2008-07-05 - юмханаар..яадын
Бичсэн:
Friska
ундааны пиавран савыг олон янзаар ашиглаж болдийм байна, би зүгээр л харсан 2 жишээгээ биччий...тэр дундуур нь хайчлаад юм хум хийгээд ууж иддэгийг бол мэдэхийн байгааздээ. Арай томоор нь гоожуур хийчдийн байна, угаалтуур л даа. Ашиглах заавар: дүүрэн ус хийгээд...гэхдээ ёроолыг нь авчуул усаа дуусахад нь нэмээд байх давуу талтай...тэгээд доош нь харуулаад хаа нэгтээ скочдоод, яг хэрэглэхдээ бөглөөг нь аяархан онгойлгоод, мэдрэмжийн асуудал л даа, хэт их эргүүлчүүл бүх ус нь асгачна шүү. хамгийн жижгийг нь бол бярууны хамарт ээмэг хйицэн байна лээ. Дүү нь гарчаад байхад ичкүү эхийнхээ мөөм рүү...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-07-04 - Jen Zazvoň = just ring the bell, thanks
Бичсэн:
хундага
үзээд юу бодогдсон бэ?... гэж үү... нннн.н.н.н..
хөгжим нь нэххх... ♪♪♪ ♪♪♪ омнитрио
|
|
Сэтгэгдэл (11)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-07-04 - Дайны үед үүнээс хэцүү байсан юм
Бичсэн:
xvv
Дайны үед энэнээс хэцүү байсан юм шүү! Муусайн юмнууд та нар өөрснийхөө амьдралыг тэр АНУ, Япончуудтай зүйрлэх эрхгүй! Дуугай байцгаа.
Төрийн түшээд тэр агуу хүмүүстэй бол зүйрлэх ч эрх та нарт байхгүй шүү!!! Тэд чинь өөр төрлийн тэнгэр гаралтай хүмүүс. Та нар ухнаталгүй дуугай урдах ажлаа сайн хийгээд сууцгаа. Харин ч та нарыг Африкчуудаас дээр амьдруулж байна, 1 сая төгрөг, 1.5 сая төгрөг өгий гээд байхад чимээгүй аваад сууж бай мэдэв үү!
Юу? Битгий солиор чи. 20-уулаа нийлж байр аваад ороод амьдрахгүй юу! 5-уулаа нийлж машин аваад ээлжлээд унахгүй юу! Давраад байгаарай. Өгч байгааг ава...
|
|
Сэтгэгдэл (11)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-07-03 - Үнэн үү үгүй юу мэдэхгүй...
Бичсэн:
xvv
Зарим нэгэн цуурхал сонсогдоод л байна. Нууцаар зохион байгуулалтанд орж жагсаал, цуглаан зохион байгуулах гэж байна гэх мэт... Гэхдээ залуусаа нэгдэж зохион байгуулалтанд орох нь зөв ч түр хүлээцгээгээрэй. Харин тэмцэлдээ зэр зэвсэг ашиглаж, цагдаа, цэрэг рүү дайрч, ямар нэгэн байдлаар мөргөлдөөн гаргаад хэнд ч ашиггүй шүү дээ.
Хэдийгээр ийм зүйл болж байгаа ч цагдаа ч, цэрэг ч хүн. Тэд тушаалаа биелүүлж яваа хүмүүс. Тэдэн дунд ч эрх чөлөө ардчилалыг хүсч байгаа олон хүн байгаа. Монголчууд бид хоорондоо байлдлаа гээд энэ бүхнийг хутгасан буруутай хүмүүс нь харж инээгээд, баярлаад ашиглаад ...
|
|
Сэтгэгдэл (18)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-07-03 - Өөр зүйл
Бичсэн:
Friska
Бичлэг болгоны сэдэв нэгэн ижил болчихоор арай өөр зүйл хүсэж хайж эхэлдийн байна, угаасаа хэн юу хэлэх нь ч тодорхой...би үүнээс өөрийгээ дутаалаа. Гэрт хүртэл иймэрхүү яриа болжийншт:
-ёоо энэ хажуу айл засвар хийгээд түчигнүүлээд унтуулахгүйн.
-очиж цонхыг нь хагалах уу?
За тэр яахав. Ажил дууссаных амрангаа хүмүүстэй уулзаж хотод хэд хоночий гэтэл уулзах хүн олддоггүй байна, уухгүйм чинь уулзаад яахав гэсэн улс ч байна. 4 хоног онцгой байдал зарлаад байхдаа яахав дээ, 1-2 байхад хаваасаг байсийм минийхээр бол. Өчигдөр МҮТВ-ээр гарсан хөөрхөн кануг ажил дээр ирэнгүүтээ сүр болгоод ярих...
|
|
Сэтгэгдэл (15)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-07-03 - зүрх сэтгэлээ юутай зүйрлэн жишье дээ... гэдэг дуу
Бичсэн:
хундага
бид... монголчууд... уг нь их сайхан заяатай улс шиг санагддаг. дахин хүн болж, дахин энэ ертөнцөд ирж суралцах завшаан тохиовол дахин монгол хүн болж төрнө л гэж боддог.
бид бусад олон үндэстэнтэй харьцуулахад том дайн үзээгүй, их өлсгөлөнд нэрвэгдэж үзээгүй. амьдрахын төлөө үхэн хатан тэмцдэг минь хэд билээ.
]]]
газар дэлхий дээрх амьдралын утга учир чухам юунд байдаг бол?
зовлон зүдгүүр, бэрхшээл, тэмцэл тулаан хэрэгтэй гэж үү?
хэрэгтэй!
яагаад гэвэл ... тэрийг л бодох хэрэгтэй дээ.
...
|
|
Сэтгэгдэл (16)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-07-02 - ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*
Бичсэн:
g84
Дуугүй суухаар дуу аялж байядаа...
Гудамжаар яваа хэн нэгэн амандаа дуу аялж яваа бол тэр хэн нэгэнд ямар нэгэн муу юм хийх хүн биш гэж би гэнэхэн-ээр боддог. Тийм дээ ч өөрөө бусдад хор хүргэхгүй гэдгээ илэрхийлж дуу аялж явах маань элбэг...
Хүн гэдэг хорвоогийн хэрэг явдлыг ухаан бодолдоо тунгааж бодохдоо ихэнхдээ бодит байдлыг гэхээсээ өөрийнхөө төсөөлөл, мэдлэг боловсрол, туршлага, сурган хүмүүжүүлсэн арга барил, дадал зуршил гэх мэтчилэнгээр нөхөж, гүйцээн ойлгодог. Тиймдээ ч хорвоогийн амьдрал гэдэг чухамдаа ямар байхаас бус, бид түүнийг чухамхүү юу гэж төсөөлөн бодож байна түүнээс ог...
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-07-02 - Цагдаа нарын ард нуугдаад...
Бичсэн:
xvv
Цагдаа нарт бол ямар ч буруугүй шүү дээ. Тэд нар тушаалаа биелүүлж л явсан. Тэднийг байлдааны буутай явах тушаал гаргасан тэр хүмүүс, бүхэл бүтэн 10 гаран цагийн турш Эвээр шийдэх ганц ч алхам хийгээгүй хоорондоо хэрэлдэж байсан. Одоо ч энд хэн хэн рүүгээ буруугаа чихэн маргалдах АН, МАХН-аас тэр ерөнхийлөгчөөс асуумаар байна? Өглөө эхлээд 15 цагийн үеэс чулуу шидэж эхлээд байхад гаартал нь огт чимээгүй суусан, бөгсөө хамгаалан нуугдсан, жирийн иргэд рүүгээ буу чиглүүлсэн тэр дээрх хүмүүсээс асуумаар байна. Тэднийг өмөөрөн бичиж байгаа ард түмнээсээ асуумаар байна. Бид ийм ардчилал, ийм ...
|
|
Сэтгэгдэл (27)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-07-02 - нннн...
Бичсэн:
хундага
гэрийнхэн рүүгээ утасдлаа. бүгд эсэн мэнд, ээж маань бурхны шашинтны яадаг яадаг хурал ч гэнэв, тийм юманд сууж байна гэчихсэн.. жирийн үеийнхээс ялгарах юмгүй л ярьж байна. юутай ч нэг санаа амрав.
сонин.мн-ийг бага сага гүйлгэж харав. уншдаг цөөхөн хэдэн блогынхоо заримыг гүйлгэж харлаа. хэзээ, хаана, хэн, яасан тухайд бол харьцангуй үнэн бололтой хэдэн тоо, хүний нэр энээ тэрээг олж уншив. блог, тэмдэглэл бичсэн эрхмүүдийн хувийн дүгнэлт тун олон янз байна. бухимдаж бачуурсан зарим нь бодол санаагаа эмхэлж амжилгүй буулгасных уу, юу хэлэх гээд, яг юунд бухимдаж дургүйцээд, яах гээд байгаа ...
|
|
Сэтгэгдэл (71)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-07-02 - Ичиж байна
Бичсэн:
Обдоо
Нийгэмд болж байгаа үйл явдлыг хараад хуульч хүнийхээ хувьд жаахан тунгаамж хийчихмээр санагдчихлаа. Мэдээж ухамсар дорой хэдэн малнууд, учраа мэдэхгүй жаахан бацаанууд, архинд халамцсан бөбөөчид, хаанаас юм бэ нэг нэгнээ дуудаад үүнийг далимдуулж тонуул хийх гэсэн залуучууд бүгдээрээ л эрүүгийн хариуцлага хүлээх нь гарцаагүй. Яахав дор хаяж 200-300 этгээдээр монголын шохон хахаж, залуу гэмт хэрэгтнүүдийн арми бэхжиж, батжих буйзаа. Угаасаа ингэж байж цаашдаа ийм жишиг тогтоож, нийгэмд хяналт тавьж чадна. Гол нь хариуцлага хүлээх, ял үүрүүлээд асуудал шийдчихгүй, Угаасаа манай эрүүгийн ялы...
|
|
Сэтгэгдэл (27)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-07-02 - Өмбүү өмбүүү
Бичсэн:
xvv
За ингээд буцаад сайхан социализмыг байгуулах нь дээ. Тянь-Миний талбай дээр юу боллоо. Одоо ганцхан ТВ-тэй, түүгээрээ юу гаргаж байгааг нь Монголдоо байгаа нь харж байгаа байх даа...
Энхбаяр гуайг чинь арай ийм биш байх гэж бодож байсан чинь жинэхэнэ Зян Зи Енхубаяар юм шиг л миний жижкэн тархинд бодогдоно. Мусолини ч юмуу :( Нөгөө сүрхий ардчилсан оронд хуулийн сургууль төгсөж ирсэн Мөнх-Оргил ч бас Буш ахаасаа их юм сурч ирж дээ... :( Нөгөө хүмүүсийн итгээд, найдаад байсан С.Баярын тэд нарын байж байгаа байдал нь гөлийчөөд ТВ-ээр тэр суужийсан царайг нь...
Үнэхээр сонгуулийн булхай нь ил...
|
|
Сэтгэгдэл (32)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-07-01 - Дэндүү юм
Бичсэн:
AttiIa
Уг нь энэ блогон дээрээ хэтэрхий улс төржихгүйгээр, хэн нэгнийг давамгайлан дэмжих эсвэл буруушаах зорилгогүй байсан юмсан. Гэтэл өнөөдөр эх оронд минь болсон явдал, яг одоо болж байгаа зүйлүүдийг хальт уншаад дуугүй байж чадахгүй юм. Би олон юм бичмээргүй байна, хамгийн наад захын жишээ дурдая гэвэл монголын нэр хүндтэй цахим хуудаснуудаар нэг нэгнийгээ элдэв хэл амаар дайрч доромжилсон, мэтгэлцэн тэрсэлдсэн улсуудаар дүүрэн байна. Яагаад еэвэнгийн нөгөө тал гэж бас байдгийг ухамсарлаад харж чаддаггүйг их гайхах юм. Аливаа хэрүүл маргаанд ганцxан тал нь зөв, ганц тал нь буруу гэж байдаггүй. И...
|
|
Сэтгэгдэл (17)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-07-01 - Нэг сайхан мөөрчий... (бухимдал... тэвчсэнгүйээ...)
Бичсэн:
xvv
gangster_bluess: Bi mongolchuudiig uher mongol geed baisniig odoo medev uu. Uher mongol bol uhereeree l duusna. Hu nam 2000 onoos hoish mongol-d yu avchirsaniig medej l baigaa. Bi nurshih shaardlagagui. tegtel medseer baij 1.500.000 togrognii toloo hoshgorch gargadag mongolchuud uher setgehguitei l baihgui yu. Ter mongo yu yum be. ureel duusna. Harin tegj belen mongo taraaj orond ni yumnii une ossonii daraa, nogoo mongoo ureed duussanii daraa yahuu. Yaduural deed tsegtee hurne. zaza uher mongolchuud uher chigeeree l duusag. UMbuu umbuu мессенжерээр нэг ийм зүйл ирсэн юм л даа... Гэвч үнэхээр...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-07-01 - талархжийна..
Бичсэн:
хундага
зэ зэ зэ зэ зэ .. одоо боллоо. хангалттай шд. ханацан шд. пологтлоо шд.
бишгүй л сайхан байлаа. илүү юу хүсэхэв.
талархжийна.. талархжийна.. талархжийна..
гомдохгүй, гонсойхгүй, муу санахгүй, муухайгаар бодохгүй, үзэн ядахгүй, үргэлж сайхнаар л дурсана.
харин би бол санаж байгаагаас чинь хамаагүй саар биш хүн, сайн биш юм гэхэд...
гэхдээ намайг саараар дурссан чинь дээр биз.
эс тэгвээс санаанаас чинь гарахгүй хэсэгтээ тарчилгана гэж мэд.
талархжийна... талархжийна...
тарчилгана.. биш ээ.. талархжийна..
...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-30 - Энэ өдөрийн төлөө! эргэж буцаж шившигээ тарихгүйн төлөө!
Бичсэн:
AttiIa
Энэ өдөр Монгол Улсад маань сонгууль болж өнгөрсөн. Үр дүн нь ямар болж өнгөрсөнийг мэдээллийн хэрэгсэлээр хайгаад олж уншиж чадсангүй. Юутай ч, нүдээ олж л дээдэс түшмэдүүд маань тодроосой доо. Тэрнээс ямар нам гарна миний хувьд ялгаа огт алга. Сонгууль хэмээх нь миний ойлгож явдагаар нэг нэгнийхээ эсрэг тэмцэлдэх биш эх орон ирээдүйн төлөө тэмцэж чадах аль нэг намыг олж сонгоxoд оршдог гэж бодож явдаг. Би ямарваа нэгэн юмны эсрэг гэж хэлэх дургүй. Эсрэг гэдэг үг нь цаанаа л нэг ёозгүй. Би тийм юмны эсрэг, ийм юмны эсрэг гэж хэлэх нь шууд бус утгаараа дайсагнал үүсгэж байна гэж ойлгодог. Чамт...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-28 - Жирэмслэлтээс сэргийлэх
Бичсэн:
xvv
Хүсээгүй хүүхдээ, мэдээгүйгээс, санамсаргүй, тохиолдлын жирэмслэлтээс болж гаргаад хайраар дутаах нь цөөнгүй. Эсвэл дараа нь үр хөндүүлэх зэрэг эхийн биед мааааш их сөрөг үр дагавар бүхий (бүүр дахин хүүхэдтэй болох боломжгүй болох ч тохиолдол байдаг) ажилбар хийлгэж «хүүхдээ устгах» зэрэгт хүрэхгүйн тулд эхнээсээ жирэмслэлтээс сэргийлэх хэрэгтэй гэх юмаа. Тэгээд хүүхэд бүр аав ээждээ хүссэн үед нь ирж, хайрыг нь татан өсөж хүмүүжээсэй гэж бодож, жирэмслэлтээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл цуглуулан та бүхэнд хүргэж байна. Жирэмслэлт нь эр, эм эсийн хоорондоо нэгдсэнээр үүсдэг. Тэгэхээр жи...
|
|
Сэтгэгдэл (148)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-28 - зурагнууд
Бичсэн:
Friska
Энэ төмсний улаа гээч нь, бороонд нороод толгойгоо бөхийлгөчиж.
Энийг миний мэдэхийн шүүрний шар цэцэг л гэдийн, иш нь их хатуу...аяга угаадаг шүүр хийчдэг байсын жоохон байхад, харин нь энэ шар цэцэг нь бөөрөнд сайн гэж сонссон.
танихгүй ягаан цэцэг
цэцгэн дээрх шавьж кэкэ
жижкээн цайвар цэцэг
мэдэхгүй цэцэг
энэ цэцгийг дээд талыг нь үлээгээд ишийг нь эргүүлж тоглодог байсын
энэ их учиртай цэцэгээ. дээд талыг нь таслахаар нэг цагаан шүүс гардын, тэрийг нь гар дээрээ дусааж байгаа хуурай шороо асгаад үрчихээр яг мэнгэ шиг толбо үлддийн...мөддөө арилахгүй. хаа сайгүй л ийм мэнгэ тавьж то...
|
|
Сэтгэгдэл (10)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-28 - Жирэмслэлт гэж юу вэ?
Бичсэн:
xvv
Эрэгтэй эмэгтэй 2 хүний дундаас хүүхэд хэрхэн бий болдог талаар мэдмээр байна уу? Тэгвэл наашаа суугаарай Жирэмслэлтийн хамгийн эхний шат бол эр эм 2 эс нийлэх буюу үр тогтох юм. Үр тогтох нь эрэгтэй, эмэгтэй бэлгэ эрхтэний оролцоотойгоор явагдана. Эдгээр нь тус бүрдээ бэлгийн эсийг боловсруулдаг. Эр бэлгийн эс буюу сперматозойд нь эрэгтэй хүний төмсөгт боловсордог бөгөөд олон саяаараа боловсорч байдаг, хөдлөж явж чаддаг эс юм. Нарийхан сүүлтэй бөгөөд түүгээрээ залан хөдлөж явдаг. Энэ эр бэлгийн эс нь толгой хэсэгтээ тэр эрэгтэйн генийн мэдээллийг агуулж байдаг. Генийн мэдээлэл гэдэг нь тух...
|
|
Сэтгэгдэл (152)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-28 - ....битүүхэндээ дуртай*
Бичсэн:
g84
чи юу ...? авна гэж бодож байна уу ?
үгүйдээ мэдээж өгөлгүй л яахав.
өгөхдөө хүрвэл сая ч битгий хэл өгнө....
гэхдээ саяар юу хийж болох тухай хэлээгүй шдээ ? тийм үү ?
тэр чинь хувь хүний хэрэг юм байгааз дээ ?
мэдээж, харин хоёр талх л авч хүрэхээр үнэ цэнэтэй болгож байгаад өгвөл чиг...
тэд тэгж л чадна, тиймдээ ч амлана...
АРДЧИЛСАН нийгэмтэй Монгол улсын 2008 оны сонгуульд зориулав. ...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-27 -
Бичсэн:
хундага
давахгүй гэсэн даваагаар гурав давах
нэг давав
... хөшиг.. хурдан... үл... мэдрэх..
толгой хагарах нь
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-27 - 22-р тойрогт сонгууль өгөх хүн байна уу?
Бичсэн:
xvv
Хэй манайхаан. Би нь одоо болтол энэ инээсэн олон зураг хөрөгнөөс алийг нь сонгохоо ялгаж чадахгүй явна л даа. Энэ тойргоос сонгууль өгөх хүмүүс байна уу? Хэнд өгөх гэж байна даа? Яагаад тэр хүнд өгөх болсон бэ? Юу хийж бүтээсэн хүн бэ? Сая ГооМонгол.мн сайтаас Сайханбилэгийн талаар доорх мэдээллийг олж уншлаа. Шударга сонгууль ТББ-аас явуулж байсан Ардын мэдээ гээд нэвтрүүлгийг хаалгачихсан юм байна. Би тэр нэвтрүүлгийг нэг удаа бараг шөнийн 2 цагт гарч байхтай нь нэг тааралдаж үзсэн юм. Үнэхээр булхайтай нэр дэвшигчдийн булхайг дэлгэж харуулсан нэвтрүүлэг байх шиг санагдсан. Туул голын эргэн...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-25 - наад захын ...
Бичсэн:
хундага
миний олон балиар зангийн дотроос онцгой нэгэн балиар занг яах вэ гхгхгх. эгдүү хүргэсэн хүнд гаргачих гээд байх нь гэм биш зан, гэдэс биш харвин болж хуралджээ... гэж мэгж оршил үл нуршин шууд бичсүгэй.
хамгийн сүүлийн байдлаар, энэ балиар занг бултаар нь бөөндсөн булай ховор завшаан тохиож, үр дүнд нь миний бие ихэд тавирч, сэтгэл машид ханасан нь эндхийн цөөн хэдэн монголчууд дотроос хоорондоо долгион, хэлбэлзэл таардаг болон таардаггүй, таарч магадгүй болон хэзээ ч таарахгүйг үл харгалзан хэсэг бүлэг хүмүүс болзож, боодог хийх боломжгүй тул хүний газрын хонь нэг ширхэгийг тэнгэр харуу...
|
|
Сэтгэгдэл (14)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-25 - Би юугаараа дутдын...
Бичсэн:
xvv
Уг нь бүүр хэдэн жилийн өмнөөс л ярьж явсан юм...
Гэхдээ ямар ч байсан Оогийноог сэтгүүл гаргасан гэсэн чинь шар хөдөлчихлөө... Маргааш явж энэ сэтгүүлийг нь худалдаж авч байгаад илүү гоёыг гаргах юм хуна.
http://oogiinoo.blogspot.com/2008/06/blog-post_24.html
Нээрээ манайхаан! та нараас дэмжлэг авмаар байна. Ер нь бүх талын дэмжлэг, юугаар дэмжмээр байна тэр дэмжлэгийг чинь авъя! Өгий гээд байсан дэмжлэгүүдээ, зүрхээрээ төлбөр хийх нь зүрхээрээ, биеэрээ хийх нь биеэрээ ;) Гар хуруугаараа дэмжлэг хийгээрэй!
Тэгээд ерөнхийдөө дунд насныхан, дунд сургуулийн сурагчдад зориулсан зөвлөгөө,...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-24 - Зүгээр л уншаад үз
Бичсэн:
xvv
Зүгээр л уншаад үз гэдэг бас нэг гажиг нэртэй нөхрийн гоё блог олж уншлаа. Зиндаа гээд бичлэгийг нь уншаад Хишигдэлгэр, Баясум нартай бас ярилцаад бодоод яваад байсан НЭР -ний талаар бодож, явснаа хадуураад элдэв юм бичмээр санагдаад кийбоордоо тэврээд сууж байна. :)
Нэр төр, нэр хүнд, алдар нэр... Зиндаа гэдэг нь эдгээр хэмжүүрээр хэмжиж байгаад хүмүүсийг хэмжээд, хэмжээд хэмжээд тавьчихсан нэг тийм шатлал юм шиг байгаам тээ.
9911-тэй дугаар гэсэн юу вэ тэнгэрт хадчихсан, машины азын болоод 3 орон ижил дугаар гэхэд 2-3 сая төгрөгөөр үнэлэгддэг гэх... Өөрийнхөө нэр төртэйг харуулах гэж я...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-24 - Болж байгаа юм уу?
Бичсэн:
xvv
Үндэсний Хөгжлийн Цогц Бодлого (ҮЦХБ) гэж юу юм бэ? Энэ арай л биш юмаа. Мэдээж ямар нэгэн байдлаар удаан хугацааны хөгжлийн төлөвлөгөө, бодлоготой байхгүй бол болохгүй ч, одоо Улсын Их хуралд өргөн барьчихаад байгаа ҮЦХБ гэж нэрлэгдсэн энэ зүйлийг бол хөгжлийн бодлого гэмээргүй л юм байна. Улс үндэстэн өөрсдийн соёл заншил, бахархалаа устгасанаар хөгжиж байсан түүх би лав дуулж сонсоогүй юм байна. Та сонсож байсан уу? За тэгээд би арай уншиж амжаагүй байгаа боловч Боловсролын хөгжлийн бодлого гэсэн ганц хуудсыг уншихад л ийм л юм байна даа :( ... - Суралцагчдын хүйсийн харьцааг тэнцвэржүүл...
|
|
Сэтгэгдэл (10)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-24 - Хөгжих бодлого уу? Клончлогдох бодлого уу?
Бичсэн:
xvv
Үндэсний Хөгжлийн Цогц Бодлого (ҮЦХБ) гэж юу юм бэ? Энэ арай л биш юмаа. Мэдээж ямар нэгэн байдлаар удаан хугацааны хөгжлийн төлөвлөгөө, бодлоготой байхгүй бол болохгүй ч, одоо Улсын Их хуралд өргөн барьчихаад байгаа ҮЦХБ гэж нэрлэгдсэн энэ зүйлийг бол хөгжлийн бодлого гэмээргүй л юм байна. Улс үндэстэн өөрсдийн соёл заншил, бахархалаа устгасанаар хөгжиж байсан түүх би лав дуулж сонсоогүй юм байна. Та сонсож байсан уу? За тэгээд би арай уншиж амжаагүй байгаа боловч Боловсролын хөгжлийн бодлого гэсэн ганц хуудсыг уншихад л ийм л юм байна даа ... - Суралцагчдын хүйсийн харьцааг тэнцвэржүүлнэ...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-24 - Гайхамшигтай
Бичсэн:
xvv
Гайхамшигтай биш гэж үү. Үнэхээр хөөрхөн
Ер нь багаас нь хүүхдийнхээ дуртай зүйлсийг сайн дэмжиж хөгжүүлэх, хөтлөх хэрэгтэй байдаг ч байж магадгүй юм. Ачаалал болохгүй хүссэн үед нь дэмжиж, магтаж дуртай зүйлийг нь хийлгэх хэрэгтэй байх гэж боддог юм....
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-24 - Хана
Бичсэн:
xvv
Бодит байдал ийм байна шүү дээ нөхөд өө!!
Бодит байдал ийм байш дээ нөхөд өө! гээд хэлсэн чинь нээг их сонссон үг юм шиг... Аягүй албан ёсны үгээ бас... За тэр яахав... Үг олдож үхэр холдох нь...
Ер нь энэ дэлхий дээр физикийн хууль гээд нэг балай...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-23 - Арай ч дээ...
Бичсэн:
xvv
http://www.sanal2008.mn/index.php/monitoring/2008/22-r_toirog.htm Энэ чинь одоо тэгээд нөгөө иргэний үнэмлэхэн дээр байдаг хаяг энэ тэр хамаагүй юм уу? Иргэний бүртгэл мэдээллийн төв дээр уг нь бүртгэл юм нь байдаг баймаарын? http://www.sanal2008.mn/i...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-22 - Галзуу хүний тэмдэглэл-Унших хэрэггүй цагийн гарз
Бичсэн:
Soyol
Улбагар шар туяагаар орчлон ертөнцийг гийгүүлэх жаргах нарны дор гарцаар алхана. Ганц нэгээр уйтгарлан унах бороон дуслууд өнгөрсөн үеэс гуниг даллах мэт зүрх сэтгэлийн гүнд гуниг үерлүүлнэ.Бодлын хур дундаас бүүр түүрхэн санаанд буух энэ харцыг хаана х...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-22 - INTERIOR DESIGN
Бичсэн:
DESI
Сайн байцгаана уу? Миний Блогт зочилсон танд баяраллаа. Нэг зочиныхоо хүсэлтээр энэ удаад би, манай улаанбаатар хотын ихэнх айлуудын амьдардаг нийтлэг угсармал 5- 9 н давхар орон сууцны нийтлэг стандарт байдаг өрөө тасалгааны интерьер дизайны шийдэл гар...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-21 - мэнд мэдэх ину...
Бичсэн:
Friska
зуны дулаахан орой нов ногоон өвсөн дээр ноутбүүк барьж суугаад блог бичих сайхан байнаа гэжжж..үзээгүй газраараа явж үзэх ч сайхан л юм, ер нь хөдөө гардийм уу хэхэ. За тэгэж байгаад нэг сайхан завтай болохоороо нарийн ширийн сонин хачнаасаа дэлгэрүүлж...
|
|
Сэтгэгдэл (10)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-21 - Холимог хуурга :D
Бичсэн:
xvv
Евро-2008 -ын талаарх хувийн бодлоо бичих гээд далийв :P Тэхдээ ямар ч гэсэн таныг нэг удаа уншчихад харамсахгүй гэж бодож байна, болгооно уу :D Итали, Германыгаа дэмжээд л суужийна. Туркийг хожчих байлгүй дээ. Турк нээрээ аймар азтай байнаа. Сайн ч ба...
|
|
Сэтгэгдэл (18)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-21 - Блогчдоо
Бичсэн:
xvv
http://3apaa.blogspot.com/2008/06/blog-post_18.html
Ингье гэнээ. Бас гадаадад байгаа Монгол блогчид нэгдээд "Ойр алс" гээд хөдөлгөөн байгуулсан гэж сонсогдсон. Одоохондоо алинд нь ч туслаж, оролцож чадаагүй л явна. "Ойр алс"-ын талаар Ганга эгчийн бло...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-21 - Охид хэзээ гэртээ харьдаг вэ ?*
Бичсэн:
g84
Охид хэзээ гэртээ харьдаг вэ ?
Бидний амьдрал их энгийн, нэгэн хэмнэлийн гэж бүгдээрээ бодоцгооё. Тэгээд зүүд нойрондоо үнэсүүлж байна, эсвэл үнэсэж байна, эсвэл их мөнгө тоолж, бусдын мөнгөөр сайхан хоол идэж байна, үзэн яддаг хэн нэгэ...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-20 -
Бичсэн:
lobe22
Бороо ороол, шороо нороол, шалбааг дүүрээл, шавхай үсчээл, заваан газар юм аа. Гэртээ харихсан.
Улсын нийслэл Улаанбаатартаа байсан бол өдийд ч ...
...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-20 - 10 сартай хүүхэд жижигхэн толгойн дотроо юу боддог бол?
Бичсэн:
xvv
Өчигдөр ажилаа тараад, гэртээ хариад хүүгээрээ жаал тоглох шив дээ. Уржигдараас муухай ханиад хүрчихсэн байгаа болохоор тэр жижигт нээх ойртохгүй байгаа юм л даа. Тэгээд байхад л дагаад мөлхөөд байх юм. Эхлээд хувцасаа сольчихоод, нүүр гараа угааж байса...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-20 - ээдэм
Бичсэн:
хундага
зиа.. нэг мэдсэн чинь их олон юм өөрчлөгдөж. бас их олон юм хэв хэвээрээ байна. хэзээ ч дуусчихаж магадгүй амьдрал гэдэг энэ эдийг хэд хэдэн үед хуваавал, миний хувьд хамгийн түрүүн санаанд буух нь хэдэн жилийн өмнө өвдмөр аядаж, үхэнгээ алдан аядаж, үх...
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-18 - Хойлог
Бичсэн:
хундага
намайг бүр жаахан, унтах, уйлах, хэвтэх, хөхөх гэх мэт хялбар рефлексээс өөрийг сүртэй хийж гавьдаггүй байхад манайд нэг нохой байсым гэнэлээ. “сайхан улаан нохой байсым” гэж эгч ярьдаг. тэр сайхан улаан нохойг Хойлог гэдэг байж. хэзээ, хаанаас мана...
|
|
Сэтгэгдэл (16)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-18 - MОНГОЛ УХААН – МОНГОЛ ХЭЛ – МОНГОЛ БИЧИГ
Бичсэн:
xvv
Оршил буюу өмнөх үг
Монгол бичиг хийгээд кирилл бичгийн тал болон хуваагдаж сөргөлдөн буй хүмүүсийн гаргаж байгаа баримтууд нь өөр хоорондоо зөрчилтэй, бүхэллэг нэгдэл байхгүй байгаа нь тэдний үзэл бодлоо “зайлшгүй” гэдгийг нотлоход бэрхшээл учруулж байн...
|
|
Сэтгэгдэл (13)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-18 - Эцэг хүний гар
Бичсэн:
Обдоо
Надтай хамт хуучин ажилладаг байсан залуу үүнийг надад ярьж байсан юм. Эцэг хүний гар зөөлөн байдаг гэнэ. Үрээ хэзээ ч гэмтээдэггүй гэнэ. Саяхандаа … нэгэн улсын начин өндөр настай хүний хүү архинд орсон эр байж. Хааяа гэрээсээ юм туучихна хөөрхий аавын...
|
|
Сэтгэгдэл (7)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-17 - Эхний удаа сонинд хэвлэгдлээ :-D
Бичсэн:
xvv
Өнөөдөр уриалга маань эхний удаа сонинд нийтлэгдлээ. Мөн бид нэр дэвшигчдэд мэйл хаягаар нь хандан уриалгаа илгээгээд байна. Мөн биднийг дэмжин, хамтарч байгаа зовхи нь өөдөө залуустаа баярлалаа. Бид чаднаа Мөн цаашдаа бусад веб сайтууд, байгууллага бүлгэмүүд, хувь хүмүүсийг ч гэсэн бидэнтэй нэгдэнэ гэж итгэж байна. "Өнөөдрийн тойм" сонины 2008 оны 6-р сарын 17-ны мягмар гарагийн В¹117 (137) дугаарт нийтлэгдсэн уриалга: Монгол б...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2008-06-17 - Гар утас үнэхээр вирустсэн үү? эсвэл?
Бичсэн:
xvv
http://3apaa.blogspot.com/2008/06/blog-post_17.html
Тайлбар:
Гар утасны нэгж унагадаг хэд хэдэн төрлийн вирүс байж болно.
1. Автоматаар дуудлага хийдэг вирүс. Ийм вирүс байлаа гэхэд ихэнхидээ таны утсан дээрх утасны дугаар руу ийм вирүсүүд залгадаг. Тэгэхээр тэр залгасан дугаарууд таны таньдаг хүн авсан байх ёстой гэсэн үг. Аваагүй бол нэгж унах ёсгүй. Харин авчихаад тийм удаан сонсоод байх хүн гэж байхгүй. Өө энэ утас нь дарагд...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Найзууд
PТайж Pyuki Pmmbbb Pxvv Ptungaamaa Pmongolxvv PFriska Pхундага Pmisty PAttiIa PОбдоо Punukun PTsoomii Pshine PSoyol Plobe22 PDESI PClaus Peternalzul22 PAngaahai P0rgil PГэрэлт Найзууд Parius Pg84 PDashka_Linux PBlessing Tara Ptuulai-ok
Сэтгэглүүд
Сүүлчийн сэтгэгдлүүд:
- АМИА ХОРЛОХ бичлэгт Tulgaa (зочин): Vhmeer bna hurdan vhdeg arga bna
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uneheer
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Hamgy amrhn amia Horlh arga bnu
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: aij sandraad tugshuurtei bn gantsra baih ystoi hun ni bi ymshig
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ymarch husel zorig temuulel alga
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ndad yu ch uilchilehgui bna bi hicheeged bga ch ymshig uguch ymshig durtai humus maani mni tald..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vhmeer l bna daan tulhaar hvn gedeg amitan aidag yum bna zvgeer ymar negen argaar vhmeer l bna..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Bi ih zul tulagui cigsen ene horwogos alag bolj zugeer taivan untaad dahij hezeets bosoj...
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zvger vheh arag zagad ogchih vhmer bna psda
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Medkue odoo yg bi zgrl amidrliin zorilggv bolchlo ter neg ohin stgl zvrhiig min bulaachd zgrl tohgv..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zugr uhmeer bn mne eej egch bugd namaig uzen yaddag
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uhmeer bn amarhan l uzej baival busdana bayrlah
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Yohh zver l uhmeereiin hench toohgu yriltsahgu hairtai bvhn nmaig orhij bhh yoo asuudlaar dvvrn..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Uneheer iim hogin amidarlaaf amidarmaargi bn
|