300

2007-12-13 - Сайхан байсооо...

    Өчдөр хаа байсын 10 жилийн ангийхантайгаа уулзав... Сайхан байсан... хуучны дурсамжууд, өнгөрсөн хөгтэй явдалууд этр гээл... удаан улзаагүй болоод ч тэр үү их л сайхан байлаа. Манай ангийн охидууд хүүхэд гаргаж, нөхөртэй болсоныг эс тооцуул огтхон ч өөрчлөгдөөгүй. Яг хэвэндээ... хөөрхөн, эелдэг зан нь хүртэл яг хэвэндээ. Тэдний дундаас нэг нь онцгой... миний анхны найз охин... Илүү ч хөөрхөн ч болсон юм шиг... Нөгөөдөхний чинь зүрхны гүнд нэг юм байлээ, бяцхаан догдолжээлээ. Тас тас хийсэн инээд нь зүрхний гүнд унтарсан дөлийг буцаагаад асаачих шиг л...  Сайхан жаргалтай, хөтлөлцөөд алахжэ...
Холбоос

2007-12-09 - Иргэн ..., цаадах 2 чинь одон медаль авах болтугай.

Нөгөөх чинь их ядарсан бололтой. Нүд нь анилдаж, үс ширэлдэж, гар нь цуцаж, толгой нь дүүрэн маанагтана. Нээрээ бодоод байсан овоо хэдэн хоног гүрийцэн байлээ зайлуул. Одоо цаад чинь амрах хэрэгтэй болсоон. Тэгсэн ч цаадхын чинь тэнэг эзэн нь ажилаа зөв хуриарлаагүйгээс болж цаадханыг чинь ядраагаад байгаан. Нөгөөх чинь ч гэсэндээ ядраад байгаагаа хэлэхгүй зүгээр.  Ус балагцан юм дуугүй, дорой царайлаад байхын. Тэхдээ юу гэдэг билээ дорой хүний доодох нойтон билүү, дуугүй хүний доодох нойтон ч билүү цаад чинь нэг бодцон байгааз аягүй бол... Тэгсэн иргэн хэн цаадхыг чинь бас иргэн Ютэй цуг ингэ...
Холбоос

2007-12-06 - Найзуудад атаарав...

Хурдхан шиг ганц биеээ хоёр бие болгохгүй бол ерөөсөө болохоо байлаа... Гялс нэг хүнд өөрийгөө тушаахгүй бол энэ чинь салхи хаанаас үлээнэ тийшээ би... Хурдхан шиг муу сэтгэлээ гацдаатай болохгүй бол ч ээдээ мөн гэцүү болох гээд байна шүү... Муу биендээ хурдан атамантай болохгүй бол ч хойноос үглэж загнадаг хүн байхгүй байгаад байсан чинь даврах гээд байна аа... Өчдөр ингэсийн... манай найз нутаг буцах гээд... гаргаж өгсийн... гаргаж өгсийн ч гэждээ уусын... (тэхдээ би уугаагүйн) бусад найзуудыг атаманууд нь тас гэж загнаад түс гээд аваад явчдийн... би дагаал санжигнахгэжээсийн... тэгсэн найз ...
Холбоос

2007-12-03 - Мөрөөдөхөд мөнгө төлөх биш...

Сүүлийн хэдэн долоо хоногийн амралтын өдрүүдээр амарсангүй вээ... мээдкүэээээ мэдкү... өчдөр, урждаржингаа дэлгүүрүүд, складнуудыхаа тооллого хийгээд... амьтай голтой гэртээ харилаа аймар байна... хоёр гар хүнийх... хоёр хөл хүнийх болциймшиг л байна... толгой дүүрч хүндрээд... нүд анилдаж ширэлдээд, хамар битүүрч таглараад... хурууны өндөгнүүд бүгд хөндүүрхээ... кийбордондоо хүрэхээс ч дургүй хөдөлж... илүү дутуу зүйлсүүд толгойд эргэлдэхэд дотор муухайрч... хэдэн хоногоор юу ч хийхгүй хэвтээд боссон үхээнц, ядарсан, туйлдсан бие шиг, эсвэл хэтэрхий архи уусны маргаашийн шарталтын байдал шиг ...
Холбоос

2007-12-01 - Гуниг...

Хэдэн хуучин дуунуудаа ээлжлэн сонсож, нүгэлт энэ хорвоод дээр яах гэж амьд яваад байгаагаа ойлгож ядан элдвийг эрэгцүүлсэн шигээ л... гэж мэж гальт мулт далийгаад.... Тэхдээ радиохеэдийн хэдэн дуунуудыг сонсоод байсан чинь, тийм нэг гунигтай, уйтгартай байдалд эсвэл шаналгаатай ч юмуу ямартай ч баяртай биш нэг тийм байдалд орчихын... Хамгийн аймшигтай нь энэ байдал надад таалагдаад байгаа нь гайхалтай... ккк... яг согтуу байгаа ч юм шиг... эсгүүл өвчиндөө болоод өнөө маргаашгүй үхэх гэж байгаа үхлээ хүлээгээд хэвтэж байгаа нөхөр шиг... 10 жилд байхдаа ангийхаа хүүгийн өвөөгийн марихуанаас хул...
Холбоос

2007-11-30 - Хуучны сайхан дуунууд...

Сүүлийн үед хуучны дуунуудаар амьсгалжийна. Сайхан байна... Хэдийгээр тэр үеэр амьдарч байгаагүй ч... хуучны зарим дуунууд сайхан байна. Тэр үед үнэхээр хүчтэй, авъяастай, чадалтай хүмсүүд л дуулдаг байсан байх гэж боддын... Одооны дуунуудтэй харьцуулахад хамаагүй илүү аньги (ингэж бичдэг байхаа аньги-тасархай, лакк) санагдаад байдгийшд. Яг л амьдаараа дуулдаг байсан... Илүү дутуу ефект этр орохгүй... Аялгуу, ая этр нь яагаад тийм сайхан байдгийн бүү мэд. Одооны гарсан дуунуудаас илүүтэйгээр таалагддаг. Урлаг шинжээч дүгнээч нь бишийм болохоор ерөөсөө сайн мэдэхгүй байна л даа. Одоо үеийн дуу ...
Холбоос

2007-11-28 - Хэзээ ч билээ дурлаж байсан нэгэн бүсгүйд зориулав...

Хэзээ ч билээ чамд би дуралсан нь санагдана
Харин дараа нь хаягдан хоцорсон нь санагдана
Намрын навчис гунигтайхан унаж байсан санагдана
Намрын навчистай сэтгэл минь хамт гундуухан унаж
                                                                  байсан нь санагдана

Орчлонд түүнээс өөр бүсгүйгүй мэт гуниж
Хорвоод түүнээс өөр хайрлах хүнгүй мэт гутарч
Энэхэн биений амьдрал дууссан мэт эзгүйрч
Золгүй заяандаа сэтгэл минь хоосорч сархадын амтанд
                                                        хөлчүүрч суусан нь санагдана

Заяа муутай юмдаа гэж өөртөө гомдолдог байсан са...
Холбоос

2007-11-28 - гарчиггүй 2

Өглөө дахиад түүнтэй тааралдав. Гэхдээ атусны бүүдалд биш арай өмнө тааралдсан. Гэрээсээ гараад алхаж явтал яг урд гараад ирсэн. Хэдий ажилаасаа хоцрох гээд түргэн түргэн алхаж байсан би алхаагаа бага багаар сааруулж араас нь дагаж түүний алхааны темпенд алхдгийн. Яаая хүнд яагаад тэгж тийм гоо үзэсгэлэн заяадаг байна аа. Хүн бүхний анхаарлыг татаал... Зөрсөн болгон эргэж хараал этр...  Дахиал нөгөө нэг сонин байдалд ороол этр... Бүх орчноос тасраал... Ажил төрөл, амьдрал ахуй, илүү дутуу шаналгасан асуудлууд  гоо үзэсгэлэнд нам дарагдаж холын холд одоол этр... таг мартагдаж этр... илүү дутуу ...
Холбоос

2007-11-27 -

Өнөө өглөө ажилд маань дөхүүлж өгдөг том цэнхэрээ хүлээгээд атусны буудал дээр зогсож байтал. Их дажгүй бүсгүй ирээд хажууд зогсдын. Күйээ дажгүй шүү. Зүс царай, бие хаа, өмссөн зүүсэн этр нь, хааяа нэг бодлогшроод зогсож байгаа этр нь асар үззсгэлэнтэй. Тэрүүхэн зуур дурлал этрт автаад сонин байдалд ордгийн. Тэр буудал дээр зогсож байсан хүүхэд, залуу, хижээл насныхан, өвгөд нар хомосексуал, лесби этр байсан бол бүгд тэрнийг ширтсэн байхаа, магадгүй надад тэгж бодогдсон байх. Нөгөө оросын үлгэрүүд дээр гардаг үгээр хэлж, үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй гүнж гэдэг шиг л... лакк үзэсгэлэнтэй бүсгү...
Холбоос

2007-11-26 - дэмийрээл...

Сүүлийн үед ажил гэхээсээ илүүтээгээр бусад цаг мөчүүдэд ихээхэн цаг хугацааг үрж байна. Хэвийн гольдромдоо орох гэж хичээгээд ч нэмэр алга. Сүүлийн 2 сарын дотор амьдралд ямар их өөрчлөлт гарав аа. Ямар их зүйл ар араасаа эхлэн дохиолдож байнаа. Эхлээд бие муудаж 1 сар гаран эмчилгээ хийлгэв, хийлэгсэн ч гэждээ шинжилгээ өгөв. Ажил төрөлдөө ороод арай гэж нэг цэгцрэн аядаж байтал гэрээ муу хулгайч нарт ухуулчихав хэхэ. Бүүр шөнөжингөө сайхан тухтай, тааваараа ухсан байлээ. Үнэхээр овортой дийлээгүй гээд хөргөгч, зурагт 2ийг маань л үлдээж. Зиа ингээд би гэдэг хүний дахин темп нь алдагдаж баах...
Холбоос

2007-11-20 - Алсын алсад одсон эмээ минь...

    Саяхан эмээ минь хүүхдийг чинь үзээд өнгөрөх юмсаан гэж хэлж байсан юм. Эмээ болоогүй ээ та миний хүүхдийн хүүхдийг үзнэ ээ гэж хэлж билээ. Явдгийх нь урьд шөнө сахиж хоночоод өглөө эрт ажилаа тараад гүйгээд ирнээ гэж духан дээр нь үсээд гарахад хамгийн сүүлчийн удаа юм шиг санагдаж билээ. Дахиж уулзахгүй юм шиг санагдаж хорогдоод байсан, ахин харахгүй юм шиг санагдаж хорогдоод байсан... Хэдий бие нь муу байсан ч орж ирээд үнсэхэд минь ивий ивий гэж эрхлүүлэн баярладаг, хоолыг хийгээд гүйхэд нь овоодоо хүү минь том болчиж гэж өхөөрддөг, хөлий нь атгаад сууж байхад уухайсдаа гэж дэм өгдөг, ...
Холбоос

2007-11-15 - Жилийн эцэсэээ гэжжжжжжжжжжжжжж......................

Яг сайхан сэдэв мэдэв этрийг олчоод бичих гэжийтэл хурал гуайтай золгож залхуу, нозон, нойр гурав зэрэгцээд эгээтэй л амаа ангайгаад, шүлсээ гоожуулаад унтчихсангүй. Гэхдээ л нүд анилдаж, хүмсүүдийн яриа алсын алсад сонсогдож. Хэрэгтэй хэрэггүй зүйлс толгойд эргэлдэж этр элийртэж, балайртах гэжийлээшд. Ойлогжугааздээ. Онцгүй хурал онцгүй ээээ гэжжж.  за ямартай ч  унтсангүй, элийрсэнгүй нэг юм дуусгаж санаа амарлаа.  (уртаас урт амьсгаа авав) за энэ ч яахуу. Цас ороосойдоо, чарга цанаар цасан дээр гулгахынсан, шороон дээр биш...  намар гэхэд хэцүү хавар гэж хэлүүл бүр далийсан юм болох байх гэ...
Холбоос

2007-11-13 - элийрэл, балайрал, дэмийрэл...

    Үнэхээр их, толгойтой үснээс ч их, хүзүүгээр татсан их ажилтай байгаа хирнээ аар саархан зүйлд цагаа барж, хоол унд, тоглоом зугаа этр эргүүлсэн шигээ цагнаасаа хулгай хийгээл байхын. Яг сайхан төвлөрөөд сууж чадахгүй илүү дутуу санаа зовоосон асуудлууд толгойд эргэлдээд. Хэрэг алгаа. Хэнд ч хэрэггүй, өөртөө ч хэрэггүй муу хүн гээд холын холд аваачаад газар булчилтай билээ. Яг цагаа тулахлээр заавал нэг хүнд өчүүхэн ч болтугай хэрэг болж магадгүй гээд найдаж хонгилийн үзүүрт өчүүхэн төдийг гэрэлээ гээл... Яг бариад авах асаррррррррр том ажил байгаа ч алсын алсад харагдах биш бүүдийнэ. Бүүд...
Холбоос

2007-11-13 - Бидний ирээдүй...

    Өчигдөр эрт хариад жаал мэдээ харлаа... Энд тэнд авилгал л гэнэ, хотын утаа гамшиг болсон л гэнэ. Улс төрчид нь нэг нэгнээ унагаах гэж хэрэлдэж л гэнэ. Сонгуулийн пи арууд эхэлчихсэн л байна. Энд тэнд осол гарсан л гэнэ. Хулгай, дээрэм, аллага, хүчэрхийлэл болсон л гэнэ. Архидан согтуурсан өсвөр насныхан баригджээ л гэнэ. Биеэ үнэлсэн охид гудамжаар нэг л гэнэ. Эмгэгтэй хүүхэд төрж л гэнэ. Осол аваар гарч л гэнэ. Гадны иргэд эх нутагт минь дураараа авирлжийна л гэнэ. Осол аваараар улс төрч нас барж л гэнэ. ДОХтой иргэдийн тоо нэмэгдэж л гэнэ... хэлээд нэрлээд байвал дуусашгүй юм шиг байна....
Холбоос

2007-11-12 - Охинтой болох хүсэл

2 жилийн өмнө багын найз 3 ихэр охинтой боллоо гэхэд л энэ бодол толгойд эргэлдэж эхэлсэн юм. Хүүхэдтэй болох юмсаан гэж. Эхнийхээ хүүхдийг охин байгаасай гэж. Өөрөө сайн ах байж чадаагүй дээ тэгдэг ч юмуудаа мэдэхгүй ямартай ч охинтой болохыг л хүсдэг.  Монтгор цагаан охинтой болчоод энд тэнд эрхлүүлээд гүйж байхынсан гэж. Сүүлийн үед бүүр ихээр энэ бодол орж ирдэг болсын. Нэг удаа нэг их усан борооноор дүүгээ дагуулсан охин зам гарах гээд чадахгүй зам даган иишээ тийшээ холхин зогсож байсан. Би ч ялгаагүй зам гарах гээд хаагуураа ч гарах учраа олохгүй адилхан зогсож байтал эгч нь: Ахаа та ма...
Холбоос

2007-11-09 - ҮГ

Хүн хамгийн ихээр тус болдог бас ус болдог зүйл ҮГ юм болов уу гэж боддог оо. Үг гэдэг хурц мэснээс иртэй, үхэр буунаас ч хүчтэй гэж хэн нэг нь надад хэлж байсан санагдана. Тоомжиргүй хэлсэн ганц үг хүнийг бүхий л амьдралых нь турш зовоож, шаналгаж, тарчлааж  чадна.  Хэлсэн хүний хувьд  ямарч үнэгүй сул үг боловчиг хүлээж авсан хүний сэтгэл зүйд асар хүндээр тусаж, түүнийгээ хэнд ч хэлэлгүй амьдралынхаа туршид бодоод, хадгалаад явсан байдаг. Тэр хүнээс ямар их эд эс үхсэн бол. Түүнийг бодож ямар их удаан хугацаагаар өөрийгөө зовоосон бол гээд л... нэг үгээр нэг өдөр, нэг цаг, нэг минутаар ч бү...
Холбоос

2007-11-06 - шал УТГАТАЙ зүүд

Цас орж бүх юмс цагаан. Өчүүхэн ч толбогүй цагаан байхын. Өөдөөс ирж буй тэмээ унасан 3 хүн. Жоохон ойртоод ирэхийн алдан 2 хүүхэд нэг бүсгүй. Миний талаас харин 2 хүн. Нэг нь би 2 дахь нь хятад хүн. Янз нь хил дээр байна. Би болохоор хилийн харуул нөгөөх нь оргодол ч юм уу надад баривчлагдсан байсан. Тэр хятадыг туугаад явж байтал урдаас ирсэн тэмээ унасан гуравтай уулзахын. Гарьд магнай дээр гардаг Удвал шиг царайтай лаг хөөрхөн хэхэ. Нөгөө 2 хүүхэд нь хөдөөний байрын царайтай. Бүгдээрээ үнэгэн лоовууз , зузаан нэхий дээл, эсгийн гутал өмсцгөөцөн байсан. Би болохоор цагаан нэхий тахтай, зуза...
Холбоос

2007-11-05 - цэрэг татлагаар...

Өнгөрсөн хагас сайн өдөр цэргийн татлагаар орж "ээ бурхан минь" тэнцээд явангаа алддаг байшд. Би явахгүй гэж баахан тэрчлээд. Чи бидний шийддэг асуудал бишээ гээл. нэг зохицуулагч нь юм уу хаашай юм нэг авгай аа тийн чамайг мэднэ. Чи дандаа зугтдаг биздээ, одоо ирсэн дээр нь заавал явуулна этр гээл. алахгэжийсэн. Ядаж байхад нь ажил дээрээсээ шууд очсоныг ч хэлэх үү ямар ч бичиг баримт байхгүй нөгөө сайхан эмчийн акт магадлагаа этр нь байхгүй. Өвчин зовлон ярихаар аа чи битгий баашлаад бай харахаас л эрүүл чийрэг залуу байнадаг. Гээл тэнцүүлээ хаячлаа. Акт мактаа авчирдаг байж гээл... Би банки...
Холбоос

2007-11-02 - Шидтэй ундаа, амттай зүүд

Хурдсах хөдөлгөөн хийгээгүй удсаныг хэлэх үү ширэн бөмбөгөөр илүү дутуу үзүүлбэр хийж,  дайсны талын тоглогчдоосоо багагүй нудрага, тохой, өвдөгний амтыг мэдэрч бахардаж ундагийн даваан дээр нэг юм дуусгав. Ааяаяаяаяа аймшгийн муухай заал байсан учир сайхан наадаан хийж чадаагүйдээ урам хугардын... Уушигны нүх сүвүүд нээгдвүү хаагдвуу ямартай ч янжуурын утаанд хахаж цацаж, нус нулимсандаа холилдож гарав.  Би өөрөө ч яс юмандээрээ янжуурыг баруун солгойгүй татдаг л хүнэлдээ тэхдээ л тэгсийн.  Урам нь хуга бяц явцан хүн гэв гэнэтэээсээ гэгэлзээд эхэлдийн.  Гэгэлзсэн шалтгаан нь болохоор түүнийг...
Холбоос

2007-11-01 - цаг наргүй ажилладаг хобби...

Ажилдаа орсон яг бахь байдгаараа л байх шив. Дандаа хугацаа тулсан ажилуудтай зууралдсан, чадах чинээгээрээ л бараал явжийнэ. Нөгөө л хуучнаараа хамгийн эрт ирж хамгийн орой харьдаг хэвээрээ л байх шив. Уг нь жоохон гам баръя гэж бодож байтал ингээд худлаа болвоо. Лавтай 3 хоног гэртээ харьсангүй. Ядаж байхад нь компанийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болно гээд орой болгон зааланд тоглоно гэнэ. Тоглмооргүй л байна. Гэвч гоцлон дуулаач нь болохоор нөгөө хэдээ чирчих гээл (хальт онгиров) . гэнэт асар их өлссөнөө мэдэж. Өлсөж сандарсандаа өөрөө ч мэдэлгүй нохой гахай шиг л идчихэж....
Холбоос

2007-10-30 - Уур

амрита09-ийн бичлэгийг уншаад нэг юм санаанд орчлоо. Хэдэн жилийн өмнөх хүртэл би асар ууртай хүүхэд байсын. Нэг юм болохгүй бол уурлана, Хүн надруу муухай харвал уурлана, миний тухай ярьвал уурлана, таарж тохирохгүй бол уурлана, хоол нь амтгүй бол уурлана гэх мэтээр өчүүхэн зүйлд ч хүртэл уурлаж бухимдана. Би уурыг 2 ангилж ойлогдог юм хортой уур, хоргүй уур гэж. Хортой уур нь хүн гомдоож уурлах, эд юмсдаа уураа гаргах. Хоргүй уур нь: гадагшаа биш дотогшоо ууралдаг хүмүүс, дуугуй болчдог. Харин хортой ууртай байсын хортой хортой гэхэд хорон санаатай ууртай хүүхэд байсан. Хүн гомдоож уурлуулж ...
Холбоос

2007-10-30 - эзэнгүй

    Завтай сайхан нарлаг өдрүүд минь баярлалаа баяртай. Энэ долоо хоногоос эхэлж цаг наргүй, илүү дутууг бодож тунгаахгүй, завгүй сайхан хоног өдрүүд минь айлчлан ирвээ гэж.  Ихэнх цаг мөчүүдийг ажил гэгч нэг л зүйлд хандуулж, үүний төлөө л байх юм шиг амьдарч ажилладаг. Өнгөрсөн завтай цаг мөчүүдэд ихийг бодож хужрыг тунгааж, зүгээр суухаар зүлгэж суу, явсан нохой яс зууна,  цаг гэгч алт, алт гэгч мөнгө, мөнгө гэгч аж амьдрал минь болой гэх мэтээр бааханыг бодов. Энүүндээ ч хүрий ч гэж шийдэв. Эдгээр зүйлүүдийг амьдралынхаа хэв маяг болгоё гэх мэтээр эргүүтэв...
   
     Хүн болгон л зорил...
Холбоос

2007-10-29 - ажил

Өнөөдөр ажилдаа нэг юм орлоо. Сар хагас намайг хараагүй нэг нь эвэртэй туулай үзсэн аятай л байна. Хэл ам сугалчих гээл. Дотно санагдах ширээ сандал, дасал ижил болсон кииборд, чихэнд ядаргаатай араггүй хангинах утасны хонх... Гэтэл битүү танихгүй хүмсүүд байхын хэзээ нь ороод хэзээ нь гардгийн бүү мэд. Бас нэг хоёр атаман нэмэгдэж. Нэг үүхэн байна. үүхэн ч юмуудаа охин ч юм уу, надаас эгч ч юм уу дүү ч юм уу мээдкүү нэг эмэгтэй. Манайхан янз нь их эрхлүүлсэн бололтойн ороод ирсэн атамандаад алахнээ. хаха. энийг ч хий тэрийг ч хий, тэр чинь ч болохгүй байна хурдал ч чхшиг хаха. Анх ажилд орж б...
Холбоос

2007-10-24 - Өдрөөс өдөрт холдсоор буй эмээ минь

    Алгын чинээхэн нүүрийх нь үрчлээнд өвчин шаналал л илэрэхээс урьдын инээмсэглэл замхран арилжээ... Хэзээ мөдгүй алсын алсад хэзээ ч эргэж ирэхгүйгээр явах гэж буй эмээгээ харахаар өр зүрхийг минь базлан дотор минь харанхуйлан бачдана. Ай хөөрхий нэгэнт ирсэн бол буцаад л явдаг хорвоо болохоор яалтай ч билээ... Эмээгээ би баярлуулсан уу? өөрөөсөө асуун хэсэг балмагдан зогсож, энүүхэн мөчид эмээгээ хэзээ ч хайрлаж чадаагүй юм шиг санагдаж... Эмээ би таньдаа ямар их хайртай гэж сананаа гэж хэлэхийг хүсэвч одоо нэгэнт оройтжээ. Энэ үг үнэгүй болсон...   Эмээ жоохон хатуухан үг хэлвэл өөдөөс нь...
Холбоос

2007-10-23 - Хөдөө явсан бүтэлгүй аялал -2

... Хэдий намрын адаг сар бараг өвлын эхэн сар болсон байсан ч. Намрын налгар өдөр шиг хангай дэлхий намайг алхана гэдгийг мэдсэн ч юм шиг налайж байлаа. Агаар агаар агаар цэвэр агаар, цэнгэг агаар  үнэхээрийн таатай. Алхаал баймаар хэдий хол алхсан ч ядармааргүй, цуцмааргүй санагдаж. Эрч хүчийг надад өгөөд ч байх шиг... Би нээх аз жаргалтай, цоглог байсан. Тэнгэрт нь нүдэнд бүртийх ч үүлгүй, намрын шаргал нар таатай ээж, яв яв гэж хэлж байгаа ч юм шиг... гэсэн бодлууд ар араасаа цуварч орж гарна... Санаашраад зогсоод байвал цаг хугацаа харин намайг хүлээхгүй. Очих газар минь хол, харуй бүрий ...
Холбоос

2007-10-22 - санаж байна

шинэ долоо хоног бас л яадаргаатай л эхэлжийнэ. ажилдаа орчих гэсэн бас болж өгдөггүй ээ. Өнөөдөр ажилдаа орчих гэсэн арай болохгүй нээ гэжжж. ажилаа асарррррр их санаж байнааэааааа

Холбоос

2007-10-18 - Галзуурлаа би...

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
Холбоос

2007-10-17 - Хөдөө явсан бүтэлгүй аялал -1 гэхүүдээ

Ингэсийн би хөдөө явсын, Зуу гаруй хиломээтр яваад чухам зорьсон газраас минь дөрөв тавхан хилоомээтрийн наана буулгана чи тийшээгээ дэгдээл орчих гэсийн, Машин хөлслөөд явах гэсэн үнэтэй санагдаад замын машинд дайгдуул хямд санагдаад замын унаанд дайгдсын, Үүрийн таван жингээр тахиа шувуу донгодвуу гүүюу унаандаа суусын, Тэгээл явсан олон хүнтэй атусанд суусан нээх хол ювах гэжаагаамшиг сэтэгдэл төрсөн, Тэгээл явсан мянганы зам л гэсэн шар шороо босоод шал онцгүй санагдсан. Атусны энд тэндэх онгорхойгоор нь шар шороо тоос зэрэг чихэж  харшил хөдөлгөнгөө алдсан. Гэвч би шантраагүйэээ. Гэтэл ца...
Холбоос

2007-10-12 - хүүхэд

Өглөө ахындаа хальт ороод гарав, Эгчийн 7 настай охин надаа ингэж ярьжийнэ, Агаа энэ Мишээл /4сартай дүү нь/ надаа асар сэтгэлийн шаналгаа болжаагаашд гээл,  Яажуугаам гэсэн чинь Күйээ ээж аав аймар хариулалггүй дүүтэй бологчоод надад хамаг хариуцлагаа үлдээчээд ажилдаа явчихын би чинь жоохон хүүхэд шд, Мэддгүйн байхдаа гэсэн, Ямар хариуцлага үлдээсэн чамд гэсэн, Хооллоно, харна, асрана гээл өөрийн хүүхэд шигээ л асарчийнэ гэжийшд хахаха, 7 настай хүүхэд. Араггүй томцуулын хажууд өсөхөөрөө ийм болчдиймуу эсгүүл кино ший их үзээд тэрэн шигээ болчдиймуу мээдкүэээ, Одоо дахиад гэрт нь очно тэхээр...

Холбоос

2007-10-12 - Янз янзийн л...

    Одоо шөнийн 00 цаг 04 минут 30хан минутын өмнө нэг уралдааны портер (бага оврын ачааны машин)  миний нүдэн дээр 2 гурав өнхөрөөтхөв. Эргэн тойрноо харсан хэн ч алга, надаас өөр санаа тавьчих хүн байсангүй. Жолооч нь яагаач үгүй харин согтуу, учраа олохгүй байгаймуу, эсгүүл пайнагт орсон, зориуд осол хийсэн ч юмуу гавъяа байгуулсан баатар аятай маасайтал инээжийнэ. Татаж чангаагаад босгоод ирлээ. Зүгээр... бүх юм нь зүгээр хөл, гар, толгой тархи зүв зүгээр харин хөл дээрээ бараг тогтож чадахгүй согтуу байсан. За ямартай ч хүн амьтан дайраад алчаагүй нь их юм, яахаараа ийм согтуу байж машин ...
Холбоос

2007-10-09 - Харшил, эм, нойр, будаа

    Би гэдэг хүн хэд хоног гэрээсээ гульрах гэжаагааг ч хэлэх үү өчдөр ч асар сайн, ажилсаг ээжийн хүү, дүүгийн ах боллоовшд. Өчдөр явах гээд чадаагүй учир бас гэрийхэндээ хэлээгүй учир баахан долигнож хүн амьтаныг царайчлав. Хүн болгоноос ямар хоол идэх үү, алиу ах нь хийчий чи хичээлээ хий ч чхшиг. Хоол хийсэн өв залгамжлан ирсэн эртний овог аймгийн нууц жороор бэлдэж яг үнэнээ хэлэхэд баахан хоолны жоруудыг хооронд холион бантан хутгажийгаад асаррр амттай гэхэд хайшаийн нэг тиймэрхүү хоол хийж бэлдэж амьтан хүмсүүдийг хооллов. Гал тогооны өрөөнд гар бөмбөг дэлбэлцэн юм шиг л болж. Аяга тавг...
Холбоос

2007-10-08 - Сайхан

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
Холбоос

2007-10-06 - ГЭРЛЭХ САНАЛ

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
Холбоос

2007-09-28 - Сонгууль ба Авилгал

    За манай энүүгээр хүн алж хүрээ талдаг нөхрийн НИТХ-н нөхөн сонгууль болох гэжаагаа юм шиг байна. Энэ хавиар мөнгө тараагаал яваад байгаа бололтоймоо 20.0 өгөөд явжийнэ гэсэн. Би сайн мэдэхгүй л байна л даа тэхдээ л асар их ач холбогдол өгөөд байх шиг байна. энүүгээр чинь нэг юм, тэрүүгээр ч нэг юм болоод байна. Аль нэг намын хувьд энэ ганц суудал тийм их үүрэг рольтой байна л гэсэн үг. Ерөөсөө ийм болчиж би, бид нар энэ хүн зүгээр л улсын мөнгө идэх гэж л асар их ач холбогдол өгчийнэ гэж. Бас л би, бид нар юм хийх гэжийнэ гэж харахгүй бас нэг худалч, луйварчин, авилгалч гээл зүсэн зүйлээр...
Холбоос

2007-09-26 - Сансараар хальт өнгөрөхөд бодогдсон бодол

би сансарт явжийнэ, Энүүгээр орой үдэш яваагүй удсан байна шүү гэсэн. Гэснээс энүүгээр чинь дандаа 10 жилийн хүүхдүүд, битүү оюутанууд дээрээс нь бас би, Хороололыг худалдааны гудамж гэхийн бол сансар баар цэнгээний гудамж болжээ, Би гэж нэг хүн энд хүн дуудахаар уйдаж үхэх гэжаагаа хүн яахуудээ гүйгээл иржаагаам, Тэгээд энэ олон /дийлэнхи нь надаас дүү юмуудаа/ хүмсүүдийг хараад ганц нэг пива уух хүсэл байхгүй болоод нэт кафед суужийндаа. Энүүгээр явахаар баар болгоных нь үүдэн дээр хар хувцастай залуучууд манайд ор манайд ор гэж зулгааж чангаахын, Бүсгүй хүнтэй явжийсийн болохоор ах хальт му...

Холбоос

2007-09-25 - ЭМГЭНЭЛ

1983-2007
Ээж аавын хайртай хүү, эмээ өвөөгийн амин ач, бид бүхний үнэнч анд ...-н ЗОВЛОН хоёр мянга долоон оны есдүгээр сарын хорин тавны өдөр өвчний улмаас таалал төгслөө. Тэрээр 1983 онд ... аймгийн ... суманд төрж өсөн бага залуу насаа өнгөрөөсөн юм. Улмаар Улсын тэргүүний ... дугаар сургуулийг төгссөн юм. Тэрээр Улаанбаатар хотод ирж ажил, амьдралын алтан гараагаа эхэлсэн билээ. Тэрээр 2000-2004 онд ......... дээд сургуульд ........ мэргэжлээр сурч төгссөн. Тэрээр суралцах хугацаандаа 2000-2002 онд .......  -н боловсролын акидемид багш. 2002-2003 онд МИАТ-н ...-д дагалдан ажилчин. 2003-...
Холбоос

2007-09-24 - МОДОН ХҮН-2

Өнөөх чинь дахиал гэгэлзээл... эхэлчлээ...  нээх хаврын зэврүүн, шороотой муухай өдөр шиг санагджийнэ, өнөөдөр. Өмнө нь нэг иймэрхүү өдөр, тиймэрхүү байдалтай байсан бололтойм. Санах гээл санах гээл... яаг гараад ирдгийн даваан дээрээ буцаал байхгүй болчхийн...  Өмнө дурлаж хайрлаж байсан охин санагдаад ихххххх хөөрхөн охин байж билээ. харин уг хүн нь  царай шигээ байгаагүймаа. Тэхдээ л тэр нүд... гэнэхэн, томоогүй ширтэх байнга ус гүйлэгнэж харагдах... инээмсэглэл... гайхамшигтай .... зүрхийг минь маш ихээр  догдлуулдаг байж билээ... Бидний уулзаж учирсанд нь харин сайхан дурсамж үлдээгүй бай...
Холбоос

2007-09-20 - МОДОН ХҮН

Би хэн нэгнийг үгүйлсээр л ...
Хэн нэгнийг үгүйлж санаад байгаан бол. Надад их л чухал хүн байсан бололтой. Их хүндэтгэж дурсаал... 

Он цаг урагшлах тусам  урьд байсан БИ гэдэг мөн чанараа  бага багаар алдсаар л...  Орчин үеийн БИ хэн нэгнийг хүндлэхээ байциймшиг, бахархаж баясах нь ховор болциймшиг,  үнэн сэтгэлээсээ хандаж хайрлахаа багасциймшиг...  Хэдий бие махбодиороо оршин амьдраад байгаач нөгөө талаасаа бүүр үл оршиж. Зүгээр л нэг хоосон хөндий... сэтгэл... зүрх... Юу гэж нэрлдгийн билээдээ МОДОН ХҮН гэе.  Хэдийнээс эхлээд мод болон хувирч ирсийн болоо...?, Хэн намайг мод болгоод...
Холбоос

2007-09-18 - АМРАЛТ-1

    Би гэдэг хүн эмчилгээ хийлгэжаагаа ч юм шиг хийлгээгүй ч юм шиг.  Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй нэг амьтан дэмий оргиол. 3 өдөр улсын эмнэлэгт хэвтсийн зайлуул тэгсэн 2 өдөр нь очоогүй сүүлийн өдөр нь очсон чинь шинжилгээний хариу гараад хагалгаа хийх боломжгүй гэсэн нэг юм нь муу байнаал гэсэн. Тэрийг нь эмчлэхийн тулд хувийн эмнэлэгт хэвтвээ. Чухам л тэр эмнэлэг нь сайн гэсэн, мэргэшсийн гэсэн, мээдкүүээ өчнөөн цаг хугацаа, мөнгө төгрөг зараад ч миний бие сайжирсиймуу, муужирсиймуу бүү мэд. Лав мэдэгдэх юм байхкүү, хагалгаандаа орох гээд ирсэн эдгээгүй байна л гэсэн. Тэгээл би чинь хуви...
Холбоос

2007-09-16 -

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
Холбоос

2007-09-10 - гэсэг БАЯРТАЙ

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
Холбоос

2007-09-03 - БИ-гээс БИ-рүү

Өнгөрсөн долоо хоногийг сайхан дамбийдаж өнгөрөөлөө ч гэждээ арвалзаж дар...ж,  найзтай   наргиантай баясгалантай хөгжөөнтэй,  баруунтай зүүнтээ,  амралттай ажилтай, өөх тос давс хужир нь тохирсон сайхан өдрүүд байлаа гэж наасан. гэснээс өчдөржингөө хойд газрын хонин гүрвэл, урд газрын морин гүрвэл болтлоо дэлгүүр складны тооллогыг  хийдгийн байна. Өглөө арван цагт эхэлж шөнө 24 цаг хүртэл тасралтгүй цуцалтгүй тоолсоор л байлаа тоолсоор л байлаа.... Харьж сайхан амрандаа гэж бодчоол гэртээ орж хамаг юмаа угаачаал тв-ний өмнө гэвтээл үүр цайтал кино үзэж тэнэгтгийн, 4 цаг амарч ажилдаа ирвээ за...

Холбоос

2007-08-31 - аа гэхдээ...-2

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
Холбоос

2007-08-31 - ШҮХЭР ТУР

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
Холбоос

2007-08-30 - Эхнэр авна

Өнөөдөр толгой тархи задрах гээд үхэхэд ерөөсөө ганц хуруу дутуу байх шиг байна... цөг гэм... өчдөрийн биртдэе парти толгойнд орж гараал, юу хийж юу яриснаа санах гээл...  гэснээс гол асуудалдаа оры энэ өвлийг ганцаараа одиноороо өвөлжиж амьдрахаар болжоогоо тул эхнэр авна.  тавигдах шаардлага. хоол сайн хийх, хувцас хунар хүнээс асуулгүй угаачдаг, орой үдэш ирлээ гэж загнадаггүй, хэрүүл хийдэггүй, архи дарсыг бага зэрэг хэрэглэж болна яахуу, найзуудаа гэртээ авчардаггүй гсн. хахаха тийм эхнэр авна, авна ч гэждээ хамтран амьдрана, хугацаа 6 сар

...
Холбоос

2007-08-29 - аа гэхдээ...-1

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
Холбоос

2007-08-28 - АМИА ХОРЛОХ

Ерөөсөө ойлогдоггүйм өөрөө өөрийгөө хөнөөх гэсэн үг. Миний толгойд орж ирэхгүй байгаамдаа. Хүн бусдын амь байтугай амьтдын амь таслана гэдэг ч аймар биш үү. Гэтэл өөрийнхөө амийг хорооно гэдэг. Би 9-р ангид байлаа. Манай анги ч дажгүй коллектив сайтай, нэг нэгнийгээ гэсэн сайхан анги. Гэтэл нэг өдөр ангийн охин учир утгаггүй эм тан ууж амиа хорлохыг оролдсийн. Нэлээн ч уусан юм шиг байгаам унтуулж болох бүх л эмийг боодол боодлоор уусан. Тэр бидэнд их том асуудал үүсэгсэн бид нар ч их хүндээр хүлээж авсан. Анх удаа л тийм юм үзэж байгаа болохоор. Найзууд нь гэж бид хэдийн цөөхөн нөхдүүд цагдаа...
Холбоос

2007-08-27 - АТАМАН дугаарууд

Энэ олон атамануудыг үзэн яджийшүү нээрээгээсээ. Нэг нь тэгмээр байна, ингэмээр байна, тэгүүл болно. Нөгөөх нь болохоор аан тэхкүү тэхкүү онцгүү байна тэгчий гэнэ, Бүүр нөгөөх болохоор өө болжийнэ наадхыг чинь хийчий гэнэ. нөгөө нэг нь за за би мэдкүээээээ мэдкүү гэж уцаарлана. Гэв  гэнэт хажуунаас шал хамаагүй нэг нь гялс атаман болоод ерөөсөө ингэж хийе ч гэжаахшиг.  Бурхан надад дэндүү олон атаман заяажээч чихшиг. Хувь тавилан  чи надад дэндүү хатуурхжийшүү гэж хазайгаад хаха.  Заримдаа ч энэ олон атамануудыг эгнүүлж  жагсаажаагаад нэг нэгээр нь  амыг нь ар дэээр нь гартал алгадхымсан. САЙХ...
Холбоос

2007-08-22 - ЭМЭЭ

Эмээгийн бие нилээн тааруухан байгаад байаам. Тэгсэн нэг өдөр эмээ ингэсийшд.

Одоо ч би удахгүй өнгөрнө, үхээд өгөхөөр хөдөө гадаанаас зөндөө л хүн ирнэ. Хөдөөнөөс ирэх хэдийг махтай ирээрэй хэлий тэхкүү бол энэ олон хүнийг чинь яаж хоололдгийн гэжүү.  Би тэскүү инээгээл саваал унацан. тэгсэн эмээ -яагаад байгаам үнэн л юм чинь гэдгийн. Тэхээр би тэгсийн яажуугаамбээ эмээ минь хэдэн жил амьдарч дөчөө үз гэсийн. өөдөөс -тэгдгиймүү гэжүү хэхэ...
Холбоос

2007-08-10 - НАМИРАА

Сүүлийн үед ч сайхан намирчийнаа. Салхи хаанаас ........................... Зуныхаа хийсэн ажлуудыг хальт мулт дүгнэж үзвээ. 6 сард жаахан ажил хийж. 7 сард огт ажил хийсэнгүй. 8 сар бараг талдаа орлоо бас ажил хийсэнгүй. Уул шугамандаа бол хийх ажил уул овоо шиг их байхым. Уул нь ажилаа хийе гэсэн чин хүсэл байв ч ерөөсөө л нэг юм дутуу юм шиг санагдаад болдоггүй.  Юу дутаад байгаа юм болоо гэж бодлоо, хайлаа, сурлаа олсонгүй. Гайхаал мангар юм шиг царайлаал, инээгээл, уйдаал. Нэг л амараад байгаа юм шиг санагдаал. Хуучин ч ажилаа дуусагжил байвал цаг нар хамаагүй байлаашд. Залуу байж гсн. ха...
Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PТайж
Pyuki
Pmmbbb
Pxvv
Ptungaamaa
Pmongolxvv
PFriska
Pхундага
Pmisty
PAttiIa
PОбдоо
Punukun
PTsoomii
Pshine
PSoyol
Plobe22
PDESI
PClaus
Peternalzul22
PAngaahai
P0rgil
PГэрэлт Найзууд
Parius
Pg84
PDashka_Linux
PBlessing Tara
Ptuulai-ok

Сэтгэглүүд

Сүүлчийн сэтгэгдлүүд:

  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uhmeer bn amarhan l uzej baival busdana bayrlah
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Yohh zver l uhmeereiin hench toohgu yriltsahgu hairtai bvhn nmaig orhij bhh yoo asuudlaar dvvrn..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Uneheer iim hogin amidarlaaf amidarmaargi bn
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zgr l
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Nandia (зочин): Zgr yum buhen bolohgui bugd minii buruu bsn hen ch oilgohgui zaginaad dotor bachimdaad hamgiin..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Odoo bi zvger vhmeer bn
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vneher vheh talaar boddog ym bnaa ene bodoloo arilgaj chadahgvi bol vhdeg l baihdaa vneher yah..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: mni ergen toiron ger bul gd bugd nadiin esreg aav eej urgelj zodno egciinde 1cj honoj
  • АМИА ХОРЛОХ бичлэгт enhkmaa: bi yrno ih zuil tuulaagvi zugeer l hedhen jil amidraal uhehiin hoorond nadgvigeer ene delhii..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Hosbayr (зочин): Ene horwoo neerei aawiigaa aldahaas omno iim baigum odoo Bolheer shuud uhmeer bn henc baihguu..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: 𝘽𝙞 𝙯𝙪𝙚𝙧 𝙡 𝙪𝙝𝙢𝙚𝙚𝙧
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vxd shaamr bn
  • АМИА ХОРЛОХ бичлэгт r: uhmeer baina Anh uchinuuun mundag surlagtai hicheelees uur yum meddgui huuhed bailaa ..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: hen ch toohgu amidrah husel baihgui