaddag
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uhmeer bn amarhan l uzej baival busdana bayrlah
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Yohh zver l uhmeereiin hench toohgu yriltsahgu hairtai bvhn nmaig orhij bhh yoo asuudlaar dvvrn..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Uneheer iim hogin amidarlaaf amidarmaargi bn