2008-02-28 - Дэдэ
Аавынхаа ээжийн тухай ганц 2 зүйл бичмээр санагдаад л...
Анх ухаан орохдоо аавын ээжийг Дэдэ гэж дуудаж эхэлсэн, түүнээс хойш эмээ дуудсан нь нэг ч үгүй. Их л өндөр насалж яваа хүн. Одоогоос араваад жилийн өмнө нас нь наян нас дөхөж байсан үе байх. Хавийн хүмүүс л Дэдээг маань ганц биеэр амьдардаг, аашгүй, яхир, хатуу хүн гэх. Тиймдээ хөөрхий тийм удаан ганц биеэр амьдарсан болохоор. Дэдэг аав 13 нас хүрэхэд нь нэг гэр барьж өгөөд өөрөөс бараг 20 орчим ах цэргийн хүнд богтолж өгсөн гэдэг. Тэр тухайгаа, тэр хүний тухай ярих туйлын дургүй. Хааяа нэг ярианаас нь сонсоход их л халамжгүй хүн байсан бололтой юм. Зоддог, загнадаг, занчдаг, уулаасаа цэргийн хүн байсан болохоор нэлээд хахир хатуу байж. Дэдээтэй маань цэрэг шигээ харьцдаг байж. Түүний тэр хүний хатуу гар доор нялхаараа очсон болохоор өөр хүн амьтан мэдэхгүй, танихгүй. Хэдийгээр ах дүү зургуулаа байсан ч хамгийн ойрын дотно хүн нь тэр байж. Хар нялхаараа түүний хажууд байсан болохоор түүний тэр халамжгүй хахир хатууд дасаж, түүнээс илүү хувь тавьлангүй гэдэгтээ итгэж хөөрхий. Хорин хэдэн насандаа нэг хүүхэд тээж төрөхийн алдад эндэж дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болсон гэсэн. Түүнээс хойш 60 онд олон хүүхэдтэй ядруухан айлаас нэгэн хүү өргөж авсан нь миний эцэг байж. Ганц хүүдээ амиа тавьна, түүний л төлөө л амьдарч, тэр хүү л түүний энэ хорвоод амьдрах ганц итгэл, найдвар нь болж. Насны эрхээр Дэдээгийн маань халамжгүй нөхөр өнгөрч, өдөр тутмын дарамтнаас салсан ч, ар гэрийг ганцаараа авч явах хүндхэн даваа тулгарч. Овоо хэдэн тэмээтэй байсан бололтойм, хэд гурван морьтой ч байж. Нялх хүүхэдтэй болоод ч тэрүү хэдэн малаа хүнд даатгаад гэрээ ачаад, хүүгээ тэврэн олныг бараадан, сумын төврүү нүүж. Хүний гар дээр очсон мал яаж үржихэвдээ, бага багаар хорогдсоор эцэст хувийн хэдэн тэмээгээ зарж хэдэн халтар ямаагаар сольж гэнэ. Сумын төвд байсан мал үржих биш бүүр дордсоор л... идэх нэгийг нь идэж... хулгайд алдахыг нь алдаж бараг хоосон шахуу үлдэж өнөө маргааштайгаа л үлдэж гэнэ. Өнгөрсөн өвгөнөөс нь үлдсэн хэд гурван үнэт эдлэл байсныгаа хоол хүнсэхнээр сольж, өдөр хоногийг өнгөрөөснөөр хүү ч том болж ээждээ нэлээд тусад орж. Сургууль соёлдоо нэлээд нэр хүндтэй... Онц сурдаг... Математиктай сайн, төлөв даруу за ер нь супер сайн хүү бололтойм... Хүү ч оюутан болж хот газар амьдрах болсоор хэдэн жилийг өнгөрөөж, Хүү сургууль соёлоо төгсөн Зүүн хязгаар аймагт ажиллахаар болж, ээж нь гараа ачин хүүгээ даган их талыг зорин нүүдэлжээ. за тэгээд үргэжлүүлнээ...
|
|
Сэтгэгдэл бичих!
|
Миний тухай
Найзууд
PТайж Pyuki Pmmbbb Pxvv Ptungaamaa Pmongolxvv PFriska Pхундага Pmisty PAttiIa PОбдоо Punukun PTsoomii Pshine PSoyol Plobe22 PDESI PClaus Peternalzul22 PAngaahai P0rgil PГэрэлт Найзууд Parius Pg84 PDashka_Linux PBlessing Tara Ptuulai-ok
Сэтгэглүүд
Сүүлчийн сэтгэгдлүүд:
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uneheer
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Hamgy amrhn amia Horlh arga bnu
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: aij sandraad tugshuurtei bn gantsra baih ystoi hun ni bi ymshig
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ymarch husel zorig temuulel alga
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ndad yu ch uilchilehgui bna bi hicheeged bga ch ymshig uguch ymshig durtai humus maani mni tald..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vhmeer l bna daan tulhaar hvn gedeg amitan aidag yum bna zvgeer ymar negen argaar vhmeer l bna..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Bi ih zul tulagui cigsen ene horwogos alag bolj zugeer taivan untaad dahij hezeets bosoj...
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zvger vheh arag zagad ogchih vhmer bna psda
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Medkue odoo yg bi zgrl amidrliin zorilggv bolchlo ter neg ohin stgl zvrhiig min bulaachd zgrl tohgv..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zugr uhmeer bn mne eej egch bugd namaig uzen yaddag
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uhmeer bn amarhan l uzej baival busdana bayrlah
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Yohh zver l uhmeereiin hench toohgu yriltsahgu hairtai bvhn nmaig orhij bhh yoo asuudlaar dvvrn..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Uneheer iim hogin amidarlaaf amidarmaargi bn
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zgr l
|