300

2007-10-30 - эзэнгүй

    Завтай сайхан нарлаг өдрүүд минь баярлалаа баяртай. Энэ долоо хоногоос эхэлж цаг наргүй, илүү дутууг бодож тунгаахгүй, завгүй сайхан хоног өдрүүд минь айлчлан ирвээ гэж.  Ихэнх цаг мөчүүдийг ажил гэгч нэг л зүйлд хандуулж, үүний төлөө л байх юм шиг амьдарч ажилладаг. Өнгөрсөн завтай цаг мөчүүдэд ихийг бодож хужрыг тунгааж, зүгээр суухаар зүлгэж суу, явсан нохой яс зууна,  цаг гэгч алт, алт гэгч мөнгө, мөнгө гэгч аж амьдрал минь болой гэх мэтээр бааханыг бодов. Энүүндээ ч хүрий ч гэж шийдэв. Эдгээр зүйлүүдийг амьдралынхаа хэв маяг болгоё гэх мэтээр эргүүтэв...
   
     Хүн болгон л зорилготой, түүндээ хүрэх гэж ажиллаж амьдардаг байх. Би ч тэдний нэгэн адил зорилготой зорилттой, зорилгодоо ч хүрэх гэж хичээдэг. Гэхдээ зорилгодоо хүрэх олон салаа зам байдаг, гагцхүү би тэр олон зам дотроос зөв замаа сонгож чадалгүй буруу замыг сонгоод түүгээрээ л яваад байдаг байж. Хэзээ хойно буруу замаар явсан байна гэдгээ мэдсэн ч нэгэнт буцах аргаггүй болсон байваа хөөрхий. Буцахаасаа өнгөрч сандарч зөв замаа олох гэж учир утгаггүй харанхуйгаар гүйж харайж амьдралынхаа хэв маягийг хурдасгасан ч, төөрсөн замаасаа гарах нь битгий хэл улам их гүн гүнзгий төөрсөөр л... Эцэст нь энэ төөрөгдөлөөс гарахын тулд байрандаа таг зогсож газрын зураг харж, зөв замаасаа хичнээн бээрээр холдсоноо, хэдий хугацаагаар тасарсанаа бодож тунгааж эрэгцүүлэх хэрэгтэй.  Хичнээн хугацаагаар эрэгцүүлж бодсоныг бүү мэд нэлээдгүй л удсан байх. Ямартай ч зөв зам хүртлэх хамгийн дөт замыг олж авахаар мэрийн чармайсны эцэст хүссэн зам хүртлэх дөт замыг олоотхов. Бат найдвартай гэж хэлж чадахгүй ч хамгийн боломжтой бас хамгийн их эрсдэлтэй нь. Одоо зөвхөн зөв замтай нийлтэл энэ замаасаа гарахгүй, хазайхгүй гэсэн бат хүсэл тэмүүлэлтэйгээр  УРАГШАА. Гарагсан мөрөө ч харалгүйгээр. 


Эдгээр бодлууд намайг хэдий хугацаагаар зовоож шаналгасныг ч мартаж ийм л байх ёстой юм шиг л дасаж. за за юу ч биччив... баяртай

2007-10-30 - Сэтгэгдэл

Бичсэн: 300-н блог
2ыг бодож 3ыг тунгаах гэж нэлээдгүи үзлээ big grin
Хоблоос

2007-10-30 - Сэтгэгдэл

Бичсэн: shine
нэгийг бодож,хоёрыг тунгааж алхаа байлгүй Урагшаа урагшаа
Хоблоос

2007-10-30 - Сэтгэгдэл

Бичсэн: 300-н блог
ок гэж big grin
Хоблоос

2007-10-30 - Сэтгэгдэл

Бичсэн: bolod.m (зочин)
uragshaa gej
Хоблоос

2007-10-30 - Сэтгэгдэл

Бичсэн: Өнөкөн (зочин)
гэрлэх санал гэдэг сэдвийг чинь унших юмсан гэж их хүсэв. гэтэл найз чинь болж төрөөгүй өөртөө гомдсоор буцлаа гэж...
Хоблоос

Сэтгэгдэл бичих!



:-)
 
<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PТайж
Pyuki
Pmmbbb
Pxvv
Ptungaamaa
Pmongolxvv
PFriska
Pхундага
Pmisty
PAttiIa
PОбдоо
Punukun
PTsoomii
Pshine
PSoyol
Plobe22
PDESI
PClaus
Peternalzul22
PAngaahai
P0rgil
PГэрэлт Найзууд
Parius
Pg84
PDashka_Linux
PBlessing Tara
Ptuulai-ok

Сэтгэглүүд

Сүүлчийн сэтгэгдлүүд:

  • АМИА ХОРЛОХ бичлэгт Nandia (зочин): Zgr yum buhen bolohgui bugd minii buruu bsn hen ch oilgohgui zaginaad dotor bachimdaad hamgiin..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Odoo bi zvger vhmeer bn
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vneher vheh talaar boddog ym bnaa ene bodoloo arilgaj chadahgvi bol vhdeg l baihdaa vneher yah..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: mni ergen toiron ger bul gd bugd nadiin esreg aav eej urgelj zodno egciinde 1cj honoj
  • АМИА ХОРЛОХ бичлэгт enhkmaa: bi yrno ih zuil tuulaagvi zugeer l hedhen jil amidraal uhehiin hoorond nadgvigeer ene delhii..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Hosbayr (зочин): Ene horwoo neerei aawiigaa aldahaas omno iim baigum odoo Bolheer shuud uhmeer bn henc baihguu..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: 𝘽𝙞 𝙯𝙪𝙚𝙧 𝙡 𝙪𝙝𝙢𝙚𝙚𝙧
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vxd shaamr bn
  • АМИА ХОРЛОХ бичлэгт r: uhmeer baina Anh uchinuuun mundag surlagtai hicheelees uur yum meddgui huuhed bailaa ..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: hen ch toohgu amidrah husel baihgui
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Er ni ch tgeed gants itgej naidaj bsan uuruusu ilvv vnetsentei nandin zvilee aldahad amidral ymar..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: zvgr l vhh ni ilv amar songolt bh huwia hiceesn ymshg bj blh c zvgr l bjhd vhii gdg bodl orj irdggv..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Yag odoo vhmeer bne yagaad ch zvger l vhmeer aimadarh hvsel ch alga
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Bi ygd amidrh ysoi yum bol? Yg yuni tuluu ingj geriinhde adlagdj nz nuhudgu gntsaara iim..