300

2007-06-03 - Зуны амралт

Ахын тухай бичээд байсан чинь багын явдлууд санаанд ороод бүүр бичмээр санагдчихлаа.


Манайхан ихэнхдээ зундаа мал дээр гарчдаг байсийн. гэхдээ дандаа хүүхдүүд нь гардагийн. мал ч гэждээ аймгийн төвийн нэлээд захын хороололд хашаа байшинтай. тэнд зундаа 10-12 саалийн үнээ ирнэ. бас ногоо тарина.

Бид гэж хүргэн ахын хүүхдүүд тэгээд би. бид 6 аа хичээл амарлаа л бол шууд хашааруу явдаг байж билээ. тэнд сайхан хүссэнээрээ л байна.
нэгэн өдрийн аж амьдралыг хальт хүүрнэе үү гэж бодлоо гэхгүй юу.

Өглөө үүрийн таван жингээр босож саалиндаа гарна. 2 ах тугал татах үүрэгтэй. би тугалнуудыг саалчдийн захиалгаар гаргадаг ажилтай. бүгдээрээ өглөөний саалийг дуусагчихаад бүх сүүгээ ээжийн том эгчид тушаачаад, үнээ тугалнуудыг шилбүүр, сурны хүчээр салгаж бэлчээрт нь гаргана. Буцаж бүгдээрээ цуглараад өглөөнийхөө цайнд орно. Төмпөн дүүрэн зүссэн талх, таваг дүүрэн шинэхэн задалсан өрөм сайхан шүү. өглөөний цайгаа ууж дуусагчихаад аяга тавга угаах ажлын хамгийн бага эмэгтэйдээ даалгаад бусад нь ногоогоо услахаар гарна.  Ногоо услах их нарийн ажил байж билээ. Лууванг услахдаа нэг талаас нь усаа зөөлөн урсгах маягаар хэд хэдэн удаа. өргөст хэмх, улаан лооль, хулуг шанагаар нэг хутгаад л услана. ногоо услах ажил дууссаны дараа үхрийн хашаагаа цэвэрлэнэ. Үхрийн баасаа цэвэрлэж бүгдийг гадаа дэлгэж тавьж дуусаад зөрүүлээд өмнө нь хатаасан аргалуудыг гэрт оруулна. энийг дуусагчихаад л шууд 2 худганд хуваагдаж усаа татахгүй бол нар дээр гараад байхын араггүй болдог учраас гялс усаа авна бараг тонн  ус авдгийн. ус аваад дуусахад том хүүхдүүд сүүгээ машиндаж цөцгий гаргаж бага насныхан буюу бидний үеийхэн ногооны талбайд зэрлэг зулгаана. ингэж нэг үдээс өмнөх ажил дуусаж өдрийнхөө цайг уучаал шууд голруу. гол дээр очиж үхтлээ усанд орно доо харин ч нэг. хөгжилдөөд л, инээлдээд л, баярлалдаад л сайхаааааан. нар жаахан доошлонгуут турж үхэх гэж байгаа хэдэн амьтад гэрийн бараа харж идэж өгнө дөө. идэж дуусгаал жаал амарч хэвтсэх үед тугалнууд ч өөрсдөө хүрээд ирнэ. туглаа хашаад үнээнүүдээ ирэхийг хүлээх явцдаа оройн саалиндаа бэлдэнэ. оройн сааль дууссаны  дараа  тугал үнээнүүдээ ялгаж хашаад ногоо услана. ногоогоо усалчаад усаа авна. өглөө ногоогоо услах учраас. тэгж нэг юм ажил дуусахад яг нар жаргаж таардгийн. нар жаргасны дараа ч бол сайхандаа. бүгдээрээ сагсын талбайд очиж үхтлээ тоглоно. зарим нэг нь сагс тоглоно, зарим нэг нь ширээний теннис, зарим хэд нь овоорцон баахан энд тэндхийн юмнуудыг ярьж гарна. бүүр бүринхий болчуул бүгдээрээ тойрж суугаад аймшгийн яриа ярина зарим нэгнийгээ айлгаал. би голцуу загсанд явдаг байсийн. шөнөжингөө загас барина. хэрвээ загас их барих юм бол үдээс өмнөх ажилаас чөлөөлөгддөгийн.  энэ бол миний бидний  нэг өдөр

гэх мэтчилэн зуныг өнгөрөөж намар нь ногоогоо хурааж, үнээнүүдээ хөдөө хөөж гаргачихаад, зунжингаа ажилласан хөлс болох 1 нэг шуудай төмс бас нэг шуудай бусад ногоо, нэг нэг  уут ааруул ээзгий, 2 хоёр килограмм цөцгий, 5 кг өрөм, бас бус хатаасан загас,  зунжингаа гутал өмсөөгүй сайртсан хөл, ажилд нухлагдаж эвэршсэн гар, салхи наранд борлосон хүрэн царайтай минь ээж аав ирээд авдаг байж билээ. хэхэ

2010-10-18 - ёоооо

Бичсэн: отгоо (зочин)
яахав дээ хийдэг л ажил шдээ эргэлзэх
Хоблоос

2010-04-30 -

Бичсэн: dadido
гоё байжээ.
Хоблоос

2010-04-29 -

Бичсэн: Хүслийнжигүүр
smug smug
Хоблоос

2010-04-29 -

Бичсэн: Iriinaa
гое байсын байна даа. их цэгцтэй гое найруулгатай бичсэн байна. гоё шүү
Хоблоос

2007-06-04 - Сэтгэгдэл

Бичсэн: yuki
Мундагийнбээээээ яасан. Гоёёёийнбэээ яасан.
Хоблоос

2007-06-04 - Сэтгэгдэл

Бичсэн: 300-н блог
тэхх ээжийн том эгчийн хүүхдүүд
Хоблоос

2007-06-03 - Сэтгэгдэл

Бичсэн: хундага
хөөрхөн юм бэ. зуны амралтыг их л үр дүнтэй өнгөрүүлдэг байж дээ.
ингэхэд хүргэн ахын хүүхдүүд гээд байхын, эгчийн чинь хүүхдүүд үү?
Хоблоос

Сэтгэгдэл бичих!



:-)
 
<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PТайж
Pyuki
Pmmbbb
Pxvv
Ptungaamaa
Pmongolxvv
PFriska
Pхундага
Pmisty
PAttiIa
PОбдоо
Punukun
PTsoomii
Pshine
PSoyol
Plobe22
PDESI
PClaus
Peternalzul22
PAngaahai
P0rgil
PГэрэлт Найзууд
Parius
Pg84
PDashka_Linux
PBlessing Tara
Ptuulai-ok

Сэтгэглүүд

Сүүлчийн сэтгэгдлүүд:

  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zugr uhmeer bn mne eej egch bugd namaig uzen yaddag
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uhmeer bn amarhan l uzej baival busdana bayrlah
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Yohh zver l uhmeereiin hench toohgu yriltsahgu hairtai bvhn nmaig orhij bhh yoo asuudlaar dvvrn..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Uneheer iim hogin amidarlaaf amidarmaargi bn
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zgr l
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Nandia (зочин): Zgr yum buhen bolohgui bugd minii buruu bsn hen ch oilgohgui zaginaad dotor bachimdaad hamgiin..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Odoo bi zvger vhmeer bn
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vneher vheh talaar boddog ym bnaa ene bodoloo arilgaj chadahgvi bol vhdeg l baihdaa vneher yah..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: mni ergen toiron ger bul gd bugd nadiin esreg aav eej urgelj zodno egciinde 1cj honoj
  • АМИА ХОРЛОХ бичлэгт enhkmaa: bi yrno ih zuil tuulaagvi zugeer l hedhen jil amidraal uhehiin hoorond nadgvigeer ene delhii..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Hosbayr (зочин): Ene horwoo neerei aawiigaa aldahaas omno iim baigum odoo Bolheer shuud uhmeer bn henc baihguu..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: 𝘽𝙞 𝙯𝙪𝙚𝙧 𝙡 𝙪𝙝𝙢𝙚𝙚𝙧
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vxd shaamr bn
  • АМИА ХОРЛОХ бичлэгт r: uhmeer baina Anh uchinuuun mundag surlagtai hicheelees uur yum meddgui huuhed bailaa ..