2007-12-25 - Тусламж хэрэгтэй байна, Нэг удаа хоолонд даана шүү
Бичсэн:
Обдоо
Найзуудаа тусламж хэрэгтэй байна. Шинэ жилийн барын комисст орчихоод бахларч байна. Та бүхэн тулславал их баярланаа. Хамгийн гол нь 5 багийн дунд /12 гигшүүнтэй/ зохиох хөгжөөнт тоглоом бодоод бодоод олдоогүй ээ. Дандаа урьд нь тоглуулчихсан болохоор тийм сайхан биш байна.
Ямартай ч шинэлэг арга хэлбэхрээр жаахан халаалттай хшмүүсийн дунд явуулчих, нэг их ичгээгээд ур чадвар шаардаад байхгүй funny талдаа тоглоом байвал тун зүгээр байна.
Та бүхэн надад туславал тэр сайхан тоглоом олж өгсөнийг хүнийг хувиараа нэг удаа сайхан хоолонд даана гэж амлаж байна. /2 ийн хооронд хоол биш/
Яахав нэг...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-24 - Сайхан баярлацгаагаарай!
Бичсэн:
AttiIa
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,
Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалын мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ
Цалгилан долгилон он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст 2008 он түглээ
Сайхан баярлацгаагаарай!
HAPPY NEW YEAR!!! ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-24 - Гараас минь барих у?
Бичсэн:
lobe22
Гараас минь барих у?
Хамтдаа зугтая тэгвэл
Биеэ, нэрээ, бухимдлаа
Бичсэн шүлгүүдээ, дэвтэртэйгээ
Өнгөрсөн дурсамжуудаа
Өрөөлд өгсөн хайруудаа
Алдсан эндсэн алдаа оноо
Ардаас үргэлж дагах харуусал
Хормойд ямагт зүүгдэх ухамсар
Хоосон мөрөөдөл сохор тэмүүлэл
Хорсол гуниг атаа жөтөө
Хэрэггүй бүхнээ үлдээе
Тэгээд:
Зүрхээ гаргаж сайтар гөвөөд
Зүлгэж өнгөлж тослоод
Зөвхөн чамд тушаая
Харин чи гараас барих у?
Хамтдаа зугтая тэгвэл
...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-24 - Цаг бус......төгсгөл
Бичсэн:
Обдоо
Монголд өдөрт 5 хүн цаг бусааар хорвоог орхиж байна. Цаг бусаар орхиж байна гэсэн үгийн сайн анхаарна уу? Өвчнөөр биш , зуурдаар биш шүү. Амиа хорлох, бусдад алуулах, архинд хордох, хөлдөж, осгох болон бусад хэлбэрээр үхэж байна цаана чинь. Жилдээ доод тал нь гэхэд 2000 гаран хүн чадхийдэг юм чинь. Иракт өдөрт хүн тэгж үхдэгүй юм гэнэ лээ. Дэлбэрлээ, буудалцлаа, алалцлаа гэхэд зарим өдөрт хүн ерөөөсөө чадхийдэггүй байна. Хамгийн тайван, ямарч буудалцаан байхгүй ийм газар өдөрт багаар бодоход 5 хүн /энэ зүгээр тоо биш, бодит үзүүлэлт юм шүү, өвлийн улиралд энэ тоо 7 хүрдэг юм/
Жилдээ 20...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-24 - December 31
Бичсэн:
lobe22
"Шинэ оны мэнд хүргэе"
Шинэхэн бичээс бялуун дээр
Доор нь дөрвөн оронтой тоо
Дэргэд нь оргилуун дарс
Он оны баярын ширээг
Онцолж энэ хоёр л төлөөлдөг
Хэтэвчнээс хараат бусад амттан
Хэр хэмжээндээ ширээг дүүргэнэ
Цагын зүү бүгдэд од болж
Цаасан календар маргаашыг зааж
Цагаан шөнөөр нэгэн оныг угтах нь
Цаанаа л нэг нандин мэдрэмж
Дарс өөдөө оргилно
Дараа нь салют буудна
Дагаад сэтгэл баясна
Дарсны шил шиг эцэст нь хоосроно
Ганцаар гэдгээ хамгаас илүүгээр
Ганцхан энэ өдөр л зүрх мэдэрдэг
Уйтай жаргалтай энэ шөнө
Уртаас урт, хамгийн урт нь байдаг....
|
|
Сэтгэгдэл (10)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-24 - чи өөрөө мэджаагааз дээ?
Бичсэн:
хундага
нэг чухал юм амжуулахаар гарсымаа, уг нь. амжуулсан л даа. бараг давуулан биелүүлсэн. дараа нь харин төлөвлөөгүй арга хэмжээнд татагдан орж.. ч гэж дээ, эгээ өөрөө дургүйгүй болоод л татагдсан байж таараа.. тэгээд шартсан... архи уусан, авгайг нөхөртэй нь татаж чангаасан... тэгээд шартсан... аймаар салтаганаж бүжсэн, адаг сүүлд нь агсам согтуу тавьсан, айлын аяга таваг хагачсан, авдар савыг нь хэмхэчсэн, алтан мөнгөн халбага сэрээгээр нь жонглёордсон... тэгээд шартсан... ахин дахин нэхэж уусан, авгайг нь хазсан, авааль нөхрийг нь үнссэн... тэгээд шартсан. хүүхдийг нь хөхүүлнэ гэж уйлуулса...
|
|
Сэтгэгдэл (21)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-24 - феноменийн үзэгдэл
Бичсэн:
g84
Арван зургаадугаар зууны Ромд ер бусын гэгээн хvн гэж нэрд гарсан лам Филиппо Нери хэмээгч оршин суудаг байв. Шvтлэгтнvvд тvvнийг олон хvний өмнө уншлага хийж байхдаа хэрхэн агаарт хендийрөн хөвөхийг болон чөтгөрийг хөөн зайлуулж байгааг нь, мөн vхсэн хvнийг амилуулах зэргийг нь гайхан хардаг байлаа.
1589 оны гурван сарын 16-ны өглөө эрт гэгээн лам Нерийг, Италийн принц Фабрицио Массимо хvн явуулан ордондоо урьсан байв. Принц Массимогийн хvv принц Паоло хvндээр өвчилж, удаан амьдрахгvй болсон тухай ирсэн хvмvvс тvvнд хэлсэн ажээ.
Тэр жаал хvv ламыг орных нь дэргэд ирж суухаас хагас цаг...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-24 - сонин л юм. сонирхоход зүгээр л юм
Бичсэн:
g84
А.В.Ундервоод ямар нэгэн зvйлийг vлээхэд тэр нь гал дөл гарган шатдаг тэрхvv байдал нь анхандаа хvмvvсийн сонирхолыг татаж ихээхэн зугаатай байсан боловч яваандаа өөрт нь нилээд хvнд байдлуудыг учируулах болсон байна. Энэхvv ид шидийн авъяасаа ихэд болгоомжлон авч явах шаардлагатай болжээ.
Энэ ид шидийнхээ улмаас тэрээр ихэд нэртэй болсон бөгөөд олон хvмvvс дээрх авъяасыг нь vзэж сонирхон, тvvнийг ямар нэгэн заль мэх хэрэглэж буй эсхэд ихэд анхааралтай хандах боловч хэн ч ямар нэгэн заль мэхийн зvйл тvvнээс олж илэрvvлээгvй байна.
Мөн олон сарын турш эрдэмтэд оролцсон шинжээчдийн хэсэг ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-24 - бидний амьдралын хэмнэлийн тухайд*
Бичсэн:
g84
бүхий л амьдралынхаа туршид хүн гэдэг ямар үхлээр үхэх ээ сонгож байдаг гэлтээ.
хэзээ ч билээ дээ хэнээс ч билээ дуулж сонссоноор бол бид нас дарж, хууч өвчин баригдаад ирэх цагтаа мэдрэх зовлонгоо ид 22-33 насандаа л цуглуулж байдаг юм гэсэнсэн.
энэ амьдралд, за эсвэл энэ нийгэмд үнэн дээ чухалгүй юм гэж алга. гэхдээ тэр дотороос хамгийн хамгийнийг шалгаруулваас бибээр хүний аливаа зүйлд хандах хандлагийг голчлон анхаармаар, мөн бидний амьдралын ерийн хэв зуршилуудыг анхаармаар.....
Хvний бие махбодид байгалиас заяасан биологийн цаг байдаг. Хvн энэхvv цагаа мэдсэнээр өдөр тутмын ажил...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-23 - дэмий л..
Бичсэн:
хундага
жирийн л нэг жаргамаар
жирийн л нэг дурлаад
жирийн л нэгэн эрд..
жирийн л жаргаж дүүргэмээр
жирийн л нэгэн өдрүүдийг
жирийн л нэгэн түүнтэйгээ..
жигтэйхэн хайрлуулмаар
|
|
Сэтгэгдэл (21)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-23 -
Бичсэн:
lobe22
Хүмүүсийн хэлэх дуртай үгнүүдийг сонжлоо. Таалагдсан нь энэ гурав. Орбинзооны үг ккк.
Тийм боевик шаацан. (orbinzoon)
Миний аяга жижигхэн, гэхдээ би өөрийнхөө аягаар л ууна. (eternalzul22)
Будаг чадал хоёр хүрдэгсэн бол бүгдийг нь цагаанаар будаад хаячмааааар..... (pupa_inn)
|
|
Сэтгэгдэл (13)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-22 - Хариуцлага хүлээх нь танд хохиролтой юу?
Бичсэн:
Обдоо
Энэ талаар өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Хэн нэгний төлөө , гэр бүлийнхээ төлөө ажилладаг амьдардаг, хайрладаг бол тэр хэмжээгээр л хариуцлага таныг дагаж ирдэг. Ухаан орсон мэдээ орсон цагаасаа та ч би ч хийсэн үйлдэл болгоныхоо төлөө хариуцлага хүлээж ирсэн нь тодорхой.
Улаан коммунист, хэнхэг, ажлын мал гэхчилэн хэлдэг бичдэг үг цаанаас л хариуцлага хүлээж чаддаггүй, мэддэгүй хүмүүсийн нисгэсэн бор шувуу ш дээ. Юу гэж бодож байна та?
Энэ утааны , тэр Хонгор сумын , нисдэг тэрэгний аймшигт сүйрлийн, үнэ нэмэгдсэний хариуцлагыг хэн хүлээж байна. Хэн ч хүлээхгүй байна.
Та сууж байгаа мес...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-22 - залруулга > takara.. houseki
Бичсэн:
хундага
залруулга хийхгүй бол болохгүй нь ээ. уг нь нэлээн хэд хоногийн өмнө залруулъя даа гэж бодсон атлаа өөрөөсөө илүү гарахгүй байсаар өдий хүрэв ээ, хөөрхий. комээнт, талархлын үг энээ тэрээгийнхээ эзнийг залруулъя.
зиа, юуны өмнө, Такара, Хоосэки гэдэг никтэй эрхмээс (эрхмүүдээс?? ккк) хүнтэй андуурсандаа уучлал гуйхыг хүсэж байна. бас, чадан ядан эвлүүлсэн цөөн хэдэн үгийг минь голохгүй, цаг заваа гарган англиар орчуулж өгсөнд тань, Иван Максимовын "ветер вдоль берега" хэмээх тун сонин, сонин ертөнцтэй танилцуулсанд тань талархал илэрхийлье.
уучлал гуйнгуутаа, талархал илэрхийлэнгүүтээ тай...
|
|
Сэтгэгдэл (10)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-21 - Бурхантай нь чатлав.
Бичсэн:
lobe22
Me:
Hello God.
God:
Hello child. What is your name?
Me:
My name is "Chinii Aav".
God:
Hey Chinii Aav.
Me:
yes.
God:
I understand.
Me:
what u understand.
God:
I understand natural language.
Me:
do you know that what "Chinii Aav" means?
God:
Is that a fact. Searching...Searching...Please stand by.
Me:
Lol. Am i tell it?.
God:
I'm glad you find this amusing. Oh I really don't know whether you are or not.
Me:
"Chinii Aav" means that Gods are fuckers.
God:
All of them?
Me:
yes
God:
That's cool.
Me:
Do you know that the feelings like cool, good ...
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-21 - Гэмт бие хүн
Бичсэн:
Обдоо
Та , би ч гэмт бие хүн ерөөсөө бүгд л гэмт бие хүн . Хүн эхээс төрөхдөө гэмт зан үйлийг авч /удамшдаг/ төрдөг үү? Эсвэл байгаль нийгмийнхээ нэгээхэн хэсгээс эд эс нь бүрдэж байгаа болохоор бие хүн болход орричн гэх мэт зүйлээс шалтгаалан бие хүн болох уу?
Би ген судлаач , эрдэмтэн биш............
Чезар Ломброз гэж криминолгич эрдэмтэний явуусан судалгаараарг /энэ хүн нийт 6000 гаран хоригдлууд дунд судалгаа явуулсан гэдэг ба өөрөө хоригдол гэмт хэрэгтэн бие хүний онцлог шинжийг мэдэх гэж дунд орж яваад авсан өвчнөөсөө өөд болсон гэж ярьдаг/ гэмт бие хүн гэж байдаг ба энэ нь энгийнээр хэл...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-20 - за түр..
Бичсэн:
хундага
унтдаг юм билүү дээ... 1 өдөр... биш ээ, нэлээн хэдэн өдөр... сэрэхгүйгээр... нэгмөсөн 1 жил байсан нь ч зүгээр юм уу... биш ээ, 2 жил ч юм уу... 3 ч арай урт юмаа... 1-2 жил л... огтхон ч сэрэхгүйгээр унтаж байгаад... тэгээд... босоод ирдэг юм билүү... буцаж сэрэх эсэх их эргэлзээтэй... сэрэхгүй ч байсан яахав дээ... төдөн зуун өдрийн дараа сэрнэ гэж итгээд унтчихвал амар... хойшоо харамсаж сүйд болохгүй... чаргууцалдахгүй... зууралдахгүй... юугаар ч сольшгүй дурсамжууд, бүх мэдрэхүйгээрээ мэдэрч, амталж өөрийн болгосон туршлагууд, хайртай болон хайрлаж байсан, хайрлаагүй ч хайрлаж дийлэх бай...
|
|
Сэтгэгдэл (15)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-20 - Сүүлчийн горьдолт
Бичсэн:
Soyol
Жижигхэн ширхэг нь эрдэнийн өнгөөр гялалзаж
Жирвэсхэн уналт нь тууз мэт хөвөрсөн
Наадах цасны ширхэгийг би харж сууна
Найз минь явсан чамдаа энэхүү шүлгээ зориулъя
Гадны хүнд дурлаад чи минь намайгаа орхисон бол
Гандашгүй хайрын мөхөшгүй цэцгийг газар нь үлдээгээрэй
Дуусталаа үнэнч явсанд минь
Дурлалын цэцэг түүнээс үүдэж юуны магад .... /зохиогчийг нь мэдэхгүй ээ / ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-20 - Гайтай ийн
Бичсэн:
Angaahai
Яасан хүйтэн юм бэ л дээ. Хөлдлөөшд. Энэ өвөл гэдэг улиралд би яахаараа ийм дургүй болцын бол. Бөөөөр нэг цаанаасаа л нэээх зивүүнэээ. Алаа хаячмаар. Өвөл бид хоёр угаасаа урд насандаа өстөн дайснууд байсан байхаа. Гүү ээ гэхдээ өвөл яах вэ өвлөөрөө байсан гэж бодоход би юу байсан болохоор надад ингэтэл өширхөх үү? эсвэл би юу байсан болоод би ингэтэл өвөлд өширхөхийн? Ёооё бүр толгой эргэчихлээ. Ямартайч хөлдөөд хөрвөс гараад аймаар гэцүү байна. Ядаж байхад зүгээр нэг энгийн жирийн дургүйцэл биш бие организм нь хүртэл эсэргүүцээд харшил энэ тэртэй болцын болохоор чинь би уурлахаас өөр яахын э...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-19 - Шинэ жил|x-mas-ийн бэлэгний санаанууд
Бичсэн:
tuulai-ok
Бэлэгний санаа байвал хуваалцаарай
Die 10 beliebtesten Geschenke bei Frauen:
- Erlebnisgeschenke
- Parfьm oder andere Kosmetikartikel, wie zum Beispiel ein Duschbad oder ein Schaumbad
- eine Wellnessreise
- Blumen
- Bьcher
- CD
- Konzertkarten / Musicalkarten
- hochwertiger Schmuck
- Dessous
- kulinarische Geschenke wie zum Beispiel SьЯigkeiten oder eine gute Flasche Wein oder auch mal ein Weinregal.
- Geldgeschenke sind vor allem bei etwas дlteren Kindern sehr gerne gesehen.
- Computer- und Videospiele ( Playstation 3 )
- Technische Gerд...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-19 -
Бичсэн:
lobe22
Хүүхэд насны минь өвөл чи хаачаав?.
Хүрч ирэхийг чинь би удаан хүлээж
Хүйтэн, зэвхий бас саарал өвлүүдийг
Хүсэл дүүрэн хүлээлтийн дунд үдсээр
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-18 - hippu hoppu |Ashita No Watashi e No|
Бичсэн:
хундага
ずっしりと、気分
ずるずるする自分
ずっと孤独な身分
募る一方、不満
減る一段、自信
増す一層、疑問
見えてこない、あれこれ
右と左、あべこべ...
|
|
Сэтгэгдэл (18)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-18 - Эсрэг өчигдөр
Бичсэн:
lobe22
Өчдөр хэн намайг муугаар хараав
Өвч бие минь авах юмгүй болов
Толгой гурав хагарч, дөрөв бомбойж
Хонхон цэцэг шиг дэлбээлчихэж
Үс арзайж яарзайж ширэлдэж даахираад
Үнэн гомдмоор амьтан суужийна
Гурвын гурван бүдүүн залуу
Гудамжинд намайг буландаад
Гутга тулгаж айлгав, үнхэлцэг хагарав
Гуйж гувшаад нэмэргүй, үхтэл зодов
Холдоод одохыг нь хараад, уур хүрэв
Хувцасаа гөвөөд араас нь зангаж ирээд
Хөөе малнуудаа хүрээд ир, дөвчигнөтөл
Хүрээд ирдийн, зугатах аядаад барсангүй
Гайтай амнаасаа болоод цагаа сунгаж
Гучин минут ахиад балбуулах шив.
Хамгийн гомдмоор нь энэ духан дээрээ то...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-18 - аабар бээбэр
Бичсэн:
хундага
аабар бээбэр думани ирико дирико оончик моончик миний ээжийн гаагар гуугар ганган бүсгүй чийийи минь гар! ширээн доогуур байсан шилтэй архийг хэн авсан бэ?...
ингэж долообор куруугаа нэгнийхээ өвдгөн дээрээ цуглуулжийгаад, үзүүрийг нь нийлүүлжийгаад, тавьжийгаад, дээрх шидэт таринийг уншжийгаад, куруунууд дээгүүр нь бас долообор куруугаараа шидэт тарины шидэт үгний дараллаар тоншжийгаад хамгийийийийн сүүлд үлдсэн долообор куруутыг "за энэ чиний өрөөсөн" гээд өгчихдөг бол амар байхсан. 2 долообор куруу үүрд холбоотой, салж болохгүй гээд. тэгээд салдаггүй.
Бурхан бодох л байсым, энэ туха...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-18 - Айж явах нь аминд тустай юу?
Бичсэн:
Обдоо
Айж явах нь нь аминд тустай гэдэг нь дорой арчаагүй хүний занг илэрхийлсэн үг гэж ярих нь ч бий. Энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь: Сүүлийн үеийн техник, технологи, мэдээлэл холбооны салбарын хөгжил улс оронд маань ихээхэн дэвшил авчирч байгаатай хэн ч маргахгүй байх. Гэхдээ энэ нь нийгэмд сөрөг байдал авчирах нь ч элбэг байна.
Жишээ 1. Та бүрхэн ТВ-Чат гээч юмыг өдөр болгон харж байгаа байх. Өсвөр насны охид хөвгүүд үүгээр танилцах зараа хийж, хараал урсгаж, бичлэгээрээ секс хийж үзэх нь битгий сонсоход л санаа зовмоор зүйлүүдийг цэнхэр дэлгэцийн өмхөн нэлийтэл бичиж байна. Хэрэг явдал эндэ...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-17 - Эртхэн амрая даа
Бичсэн:
shine
Ажлынхаа том ачааны ард гараад сэтгэл хагас хугас. Гурван талт түншлэлийн зөвлөгөөнөө зохион байгуулж явууллаа, бэлтгэл хийх гэж хэдэн өдөр нойргүй хоносон ажлаа амжууллаа. Өөрийнхөө болон байгууллагынхаа хувьд энэ жилийн нэг зорилтоо хэр чинээгээрээ л биелүүллээ дээ. Одоо эртхэн харьж амрая тэ.
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-17 - Сэгс цагаан богд
Бичсэн:
Soyol
Сайхан хотын
Хөөрхөн хархүү
Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэмээчин бүсгүй
Сайн байна
Намар та манай нутагт
Нартай хамт ирсан юм уу
Сэгс цагаан богд ууланд
Сэрүү унах болоогүй юмуу
Цэлгэр говь минь нараа дэлгээд
Цэнхэр хадаг шиг намиатан байна
Сар хаяанд хонож салхины үзүүрээс
Хээрийн үнэр анхилан
Намрын элч наашлөн
Нарны элч ус мэт
Газрын хээлэнд шингэж
Намрын говь дулаан байна
Зун мамартаа говь юм гэж
Зуух мэт голдоо халаад
Өлгийтэй нялхас шиг
Өвөлдөө илчээр амьсгалж
Цан хүүргээ үлээн
Цас үүлэндээ хайлдаг юм
Нүдэнд дулаахан хархүү та
Хүүдлийн...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-17 - Охидууд яагаад биеэ үнэлээд байна вэ?
Бичсэн:
Обдоо
Саяхан биеэ үнэлэгч нарын дунд судалгаа хийгджээ. Зарим нэг тоо баримт та бүхэнд сонин байж болох юм. Судалгаанд хамрагдсан нийт охид, эмэгтэйчүүдийн анхны бэлгийн харьцаанд орсон дундаж нас 16.2 байсан нь энэ одоо юу вэ? гэсэн асуултыг өөрийн эрхгүй тавихад хүргэж байлаа. Би жаахан хуучинсаг үзэлтэй байж болох юм. Гэлээ гэхдээ арай хэтэрхий эрт бэлгийн харьцаанд орж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байсныг энд дурдаад яахав.
Тэдний 1.1 хувь нь 9 настайдаа, аравны нэг нь 12-13, дөрөвний нэг нь 14-15, гуравны нэг нь 16-17, тавны нэг нь 18-19, үлдсэн 8.8 хувь нь 20-23 настайдаа анх бэлгийн харьц...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-17 - Хэн нэгэн
Бичсэн:
lobe22
Нарны гэрэл илчээ гээсээр л
Насны бөгс айсуй довтолсоор л
Харгуй зам намайг хөтөлсөөр л
Хаашаа, бүү мэд!, яаруулсаар л
Үл итгэх түмэн хүмүүс
Үл өршөөх харгис нийгэм
Үл олдох ариун нандин
Үл орших утга учир
Айдас, хүйдэс, үл ойлгох бүхний дунд
Аргагүй өчүүхэн гэдгээ мэдрэн оршихуй
Түнэр харанхуйн дунд тэмтрэн тэмцэх үес
Түүдгээ асаан хэн нэгнийг үгүйлэн хүлээнэ
"Тэр"
Тийм ийм гэх тэмдэггүй
Тэнд энд гэх газаргүй
Хэзээд дэргэд үл ирэх
Хэн нэгнээрээ л дуусна......
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-17 - Улаан малгайт Зулаанааг хайж байна :D
Бичсэн:
xvv
Тэнэгтээд л байх юм даа... Амьдрал урсаад л байна. Би гэж тэнэг... Өөрийгөө бодохоос л уур хүрээд байх юм... Юу ч чадахгүй, эрхийн тэнэг, мангар пацан... ...Гэхдээ заримдаа бодохоор бүгд хамаагүй ч санагдана... Зөвхөн өнөөдрөөрөө амьдрах гэж үү? Тэгэхээр адгуус амьтнаас ялгарах юу байгаан бол? Заавал ялгарах албагүй ч юм уу? ...Заримдаа бурханы зурсан зургаас жоохон хазайж амьдрах юмсан гэж бодох юм... далийрал... ...Уг нь ч ганц хүн л бүх улс орны хувь заяаг өөрчилж чадах юм шиг. Жишээ нь Жасрай гуай байна, Путин байна, одоо Мафийн толгойлогч энэ тэр гэгдээд байгаа хамар энэ тэр гэгдээд бай...
|
|
Сэтгэгдэл (17)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-17 - body shampoo
Бичсэн:
хундага
биеийн шампунь маань дуусав. удаан хэрэглэсэн энэ шампунийг ахиж авсангүй. өөрийг авсан. албаар.. ч юм уу,.. санаандгүй.. ч юм уу.. мэдэхгүй. солиод хийчихлээ, савандаа.
одоо би.. ямартай ч.. энэ шампунийг дуустал, шүршүүрт орох бүрдээ тэр нэгэн бүгчим зуныг санагалзан гунихгүй боллоо. нэг иймэрхүү.
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-16 - きっと叶わない思い
Бичсэн:
хундага
私は彼方に永遠ですか?って。 いいね、こんな質問ができる相手がいたら... いつか、この質問をしてみたくなる日がくれば..是非..是非ともしてみたい。その相手が君で...想像もつかなかった素敵な答えが返ってきたら...その場で死んでもかまわない。
私は彼方に永遠ですか?
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-15 - уншихийг хориглоно
Бичсэн:
Soyol
Ц.Хулан
Гуйж мөргөөд ч болон бурхан таниас гуйя
Гунигаа гартал нэг үнсэлдэхсэн
Гудайх оддын дор өвс ногоон дээр
Хоёулахнаа орон дотроо
Хотол үймсэн европын гудамнаа
Хонгор найз чамтай Парижийн буудалд
Алтан говийн элсэн дээр
Африкийн шигүү хороололд
Дэлхийн хаана ч гэсэн
Дээр доороо орон үнсэлдэж буй
Лал христос буддагийн уншлаган дор
Ламбада бүжгийн янаг аялгуун дор
Шаахай болоод даашинзгүй уруулын будаггүй
Шанхныхаа үсийг элбэхийн чөлөөгүй үнсэлдэхсэн гэж ....
Уучлаарай насанд хүрээгүй бол битгий уншаарай гэж
...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-14 - Нэг л хүнд зориуллаа
Бичсэн:
Soyol
Му найз, нэгэн сэтгэл болоод үзэл бодол сайтай нэгэн бүсгүйд амласнаа биелүүлэхгүй бол болохгүй нь
Tas har shuniin tengeriig giiguulsen
Saran avhai tengeriin gants gunj ni
Od toolon huleeh udshuun bolzoond
Ohin chi bayar daguulan ireh setgeliin gants huslen
Minii medeh chi onisogo taavar shig zus uzeegui naiz mini
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-14 - Сахилгагүйтмээр санагдаал...
Бичсэн:
lobe22
Амьдрал минь хогын сав
Амраг минь 00-ын цаас
Хайр дурлал минь баас
Харин би өөрөө баагч нь
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-14 - Zwan - Mary Star of the Sea татах
Бичсэн:
tuulai-ok
zwan-Mary star of the sea
Smashing Pumpkins-ийн дараа Billy Corgan дахин нэг хамтлаг байгуулахад тийм ч их хугацаа шаардагдсангүй. Mary Star Of the Sea албумд Corgan-ы хоолой Corgan-ы хэв маяг зонхилж байлаа. Zwan-ы бөмбөрчин ч мөн адил SP-ийн Chamberlin байсан. Тэгэхлээр Zwan-ыг Smashing Pumpkins-ийн паралель хамтлаг гэж хэлж болох ч тодорхой хэдэн ялгаа мөн ажиглагдаж байв. Ихэнх дуунууд илүү поп тал руу хэвийж урьдын Smashing Pumpkins-т нэвт шингээстэй бсан тэр уйтгар гуниг хүйт даасан байдал энэ удаад бага зэрэг зөөлөрч хөнгөн хөгжилтэй өнгө аяс мэдрэгдэж байв. Corgan энэ шинэ хам...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-14 - Led Zeppelin
Бичсэн:
tuulai-ok
Домогт Led Zeppelin 19 жил фенүүдээ хүлээлгэсний эцэст өнгөрсөн нэг дэх өдрийн орой Лондон хотноо тоглолоо. 20.000 ticket , 20.000.000 фенүүдэд дэндүү цөөджээ. 2 цаг үргэлжилсэн уг тоглолтонд Robert Plant, Jimmy Page, John Paul Jones болон бөмбөрчин John Bonham-ын хүү Jason Bonham нар дэбют албумныхаа анхны хит Good Time Bad Time түүнчлэн Stairway to Heaven, Whole Lotta Love , The Song Remains the same зэрэг хитүүдээ тоглов. Тоглолтын төгсгөлд Jimmy Page (63) Гибсон SG гитараар “Dazed and Confused” –ийг тоглохдоо түүний нүүр нь байдгаараа үрчийж үс нь шалба нортлоо хөлөрсөн байлаа. Түүний хуг...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-13 - Түгжээтэй саванд хийгээрэй.
Бичсэн:
xvv
7 хоногийн дотор бараг 10-аад хүүхэд эмийн хордлогоор ирж эмчлүүлдэг юм байна. Эцэг эхчүүд маань анхаарал болгоомжгүйгээс бага насны хүүхэддээ седуксен 10-20ш, димедрол 10ш-ийг уулгаад хордуулчихсан, витамин, даралтны эм гээд л янз бүрийн эм уулгачихаад... Зарим нь аз дутвал амь насаа алдах, тэнэгрэх, элэг бөөр болон бусад эрхтэнийг гэмтээх гээд л аюултай.
Уг нь бол анхнаасаа л түгжээтэй саванд хийгээд хүүхэд хүрэхгүй, харанхуй сэрүүн газар хадгалах ёстой.
Аав нь ууж байгаад орхисон, эмээ нь уух гээд тавьсан байсан гээд л эмнүүдээ уулгачихна...
Ялаа алах гээд, хулгана алах гээд, акумляторы...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-13 - Аль нь эхлээд вэ?
Бичсэн:
xvv
Монголчууд бидний дунд нэгэн сонирхолтой сэтгэхүй байдаг. Биеэ өвдөхөөр эмчид очих биш аптект очоод л эмийн санчаас нь ингээд байна, энд өвдөөд байна ямар эм уух вэ? гэж асууж байгаад шууд худалдаж аваад уучихдаг. Тэгээд зарим нь азаар дээрдэж, зарим нь бүүр дордсон хойноо эмчид ханддаг. Уг нь гадаадын бусад хөгжилтэй оронд бол эмийг ингээд бараа шиг зараад, дуртай нь авч уудаггүй, эмийн сангууд нь эмчийн бичиггүйгээр үйлчилдэггүй. Тэгэхээр ЭМ нь эхлээд биш ЭМЧ нь эхлээд юм шүү гэдгийг санаж яваарай. Ингээд л зүгээр болчихдог юм гэж хандаад, эцэст энэ муу эмч эмчилж чадаагүй гэхийн оронд эхнэ...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-13 - Хохь чинь л болно шүү!!!
Бичсэн:
xvv
Өглөө цайгаа ууж явж байхгүй бол хохь чинь л болно шүү гэнээ.
1. Цөсний чулуу үүснэ.
2. Ходоодны өвчтэй болно.
3. Стрессд орно.
1. Шөнөжин өтгөрч хуралдсан цөсөө өглөө цай ууж гадагшлуулж байхгүй бол хатуураад чулуу болдог гэнэ. Зарим хүмүүс өглөө юм идэхээр гэдэс нь эвгүйрхээд байдаг гээд цай уудаггүй, ялангуяа ингэж гэдэс эвгүй оргидог хүмүүст энэ бүүр их хамаатай.
2. Шөнөжин ялгарсан ажилд бэлдээд хоносон ходоодоо өглөө баярлуулж байхгүй бол өвддөг. Ходоодны шүүс нь HCl буюу хлорт устөрөгч-давсны хүчил болон бусад хоолыг боловсруулах бодисууд агуулсан хүчтэй шүүс байдаг. Тэр нь х...
|
|
Сэтгэгдэл (11)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-12 -
Бичсэн:
lobe22
Аз жаргал өөрөө аймхай уйдамхай
Ааш зан нь тогтворгүй хийсвэр
Тэр чимээгүй ирдэг дуугүй дагадаг
Тэгээд явахдаа л хэлдэг харуусал ухаарал л үлдээдэг
Дахиад ирэхэд нь танихаа байчихаад
Даруухан ганцаардалд дасчихсан байх юм
Эргэн тойронд минь миний мэдэх, таних аз жаргал байхгүй болжээ. Тэртээ хол тээглэн хоцроод дурсамж болон дэн дун сэдрэх нь өнчин дэрэн дээр. Орчлонгийн сондгой солгой бүхнээс тасарч үдшийн цагаар өвдгөө тэврэн хэвтэх нь жаргал ч юм шиг. Ай юутай сонин содон мэдрэмж вэ?....
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-12 - Хайрын ч юм шиг бодол
Бичсэн:
Soyol
Надад зүрх сэтгэл гэж байна уу?.гэж хэзээч би өөрөөсөө асууж байгаагүй Би хүнийг хайрлаж байж л өөрийгөө хайрлуулна гэдгийг мэддэг ч ямагт намайг хайрласан хүнийг хайрлах ёстой хэмээх хатуу зарчим миний "цагдаа" бололтой .Зүрхний минь гүнд орших тэр нандин орон зайд нэврэн орох гэсэн хүн нэг бишээ. Гэхдээ хэн ч тэрхүү "цэцэрлэгт" минь "зочилж" чадаагүй юм. Учир нь тэр орон зайд нэвтрэх нууц түлхүүр байдаг бололтой. Харамсалтай нь тэр түлхүүр нь надад байхгүйгээр барахгүй хаана байгааг нь хэн ч мэдэхгүй юм шиг байна Энэ тухай хүмүүс ярихдаа Чамд нэг дутуу юм байна тэр чинь чамайг ганцаардма...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-12 - Ханьтай бүхэн ханьдаа уншиж өгөөрэй
Бичсэн:
Soyol
"Ханьдаа"
Үггүй бүхнээр дутаж чамдаа би дурладаг
Үсний чинь ширхэгийг тоолон чамайгаа би урладаг
Дүүрэн сарны чандаас дүрийг чинь би хардаг
Дүрэлгэр алаг нүднээс чинь хайрын үг уншдаг
Чи үгүй бол хайраар дутаж гансардаг
Чийг даасан уруул халуу шатан омголддог
Алаг сайхан нүдийг чинь зүүдэлж сэрээд гуньдаг
Аясын салхиар дамжуулж үгээ би чинь шивнэдэг ...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-12 - Амралт
Бичсэн:
Angaahai
Сүүлийн үед амралт гээч юмыг жинхэнэ бодитоор нь үзүүлж өгч байнаа. Ажил хийгээд завгүй байхаар цаг хугацаа хурдан өнгөрдөг гэж боддог байсан миний бодол өнгөрсөн 7 хоногт огт эсрэгээрээ эргэв. Нээрээгээсээ гэртээ суухаар цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг юм байнаа. Ялангуяа над шиг ийшээ тийшээ гаралгүй хэвтрийн дэглэм сахиж өнжих юм бол бүр орноосоо хөндийрөх гэсээр байтал үд өнгөрч, үдэш болчихын. Их уйтгартай юмаа. Нэг их найз нөхөд, амраг садантайгаа утас шөрмөсөөр чалчаад байдаггүй болохоор орь ганцаараа байх ёстой уйтгартай ийн. Өглөө оройдоо надад тариа хийхээр ирдэг хөөрхөн ахыг э...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-12 - Хүүхдүүд... гэмт хэрэг
Бичсэн:
Обдоо
10 жилийн сургуульдаа хүмүүжээд хэнээс ч айхгүй явдаг байсан цаг саяхан. Ангидаа хурдан очих юмсан. Тэрэнтэй энэтэй хурдан уулзах юмсан... Өглөө хурдан болоосой....Хичээл эрт битгий тараасай гэдэг бодлоор сургууль руугаа явдаг байсан бидний үе ул болжээ.
Одогийн байдлаар Монгол Улсын хүн амын 46,6 хувь нь 18 хүртэл насны хүүхдүүд байна. 2006 оны байдлаар насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн 1049 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2005 оныхоос 15.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
Насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн бусдын бие махбодид санаатай гэмтэл учруулах гэмт хэрэг 9%, хүчиндэх гэмт хэрэг 5%, хулгайлах ...
|
|
Сэтгэгдэл (10)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-12 - Woman = . . .
Бичсэн:
misty
Өчигдөр орой Chepak-тай LadyZ мань хоёр сайхан чалчаад суусан чинь нэг иймэрхүү асуудал руу орчдий. Эмэгтэй хүн бол мөнгөтэй адил гээд гэнэ. Тэгээд цаашилсан чинь
Тоондоо сайн хүмүүс иймэрхүү томъёо гаргаад ирчихэж. :P Өөр бас олон харьцуулалт байдаг байнаа бас :D
Багш нь эрэгтэй хүн байсан байхаа. А+ тавьсныг бодоход :P
За олон үггүй хардаа :P
Мэдүүштэй Wife POWER :P
Devices (ойлгохгүй байх нь аргагүй ч юм уу :P )
За арайбүгд ийм бишэээээээ :(
...
|
|
Сэтгэгдэл (13)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-12 - ав... анхны афоризм
Бичсэн:
хундага
Улаан малгайт ой дотуур явж байтал Чоно нэг модны дор сууж байв. Улаан малгайт:
-Чиний нүд яасан том юм бэ? Чоно гүйн одов. Улаан малгайт цааш явж байтал дахиад чоно таарав. Улаан малгайт:
-Чиний чих чинь яасан том юм бэ? Чоно үг хэлсэнгүй цааш гүйн одов. Улаан малгайт ой дотуур цааш гүйж явтал бас л Чоно нэг модны дор сууж байв. Улаан малгайт:
-Чиний шүд чинь яасан том юм бэ? Чоно:
-Чи хүн баалгахгүй ямар гэцүүтэй амьтан бэ!
(↑орос ардын онигоо байх..уншиж элэг гөшөөд ургуулж балайрахуй дор↓)
ааарррррр...хү..ха..хүүү..хаа...шал пал мал...ниам ниам няммм...нямм...ккххххггггг (↑хэхрэв)
...
|
|
Сэтгэгдэл (19)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-12 - миний өдрүүд (sirus-ыг дуурайжээшд)
Бичсэн:
хундага
sirus хүү ингэж бичжийнаа:
Шөнийн хотод цас орохыг харах
Гудамжны гэрэлд тамхи асаах
Гуйсан хүнд нь ``гал`` өгөх
Хариуд нь ``баярлалаа`` сонсох
Дарсны ширээний араас жаргах нартай салах ёс гүйцэтгэх
Сэм сэмхэн авслагдаж буй залуу насаа ажиггүйхэн ширтэх
Миний өдрүүд юутай үнэ цэнэгүй
Миний өдрүүд юутай үнэтэй...
үүнийг уншсан чинь эгээ энэ хүүг дуурайж хөлөө хөлдөөмөөр болжийхийн. тэгээд:
хүйтэн хөнжилд нойтон зүүдлэх
хүүхнээ санан аальгүйтэж үзэх
"хайр" гуйснаас нь "эвгүйхэн" зугатах
хариуд нь "барьцгүй хүүхэн" гэж хэлүүлэх
ихэмсэг, хүйтэн, ширүүн харагдах
...
|
|
Сэтгэгдэл (27)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-11 - хиторигото (ганцаар үглэхүй)
Бичсэн:
хундага
эд ер нь яахаараа ийм байдаг байна аа. цс цс цс.. (мэдэгдэхгүй шогшров)
хннн.. сониншд муусайн юмнууд (хөгжимдөө уярчийгаа царайлж толгой сэгсрэв)
яахаараа ингэж чанга ярьдаг байна аа.. (гар утсаа гарган монгол руу залгав. чихэвчээ суга татав)
пьипп.. байна уу?..”таны залгасан дугаар..” энээ тэрээ мэрээ.. (энэ хоёр сонсохын биш үхсэн хойноо..)
өө байна байна...за юу байна? ...айн? өө тийм үү? ...хаха ..яаааанааааа үнэн үү? хихи... (моби-н монгол гадаад 2 опраатарьтай баахан ярив... “the number you have..” энээ тэрээ мэрээ...”таны залгасан дугаар..” энээ тэрээ мэрээ)
за за пока... айн? ......
|
|
Сэтгэгдэл (10)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2007-12-11 - Шалгалтанд уначихсан
Бичсэн:
misty
Гадаа цас орохгүй би өрөөндөө, PC дээрээ цас оруулж баясаад л суужийнэ. Өвөл цасгүй муухай байна шүү. За энэ ч яахав. Өглөө шууд нэг шалгалт дээр уначихдаг байна ш дээ. Хэхэ. Тэгээд туршлагаасаа хуваалцах гээд. :P
Ажлын нэг залуу yahoo msgr-ээр mass явуулжийнаа. Тэрэнд нь:
Chamd hamaatai !!!! Монголоороо мэндэлж суръя, тэгэхгvй бол ирээдvй хойч vе минь "Hi" гэдэг болвол яана. "сайн байна уу", "амар сайн уу" гэж мэндэлж байя.... "Bye" биш баяртай гэж байхыг хvсье. Бvгдээрээ монголоороо зəв мэндэлж байя, зəв ярьж, зəв сэтгэе зарим vг vгvй болж магадгvй нь. Аялгуу сайхан монгол хэлээ хайрлая! Ц...
|
|
Сэтгэгдэл (18)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Найзууд
PТайж Pyuki Pmmbbb Pxvv Ptungaamaa Pmongolxvv PFriska Pхундага Pmisty PAttiIa PОбдоо Punukun PTsoomii Pshine PSoyol Plobe22 PDESI PClaus Peternalzul22 PAngaahai P0rgil PГэрэлт Найзууд Parius Pg84 PDashka_Linux PBlessing Tara Ptuulai-ok
Сэтгэглүүд
Сүүлчийн сэтгэгдлүүд:
- АМИА ХОРЛОХ бичлэгт Tulgaa (зочин): Vhmeer bna hurdan vhdeg arga bna
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uneheer
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Hamgy amrhn amia Horlh arga bnu
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: aij sandraad tugshuurtei bn gantsra baih ystoi hun ni bi ymshig
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ymarch husel zorig temuulel alga
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ndad yu ch uilchilehgui bna bi hicheeged bga ch ymshig uguch ymshig durtai humus maani mni tald..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vhmeer l bna daan tulhaar hvn gedeg amitan aidag yum bna zvgeer ymar negen argaar vhmeer l bna..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Bi ih zul tulagui cigsen ene horwogos alag bolj zugeer taivan untaad dahij hezeets bosoj...
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zvger vheh arag zagad ogchih vhmer bna psda
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Medkue odoo yg bi zgrl amidrliin zorilggv bolchlo ter neg ohin stgl zvrhiig min bulaachd zgrl tohgv..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zugr uhmeer bn mne eej egch bugd namaig uzen yaddag
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uhmeer bn amarhan l uzej baival busdana bayrlah
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Yohh zver l uhmeereiin hench toohgu yriltsahgu hairtai bvhn nmaig orhij bhh yoo asuudlaar dvvrn..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Uneheer iim hogin amidarlaaf amidarmaargi bn
|