2007-07-16 - Б.Лхагвасүрэн гуайн шүлгээс
Бичсэн:
mongolxvv
Эр хүнийг хайрлаж яваарай
Эрхлүүлэн өсгөсөн Солонго, Намуу хоёртоо
Хоёр жигүүр дэлгэн
Хорвоог ханьтай тулдаг
Дөрөөн чимэгэр хяагаа мялааж
Дөрвөн алган дээр үүрээ засдаг
Нар сар орж гардаг хорвоогийн
Чухаг мунхаг хатуу жам
Нас бие ирж оддог ертөмцийн
Чулуутай цэцэгтэй алаг зам
Хүн дундуур урсаж өнгөрдөг
Он жилүүдийн цэнхэр мөрөн
Хүй бие хоёр шиг ойрхон
Орооцолдож бүтсэн халуун хэлхэ
Тоонын хүрээ тулалцсан бүсгүйн номхон заяа
Тотгот тулганд бадамласан
Зүггүй галын “бурхад”
Үүдэн хоймрын цэлгэр зайд
Гэрийн нар дагаж мөлхсөн
Зүүдэн хоосны тохиох одонд
Н...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-16 - Асуулт байнаа хариулж туслаач
Бичсэн:
misty
Лааг сонихолтой тэгээд бас миний ойлгохгүй асуулт байгаад байнаа. Мэддэг нэг нь мэдэхгүй ч гэсэн гэгээн саруул ухаанаасаа хариулж туслаач.
Яагаад эрчүүд уулзаад удаагүй байж бас дайралдаад тэгээд бас чатлаж байгаад НАЙЗ ЗАЛУУТАЙ УУ? гэж асуудаг юм бээ?
Асуух нь ч яах вэ? Хүний хувийн амьдралыг нь сонирхож байж болно л доо гэхдээ яг ямар зорилгоор тэр юм бол? Сониучилж уу сонирхож уу хэрэгт дурлаж уу? ...
|
|
Сэтгэгдэл (11)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-16 - Заяа маань лааг хөөрхөн байна өө :)
Бичсэн:
misty
Долоо хоног байхгшй уулзаагүй хөөлхөн охиныг саначихсан байна ш дээ. Бас цэнхэр нүдтэй ч бас хэхэ.
Юутай ч Заяа маань бие нь лааг сайн хөөрхөн инээгээд байж байна лээ. Тэгээд намайг очиход шархаа янзлуулаад боолгож байсан. Нурууныг нь бол бараг эдгэх гэж байна лээ. Хөлний аймар том нь хаагдаад битүүрэх гээд л. Мануэл ч шарханд нь эмтэй цаас хийх зай үлдэхгүй нь гээд л жижиглээд л суужийнсан. Эмчилж эхлээд бараг сар ч хүрээгүй байхад ийм хурдан эдгэнэ гэдэг чинь сайны шинж шүү тэй.
Life маань мэдээллэсэн эсэхийг мэдэхгүй ч 7 сарын 10-нд Австри эмч нар маань Заяагаас цусны шинжилгээ аваад Авст...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-16 - Унших номнуудын жагсаалт
Бичсэн:
Friska
Доорх шилдэг номуудыг уншихыг Яруу сэтгэгч сонин таньд зөвлөж байна.гэнээ
1. Ч.Эрдэнэ “Их гурвалжин” 2000 он
2. С.Хоукинг “Хар нүх ба шинэ ертөнц” 2003 он
3. С.Хоукинг “Цаг хугацааны товч түүх” 2003 он
4. Э.Мулдашев “Гимлайн судалгааны тайлан” 2003 он
5. Э.Мулдашев “Бурхадын хотын эрэлд” 2004 он
6. Р.Бах “Жонатан Ливингстон хэмээх цахлай”
7. Күнз “Шүүмжлэлт өгүүлэл” 2003 он
8. А.Говинда “Төвдийн нууц тарнийн үндэс”
9. Г.Аюурзана “2*2=6 буюу суут 60 сэтгэгч” 2000 он
10. “Цэцэн мэргэний нэвтэрхий толь” 2001 он
11. “Орчин цагийн аугаа ...
|
|
Сэтгэгдэл (17)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-16 - Үүргэвчтэй аялал-1
Бичсэн:
misty
Наадмын налгар өдрүүд ч ингээд дууслаа даа. Амралт маань ч дуусч ажил эхнээсээ мэссэжээр дуудаад байна лээ ш дээ. Өглөө болохоор очиод хийчихнээ. :)
Уг нь өглөө бичье гэж бодсон чинь нойр хүрэхгүй байгаа тул цаг алахаар шийдэж одоо бичив.Амралтын сүүлийн хоёр өдрүүдийг төлөвлөсөн ёсоор сайхан салхинд гарч алхаж өнгөрөөлөө. Invi, LadyZ, Shura, Elfie/LZ-ийн маань хөөлхөн нохой/ тавуулаа санаа нийлээд Цэцээ гүн гарахаар болвоо. Уг нь Братиц мань нийлнэ гэсэн боловч зам нь мурийсан бололтой алга болчихсон. Дараа нь нэг тайлбар хэлнэ байхөө. Нээрээ хөөрхөн найзыгаа авч явъя гэсэн чинь гэмтсэн байс...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-16 - Нам Тайван
Бичсэн:
misty
За Наадмыг сайхан зуслан дээрээ өнгөрөөсөн чинь үнэхээр сайхан амарлаа. Зуслан маань хотын гаднах гэр хороолол болох нээ. Хаа сайгүй л хашаа бас жорлон. Гэхдээ хамгийн сайхан нь тэр нам тайван чимээгүй байдал бас агаар. Чимээгүй бороонд хашаандаа ганцаараа алхах ямар гоё байсан бээ. Хотын чимээ бас хүнийг ядраадаг юм байна.
Бороо орох чимээ, бас модны шуугих чимээг нам тайван орчинд сонсох ямар гоё юм бээ. Тэгээд бас толгойдоо байгаа хэдэн элдэв бодлоо цэгцлээд одоо дотор сайхан онгойгоод амар байна шүү. Утасгүй бас хүнд хаана байгаагаа хэлэхгүй сураггүй болох чинь дээрээс нь тайван газар бол...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-10 - Нохойн хоол буюу эрүүл хоол
Бичсэн:
Tsoomii
Сүүлийн үед хүмүүс эрүүл хүнс хэрэглэх нь урт наслах, өвчин зовлонгүй эрүүл байхад тустай гэдгийг мэддэг болчихож. Гэхдээ маш бага хувь нь. Саяхан нэг найздаа үргэлж цагаан будаа идэж байхаар хааяа ч болов “Геркулес” идэж байгаачээ гэсэн чинь тийм юм байдаг юмуу гээд гайхсан. Байхаар барахав Номин, Миний дэлгүүр, Боса гэх мэт монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх л том сүлжээ дэлгүүрүүдээр овоолоостой байхад. Үнэ нь 400 грамм нь 450 төгрөг. Мэдээж 500 грамм будаа 400 гэдгээс үнэтэй байгаа боловч эрүүл мэндэд будаанаас хэд дахин илүү тустай. Учир нь цагаан будааг угаахад биед хэрэгтэй бүх ...
|
|
Сэтгэгдэл (11)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-07 - Эмнэлэг бид хоёр нэг л бишээ
Бичсэн:
misty
Толгой дээрээс өвдөөд байсан чинь тархины цусан хангамж ч гэнэ үү бага байна гээд эмнэлэг рүү шидүүлчихсэн. Тэгээд тэндөө бөөн тариа дусал эмтэй хамт хэвтэж байх шив дээ. Эхний өдрөөсөө л бүтэхгүй өвчтөн гэдгээ харуулаад хөөгдөхөө дөхсөн ш дээ.
Гэрээсээ лааг яарчихсан хүн ирсэн чинь шууд хэвтүүлээд тариа булчин, өгзөг гээд баахан газар хийчихээд хэвтүүлээд дусал залгачихдаг байгаа. Залгачаад алга болчихсон ядаж байхад гүйсээр байгаад юм идэж амжаагүй өлсөөд л дусал нь дуусаагүй л. Тэгээд дуусахаар нь яахав дэээ өөрөө салгаж тавьчихаад доошоо буугаад хоол идчээд буцаад ирсэн чинь тэр хариар нэ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-06 - Найз 1
Бичсэн:
tungaamaa
Найзуудаа би тэд дүгээр эд дүгээр гэхчлэн дугаарладаггүй л дээ. Өнөөдөр миний нэг найзын төрсөн өдөр болж байгаа юм. Завгүй ажилтай тэр найз маань тэмдэглэхгүй л юм шиг байна. Угаас тэгж байгаад л нэг тэмдэглэчих учраас ... За байзаа. 1 гэж дугаарласан нь зөв ч юм байна. 3-4 наснаасаа найзалжээ. Цэцэрлэгт хамт, дунд сургуульд хамт сурсан юм. Бидний гадна төрх их төстэй , хүүхэлдэйндээ хувцас оёоод, өдөржин л тэднийд айл гэрдэж тоглодог байж билээ. Бас манай найз чихрийн цаас цуглуулдаг хоббигоо надаа зааж өгөөд надаа хэсэг хувь тасалж өгсөн юм. Би нэг хэсэг овоо цуглуулж байгаад, тэр үед гоё ...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-06 - Амралт
Бичсэн:
tungaamaa
Амралтаа аваад Хөвсгөл аймаг явнаа. Тэгээд гэртээ шалгалтад бэлтгэнэ. Ажлын холбогдолтой хүмсүүд ирсэн үед гадуур ажилтай явна. гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гадагад явий гэж боджийсон боловч бийгээс бийг шалтгааны улмаас болилоо. Кансэлдцан. Ойрд шороо царайлаал гадуур явдаг ажилтай болсоон. Энэ жилийн Наадмаар урьд жилийн наадмуудын адил хэд хэдэн панз үсэргэх санаа байна. Нодлин даанч том наймаа хийцэн байсан, Тэрэлжид амарч яваад цүнхээ хулгайд алдаад хамаг ашиг орлогоо алдцан. Уурандаа бүх алдсан юмаа авсан ч Шисейдогийнхо пудрийг авч чадаагүй арай л авах гэхээр гар салганаад байхаар нь....
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-06 - гайтай юм аа*
Бичсэн:
g84
эмнэлэгт хэвтэх тамтай юмаа, надад хэн нэгэн нь нэт компьютер чирээд ирдэг болж гүм...
тариа эхэллээ, хоёр булчин луу нэг нэг, судас руу хоёр хатгаж, хатгасан тоогоор шахлаа, шахаж дуусаагүй байхад л аманд амтагдаж байхыг бодоход хүчтэй-дэгээ...
цагаан халаадтай хүмүүс, хэвтрийн дэглэм, бултаж нуугдаж гарч тамхилах, өдөржин хэвтэх, би яг үхсэн юм шигээ...
зүүд хүртэл төөрсөн чимээгүй энэ тасагт зүрх хүртэл сонсогдохоор цохилох юм....
намайг гадуур тэнэхээр, нар шараад толгой халаад байдагсан, энд хэвтэхээр сэтгэлтэй хамт, тэнгэр хүртэл дүнсийгээд, нэг л биш ээ.
урьд өмнө уусан архинууд, у...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-06 - Чацарганы тос бол монгол гайхамшиг
Бичсэн:
Tsoomii
Чацаргана бол дотроо 50 орчим зүйлийн аминдэм, биологийн идэвхит бодис агуулдаг бөгөөд сүүлийн үед анагаах ухааны практикт өргөн хэрэглэх болжээ. Дэлхий нийтээр чацаргана жимсэн дахь анаагаах увидасыг шагшин гайхаж, өдгөө байгалийн хосгүй бүтээл болох чацаргана хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг гэдэг нь нэгэнт батлагдсан. Чацарганы тос зөвхөн анагаах увидастай төдийгүй маш олон өвчнөөс урьдчилан сэргийлдэг.
Тэгвэл чацарганы тосыг гэрийн нөхцөлд гарган авах боломжтой гэдгийг дуулгая. Учир нь 100 грамм тос зах зээлд 15000-18000 хүрч өнөө байгаа үед хүн бүр тэрхүү гайхамшигтай эми...
|
|
Сэтгэгдэл (12)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-06 - Шүд буйл өвдвөл яах вэ.
Бичсэн:
Tsoomii
Блог бичдэг олон залуус маань харь оронд сурч амьдардаг. Саяхан найз маань Японд очсоноос 10 хоногийн дараагаас эхлээд бүх шүд нь суларч буйл хавдсан тухай мэйлдээ бичсэн байсан. Буйл хавдаж үрэвссэнтэй холбоотой шүд сулардаг. Энэ проблем Япон, Солонгос гэх мэт далайн уур амьсгалтай оронд амьдарч байгаа монголчуудад нилээн элбэг тохиолддог. Миний бодож байгаагаар шалтгаан нь 2 янз байна. Нэгдүгээрт монгол хүний шүд бол нэг төрлийн хатуу хүнс идэхээр байгалиас зориулагдсан байдаг ба монгол орон бол маш их хуурай ширүүн уур амьсгалтай. Энэ их ширүүн эрс тэс уур амьсгалыг мах идэж зөөлрүүл...
|
|
Сэтгэгдэл (19)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-05 - ингэдгийн -3-
Бичсэн:
хундага
ингэдийн... би явжээдийн... бас л нэг тийшээ явжээдийн... тэгсэн чинь өнөө хэн ярьдын, нөгөө хэний нөхөр нь. тэгснээ хамт явахаар болдын... болдын номинжинтэй хамт дуулсан дуу нь зүгээр тээ... тэгээд л явжээдийн... машинтайн болохоороо надад тус боллоо гээд л... би баярладын... тэгсэн чинь хариу болзол тавьжээдийн... юу ч бодохгүй заа л гээд хэлчдийн... дараа нь хамт хоол иднэ шүү гэдийн... юу боддын... юу ч боддоггүйн... хүмүүстэй хамт идэж л байдын, ууж л байдын... за тэгээд ажлаа гялс мялс амжуулдын... би тэрүүнд баярладын... баярлажээснаа Нннннн!!!! гэдийн... жаахан сэжиг авахгээл авахгээл...
|
|
Сэтгэгдэл (20)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-04 - зүрхээ гэж*
Бичсэн:
g84
чин хүслийг минь хүлээх дургүй цаг хугацаа яарна
чинийх болчихоод хэчнээн хүлээвч чи минь үгүй байна
эвлүүлж ядсан хайрын үгэндээ бүдэрч
эрх танхилхан чамайг үргээчих болов уу гэж цэрвэсэн
гэнэн хонгор насны маань түүх даль жигүүр-хэндээ мөнхийн шархтай үлдэх нь дээ
чамайгаа алдахгүй гэж гарыг чинь чанга атгадаг
чамайг надаас явахад, санасан сэтгэлээр гарт минь шингэсэн үнэрийг чинь үнэрлэж үлддэг
хөлийн эрхий хуруу нь хүртэл үнэтэй санагдах чамайг би хиргүй сэтгэлээр биширч хайрласан
хол газар орон зайг эс хайхран хайр минь чиний дэргэд
цаг хугацааг үл огоорч хором бүрд зүрх минь чин...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-03 - Нууцхан санах хүүхэлдэй
Бичсэн:
misty
Багад минь ээжийн маань Оросоос авчирч өгсөн цэнхэрхэн нүдтэй бас буржгар цэнхэр үстэй яг л нөгө Буратино дээр гардаг шиг Малвина маягийн хөөрхөн хүүхэлдэй байж билээ. Тэрэндээ Хадагтай гээд нэр өгчихсөн, өдөр шөнөгүй салахгүй хамт байдаг байлаа. Бүүр шөнө уйлаад босоод ирсэн чинь ээж гайхаад яасан гэхэд нь миний хүүхэлдэйнүүдийг хучсан бүтээлгийг эмээ аваад хуччихсан байна гээд уйлаад байсан. Тэр үед яагаад ч юм бүх хүүхэлдэйгээ амьд бас даардаг гэдэгт итгэдэг байсан тэгээд дандаа хучиж унтдаг байж билээ. Хөөрхөн Хадагтай маань одоо харин хаана байгаа бол? Барби хүүхэлдэй гарч ирээд би тоохоо...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-03 - Бүтэлгүй шөнө+өдөр
Бичсэн:
misty
Нээрээ яахлэрэээ урьд өдрөөс нь эхлээд ингээд бүтэлгүйтээд байдаг байнаа. Уг нь давгүй л байсан юмсан. Орой эмээгийндээ хоноод. Их алхдаг хүн чинь хөлөө сайхан амраая гэж бодоод л сайхан бүлээн усанд хөл амраадаг шингэнтэй хийгээл сууж байсан чинь шөрмөс татдаг юм даа. Тэгээд арай дээр болгочоод л унтаж байсан чинь шөнө нөгөө хөл нь татаад ядаж байхад илүүгээ мэдэхгүй бас нэг мангар нь шөнө мэссэж бичээд тэрнийх нь дохио нь толгой дээр орилоод. Унтаагүй эээ :(
Харин өглөө сэлж байхад эсэргүүн шөрмөс чинь зүгээр байсан юм байж хувцасаа өмсөх гэсэн чинь татдаг байгаа. Хөлийн хуруунууд нь татал...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-02 - цангаж байна
Бичсэн:
хундага
цангаж байна.
7 сар гарчих шив. улам л халсаар.
халууцаж байна, бас маш их цангаж байна. цангах ч яахав, халуун хүйтэн аль ч улиралд байдаг л зүйл юм чинь. гэхдээ л дэндүү цангаж байна. бүр ундаасчихаж.
уух юм байна аа, уг нь. халуун, хүйтэн, бүлээн, мөстэй, шингэн, өтгөн, хийжүүлсэн, хийжүүлээгүй, согтууруулдаг, мансууруулдаг, сэргээдэг, ядаргаа тайлдаг энээ тэрээ гээд. олон жил дарсан нь ч байхын, асар үнэтэй нь ч байхын, маш ховор нь ч байхын. брээндийнх нь хүртэл байна. эртний уламжлалт нь ч байна. хэчнээн ч олон янз юм. миний уумаар байгаа зүйл л олдохгүй байгаа нь хяслантайн. заримда...
|
|
Сэтгэгдэл (15)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-02 - Амьдрах хүслэнгийн мэдээлэл-2
Бичсэн:
misty
Өнөөдөр Мануэл ирж Заяаг үзээд шархнууд нь маш сайн түвшинд байна удахгүй эдгэрнэ гэж хэлсэн. Мөн Заяа маань бие нь сайжраад шөнө унтаж байхдаа хүртэл эргэсэн гэнээ. ;)
Боолтоо хийлгэхдээ огт уйлаагүй бөгөөд харин ч санаа нь амарсан хөөрхөн шинжтэй байсан шүү. Тэгээд дууссаныхаа дараагаар сууж үзсэн бөгөөд өөртөө тухтай байрлалд ч суугаад авсан. Одоо ном уншиж бас ТВ үзэж болох байх. Суугаад нөгөө хөөрхөн нүдтэй сувилагч залуутай бүгдээрээ Ариунаагийн маань дайлсан сайхан хүйтэн арбузнаас идэв. Баярлалаа Life. :D
Дасгал сайн хийхийг зөвлөсөн бөгөөд өөрөө хөдлөх нь нэн чухал гэдгийг хэлсэн юм...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-02 - Хүүхдийн инээд
Бичсэн:
misty
Өчигдөр орой ажилаа дуусчихаад ойрд уулзаагүй хөөрхөн найзтайгаа жаал алхсан юм. Гадаа ч сайхан байсныг хэлэх үү, ойрд уулзаагүйг дурдах уу нэлээн алхлаа.
Тэгсэн чинь манай найз нийгэм шал өөр болчихсон бас даралт ихтэй байнаа гээд л эхэллээ. Үнэхээр ч гудамжинд хүүхэд насныхаа сайхан дурсамж болгон хамаагүй, чөлөөтэй цангинасан хүүхдийн инээд сонсогдохоо больжээ. Нүүрэндээ аз жаргал тодроод нүдэнд нь гал гэрэлтсэн хүүхдийн тэр ертөнц бараг л нийгмийн ядуурал, дарамт доор алга болчихсон юм шиг.
Учираа мэдэхгүй бүүр жаахан хүүхдүүд л ээжийгээ харж баясан дуу алдаж хөхөрч байх шиг. Тэгвэл ухаа...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-01 - жилийн өмнө...
Бичсэн:
хундага
жил гаруйн өмнө ийм юм бичиж байсан байхын. эхний бичлэг биш ч гэсэн бодвол үүнийг бичих гэж л блог нээсэн байхын.
нойр хулжиж одов оо...
...
нойр хулжих гэж монгол хэлэнд гоё хэллэг байх юмаа. адууны тухай бас тэгж хэлдэг шиг санагдана. ойрд нэг л ийм болчихоод байна.
...
нойр нээрээ хаачив аа. энүүнд нэг л хүн буруутай. бурууг бусдаас хайх шиг амар юм гэж юу байхав тээ. тэр хүн яаж буруутав гэхээр ... учир зүггүй цоож цуургагүй ч гэсэн хэр баргийн хөнгөн сэвэлзүүр салхинд онгойж гяхтнаад байхааргүй хаалттай байдаг муу зүрхний минь үүдийг тогшоод байх юм. харамгүй хэлэх дулаахан үгс нь...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-01 - Оршин суугчдын 40% нь ДОХ-той тосгон
Бичсэн:
Tsoomii
Хятадад, оршин суугчдын 40 % нь HIV (ХДХВ) вирус тээгч тосгон байна. Вирусын халдвар тархсан газар бол зөвхөн энэ тосгон биш , энэ бүс нутагт ДОХ-н халдвар газар авчээ. Ийм байдалд хүргэсэн шалтгаан нь Хятадад 1988 оноос эхлэн цус, цусан бүтээгдэхүүний импорт хуулийн дагуу зөвшөөрөгдсөн учир цусны төвүүд их хэмжээгээр цус авах болжээ. Тосгоны эрүүл ахуйн газраас “Цусаа зарвал баяжина“ гэж рекламдаж эхэлсэн бөгөөд оршин суугчид ч баяртай хүлээн авсан байна. Хятадын энэ тосгонд олон мянган ядуус амьдардаг бөгөөд цусаа өгч олсон мөнгөөрөө амьдрах нь энгийн ...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-01 - Сартай шөнө
Бичсэн:
misty
Өчигдөр орой бүтэн сартай үнэн гоё байсан шүү. Ажилаа хагасыг нь хийчээд гадуур баахан алхаад тэгээд тэсэлгүй дараах зургуудыг авсан юм.
Утсаараа авсан болохоор тод сайхан гараагүй ч Монголд маань сар бас ингэж гоё гардаг гэдгийг харуулмаар санадаад . Бас өөрийгөө баярлуулж байгаа юм чинь :)
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-07-01 - Худал ярьж байгааг хэрхэн мэдэх вэ?
Бичсэн:
misty
Та хүнд худлаа ярьж байсан уу? Хууртагдан, хульхидуулж ч байсан удаа байдаг байх. Цагаахан худлаа ярих бол өөр хэрэг бүүр албаар санаатай худлаа ярих гэдэг бол харин аюултай зүйл байж болох юм л даа.
Хүн амаараа худал ярьдаг ч биеэрээ худал ярьдаггүй. Иймд худлаа ярьж байгаа хүний байгаа байдал нь өөрийг нь барьж өгдөг гэнээ.Миний хувьд нүд, body language хоёр хүний дотоод болон гадаад толь болж өгдөг гэж боддог. Тэр ч утгаараа хүнийг танихад том үүрэгтэй болов уу.
Судалгаагаар дараах зүйлсийг тодруулан гаргасан байна. Хүмүүсийн худал яриаг 4 бүлэгт хуваан үздэг байна.
Нэгдүгээр бүлэг: Эхн...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-30 - Хулхи үйлчилгээ
Бичсэн:
misty
Манайхан бас ална шүү. Тэр хамгийн сайн, бас найдвартай гээд байсан зочид буудал нь хүртэл шүү. Хөөрхий жуулчид л гэхээс...
Өнөөдөр ажил дээрээ сууж байсан чинь нөгөө гэнэт гарч ирдэг ADB-ийн mission-ы нөхөр маргааш явна гээд оройн хоолонд хамт орохоор боловоо. Тэгээд чалчаад сууж байсан чинь харин тэгж байх юм.
Хэрэндээ л зочид буудаг ХХХ /нэрийг нь бичээд яахав гэж бодов/ зочид буудлын валют солих дээр хэд хэдэн удаа хашрахгүй мөнгийг нь сольж өгөх гэж байгаад дундаас нь 10000 ч юм уу хэдэн төгрөг сугалаад авч байсан гэнээ. Мань гар ч өөрөө айхмар бас бараг л цагдаа шахуу юм болохоороо буц...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-30 - Амьдрах хүслэнгийн мэдээлэл
Бичсэн:
misty
За өнөөдөр Намжилмаа эмч маань ирж чадахгүй болсон тул миний бие Заяагийн боолтон дээр орчуулагаар явлаа.Австри эмч нар маань товлосон цагтаа ирж Монгол сувилагчаа хэсэг хүлээв.
Заяагийн маань бие нь арай дээрдээд бас урьд шөнө шинэ эм, хоол хүнс хэрэглэж байгаа тул сайн унтсан гэнэ. Тэгж сонсоод ч тэр юм уу Заяа маань арай л сэргэлэн харагдсан шүү.
Мануэл сувилагч залуу маань /лааг хөөрхөн цэнхэр нүдтэй :P/ өөрөө боолтыг нь хийж Монгол сувилагчид зааж өгсөн юм. Тэдэнд бэлэглэсэн боолтын хэрэгсэлүүд нь их нарийн бас авсаархан, цэвэрхэн тул Заяаг огт уйлаагүй, бас бараг өвдөөгүй гэсэн.
Бас...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-29 - Эх Орон минь Сайхаaaaн :D
Бичсэн:
misty
Ажлынхаа нэг залуугаас нэг хөөрхөн зураг ирсэн юм. Тэр нь зурагчин Н.Гансүхийн Монголын өнгө буюу 108 ашгин (The Colors of Mongolia photos of 108 moments) гэдэг CD-ийх байж.Үнэхээр сонирхолтой бас гоё агшингуудыг авсан байна лээ.
Гансүх нь:
1978 онд Ломо-135ВС аппарат авсанаар зураг авах хобби нь эхэлсэн
Өнөөдрийг хүртэл 14 аппарат хэрэглэсэн
2004 оноос хойш дижитал аппаратаар зураг авсан
2005 оноос хойш америкийн мэргэжлийн зурагчдын холбооны гишүүн
З номны зураг авсан, гадаад, дотоодын цөөхөн сэтгүүл, танилцуулгад зураг нь хэвлэгдсэн
Өнөөдри...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-29 - Заяагаа эмчид үзүүллээ :)
Бичсэн:
misty
German-д байдаг бяцхаан Тэлмэн болон бидний эчнээ найз Хишгээгийнхээ ачаар Монголд эмнэлэгийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2004 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй хэсэг Герман эмч нартай холбоо барьж Заяа охиныг үзүүлэхээр Лхагва гаригт тохирсон юм.
Тохирсны дагуу өнөөдөр 11 цагт Ариунаатай бид хоёр 1-р эмнэлэгийн сэхэн амьдруулах тасаг дээр очиж Эффи хэмээх бүсгүйтэй уулзавв. Манай аль хэдийний идэвхитэн гишүүн, тэргүүлэгч болоод байгаа Даашкаа маань нэг унаа бас мэргэжлийн чиглээлээр орчуулга хийх эмч олж ирсэн нь маш том тус байлаа. Баярлалаа Даашкаа.
Мартин болон Эффигийн хамт...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-28 - Толгойгооны өвчинтэй тэмцэх Misty-ийн арга ;)
Бичсэн:
misty
За өчигдөржингөө толгой өвдөөд нэг биш байлаа. Өнөөдөр ч хальт өвдөөд л байна л дээ. Гэхдээ арай дээр. Яаж толгойны өвчнөө ялан дийлсэн тухай түүхээсээ хуваалцахаар шийдэв. ;)
Юуны түрүүнд өвдөнгүүт нь эм уугаад хэрэггүй. Угаасаа нэмэр болохгүй. Ажилаасаа бас чөлөө авчих. Сайхан далим ч болох юм билүү. Хариад сайхан халуун өндөгний шөл уугаад хэсэг хугацаанд унт. Дараа нь сайхан зан нь хөдөлбөл гадуур салхил. Энэ хугацаанд эм огт ууж болохгүй шүү. Цай, цүү өөр юу ч байсан байж болно эм л болохгүй гэж байгаа.
Дараагаар нь боломж олдвол бороонд алхаад бассейн орж сэлчихвэл арай дээрдэж байгааг...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-28 - Бороо-зураг-сэтгэгдэл
Бичсэн:
misty
Өнөөдөр гадаа сайхан байсан тул цайндаа эртхэн гараад дээр зарлалыг нь харсан Д.Батмөнх, А.Чадраабал, О.Энхтайван нарын хамтарсан "Гурвалжин" гэдэг үзэсгэлэнг үзэв. Их сонирхолтой өнгө, бас абстрагт маягаар тосон будгаар зурдаг юм байна лээ. Тэгээд бас морийг их олон өнцгөөс нь нарийн гаргасан зурагнууд их байсан шүү.
Надаа таалагдаж бас нүдэнд өртсөн нь дараах хэдэн зураг байв.
Агуу орчлон О.Энхтайван
Хоёр үргэлжилсэн энэ зураг дээг сонгосон өнгө болон эвлүүлэг нь их таалагдсаан.
Тэнгэрийн элч Д.Батмөнх
Миний төсөөлж бас урьд нь харж байсан тэнгэрийн элчийн дүрслэлээс эрс ондоо энэ д...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-28 - Багын явдал
Бичсэн:
misty
Бодоод байсан чинь би их сахилгагүй гэхдээ тэрийгээ далдлан нуудаг хүүхэд байсан бололтой. Дандаа үймүүлэх ажиллагааны ард нь бодлогыг нь боловсруулаад л сууж бдаг, хааяа л дүрсгүйтнэ ш дээ.
Гэхдээ нь явдал инээдтэй нь бишээ. Би харин тухайн үедээ яаж ийм шйидвэр гаргасан юм гэж одоо ч хүртэл баярладаг юм.
Би 1-р ангид орчихсон хавар байсан байхаа. 1990-1991 он гэсэн үг шүү дээ. Манай дүү надаас нэгээр дүү цэцэглэгт явдаг байлаа. Нэг өдөр хичээлийн цаг арай болоогүй байсан болохоор аав бид 2-ыг ундаанд явууллаа. Тэр үед чинь шилийг нь өгөөд авдаг байсан болохоор хэдэн шил бас томоо уутта...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-28 - Сувдан ээмэг
Бичсэн:
tungaamaa
Сувдан ээмэгээ өнөө өглөө хайгаад олсонгүй. Нэг юм алга болчихоор байж сууж чадахаа больдог зан маань бас л хөдөлж өглөөжингөө энэ тэндхийг онгичов. Яалт ч гүй өнгөрсөн долоо хоногт зүүж байсан юм. Үнэ цэнийг нь мэддэггүй байсан ч бол яахав, ядаж байхад гоёлын чулууны эхний 5-д ордог энэ тэр гээд сонссоноос хойш их хайрлаад байдаг болсон юм. Тэгж тэгж Далай багшийнхаа хэлсэн "Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд " гэдэг сургааль үгийг санаад зөндөө зөндөө юмнууд, найз нөхөд, ажил төрөл, надад стиллллл байж л байхад Сувданхан ээмэгний төлөө харамсаад яахав гэж бодлоо....
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-27 - САЙНШАНД БУЮУ ҮДЭШИЙН ХОТ
Бичсэн:
Тайж
Бид баруун өмнийг барин давихсаар байлаа. Тиймдээ ч тэрүү улам халуун болсоор, Дорнодоос авч гарсан 2 хайрцаг ус маань бараг дуусах тийшээгээ хандаж байлаа.
Гэтэл ашгүй Дорноговь аймгийн төв Сайншанд хотод ирэв.
Авсаархан, бас цэвэрхэн хот ажээ. Миний хувьд Сайншанд хотыг ингэж л дүгнэсэн. Үнэхээр цэвэрхэн байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Харин өдрийн цагаар гудамжинд нутгийн хүмүүс их ховор байна. Гэтэл нар бууж бүрэнхий болохын үед гудамж талбайд 8 настай балчираасаа 80 настай буурлууд нь ёстой л хөлтөй нь холхиж, хөлгүй нь мөлхөнө гэгчээр багширч байна.
Арга ч үгүй биз ийм халуун...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-27 - Within me
Бичсэн:
misty
За ойрдоо толгойгоор элдэв юм эргэлдээд, толгой дахь хүчилтөрөгч нь хүрэлдэхгүй байгаа гэдэг оншоор баахан салхилах дуртай болчихлоо. Өчигдөр ажил дээр өдрийн цайны дараа ирсэн чинь гармаар санагдаад ажил тарахын хавьд найзыгаа дуудаж зуслан явав.
Гадаа сайхан байсан болохоор чалчаад л эргээд дурсамжаараа хүүхэд насаараа явах шиг л санагдлаа.
Шарган морьтод багадаа байсан юмсан. Өчигдөр очсон чинь шал өөр болчихсон байна лээ. Танихгүй юм байна лээ шүү. Гэхдээ л хамгийн сайхан дурсамжуудыг нь минь үлдээсэн болохоор хайртай. ;)
Буцаж хотод ирээд ганцаараа баахан алхлаа. Баруун дөрвөн з...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-26 - Миний ажил
Бичсэн:
misty
Саяхаан манай нэг найз чатаар орж ирснээ би нээрээ ажилдаа дургүй юм уу гэж байх юм. Би гайхаад л үгүй ш дээ. Дургүй байж юу гэж хийх юм бэ гэсэн чинь Би чиний блогийг уншаад тийм сэтгэгдэл авсан юм л даа гэж билээ.
Би ч учиргүй тайлбарласангүй ээ. Аан тухайн үедээ бухимдсан л юм байлгүй дээ л гэж хэллээ. Үнэндээ бол би ажилдаа хайртай, дуртай бас итгэдэг. Олон ажлын дундаас үүнийг л сонгож орсон шүү дээ. Сургуулиа төгсөөгүй байхад авъя гээд байхад нь орсон бол одоо арай л өөр харъяалалтай байх байсан биз. Харин тааваараа нэг 2 өдөрт дипломоо биччээд ромбоо зүгээд хөдөө явж амарчаад орсон э...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-25 - Үсээ үргэлж зөөлөн усаар угаа .
Бичсэн:
Tsoomii
Эрүүл үс л сайхан харагддаг гэж би боддог. Үс бол олон эрхтний толь болж өгдөг. Энэ нь зөвхөн гоо сайхан харагдах боломжийг хангахаас гадна халуун хүйтнийг тэнцвэржүүлж, хүний тархийг хамгаалах чухал үүрэг гүйцэтгэдэг. Зөвхөн бүсгүйчүүд төдийгүй залуус маань ч гэсэн гоё сайхан үсээрээ өөрийгөө чимэх хэрэгтэй.
* Хэрвээ эмэгтэй хүний дааврын системд ямар нэг асуудал байгаа бол сайхан үстэй байна гэдэг бол мөрөөдлөөс хэтрэхгүй. Өөрөөр хэлбэл сарын тэмдгийн өөрчлөлттэй, эмэгтэйчүүдийн талын ямар нэгэн суурь өвчтэй бол нэн яаралтай мэрэгжлийн эмчид хандах хэрэгт...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-25 - Мөнгөний ион
Бичсэн:
Tsoomii
Манай өвөг дээдэс ухаант монголчууд мөнгөн аяга, зэс гуулиар аяга, сав суулга хийж хэрэглэдэг байсан. Эдгээр металлууд хүний биед хэрэгтэй гэдгийг тэд нар судалгаа шинжилгээ хийгээгүй боловч амьдарлын туршлага дээрээ үндэслэн зөн билгээрээ мэддэг байжээ. Орос хүмүүс мөнгөн зоосыг аяганы ёроолд хийж дээрээс нь цай хоолоо иддэг байсан бол өвөг дээдэс минь мөнгөн аяга хэрэглэдэг байсан. Илүү нүнжигтэй байгаа биз... хэ хэ . Зөвхөн мөнгөн аяга хэрэглэх төдийгүй зөгийн бал, сүү зэргийг мөнгөн халбагаар хутгавал мөнгөний ион илүү ихээр хүний биед орно. Ялангуяа хүний ходоод гэд...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-25 - Асууж болдоггүй асуулт No.1
Бичсэн:
misty
За энэ хорвоо дээр нь болдоггүй юм гэж их олон байдаг бололтойдогоо. Уг нь болгоод л яваад байсан чинь өнөөдөр болдоггүй юм нэгийг мэдэж авлаа. Тэгээд сайхан сэтгэлтэй, хуваалцах дуртай юм болохоороо надаас бусад нь бас мэдэж авах гэж бодоод бичье.
Ингэсэн байхгүй юу.
Би өдөр хоолоо идээгүй байхгүй юу. Тэгээд Найрамдал яваад ирсэн чинь өлсдөг байна ш дээ. Тэгэхээр нь эрх жаал болохоороо ажлынхнаасаа амттай юм байна уу гээд л дотоод сүлжээгээрээ асуудаг байна л даа. Хариуд нь байхгүй байхгүй байхгүй "БИ БАЙНА Ш ДЭЭ" гэдэг хариулт аваад шууд шоконд ордог байна ш дээ.
Би тэгэхээр нь гэдэн ...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-25 - Бүтэжийнээ
Бичсэн:
misty
Зун цаг ирээсэй гээд л дотроо бодоод, хүсээд, бас хүлээгээд байдаг байсан чинь ирчихнсэн хойно нь ингээд бичиж сууна гэж санасангүй ээ харин чиг. Гэхдээ л үхчихвэл зарим нэг нь шалтгааныг нь мэдэг л дээ яадын. :P Задланд орсон нь худлаа ч гарчих юм билүү хэн мэдлээ. Монголын эмч нар ч дахиад ч алж мэдэх улс.
За өөрийнхөө үхлийг төлөвлөх яах вэ. Үнэндээ халууцаад, бүхчимдээд байж сууж чадахаа байлаа таминь. Өдөр нь гэрт халуун, гадаа халуун, ажил халуун, хажуудах хүмүүс халуун хамгийн хүйтэн нь л бий юм шиг байна.
Орой нь болохоор гэрт халуун, гадаа харанхуй, ажил утгагүй болчоод байдаг. Г...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-25 - Breaking my heart
Бичсэн:
misty
Өчигдөр нүдээ аничихсан сайхан хэвтэж байгаад Ladyz-ээс авсан Tony Braxton-ий How could an angel break my heart гэдэг дууг сонссон чинь нэг л ойрхон санагдаад. Гос үгтэй бас ая нь үнэн тасархай дуу шүү. Клипийг нь анх үзээд их талаагдсан санагдаж байна. Ядаж байхад би чинь Victorian үеийн хувцсанд дуртайг хэлэх үү. Хэсэгтээ л мөрөөдлөө ш дээ.
[kml_flashembed movie="http://www.youtube.com/v/rMDJHTLU9qk" width="425" height="350" wmode="transparent" /]
Toni Braxton
Secrets (1996)
How Could An Angel Break My Heart
I heard he sang a lullaby
I heard he sang it from his heart
When I found out ...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-25 - Энгийн худалдагчаас од болсон нь
Бичсэн:
misty
Манайхаар нэг хэсэг шуугиулж байсан "Одод болохын хүслэн" шиг Оросын Народный артист, Фабрика Звезд гээд л улс болгонд л өөрийн гэсэн Одуудаа хайсан тэмцээн уралдаан зохион байгуулагддаг. Бидэнд хамгийн сайн хүрсэн нь АНУ-ын "American Idol"-ийн тэргүүн байрын шагналт Kelly Clarkson байх.
Тэгвэл Их Британий "Britain Got Talent" show-д гар утасны худалдагч залуу Paul Potts бүхнийг алмайруулсан дуурийн дуу дуулж дараагийн одоор шалгарчээ.
Тэрээр зүгээр л дуулах дуртай гэж даруухан хариулсан бөгөөд цаанаа л нэг бүрэг ичимхий нь эхний өдрөөс л ажигладаж байсан байна.
[kml_flashembed movie="http:...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-25 - Сонголт|амиа хичээлт
Бичсэн:
Friska
Та сонголт хийгээгүй үедээ ч сонголт хийж байна гэдгээ мэдэх ёстой гэж Сартрын Экзистенциализм бол нигүүлсэнгүй үзэл зохиолд гардаг.Энэ надад их таалагдсаан...тэр тусмаа бусдын золиос болсон мэт, бусдад буруугаа тохох гэж яддаг хүмүүст ахин дахин тайлбарлаж, энэ талаар яримаар санагддаг юм. Таньд 2 сонголт байлаа гэж бодоход алийг нь ч сонгохгүй байх 3 дахь сонголт бас бий. Зохиол дээр хүн ламд хандаж буйгаар жишээ авсан байдаг, би зүгээр өөрийн ойлгосоноор тайлбарлах үүднээс илүү ойр жишээ авахыг оролдьё. Чамд нэг асуудал тулгарлаа гэж бодьё, хувийн хувьсгалын ямар ч чанартай байсан яахав, чи...
|
|
Сэтгэгдэл (14)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-24 - отоото ё...弟よ
Бичсэн:
хундага
түнжин толгой нь хонгор хүрэн үстэй, өнгөтэй шил шигтгэчихсэн юм шиг нүд нь дандаа л сахилгагүйхэн гэрэлтэж, цоохор сэвхтэй хамар нь сарталзаад л ... заримдаа том хүн шиг под хийсэн юм хэлнэ. айхтар дүрсгүй биш мөртлөө нэлээн хөдөлгөөнтэй. гэхдээ хариугүйхэн. байрны атмаанд шоглуулчихаад нус нулимс болно. өнөөх эгч нь хар гүйхээрээ очиж өмөөрч хэрэлдэнэ. заримдаа гар зөрүүлэх ч энүүхэнд. эргэж ирээд дүүгийнхээ толгой руу хэд хэд байлгаад авна. дүүгээ өмөөрсөндөө, хэрэлдэж зүрх нь хөөрсөндөө, бас хүнд дээрэлхүүлсэнд нь бухимдсандаа жаахан цээжинд нь хор шар, уур хилэн...бас дүүгээ бодсон сэтгэл...
|
|
Сэтгэгдэл (18)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-24 - Эр зоригийн өмнө сөхөрсөн зулын гэрэл
Бичсэн:
misty
Өчигдөр буюу 2007 оны 6 дугаар сарын 21-ний орой 21 цагт Сүхбаатарын талбай дээр МИ-8 онгоцны ослоор нас барсан зоригт эрсэд зориулсан зул өргөх ёслолын ажиллагаа боллоо.
9 цагаас эхэлнэ гэсэн тэрхүү үйл ажиллагаанд санасныг бодвол цөөхөн хүн байсан хэдий ч хайж байж гэх нь ч хаашаа юм гуйж байж авсан 3 лаагаа бидний хэдэн залуус асаан өргөсөн юм.
Бороо орж байгаль дэлхий уйлаагүй ч цаанаа л нам жим бас багавтар салхитай тэр өдөр Монголын түүхэндэх хар толбыг арилган цайруулах гэсэн мэт.
Маргааш нь ч мөн талбай дээр нэрний эхний үсгийг нь гаргасан лааны гэрэл шөнийн тэнгэртэй уралдан бадар...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-24 - Заяагийн төрсөн өдөр
Бичсэн:
misty
Өнөөдөр 2007 оны 6 дугаар сарын 23-ны өдөр /үнэнгээр бол өчигдөр л дөө/ Заяагийн маань төрсөн өдөр боллоо.
Өчигдөрийн уулзалт үнэхээр үр дүнтэй, сонирхолтой болсон. Санаж байснаас хавьгүй их хүн ирж, хэдэн өдөр чатлаж байсан хүмүүстэйгээ танилцлаа. Жаахан завгүй явж байгаад бага зэрэг хоцорч очсон чинь зөндөө олон хүн цугларчихсан хэн бэ? гээд л угтаж авсан даа. Сайхан танилцаж, ярилцаж бас ийм сайхан сэтгэл, зорилготой нэгэн хамт олон үүсч байгаад сэтгэл дотроо баярлаж л суулаа. Захиа бичих гэж бөөн юм болж бодоод л байсан дуусгаагүй л очсон л доо. Гэхдээ өнөөдөр дуусчихсөөн. Орой нь Ladyz и...
|
|
Сэтгэгдэл (15)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-21 - Өмхий үнэртэй хужаа нар
Бичсэн:
xvv
http://www.greatfirewallofchina.org/test/
энэ хаягаар шалгаж болдог юм байна. Манай сайтыг лав Хятадаас үзэх боломжгүй цагаан хэрмээр халхалжээ :( Хөөрхий Хятадад амьдрагсад... Тэгтэл хүмүүс дэлхийг хавтгай гээл итгэж байдаг...
Бас хаа нэгтээ биднийг ч гэсэн хязгаарлаад, тагнаад байгааг бид ч бас мэдэхгүй... Хамаагүй дагаж гүйж байж дэгээдүүлвээ... За ямар ч байсан тэр Хавтгай дэлхийн тухай номыг уншиж эхэлнээ.. Дуусгаж чадах болов уу хэхэ...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-19 - Эрэлхэг хамгаалагчдаас тоглоомон цэрэг хүртэл 1 нисдэг тэрэг
Бичсэн:
misty
Хэсэгтээ л манан татаж байгаа юм шиг бүүдгэр, үүлтэй ч юм шиг үгүй ч юм шиг Улаанбаатар хот саарал байсан. Нүд аргаад, амьсгалах хэцүүхэн байсан гэвэл худлаа бишээ. Надаа л лав таатай байгаагүй. Тэр нь тэгсэн түймрийн утаа байсан байж л дээ. Хол байгаа бид хэдэд утаа нь тэгж мэдрэгдэж, нөлөөлж байхад унтраах гэж яваад алтан амиа алдсан тэдгээр залуус ямар байсан болоо?
Олдохгүй байна гэсэн мэдээг хагасайнд хэлж байсан бол маргааш нь л осолджээ, очих ёстой газраа ирээгүй тэдний буруу гэх нь ойрхон юм яриад байсан. Эцэст нь нөгөө л алдартай МИ-8 нисдэг тэргийн буруу. Хуучирч муудсан тэр тэргэ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-19 - Сэтгэлийн дэм-Төрсөн өдрийн уулзалт
Бичсэн:
misty
Ойр залуухан насандаа хүнд өвчинд нэрвэгдээд байгаа Заяа охины маань төрсөн өдөр энэ сарын 23-нд болох гэж байна. Манай Амьдар хүслэн багийнхан маань түүнд сэтгэлийн дэм өгөхөөр шийдэж уулзалтыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд та бүхэн өөрийн хувь нэмэрээ, халуун сэтгэлийн хандиваа оруулна гэдэгт найдаж байна.
Зар: Хүнд өвчин шаналж байгаа Заяа охин 2007 оны 6-р сарын 23-нд 20 нас хүрнэ. Энэ өдөрт түүнд бэлэг барих ажлыг зохион байгуулах уулзалт 6-р сарын 22-ний Баасан гаригийн 19 цагт Кёкүшүзаны цэцэрлэгт болно. Та бүхэн төрсөн өдрийн бэлэгт нэмэр болохыг хүсвэл 5000 төгрөг, мөн хүргүүлэх...
|
|
Сэтгэгдэл (39)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-06-19 - ХӨДӨӨ ХӨГЖИЖ БАЙНА
Бичсэн:
Тайж
Бидний явсан газар бүр тийм ч харамсмаар байсангүй, бид зам муу мэдэх учир нэг замаар баруун өмнө зүгийг барин давхиж байлаа.
Бүртийх айл алга, гэтэл гэнэт бөөн хогон дунд ороод ирэв, үнэнийг хэлэхэд хог хараад шууд л энэ урд гүвээг даваад энэ хогийг хаясан гайхалуудтай нүүр тулна даа гэж бодлоо.
Би эндүүрсэнгүй үнэхээр гүвээний цаана Баяндэлгэр сумын төв байна.
Хөдөөгийн энэ жижиг суурин хөгжиж байгаа юм байна.
Бидэнтэй явсан нөхдүүд Хэнтийнхэн Улаанбаатар ирж очих Дорнодыхоны буянаар, Сүхбаатарыхан Эрээн ирж очих Дорнодыхоны буянаар гайгүй хөгжиж байгаа гэж байна.
Үнэндээ энэ үнэний ор...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Найзууд
PТайж Pyuki Pmmbbb Pxvv Ptungaamaa Pmongolxvv PFriska Pхундага Pmisty PAttiIa PОбдоо Punukun PTsoomii Pshine PSoyol Plobe22 PDESI PClaus Peternalzul22 PAngaahai P0rgil PГэрэлт Найзууд Parius Pg84 PDashka_Linux PBlessing Tara Ptuulai-ok
Сэтгэглүүд
Сүүлчийн сэтгэгдлүүд:
- АМИА ХОРЛОХ бичлэгт Tulgaa (зочин): Vhmeer bna hurdan vhdeg arga bna
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uneheer
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Hamgy amrhn amia Horlh arga bnu
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: aij sandraad tugshuurtei bn gantsra baih ystoi hun ni bi ymshig
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ymarch husel zorig temuulel alga
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ndad yu ch uilchilehgui bna bi hicheeged bga ch ymshig uguch ymshig durtai humus maani mni tald..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vhmeer l bna daan tulhaar hvn gedeg amitan aidag yum bna zvgeer ymar negen argaar vhmeer l bna..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Bi ih zul tulagui cigsen ene horwogos alag bolj zugeer taivan untaad dahij hezeets bosoj...
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zvger vheh arag zagad ogchih vhmer bna psda
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Medkue odoo yg bi zgrl amidrliin zorilggv bolchlo ter neg ohin stgl zvrhiig min bulaachd zgrl tohgv..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zugr uhmeer bn mne eej egch bugd namaig uzen yaddag
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uhmeer bn amarhan l uzej baival busdana bayrlah
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Yohh zver l uhmeereiin hench toohgu yriltsahgu hairtai bvhn nmaig orhij bhh yoo asuudlaar dvvrn..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Uneheer iim hogin amidarlaaf amidarmaargi bn
|