2008-03-17 - ийм л
Өнөөдөр миний хүндэлж хайрлаж явдаг нэг хүн надад ингэж хэлж байна. Чи хурдан эхнэр авч амьдралаа төвхнүүл гэж. Хариулт нь арай болоогүй байна аа. Арай л болоогүй байна гэж хэлсэн. Тэгээд хойноос надад эхнэртэй болсоны давуу тал, чиний амьдралд ямар их дэм болдог талаар сурталчилаад хэсэг лекц уншив. Уул нь их л зөв юм ярих... даан ч надад гоонь эрийн минь амьдрал таалагдаад байдаг. Бөөн эрх чөлөө, бөөн үйл өрнөл, бүх л юмс бөөн бөөнөөрөө. Дурлаж хайрлаж, үзэн ядаж, сайлж муулж... Хэн нэгэнд хаягдаж нөгөөхийг нь хаяж, зугаацаж цэнгэж, Хэн нэгнийг шохоорхож, өдөж, эргүүлж... хөөцөлдөж, таалагдсан нэгэнрүү нь сээтэн хаяж зарим нэгэнд нь үзэн ядуулж эсвэл хэн нэгэнд хөөгдөж туугдаж, зугтаж... хэнээс ч эмээхгүйгээр, хэнээс ч үл хамааран ууж иднэ. Ажиллахдаа хүртэл хэн нэгэнрүү яарахгүй, өдөржин шөнөжин хөдөлмөрлөж, хэн ч намайг хорихгүй, хэний ч төлөө биш, хэний ч өмнөөс үүрэг хүлээхгүй, хэн нэгний төлөө хариуцлагатай байна гэдгийн ор тас мартсан гоонь эрийн амьдралдаа би хайртай. Хаяахан нэг хүүхдээ мөрөн дээрээ суулгаад эхнэртэйгээ хөтлөлцөн алхах нөхрийг харан атаархах, ганц нэгхээн пиав уучаад эхнэртээ загнуулан суугаа нөхрийг харан өрөвдөх, эхнэрээ үргэлж хардан зовж бухимдах нөхрийг харан гайхах, жаргаана жаргаана гэж авч суучаад ууж ирж агсам согтуу тавьж байгаа нөхрүүдийг харан жигшиж, зэвүү хүрнэ... Хэзээ нэгэн цагт эхнэртэй болох нь тодорхой, хэзээ ч магадгүй юм. Энийг би таашгүй. хэхэ. Гэхдээ нэгэнт л үлдсэн амьдралынхаа турш түүнтэй цуг амьдрах л гэж байгаа бол би түүний төлөө л бүхий л амьдралаа зориулна гэж боддог юм. Магадгүй одоо л ингэж ярьж байгаа болохоос биш яг цаг дээрээ ямар байхыг нь чөтгөр байтугай бурхан ч мэдэхгүй. Гэхдээ би чадна гэж боддог, хэн нэгний төлөө хариуцлага хүлээж, хэн нэгэнд хамаарч, түүний төлөө зовж шаналж, түүний төлөө уйлж дуулж, түүний төлөө баясан цэнгэж ч чаднаа
заза юу бичих гэж байгаад юу биччихвээ...
|
|
Сэтгэгдэл бичих!
|
Миний тухай
Найзууд
PТайж Pyuki Pmmbbb Pxvv Ptungaamaa Pmongolxvv PFriska Pхундага Pmisty PAttiIa PОбдоо Punukun PTsoomii Pshine PSoyol Plobe22 PDESI PClaus Peternalzul22 PAngaahai P0rgil PГэрэлт Найзууд Parius Pg84 PDashka_Linux PBlessing Tara Ptuulai-ok
Сэтгэглүүд
Сүүлчийн сэтгэгдлүүд:
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: үхмээр байна одоо бүр үнэхээр
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Pisda gj huni setgelig huurgsn neh urvduuleh ym bicmergu bn zuer ene lalriin horvogos zlcylda..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: vheh arga haij bhd ene bas yu we
- АМИА ХОРЛОХ бичлэгт Nuuts (зочин): Nmg gh hun ene horwoo delhii deer bhkui uhden ch araas haramsah hun bhkui etseg ehiin gologdmol..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Nuuts (зочин): niigem amidraliig uzen ydjiin herhen yaj amia horloh we
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: hamt uheh hun bnu
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: bi uhehiig husj bn
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vhehiig vnheer ih hvsej bna Ylgawralan gaduurhalt, bvgd yg
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Sn bnu bi 15nstai huuhd bna Eej ah egc 3win hcrhiild orton c zgeer geed origoo twshruulj..
- ctrl*c ctrl*v TV chat бичлэгт Oyukaa (зочин): Hi transgender oilgoj hairlaj halamjilj Chaddag bas iween tetgedeg ahtai bolmoor baina aa tuushtai..
|