300

2007-10-30 - Уур

амрита09-ийн бичлэгийг уншаад нэг юм санаанд орчлоо. Хэдэн жилийн өмнөх хүртэл би асар ууртай хүүхэд байсын. Нэг юм болохгүй бол уурлана, Хүн надруу муухай харвал уурлана, миний тухай ярьвал уурлана, таарж тохирохгүй бол уурлана, хоол нь амтгүй бол уурлана гэх мэтээр өчүүхэн зүйлд ч хүртэл уурлаж бухимдана. Би уурыг 2 ангилж ойлогдог юм хортой уур, хоргүй уур гэж. Хортой уур нь хүн гомдоож уурлах, эд юмсдаа уураа гаргах. Хоргүй уур нь: гадагшаа биш дотогшоо ууралдаг хүмүүс, дуугуй болчдог. Харин хортой ууртай байсын хортой хортой гэхэд хорон санаатай ууртай хүүхэд байсан. Хүн гомдоож уурлуулж уйлуулна, өөрөө уурлахгүй өрөөлийг бас давхар бухимдуулдаг бас эд зүйлсдээ хагалж хэмхэлж уурлана. Хэн ч юу ч хэлсэн хэнд хамаатай хаданд чимээтэй гээл өөдөөс сөргүүлээд ууралчина. Уурлан ууралсаар уурын мунхаг болж хүн амьтанд нэр нүүргүй болчоод байсан юм.  Манай 2 найз ярьж байна.   - Цаадхыг чинь аваад явъя аа
- Аан ядаргаа ядаргаа сав л хийвэл уурлаад бөөн гай
- Харин тиймээ
- Наадахнаас чинь болоод бүүр тавгүй болчдог юм аа. худлаа яриад өөр тийшээ явуулчихъя. гэж би яасан гээч бодож тунгаахын оронд шууд л ууралсан, муудалцаж, хэрэлдэж зодолдохоос наагуур юм болж байж салсан. Тэрнээс хойш өөртөө дүгнэлт хийхгүй нөгөө 2тоо гомдож бухимдаж, үзэн ядаад л яваад байдаг байсан.  Эцэст нэг хүн намайг ор үндэсээр минь өөрчилж билээ. Өөрөө ч биш өрөөлийг харж өөрчлөгдөж. Ёстой сайхан хүүхэн гэвэл тэрийг л хэлнэ. Надаас хамаагүй олон эгч байсан тэр чухал биш. Асар тэвчээртэй хэзээ ч уурлаж бухимдана гэж байхгүй.  Би ч олон гомдоосон байх тэр болгоныг маань уучлаал явдаг. Үргэлж нүүрэнд нь инээмсэглэл тодорно. Байнга уриалгахан, хүний төлөө байж чаддаг. Таньдаг хүн болгон түүнд сайн байдаг. Тэр үеэс л би нэгийг бодож хужрыг тунгаадаг болж. Биеэ барьж, хэлээ зуудаг болсон. Үгний үнэ цэнэ гэдэг юмыг бас зах зухаас нь гадарлаж эхэлсэн гэхүүдээ. Нөгөө алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг л... Нэг мэдэхнээ л уурлана гэдгийг бараг л  мартаж хамаагүй амар болсон. Тайван болж, үгийг бодож тунгааж ойлгож гэхүүдээ хэхэ. Уураа барьдаг болсон. Одоо бол дэмий юманд болж өгвөл уурлаж уцааралдаггүй. Уурлаж уцаарлахаас өөр арга замаар шийдвэрлэж болноо гэж. 2 найзаасаа хэзээ хойно уучлал гуйж, учир эвээ олж билээ. Одоо заримдаа уулзахаараа чи нээрээ аймар ууртай ядаргаатай амьтан байсан шүү гэж ярьдгийн. 
Ядаж аятайхан инээмсэглэж чададгүймаа гэхэд уурлахгүй л байвал учир нь олдоно шүүдээ бөмбөрцөг минь.

2007-11-04 - Сэтгэгдэл

Бичсэн: зочин
big grin
Хоблоос

2007-11-03 - Сайн уу

Бичсэн: amrita (зочин)
миний блог-оор зочнлсонд баярлалаа
Хоблоос

2007-10-31 - Сэтгэгдэл

Бичсэн: 300-н блог
Тэр үеийг би цайруулж хэлэхдээ гэнэхэн багын сэхүүн зан гэж. Хүн бүхэн өөрөөс нь зай барьж, зугтаж, дөлөөд ирэхэд ганцаархнаа юм шиг санагдсан ч... түүндээ бүүр бухимдаж үзлиин муухаи доромж хараалын үгсииг ар араас нь амнаасаа унагаахдаа. Хүн гомдоожииноо гэдгээ бододгүй баижээ заилуул. Үг гэдэг мэснээс хортои гэж сонсож баилуу уншиж баилуу мартаж. Их ч олон хүн гомдоосон . тоог нь тоолуул тоолж дуусахгүй биз. Одоо алдаагаа засах гэж хэдии мэриидэг ч зарим нэгэнд нь дэндүү ороитсон баидаг.
Хоблоос

2007-10-31 - Сэтгэгдэл

Бичсэн: 300-н блог
Тэр үеийг би цайруулж хэлэхдээ гэнэхэн багын сэхүүн зан гэж. Хүн бүхэн өөрөөс нь зай барьж, зугтаж, дөлөөд ирэхэд ганцаархнаа юм шиг санагдсан ч... түүндээ бүүр бухимдаж үзлиин муухаи доромж хараалын үгсииг ар араас нь амнаасаа унагаахдаа. Хүн гомдоожииноо гэдгээ бододгүй баижээ заилуул. Үг гэдэг мэснээс хортои гэж сонсож баилуу уншиж баилуу мартаж. Их ч олон хүн гомдоосон . тоог нь тоолуул тоолж дуусахгүй биз. Одоо алдаагаа засах гэж хэдии мэриидэг ч зарим нэгэнд нь дэндүү ороитсон баидаг.
Хоблоос

2007-10-31 - Сэтгэгдэл

Бичсэн: g84
өөх ийм их болсон гэж бодоогүй уучилаарай арилгаж болно шүү happy
Хоблоос

2007-10-31 - сэтэгл хөдлөөд ассарр их юм биччилээ

Бичсэн: g84
харин тийн...

хүний амьдрал хөлөн доор иргэж байдаг том бөмбөрцөг, мөрөн дээр санжигнаж байдаг хоёр бөмбөрцөгөөс ассарр хамаардийм.
/за бас эрчүүдийн хувьд ахид хоёр бий, харшуулахгүй авч явах ёстой 2 бөмбөрцөг гэсэн/

чойном энэхүү дэлхийг хоёр хүнээр хөтлүүлсэн бөөр алаг үнээ шиг алагхан дэлхий минь гэж зүйрлүүлсэн байдаг нь их л таалагдадаг юм..../нам засаг урд хойт хөрш гээд энэхэн хэдэн үгэнд олон тайлал бий, үнхээр хоёр хүнээр хөтлүүлсэн мэт.../

би ч багадаа их ууртай хүүхэд байсан, цагаан сараар айл хэсэээд явжаахаар юм ховор цагт эрэгтэй хүүхдэд хоргой дурдан бэлгэнд өгөх нь энүүхэнд тэрэнд ассарр уур хүрээл хүүхдийн хувь болгож өгсөн жижигхэн дугуй боовыг нь гэр дээр нь шидчээл явчдаг байсийн.../хоргойгоо голсон ч хаяж байгаагүй ээ, ээждээ өгдийм/

гэхдээ ууртай царай их сайн гаргаж байхаас ухаан бодлоо тийн сулруулах үйлдэлийг ёстой чин сэтгэлээсээ хийдэггүй ээ... өөрийнхөө эрүүл мэнд ээ бодсон ч тэр.. ер нь өөртэй хайртай хүн дээ би

/хайртай бүсгүй нь: би чамд хайртай, харин чи?
би: би ч гэсэн өөртэй хайртай гэх хүн байгаам хи хий хий/

харин би нэг зүйлд өөртэй итгэлтэй байна. би хүнийг инээлгэж чадна. найз бүсгүй маань уурлаад уурандаа уйлаад над руу дайраад байхаар нь би урдаас нь ямар ч үед би чамайг хайралдаг аа гэсэн харцаар харж байгаад л... сшууу сшууу гээл амандаа бувтанаад хаячихдийн, тэгэхээд юу гээд байгаам чи гээл тэгдэг байж билээ. тэр үед нь би хэрэлдэж байгаам бол олигтойхон сонсооч гээд тэгдэг... доглон нулимастай нь инээлэгдэг байж дээ...хүний хүүхдийг

эгч маань их ууртай, эмэгтэйчүүдээс би их айдаг байх тиймээс үргэлж зайнаас харьцдаг юм. нэг удаа гудамжинд уурлаад, бариж явсан тортой юмаа хаячихаад яваад өгсөн... би ч аваагүй.... үнэндээ би л буцаж очиж, авч ирсэн... авахгүй байгаа юм даа аймар.... би бас аягүй ухаантай уурлаад байгаа байхгүй юу...

найзууд надад уурлаад голд ортол ортол үгээр хутга хийж байгаад гүн гүн шааж байхад би энэ нээрээ намайг яаж уурлуулах аа мэднэ шүү гэж бодож суудаг, хэл мэлээ хазахгүй....

харин төрсөн өдрөөр маань багахан наслаж олон хүн гомдоолгүй үхээрээ гэж хүмүүс надад аминчлан захиж байснаас харахад би байгаагаараа, хэнэггүй зангаараа хүмүүсийг инээлэхээсээ илүү, хүлээцтэй байхаасаа илүү, өөрөө уурлахгүй байхаасаа илүү гомдоож уурлуулж чаддаг юм байна гэж бодоход хүрэгсэн...хохино би өөрийгөө өөрчлөх хүсэл алга.... гэж бодож байснаа жаал санаа зовсон..ямар нэг юм бодож олно доо...
харин хүмүүс өлсөглөн зарлаж ууралдаг.... би бол шууд гэрт юу байна бүгдийг нь идэж ууралдаг... тэгээл хүмүүс бусдыг хохироох гээд өөрөө юм иддэггүй юм байнлээ гэж санаал ёстой цуслаж гардийн харин энэ үйлдэл маань учиргүй инээд хүргээд амаараа дүүртэл нь чихчихсэн би хамраараа нусаа сугартал л инээдэг....
хамгийн харамсалтай нь би надад уурлаад байгаа хүнийг үл ойшоож, юу ч биш юм шиг байж чаддагаараа, тэдгээр өөрийг нь уурлуулсаны төлөөд өрөөл бусдыг бухимдуулж байж сая нэг санаа нь амарч кайяп авдаг хүмүүсд аягүй хэцүү байдийн. тэгээл дэмий урд нь гарч байрлалаа сайн харж байгаал түнтэгнэж гарна даа. зарим нь худлаа гэдгийг нь мэдээд инээхэд зарим нь бүр уурлана.
энэ бүхний төлөө би өөрийгөө сайн жүжиглэх чадвартай байх хэрэгтэй л гэж бодожаагаам ....
нэг удаа ээжд маань аав маань цамцны зах муу эндүүдсэн байна гэж уурлав, ээж хариу болгож тэгвэл өөрөө хийж бай гэж уурлав. би бодохдоо эр хүн нэг өдөр аргалаад янзаад өмсчих ухаантай байх хэрэгтэй юм байна гэж бодов. ер миний оюун ухааны ундарга болсон энэ хоёр хүнийг би хэзээ ч муу хэлэхгүй.... гэхдээ л ээждээ хайртай сэтгэл минь аавыг буруутгаж чадахгүйдээ бүх эрчүүд ийм юман дээр тийм зан гаргах хэрэгтэй гэсэн бодлийг тархинд маань суулгаж л байсан хэрэг бус юм. ерөөсөө л тийм байдаг байх хэрэгтэй юм.
нэг удаа би гараа хулгаад, өглөөд оройд дүүгээрээ эгчээ хувцаслуулдаг байлаа. угаал үйлдэж, ариун цэвэр сахих даа дан ганц ээжээр угаалгана. бусад нь суг муганд хүрэхээр инээд хүрээд байдаг байсан юм. хугархай гартайгаа яваж байгаад хотын төвд найз бүсгүйгээрээ гуталаа үдүүлэв... энэ үйлдэл надад ямар их ухаарал харуусалыг өгсөн гээч.. би харамсаж билээ...
би олон залуусаар гутлаа үдүүлж явсан.. тэд намайг гуталаа үдэж сураагүй байхаас гуталыг минь үдэж өсцөгөөсөн юм. би үүнийг хэнд ч хэлдэггүй... тэд амьдралын эрхээр холдон одож, МУИС-ийн эдийн засгийн оюутан болсон байхдаа би таарсан юм тэд миний гуталыг үдэхэд бэлэн байлаа, би ч хэн нэгэнээр үдүүлэхээс сийхгүй байсан.... найз бүсгүй маань намайг хайрлаад үдэж байхад би тэдний царайг санасан юм. би тэдний амьдралыг юу болгож орхио вэ... олон жил олон жил би нанчилдаж, хэнээс ч айхгүй явсан хэрнээ...
магадгүй эмэгтэй хүний хамгийн хүчтэй зүйл нь өөрийн мэдэлгүй бусдад нөлөөлөх чадвар байх...
бурхан минь тэр үеэс хойш би ёстой энэ хорвоо дээрх бүх хүнийг хайрлаж нигүүлсэх болсон.. бараг хайраас болсон байх...одоо санахад тийм юм шигээ....
манай хадам эх эцэг байж болно гэж боддог болсон байх хэ хэ
бүх хүнд, нэг ч хүнд дутаахгүй, өгч хүрэлцэх нэнжин сэтгэлийг уул нь өвөртөө авч явдаг болсон... бас гэмшилийг... хүнд гэмшил орших нь ухаарал орших боломж

ууртай байх нь ахар мөчидхөн бодолын л илэрхийлэл...

харин хүнд хэцүү нөхцөлд хүн ямар зан араншин, ямар шийдвэр гаргаж байгаагаар л уг хүний мөн чанарыг танин мэдэх бололцоотой байдаг ....
энэ миний чиний бичэн УУ
Хоблоос

Сэтгэгдэл бичих!



:-)
 
<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PТайж
Pyuki
Pmmbbb
Pxvv
Ptungaamaa
Pmongolxvv
PFriska
Pхундага
Pmisty
PAttiIa
PОбдоо
Punukun
PTsoomii
Pshine
PSoyol
Plobe22
PDESI
PClaus
Peternalzul22
PAngaahai
P0rgil
PГэрэлт Найзууд
Parius
Pg84
PDashka_Linux
PBlessing Tara
Ptuulai-ok

Сэтгэглүүд

Сүүлчийн сэтгэгдлүүд:

  • АМИА ХОРЛОХ бичлэгт Nandia (зочин): Zgr yum buhen bolohgui bugd minii buruu bsn hen ch oilgohgui zaginaad dotor bachimdaad hamgiin..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Odoo bi zvger vhmeer bn
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vneher vheh talaar boddog ym bnaa ene bodoloo arilgaj chadahgvi bol vhdeg l baihdaa vneher yah..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: mni ergen toiron ger bul gd bugd nadiin esreg aav eej urgelj zodno egciinde 1cj honoj
  • АМИА ХОРЛОХ бичлэгт enhkmaa: bi yrno ih zuil tuulaagvi zugeer l hedhen jil amidraal uhehiin hoorond nadgvigeer ene delhii..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Hosbayr (зочин): Ene horwoo neerei aawiigaa aldahaas omno iim baigum odoo Bolheer shuud uhmeer bn henc baihguu..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: 𝘽𝙞 𝙯𝙪𝙚𝙧 𝙡 𝙪𝙝𝙢𝙚𝙚𝙧
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vxd shaamr bn
  • АМИА ХОРЛОХ бичлэгт r: uhmeer baina Anh uchinuuun mundag surlagtai hicheelees uur yum meddgui huuhed bailaa ..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: hen ch toohgu amidrah husel baihgui
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Er ni ch tgeed gants itgej naidaj bsan uuruusu ilvv vnetsentei nandin zvilee aldahad amidral ymar..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: zvgr l vhh ni ilv amar songolt bh huwia hiceesn ymshg bj blh c zvgr l bjhd vhii gdg bodl orj irdggv..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Yag odoo vhmeer bne yagaad ch zvger l vhmeer aimadarh hvsel ch alga
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Bi ygd amidrh ysoi yum bol? Yg yuni tuluu ingj geriinhde adlagdj nz nuhudgu gntsaara iim..