300

9 April 2008 - Зүүд

        Зүүдэллээдээ өчигдөр шөнө... Яаж яаваад үхсэнийг нь бүү мэд, баатарлаг гавъяа байгуулж үхэв үү, ямар нэгэн золгүй явдалд өртөв үү бүүр хэн нэгэнд хорлогдов уу, алуулсан уу учрыг эс олов. Ямартай ч би үхэж, үйл явдал нь өрнөөд дууссан нь лавтай. Би авсан дотор царай амьд юм шиг гэрэлтэж байх юм. Их олон хүн иржээ... Надтай хамгийн сүүлийн удаа салах ёс гүйцэтгэх гэж. Үйл явдлыг зүүдэн доторх сүнс минь ажина. Хамгийн түрүүнд ээжийгээ хайн харав. Нэгэнт хувь заяатай эвлэрсэн мэт тайван дөлгөөн мөртлөө гунигтай, царай даран харагдана. Дараа нь дүүгээ харлаа зогсооё гэхнээ үл зогсох  нулимс, одоог хүртэл сайн итгэж өгөхгүй нулимсандаа нэвчин эхэр татан уйлна. Өдөржин шөнөжин уйлсан бололтой нүд нь хавагнасан байлаа. Хүн бүхнийг харлаа миний мэддэг бүхэн л ирчихсэн байх юм. Би тэр авсан, зүүдний сүнс харин дээгүүр эргэн хэн нэгний царайг ширтэнэ. Бүх л хүний царай гунигтай, царайд нь гэрэл үл үзэгдэнэ. Учираа олохгүй л хэдэн хүүхдүүд чихэр жимс эргүүлэн инээлдэн гүйнэ. Надтай салах ёс гүйцэтгэх гэж ийм олон хүн ирсэнд зүүдний сүнс баярлав уу, унтаж байгаа би баярлав уу бүү мэд, чухам л бараг өөрөөрөө бахархаад байх шиг. Харин дахин энд ирсэн хүмүүстэй дахин хэзээ ч уулзахгүй, ээждээ хэзээ ч дахин үнсүүлэхгүй, дүүгээ дахин харахгүй, хэзээ ч царайг нь харахгүй, дахин амьсгалахгүй, нар дахин хэзээ ч харахгүй гэсэн чинь нэг л тиймэрхүү...  Цээжинд дээшээ юм огшин гарч ирчих гээд л нэг л эвгүй...

Нэг иймэрхүү зүүд зүүдэллээ арай л гэж сэрээд бодсон чинь яг уйлах гэж байлээ. хэхэ. Үхсэний дараа нэг иймэрхүү мэдрэмж мэдэрдэг  бол ч дэмийн байна шүү тээ

12 April 2008 -

Бичсэн: 300-н блог
тэгүүл мань жилдээ овоо хэдэн удаа мөнхөрж байгаа юм чннь лавдаг үхэхээргүй болж байх шиг бна аа хэхэ
Хоблоос

12 April 2008 -

Бичсэн: xvv
Хүн үхүүлж зүүдлэхээр нөгөөх нь мөнхөрдөг гэсэн. Ер нь үхэл зүүдлэхийг бол сайн гэдэг биз дээ? Чи ч мөнхөрчээ Very Happy Ойрд нээх царай ороод байсын энэ дахин төрчиж ээ? winking
Хоблоос

11 April 2008 -

Бичсэн: 300-н блог
тииш ихээ муу зүүдтэй таваарийшившд
Хоблоос

9 April 2008 -

Бичсэн: tatah
yassssss muuhai zuud tei tavaariishav chi!......xixixixxi

zuud muud eter geheesee iluu nasniii doroitol boljaam bn shooo, mini huuhee

yr ni neg us musee zasuulj , nuur muuree ynzalj , nusaa archaad omdoo tataad hiimorlog alhana bgaa ai..

endees neg hiimori eteriiin san taviulahaas zgr, nadgui bol ingee..l yu ch butedguim doo yr ni ...xixixixix

peace, my friend
Хоблоос

9 April 2008 -

Бичсэн: 300-н блог
тэгүүл үү? Арго багштай уулз болкуу бол хэнтэй уулз...
Хоблоос

9 April 2008 -

Бичсэн: yuki
Туйлшраагүй байхдаа ч Ромботой холбоотой байдийшт би яахуу?
Хоблоос

9 April 2008 -

Бичсэн: 300-н блог
хайнаа ч чихшиг...

Чи түрүүлнээ чамд ирээдүй байгаа. Харин хэт туйлшраад ромбо гарагтай холбоо барьчаа бусад нь ч яахуу
Хоблоос

9 April 2008 -

Бичсэн: yuki
Заа тэгүүл чиний эргэн тойронд уншдаг эсгүүл үздэг нэг тийм хүн байна даа... мань зөн билгийн тулаанд оржийгаамаа... тэгээд мэргэжлийн юм хөдлөөд... амраалдаа чи тэдүүсийг...
Хоблоос

9 April 2008 -

Бичсэн: 300-н блог
юки: уул нь уншдгүйшд... ухааарах сэдэл этр ерөөсөө төрөхгүй блээшд... гэхдээ хөөрхий амарсан баихаадаа...


Дарс: зүгээрээ зөөөөв зүгээр
Хоблоос

9 April 2008 -

Бичсэн: yuki
Шөнийн ээлжинхэнийг нээрээ бодолцож л баймаарийм...
Хоблоос

9 April 2008 -

Бичсэн: Дарс
Унтахынхаа өмнө совин татсан юм шиг ийшээ орж ирж ийм юм унших гэж... ер нь 22 цагаас хойш иймэрхүү " ужас " өгүүллэгүүдийг түр зуур хааж байвал яасан юм бэ нөхдөө..? өнөө шөнө унткуээ одоо би яанаа.. аяга таваг угаадаг порлооноороо нэг үнэг хайчилж орныхоо дээрээс өлгөчөөд хэвтсэн болхоос... not talking
Хоблоос

9 April 2008 -

Бичсэн: yuki
Нөгөө клиник үхэл мүхэл гэдэг шиг... тийм юм бага уншжэээлдэээээ, уул нь ийм зүүднээс ухаарал үлдэх ёстоймшт, эднийгээ одоо л жаргааж эхлий этр гэжжжж, гэхдээ чиний бие ч чамаас салж амарч, жаргамаар л байгаа байх, нүднүүд чэн, гарнууд чэн...

Дандаа намайг хугалжийдаг чамаас салж амрахысан гэж мэгээл... тэгдэголуу? үгүймлүү?
Хоблоос

8 April 2008 -

Бичсэн: 300-н блог
харин тэхх
Хоблоос

8 April 2008 -

Бичсэн: Friska
сайхан зүүдэлсэн байшт, шинэ мэдрэмж tongue
Хоблоос

Сэтгэгдэл бичих!

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PТайж
Pyuki
Pmmbbb
Pxvv
Ptungaamaa
Pmongolxvv
PFriska
Pхундага
Pmisty
PAttiIa
PОбдоо
Punukun
PTsoomii
Pshine
PSoyol
Plobe22
PDESI
PClaus
Peternalzul22
PAngaahai
P0rgil
PГэрэлт Найзууд
Parius
Pg84
PDashka_Linux
PBlessing Tara
Ptuulai-ok

Сэтгэглүүд

Сүүлчийн сэтгэгдлүүд:

  • ctrl*c ctrl*v TV chat бичлэгт Зочин: Hi 37 toi tsewerch zaluu bna boow hohoh durtai itgeltei gay zaluutai taniltsii
  • ctrl*c ctrl*v TV chat бичлэгт Зочин: Hi95133258 32toi zaluu bno taniltsii busguichuudeee
  • ctrl*c ctrl*v TV chat бичлэгт cool: hi taniltsay 25zaluu bn 23-30 bvsgvvtei taniltsay Utas 897279666
  • ctrl*c ctrl*v TV chat бичлэгт Зочин: Dajgyu.gay.zaluu.bna.tanilci99419982
  • ctrl*c ctrl*v TV chat бичлэгт Зочин: Hi taniltsi 26t zalu bn 99598411g
  • ctrl*c ctrl*v TV chat бичлэгт Bataa: Hi taniltsi bi 23tai zaluuu bna 89958551
  • ctrl*c ctrl*v TV chat бичлэгт Зочин: Zvgeer l yriltsax bvsgvi bn uu yuch xamaagui yrimaar bn 94534194
  • ctrl*c ctrl*v TV chat бичлэгт Зочин: Hi 26 zalu bn taniltsi
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: yag odoo vhmeer l bn hen negen yasan yunaas bolj altan amia horloh gd tenegteed gj bodjiij magadguil...
  • ctrl*c ctrl*v TV chat бичлэгт Зочин: 38 s deesh nasnii ger bultei itgeltei er taldaa huntei taniltsII bi ger bultei 42 toi er bn togloh h...
idiomatic-dormant