300

2008-10-04 - нана нэнэ

Бичсэн: хундага
намар морилонгуут
навч одонгуут
нэг дурлал өндөрлөнгүүт
нэжгээд дурсамж хөглөрөв

нийлүүлж баглаад тонилгосугай
Сэтгэгдэл (10) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-10-03 - Бодрол

Бичсэн: xvv
;) Лаг бодролтох гэж байна гэж бодож байна уу? :D Үгүйээ :P
Бодрол блог (буюу хуучин www.bodrol.com ) http://www.bodrol.org нэртэй болоод эргэж иржээ гэж... Бодрол блогийг хэрэв мэдэхгүй хүмүүс байдаг бол миний мэдэхээр Монголын хамгийн анхны блог байх... Олон ч хүн дуртай байхаа :) Би лав дуртай...
Аа тийм хадуурчихсан явж байна... Тэгээд энэ бичлэг яг миний загатнасан газар маажсан байсан тул та бүхнийг уншаасай гэж бодлоо...
http://www.bodrol.org/?p=452 энэ холбоосоор ороод уншаарай.
Цензур тавьж тийм байдлаар блогийг бичиж болохгүй гэж хэлээгүй, би ч өөрөө дэмийрээд л сууж байдаг... Ха...
Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-10-01 -

Бичсэн: хундага
чиний...
үсэг сэрүүн
үг хүйтэн
сэтгэл дулаан
бие халуун


тэнэж яваад тэр хавьд нисэж байхад нь шүүрч аваад шууд наашаа гүйгээд шулуухан энд биччихлээ... минийх биш. 

дээр нэг оруултал дээрэмдүүлээд дашийн шог болсын. дахин олов.
Сэтгэгдэл (28) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-10-01 - дэмий л...

Бичсэн: Friska
Өглөө арай ядан босч өдөр нь ажилд дарагдан оройд ганцаараа гэртээ...яг ийм хэмнэлээр амьдарч эхлэж байна. Сүүлийн 3 сарын турш анх удаа энд хагас бүтэн сайныг өнгөрөөх нь...хуучин гэртэй байхад бас ч гэж өөриймсөг загнаад их цэвэрлэгээ этэр хийгээд цаг алаад байдаг байсан, энд...айлд байснаас хойш гэр цэвэрлэх нь бүү хэл хувцасаа хиртүүлж аваад үүргэвчинд хийгээд гэрлүүгээ чирж байгаам чинь...5 дахь бүр яваад байсан болохоор арга ч үгүй биз. Айл ч гэж дээ, энэ байрны эзэн оюутан охин...намайг гайхдаг байхдаа, нээх нийтэч биш дуу муутай гар, өглөө гараал орой орж ирээ л өрөөгөө хаагаа л таг..0...
Сэтгэгдэл (18) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-30 - Гэгээтэй юм биччий...

Бичсэн: Обдоо
 

Нихх сайхан гэрэл гэгээтэй юм бичмээр санагдаад ….. хааяа нуугдаж тамхи таттдаг байсансан. Тэгээд сургуулийн хашаа даваад л шинэ баригдаж байгаа байрны подвал руу гүйдэг байсандаа. Ангийн хөвгүүдээрээ гээд л.  Тэгээд тэр үед чинь 25 үзэг гээд л нихх айхтар эд байсан ш тээ. Ангидаа тийм үзэгтэй хүүхэд нь од болдог байлаа. Эээжээс гуйн барин байж 25-ийн үзэг авахуулваа. За тэгээд нөгөөх ангийн хэдтэйгээ нийлээд тамхи татах болсон чинь би үзгээ хайрлаад … хашаа давах гэж байгаад хугалчиж магад гэж тэр шүү дээ. Тэгээд л нөгөөхөө нэхх амандаа хийгээд л хашаа давлаа. Үсрээд буусан чинь пид хийтэл...

Сэтгэгдэл (16) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-30 - 13.. 15..

Бичсэн: хундага

арван гурав, арван тавын хооронд ганц уулзвар
ай чи юутай хол, ганц уулзмаар

Сэтгэгдэл (12) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-29 - аравдугаар сар, ажлын сар

Бичсэн: Friska
Аравдугаар сарыг ажлын 4-р аян буюу их ажлын сар хэмээн нэрийдсүгэй. 4-р гэдэг нь 4-р улиралтай чухам нарийн холбоостой. Энэ жилийн хувьд 3-р улирлын ажлыг амин, албан төрөл бүрийн шалтгаан, шалтагтайгаар цалгардуулсанаас ажлын үр дүн муурч эрч хүч сулран залхуу хойрог нэгэн болсон байна. 10-р сарыг ийнхүү нэрлэн өөрөө өөртөө удирдамж гаргасантай холбогдуулан блогших гэгч үйлдлийн цар хүрээг даруй 3 дахин багасган хумих болсон тул 9-р сарын сүүлээсээ 2-дахь энэ өдрийг ашиглан овоо их юм бичээд авья. Гэхдээ үүнийг орой үргэлжлүүлэн хавийн юмсыг хамж шимж бичье.

үргэлжлүүлэх ину...


...
Сэтгэгдэл (19) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-28 - ттт

Бичсэн: хундага

такси явахгүй зайд
түүний сүүдэртэй цонх
түүний хээтэй хонх
тэгэвч цээж ханх

Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-27 - эх орондоо ажиллаж эхэлсэн нь..

Бичсэн: хундага

.. гээд дондогтоод наасан.

тэр тэр тэр ... гэх мэтээр киибандуудынхаа заримтай уулзав. киибанд гэдэг чинь киибэр+анд гэсэн үгшд, мань нь зохиогчийнх нь эрхийг авахаар хөөцөлджийна. хэдэн төгрөг олдвол бүтэх ч болтой. хэдэн төгрөгийг бол ломбарднаас авч болжийна. тавих ямар нэгэн зүйл олдвол бүтэх ч болтой. тавих хэдэн зүйлийг харин хаанаас олохов гэдэг ноцтой асуудал тулгарчаал байжийна даа. яахуу?
за энэ яахуу.
киибандуудтайгаа уулзангаа зарим огт танихгүй ба танилцахыг бага сага хүсэж байсан, мөн... түүний эсрэг ... гэх мэтээр олон блогчидтой тааралдав.
сайхан ч хүмүүс, сайхан ч залуу...

Сэтгэгдэл (14) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-25 - Жаргаад л байж л байна :D

Бичсэн: xvv
http://shbaatar.blogspot.com/2008/09/blog-post_15.html иймэрхүү юм болоод л байна. Тэгтэл би гсн :P

...Аа нээрээ би хэлээд л байсан, битгий тийм сүү уугаарай гээд л ;) Тэр нөгөө Yili ч билүү сүү л лав хортой болох нь батлагдсан байлээ. Бусад нь ч гэсэн ялгаагүй байгаа байхөө... ( http://haridsuugaamongol.blogspot.com/2008/09/blog-post_25.html ) Аймар байгаа биз дээ? :((
 
...үнэндээ ч манай дотоодын мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ч бас л асар бүрхэг л дээ. Хөгжүүлмээр л байдаг... Уг нь нэг жижигхэн сүүний үйлдвэртэй болмоор зүгээр л санаа төдий зүйл дотор байгаа юм л даа... Зари...
Сэтгэгдэл (10) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-24 - interior design

Бичсэн: DESI

(Текстээ энд бичээрэй.)
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-24 -

Бичсэн: хундага

орсон байна, бороо
ондоо зүг рүү, жолоо
орилохгүй ч уйлаа
огт сонсогдохгүй, зөвхөн гялбаа
одоо буцъя, шөнө болоо
олиггүй ч хүүхэн дээ, чи болоо...

... 2.-р тоотын цонхны дороос шууд дамжуулав ккк

Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-23 - some dance to remember, some dance to forget...

Бичсэн: Friska
Хайр итгэл найдвар гэдэг үгний
Хамаг утгыг таних цаг байдаг
Хүн болгоны таних цаг нь өөр ч
Хайр, итгэл, найдвар л хамгийн сүүлд үлддэг. (Б.Галсансүх)

Сэтгэлд шингэсэн хуучны сайхан дуунууд сонсцоо.

Eric Clapton-Tears in heaven



Eagles-Hotel California


Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-23 - Бурхан танаас харамланам.

Бичсэн: Angaahai
Ижий минь алга. Ангийнхаа охинтой уулзахаар явсан гэнэ. Хөөрхөн шүү миний ээж. Хааяа нэг хамт гадагшаа гарахаар манай ангийн банди эсвэл манай ангийн охин явж байна гэж ирээд л сүйд болно. За та одоо энэ дээлтэй авгайг охин гээд байхдаа яадгын гэхээр тэр үедээ охин л байсан юм чинь гэж ирээд л сүрхий өмөөрнө.
Ээжийгээ санаад байх чинь. Хамт байгаа хэрнээ ингэтлээ санана гэж байдгаа. Миний ээж бусад хүмүүсийн аавыгаа хэрхэн тодорхойлж ярьдаг тэр тодорхойлолтод дөхөж очихоор зантай хүн. Тэр бүр үглэж, яншаад байхгүй. Шаардлагатай гэж үзвэл ганц л үг өгүүлбэр хэлнэ. Тэр нь ямар далайцтай тусдаг...
Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-22 - Apple Macintosh компьютер дээр хэрхэн Windows суулгах вэ?

Бичсэн: xvv

HOWTO Install Windows XP on MAC with Boot Camp

Саяханы нэг өдөр Mac үйлдлийн систем суусан Intel based зөөврийн компьютерт Windows XP суулгасан юм. Суулгасан дарааллыг энд тавьж байна. Ажилыг товчхон хэлвэл : (1) Одоо байгаа үйлдлийн системийг Mас OS X Leopard болгон сайжруулах, (2) Windows суухад зориулж хатуу дискийг хуваах, (3) Windows үйлдлийн системээ суулгах, (4) Windows -д зориулсан driver-үүдийг суулгах, (5) Boot (Суусан байгаа үйлдлийн системүүдийн сонголт) сонголт болон бусад ажлууд.

--------------------------
Ажлын систем :
- MacBOOK
- Intel Core 2 Duo processor
- OS : T...

Сэтгэгдэл (13) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-22 - Заавал архи уух ёстой юм уу? ай

Бичсэн: Soyol
Саяхан хамт багшилж байсан хүүхнүүдтэйгээ уулзлаа. Тэд  ганц хоёроор нь пиво   уугаад байна. Би уух боломжгүй байсан тул  хоолойгоо кофегоор норгож  зарим нэг ярианд нь оролцсон шиг суулаа. Ихэнх нь согтжээ. Бүгд тарах боллоо. Гэтэл нэг нь 150 000 авсан гар утас нь байхгүй болсон байна гэдэг юм байна. Би ч хайгаад олоогүй юм чинь яаж согтуу хүмүүс олох вэ? дээ. Дэмий би аваагүй гэдгээ нотолж хамаг цүнхээ ухууллаа. Тэр өдөр тэгээд өнгөрлөө. Маргааш нь олсон эсэхийг нь шалгаж уулзлаа олоогүй гэнэ. Эцэс сүүлд нь над руу "Би чамд муу санаагүй миний утасыг өгчих гуйж байна. Хүний юм хулгай хийхээсэ...
Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-22 - хар мар шар сар нар гар бар дар.. ррррррр

Бичсэн: хундага

цагаан сараар?
шинэ найзтайгаа?
С гэдэг?
... оон.. 
хундагатай дарснаас бушуухан балгаж хажуу талын ширээ рүү нүд бэлчээсэн дүр үзүүлэв. халамцуу хүмүүс хөл бөмбөг үзэн хашгиралдана. нэг залуу нааш харж маасайх нь дургүй хүрмээр.. зиа байз... мээссэж.. утас нь хэд билээ.. уртаар амьсгалав.. ашгүй нүдэнд цийлэлзсэн нулимс тэгсгээд хатав бололтой.
========================================
за тэр яахав.

хар гээч сэтгэлийн муу хорхойг нэлээн эрт гараараа атгаж үзсэн.

миний хардсан хамгийн эхний хүн бөгөөд эм хүйстэн бол ээж маань байв. ээжийг айлын аавтай инээгээд яриад зогсож байхыг нь...

Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-22 - Бушуу туулай борвиндоо баастай

Бичсэн: Обдоо
 

Бушуу туулай борвиндоо баастай

Ийм нэг сайхан үг байдаг юм. Бодвол тэр туулай яарч яваад баасаа борвиндоо наачихсан юм байгаа биз. Үл өгүүлэн өгүүлэх нь: хэзээ ч билээ хаанаа ч билээ түрүүний ажилдаа ороод удаагүй байсан юм. Тэгээд л хөдөөнөөс дөнгөж ирчихсэн хөдөөний хөөсөн мантуу, баруун аймгийн мэдэн будилсан энэ тэрээрээ дуудуулаад л хэсэг гүйвээ. Уймраа байсныг ч хэлэх үү .  Нихх ажил хийдэг хүн ийш тийшээ адгаж гүйгээд л …. 
                     Ажлынхаа нэг эмэгтэйтэй хамтран ажил хийгээд л өдөржингөө явсан юм. Халуун өдөр байсныг хэлэх үү? Автобусанд алалцаад л суув. Нөгөө эмэгтэ...

Сэтгэгдэл (18) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-21 - Яаж iPod руугаа видео оруулах вэ?

Бичсэн: xvv
Хэрвээ нэгэнт компьютер дээрээ татаад авсан байгаа flv эсвэл avi, mpg гээд бусад компьютер дээрх видеог хөрвүүлж оруулах бол доорх програм таньд туслана. Үнэгүй програм ;) ТАТАХ Програмыг татаж аваад видеогоо хөрвүүлээд, iTunes ашиглаад л видеогоо оруулчихна.


  2008-11-15-нд нэмж засав...
Холбоос

2008-09-20 - Ободийн болчимгүй явдал

Бичсэн: Обдоо
Хааяа болчимгүй явдал гаргадаггүй гэж хүн хаана байхав...
Баян-өлгий дартайгаа хамт явсан юм ажлаар. За дөрөв таван жилийн өмнө л дөө. Тэнд очоод л харь гаригт ирчихсэн мэт л байлаа. Эргэн тойрон өөр хэлээр яриад л .... хамгийн гайхалтай нь нэг залууу нөгөө залуутайгаа казак хэлээр яриад тэрнийхээ юмыг бичээд байнаа. Харин бичигдэж байгаа тэр зүйл нь монгол хэлээр бичигдээд байх юм. За тэгээд л тэнд чинь 2, 3 хоног ууж идээд л баравшт хэдэн төгрөгөө. Арайхийж нутаг руугаа буцаваа. Нутаг гэж Ховд ружугаа шүүд ээ. Гарахаас өмнө дарга дарга нартай нь , би албан хаагчидтай нь, жолооч маань жолоо...
Сэтгэгдэл (29) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-20 - hamgıın vneteı n eh oron, gazar shoroo...

Бичсэн: shine
Say G84-n bıchlegııg unshaad bıchıh sanaa turuud bıchsen yumaa.davhardaj bgaa bol sorry. 
Hvnıı gazar yu esııg bosoj suuhav dee tegeed l haya yanz bvrıın yum bodoj suuhdaa hervee mgl-d ochıhoor hen negen chamd hamgıın vneteı zvıl  yu be gej asuuval:
1-rt:  Tusgaar togtnoson, haraat bus eh oron, tvvnıı gazar shoroo gej helnee
2-rt: Aav eej, egch dvvs mını hamgıın vneteı....tegeed l tsaashlah baıhaa daa.
Yagaad ch yum mgldoo eh orondoo baıhdaa setgeleesee l nııgmıın saın saıhnıı tuluu ajıllaj baısan ch gesen harıd ıreed bvvr ılvv haırlaj, bvvr ılvv ajıllah estoı yum baınaa gedgııg mederch su...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-20 - Хээрээр Гэр, хэцээр дэр*

Бичсэн: g84
хээрээр гэр, хэцээр дэр хийгчийн замнал
Залуу насны залруул ашгүй алдаа
Зам мөр, зөв буруугийн дундуур явсаар,...

хээр хөдөө онгож гандсан нүүр царай, зожгорсон бодол санаатайгаа уулын хэцэд тамхи угсаруулан нэрж суулаа. Ажлын завсар зайл-хайнд сумын төв рүү нэг ороод гарах зуур бага насны маань байдаг дурсамжийг сэдрээсэн салхин сэвшээ, хөдөөгийн нэгэн сумын намхан байшингууд дундуур татсан утас, шонгийн модны үзүүрт гунигтай ульж, салхин сэвшээ нэг ширүүссэнээ дахин цуцалтгүй үлээж, хэлгүй цагаан салхи он цагийн уртад бүүдгэртсэн дурсамжид хүрэх ямар нэгэн төд замыг зүрх дайруулан татна.
хааяагү...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-20 - Гүсэл дачаааал гсн ;-)

Бичсэн: Angaahai

Загас идмээрийнаа. Бүрррр аймаааааар их гүсжийна. Яагаадийн бөөө мэд. Захиралд хүн загас өгсиймууу хаашаа ийн хөргөгчнөөс хүйтэн ус уух гээл онгойлгомогц яасан гэж санана. Нэг л халуун бүлээн мэдрэмж бүсэлхий хавиар гижигдээээл хахахахх худлаа худлаа хадуурчийшд. Тэгэээд тэгсэн байхгүй юу тэгсэн чинь яасан гэж санана? Утсан загасны үнэр хамар цоргидийм байгаа бид дээ. Энэ мэнийгаа гэр орондоо бушууухан аваачаад тавьчжы нэгэн бол эс бөгөөөс тэр дор нь далдруулмой юунд үнэр танарыг өрөөгөөр дүүрэн тархаагаал байлгаадээсийн гээл хэлчмээрэлээсэн. Эний.......... гэээл өнгөрөвшд. Эцэст нь тээл шүлсэ...

Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-20 - Хуульчийн нүдээр

Бичсэн: Обдоо
Өө нээрээ Солонгос нөхөртэй суусан эмэгтэйчүүдийн эрх ашигтай холбоотой хуралд 2 өдөр суулаа. Шалтгаан нөхцөл, яагаад охидууд хүүхнүүд хангүг эрчүүдийн өвөрт очиж хэвтдэг гол үндсийг сайтар мэдээгүй л явж. Сайн сайхан амьдрахын төлөө... korean dream дээ хүрэхийн төлөө, гэр бүлээ тэжээхийн тулд , хууртаад л , монгол эрчүүд хөгийн, арчаа муутай учраас, гадаадад амьдрах хүслийнхээ төлөө... олон шалтгаан байдаг юм байна. Анхандаа би эмэгтэй хүмүүсийг үүнд их буруутгадаг байлаа. Бодит байдал дээр амьдрал дээр тэд хэрхэн зовдог, эргүү тэр хадам ээж, хүчирхийлэгч солонгос нөхөр яадаг тухай сайн барим...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-19 - Хуульчийн нүдээр

Бичсэн: Обдоо
 

Бичилгүй хэд хоночихсон байх чинь . “Хуульчийн нүдээр” гэдэг нэрээр цаашдаа бичнээ. Илүү дутуу юм бичиж хүний дургүй хүргээд муухай ч юм болж байна даа. Халдашгүй эрхэнд нь халдаад л ….. гэмт зан үйл гаргаад л .. одоо өөр зүйл бичиж байх болно. За энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь :

 

Садар самуунд уруу татах нь :

Садар самуунд уруу татах, хүчээр биеийг нь үнэлүүлэхтэй холбоотой хинээн хуулийн заалт байдаг гээч. Тоо томшгүй.  Нийтдээ 6 хууль байна. Жишээ нь садар самууныг сурталчилсан бол яах вэ ?  Хуулиас иш татаад үзье лдээ Захиргааны хариуцлагын тухай хуулиар та 50 хүртэл мянган төгрөгө...

Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-19 - эрс шинэчлэл хийх гэсэн чинь

Бичсэн: Friska
Хуучин дуунуудаа ПС-ний харднаас авч амжихгүй байгаатай болон мп дээрх хэдэн дуу намайг залхаасантай холбогдуулан сонсож байгаа дуунууддаа эрс шинэчлэл хийхээр шийдэвээ. Уул нь тэр хардыг ажил дээр авчраал холбоол авчих ёстойм байгаан, гэтэл ерөөсөө амждаггүй ээ. Нэт ухаад сонсож болохоор хэд хэдэн хамтлаг шинэвтэр цомог гаргасныг мэдлээ. Би бүр дуртай бол хүлээж байгаа л олоод авдийм л даа, жишээ нь жилийн өмнө Turin Brakes - Dark on Fire-аа гаргахад бол би хоног тоолоол хүлээцэн, аа гэхдээ тэр нээх сайн цомог болоогүй л дээ харамсалтай нь. За тэгээд хэдэн цомог татлаа л даа, одоохондоо тухта...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-18 - ооол маииинннн...

Бичсэн: хундага

намайг энэ охиноос нэлээн хэд дүү байх насанд балетын сургуульд явуулан алдсийм... 
гэнэлээ.. хойшоо, орос руу.
өдийд хаа юу хийж, хэнтэй хэрхэж байх байсан бол... явуулчихсан бол. 
өчүүхэн тархинд минь ямар бодол эргэлдэж, өөрөөр амьдрах байсан тавилангаа өдийд хаана "дурсах" байсан бол.

тээр жил төгөлдөр хуурч найздаа хачин их атаархаж билээ.. өөрийнхөө хийж байсан ажилтай харьцуулаад.. өөрийгөө өрөвдсиймдаг.

 

...
Сэтгэгдэл (13) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-18 - царай муут

Бичсэн: Friska
Хорчгор, хатсан шар навчтай туранхай моднууд
Хаашаа хийсэхээ мэдэхгүй хөл дор хөглөрөх навчнууд
Илч муутайхан залхуутай төөнөх сүүмийсэн нар
Эвий дээ намар цаг яасан ч царай муутайм:p


Сэтгэгдэл (16) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-18 - Ногоон дэлхий

Бичсэн: xvv
Саяхан нэг Япон нөхрийн лекцийг дүү маань сонсоод хэлсэн. Дэлхийн төлөө бид санаа зовох биш өөрснийхөө төлөө, хүн төрөлхтний төлөө л санаа зовох хэрэгтэй. Дэлхий бол хэдэн сая жил оршоод л ирсэн, харин дээрх амьтад нь солигдсоор л ирсэн. Тийм болохоор бид дэлхийн төлөө биш өөрснийхөө төлөө санаа зовох хэрэгтэй...
Тэгээд сая бас энэ доорх жижиг видеог үзээд чийдэнгүүдээ солихоор шийдлээ...
Бас нээрээ нэлээн дээр нэг хэсэг ТВ-ээр рекламдаад байдаг байсан машины янданд тавьчихаар ялгарч байгаа утааг багасгаж, бензин хэмнэдэг жижиг төхөөрөмж зарна гээд... Тэр ер нь хэр зэрэг эд юм бол? Хэрэглэж...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-17 - iiiiiiiiiii ti ti ti ti ti ti ti

Бичсэн: DESI

Дулаан алдагдал
Хахир хүйтэн өвлийн өдрүүд хаяанд ирж байгаа болхоор дараах зөвлөгөө танд хэрэг болох болуу гэж бодлоо. Барилгын дулаан дараах хоёр үндсэн хэлбэрээр алдагддаг болхоор та даарч ханиад хүрч хамар тань шуухитнаж зовлон үзсэн чавганцын жор гэгдэх хар перецтэй сто грамм татахад хүрдэг билээ. Зарим нь бүүр нусаа хацартаа биш дагзандаа наах нь энүүхэнд
За тэгээд дулаан алдагдал
1-рт Хаших хийцийн алдагдал буюу ханын материалын дулаан дамжуулалтаас үүсэх алдагдал. Үүнийг олон улсын хэлээр трансмиссийн алдагдал гэж нэрлэдэг.
2-рт Агаар нэвтрэлтийн алдагдал. Барилгын хаалга, цонх, со...



Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-16 - Бичилгүй их удлаа даа...

Бичсэн: unukun
Бараг 1000 жилийн өмнө сүүлийн бичлэгээ бичсэн юм байна шүү. Ажил ч ихтэй, бас ээж болох гэж байгаа болохоор компьютерын өмнө цөөн цагаар сууж байгаа. Зуны 3 сар жирэмсний хордлого гэж айхтар давааг давлаа, одоо болохоор тонус ихтэй байна л гэнэ, бас байсгээд л юм идэж, унд уумаар санагдаад, сэтгэл санаа ч эмзэг мэдрэмтгий болчихсон юм шиг. Хэвлийдээ бүхэл бүтэн хүн бүтээж бий болгож байгаа болохоор тун ярвигтай юмаа. Урьдны иддэг уудаг байсан идээ ундаа бүрэн хориотой, зөвхөн хүүхдэд хор болохгүй юмыг ууж идэх ёстой, хувцас хунарын тухайд бол бүр ярилтгүй өмсөх юмнууд бүгд тодорхой. Харин унт...
Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-16 - хөргөгч

Бичсэн: хундага

цэвдэг дотортой?

тийм ээ, би цэвдэг дотортой
түүнийгээ өөрөө мэддэг ухаантай
тэгээд нуухгүй хэлдэг зантай

зуух мэт халаахгүй, шатаахгүй, түлэхгүй
дийлэхгүй
ч
зайрмагтуулахгүй, хөлдөөхгүй, хагалахгүй
ядахгүй
мэдэв үү!!!

Сэтгэгдэл (17) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-15 - Хэрхэн хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй болох вэ?

Бичсэн: xvv
How to become the most beautiful girl in the world
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-15 - tsastiin barilga

Бичсэн: DESI



Сэтгэгдэл (18) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-15 - ★ эх орондоо ажиллах ажлын төлөвлөгөөний төслийн төлөвлөгөө "Ы"

Бичсэн: хундага

★ хэдэн ном олж авах (номын дэлгүүр болон хуучин номын зах, ээжийн номын шкафнаас объектоо хайх)
★ хэдэн найзтайгаа ууж суух (мэдээж сүүтэй цай. цай уухдаа баргалжил залуувтардуухан шахам харагдах будалт хийх, зузаан будах)
★ хов жив, сонин гачан мэдээ цуглуулах (зарим нэг этгээдийн талаарх тагнуулын мэдээ багтана)
★ дарвайтлаа инээж авах (гарахын өмнө болон уг орой нь колаагэн сайн ууж инээлтийн үед үүссэн үрчлээг гүнзгийрүүлэхгүй байх арга хэмжээ авах)
★ шалтаг гаргаж ханатал уйлж авах (урсдаггүй будгаар сормуусаа будах... осолтой тул хиймэл сормуусаа чимдаандаа үлдээх)
★ ноднин надтай ...

Сэтгэгдэл (10) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-14 - Д. Баатаржав: Монголын анхны пара олимпын АЛТАН МЕДАЛЫН эзэн боллоо.

Бичсэн: AttiIa

 
Дөнгөж сая маш сайхан мэдээ уншлаа. Манай Монголоос нийт 6 тамирчид Бээжинд пара олимпод оролцох эрхтэй байсан юм байна. Түүнээс хоёр нь эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй болсон гэж байна. (http://www.news.mn/news/section=home/page=index#0.7444096...

Үлдсэн 4 хүн тамирчидаас өнөөдөр Дамбадондогийн Баатаржав гэдэг ах байт харвааны төрөлд АЛТ авчээ. Бөөн баяр аа бөөн баяр аа. Сая гүүгл ахаас энэ хүний нэрийг хайж үзээд тун сонирхолтой мэдээлэл олов.

Д. Баатаржав өөрийн эх орон болох Монголдоо маш олон хүнийг протезоор(хиймэл гар, хөл) хангадаг байжээ. Харин энэ удаа манай От...

Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-14 - шавьжтай ба садартай зүүд

Бичсэн: хундага

эртүүд нэгэн эрхэмд мээсэнжрийн аваатарынхаа зургийг сольж үзүүлж загвардангаа (хөөрхий... үе үе эмэгтэй гэдгээ санан аальгүйтэж байгаа янз нь) хаа нэгтээгээс чухалчлан хадгалсан байсан шажигнасан шар гувцастай залуусын зургийг бас үзүүлсэн билээ. тэдгээр залуусын нэр нь “ж”-ээр эхлээд дундаа урт, эр эгшиг хавчуулсан 4 үсэгтэй. загвардаж аальгүйтэнгээ юуны учир өөр залуусын зураг үзүүлэн айлгаснаа бодоод бодоод олохгүй байна. эв хавгүй наассс.. хүүхнүүд чинь гоё гоё истаар мистаар ч юм уу, саак хүүхнүүдийн шалдагнасан шалдагнаагүй зураг үзүүлдэг байтал миний байж байгаа янз энэ.. ккк
бодвол ш...

Сэтгэгдэл (39) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-14 -

Бичсэн: хундага

заамдаад
түлхээд
цохиод
алгадаад
хашгираад...

өвдсөн үү?
өрөөлийг өвтгөх гэж байж өөрийн гар, сэтгэлийг өвтгөх ямрав?

Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-13 - залгисан хойноо ...

Бичсэн: хундага

вани то котори
(матар, шувуухай хоёр)

♪♪
нулимс минь урссаар л .. под под
найгүй би чинь чамайгаа үмхээд .. эд бад
хамаг хайр хүргэдэг чамтайгаа
хэзээ ч дахин уулзахгүй боллоо, би
за одоо жаахан тайвширлаа, би
заяа нь хаясан амьтан шүү, би
өөрийгаа тарчлаан шийтгэхээр
үлдэж хоцорсон минь энэ ээ
...
♪♪

матрын нулимс аа гэж... өнгөрсөн хойно нь л харамсах юм даа.
өөрийгөө шувуухай мэт төсөөлөөд өрөвдөөд өөрийн өрийг өөрөө эмтлээд л... гэтэл би матар байж... чи намайг матар болгосон ч байж магад... үгүй ээ.. би угийн л матар юмсанж.

шувуухайгаа залгиж орхисны дараа цатгалдсан эсэхийг өөрөөсөө асуухыг тэвчив.

өнө...

Сэтгэгдэл (35) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-13 - The Kite Runner

Бичсэн: AttiIa

The Kite Runner-г сая умшиж дуусгав. Хэдэн ч жил ном уншаагүй юм бэ дээ, бурхан минь мэдэхгүй  ээ үнэнээ өчие. Нэг анд маань төрсөн өдрийн бэлэг болгож шуудангаар энэхүү номыг илгээсэн учир хоол болтол шийр зугаа гэгчээр цүнхэлчихээд яваад байдаг байсан юм. Лаг амьтан ганц удаа ном уншчихаад бичмээр санагдаад сууж буй минь энэ. Ажил гэр гэр ажил гээд нэг талдаа 10 минут л замдаа нийтийн тээврээр зорчдог юм. Тэр хооронд л ном унших боломж гардаг тул хир удаан уншисаныг төсөөлж байгаа байх kkk... Тэгсэн сүүлдээ өглөө хурдан болж номоо үргэлжлүүлэх юм сан энэ тэр гэчихсэн амтанд нь орж арай гэ...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-12 - hundaga hamt tulgah hvn baına uu

Бичсэн: shine

Gereesee garaad geree bı sanalaa
Sumaasaa garaad sumaa bı sanalaa
Hılıın dees alhaad Eh ornoo bı sanalaa geed henıı ch shvleg yum yamarch baısan dutuu dulımag, buruu zuv bıchsen bol medeh neg nı uuchlaaraı, bvtneer n meddeg hvmvn baıval bıchıj vldeevel talarhana shvv. Yamarch baısan yutaı vnen vgteı shvleg, duu bıchdeg yum be dee, yaltgvı l jınhene setgelees urgan garadıın baına  gej l bodoj baına. Irsneesee hoısh hed dahın blogtoo yum bıchıh gesen chını setgeld neg l hooson yu bıchıhee ch medehgvı baıh shıg sonın baınaa. Eh orond mını olon asuudal bolood baıgaag medseer, unshshaar baıj bıch...

Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-12 - Би одоо тээээ яахымэл дээ

Бичсэн: Angaahai
Санаадийшдээ би. Ямар ч дарамттай байдын ийм юм чин. Тэнэг юмаа кэцүүтэй ийн. Унтдымч билүү тэгвэл юм санакуушд. Гайтайм л дээ. Тайван л баймаар бээшд. Үхснээ хийж газрын хаанаасаа гараа ирчдэг байнаа. Би одоо тэээ яах ч ёстой ийн. мэдкүү ээ мэдкүү би яаж мэддийн. Санаалээжилайхаас...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-12 - ай хө замтай зэ..

Бичсэн: хундага
японы засгийг атгаж буй либерал ардчилсан намын хүн - Ерөнхий сайд Фүкүда огцом огцорч онгонтоод баахан хүн шооконд оруулаад удаагүй байна. орны хүнээр нь тодрохоор эхлээд 7 хүний нэр гарч яваандаа цөөрсөөр 5 дээр тогтоод байгаа бөгөөд ерөнхийлдөг сайдын сэнтийд залрахаар ингэж олон хүн нэрээ дэвшүүлсэн тохиолдол энэ улсын түүхэнд байгаагүйм биш үү, хэнмэдэхэв.

гол сөрөг хүчин болох ардчилсан намынхан нь ч энэ талаар тооцож л суусан биз. парлаамэнтийг нь тараах гээд үзэж тарж үсэрч наалдаад л байгаа байсын... мэдээж боловсонист, соёлтойст, ардчилсанист, японист аргаар, манжист зангаар... би...
Сэтгэгдэл (12) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-12 - INTERIOR DESIGN

Бичсэн: DESI


би үнэхээр сайхан мэргэжилтэй болхоороо дандаа л би дизайнер гэж онирдог
яахуу дээ тээ, хааяа? ход ход ход за ингээд нэг айлын интерьер шийдэл ийм болгож
хийлээ. ийм байсан ийм болгоно тэгээд хийсэн тэгээл болоо. 
Өөр зөндөө гое зүйл хийнээ. хамгийн гол нь надаа эрч хүч урам хайралдаг 
та нартаа баярллаа. зөндөө их. 
Сэтгэгдэл (11) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-12 - Ширхэг тамхины гай

Бичсэн: Обдоо
 

Ширхэг тамхинаас болж ёстой хөгөө өчирлээ. Ажил дээр би  уг нь бараг тамхи татдаггүй юм. Гэртээ ч гэсэн. Гэхдээ сүүлийн үел хайрцаг, майрцагаар нь авч тансаглаад л их маяглаж байгаал даа. Тэгээд л нэхх мөнгө төгрөгөөр дутаад 5 ширхэг эссэ авбаа. За тэгээд л  хайрлаж харамлаж татаад л хармаанд яваад л байсийн. 
Гэртээ харих гээд ажил тараад гайт автобусанд суулаа. Тэгээд автобус хүлээгээд ирэхгүй болохоор нь курткны халаасанд үлдсэн байсан ганц тамхиа татчихдаг юм уу гээд л яг асаахын даваан дээр атуус хүрээд ирлээ Шархадны атуус 200 төгрөг гэхээр нь халаасаа тэмтэрч үзээд суухаар шийдлээ. ...

Сэтгэгдэл (11) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-12 - “ХҮҮХЭД БА ХУУЛЬ ЁС”

Бичсэн: Обдоо

 

 

 

 

                                                        ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ 

НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Хүүхэд хамгаалал” хөтөлбөрийн “Хууль зүйн шинэтгэл” төслийн хүрээнд хэвлэгдсэн “ХҮҮХЭД БА ХУУЛЬ ЁС”  номын өдөрлөг 2008 оны 9 дугаар сарын 9-ний өдөр Хууль зүйн үндэсний төвийн 304 тоот танхимд10.00 цагт эхэллээ.

            Уг өдөрлөгийг  нээж  Монгол Улсын хуулийн бодлогын зөвлөх, доктор Д.Зүмбэрэллхам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь шадар суурин төлөөлөгч Ямин Мазумдер, МУИС-ийн ХЗС-ийн багш, докторант Г.Эрдэнэбат номын зохиогч нарыг төлөөлж  үг хэлэв. Мөн урилгаар  төрий...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-11 - бага шиг дарлаарай

Бичсэн: Friska
царай муутайгаар нь дуудна, биеийн хэмжээг ярина...юуийн, яшиг л байна. би чинь эцсийн эцэст эмзэг сэтгэлтэй эмэгтэй хүн шүү за юу. ингээл нэг агсамнангуут сэтгэл онгойлоол амьсгаа уужуураал нээх сайхан болчдийшт. хуурай агсам тавих боломж өгсөн блогтоо баярлалаа, баярлаад нээчлээ...ахиад хааж нээгээд байж мэдэх сэтгэцийн гажигтай хүн шүү. олон юм бодоод эмзэглээд байх огт хэрэггүй (зарим нэг журмын нөхдөд хандав).

за байз юувлээ, юу болоод өнгөрлөө. Аа тийн, би эмээгээ дагаад манай нэг холын хамаатны бие нь муудсан ах дээр очоод. 2-хон хүүхэдтэйн том нь Солонгост, бага охин нь энд...аавыга...
Сэтгэгдэл (17) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-11 - Траншей

Бичсэн: Обдоо
 

Заал авчихаад харьж явбаа. Бас болоогүй замаараа хэдэн андуудтай уулзчихаад л … тэгээд л автобусны буудал дээр буучихаад мессеж бичээд явжийсийн. Тэгээл мессеж бичиж дуусгачаад send гээд чанга дараад л тэгсэн чинь траншейны нүхэнд унчихваа. Өрөөсөн хөл дотогшоо нэг бөгстэй хамт ороод өрөөсөн хөл гадна талд эрүү өвдөг нийлээд , нөгөө гартаа гар тусаа барьсан хэвээрээ.. гарч чаддаггүй. Бүүр инээд хүрээд болдоггүй... байгаа байдлаа бодохоор…нүхэнд унасан тарвага шиг инээгээд байлтай биш…….. гэртээ орж ирээд уур хүрээд өөрийгөө шоолсноо бодохоор…..

Энэ юу ч биш нэг найзтайгаа хамт явжийсий… ба...

Сэтгэгдэл (16) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-10 - аймаар олон эн..

Бичсэн: хундага

би уг нь юм хумслахаа болиод уджийна доо... засарцан.
хаа нэг эсрэг хүйстнийхээ нуруу турууг хумслах санаатай хумсаа ургуулавч мөрөөдөл талаар болж, "я" ороогүй гарагт -- шалихгүйм хэвтэж сүсэгтэй наассс ккк -- өнөөхөө иргүй хайчаар угзчин, яйжийлган  хайчилж хуурайдангаа дургүй хүргэсэн хүмсийнхээ нэрийг дуудаж уур хорслоо гаргах бөгөөд эстрээс ихэд тайлагдаж, энхэл бие минь асар тавигддаж, ээтгэр хумс минь бултаар тайрагддаг билээ... 
энэ доорхийг дээр үед би л хэдэн үг бамбаралдуулсийм шиг байналээ.. хумслаагүй.. зарим нэгэн мундаг мэргэн блогчид шиг энд тэндээс хүний юм хум тууя гэхнээ н...

Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-09-09 - өжий нь ганц л юм захий...

Бичсэн: хундага

эртээ урьд цагт өжий нь үрсдээ доорх сургаалиа хэлчээл боорцогны шар эрзээнээр дотоод үйлдвэрийн дутуу хаталттай шүдэнзний мод 3-ыг баглаж боочоод охид хөвгүүддээ өгч хугал гэтэл... байжий... цайгаа оочоодхий...
===================================================================
эрчүүд ээ гэжжж...
хүүхнүүд ээ гэжжж..

гээд л нэг их бие биенээ гайхаж, заримдаа бахархаж, заримдаа баалж, заримдаа энхрийлж, заримдаа элдэвлэцгээсэн улс байхын.

миний үрс юунд тэгдийн??
өжий нь ганц л юм захий..

шал өөр хүйстэй, шал өөр тархитай, шал өөр физиологи, философи, психологи, паталогитой.. амьта...

Сэтгэгдэл (18) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PТайж
Pyuki
Pmmbbb
Pxvv
Ptungaamaa
Pmongolxvv
PFriska
Pхундага
Pmisty
PAttiIa
PОбдоо
Punukun
PTsoomii
Pshine
PSoyol
Plobe22
PDESI
PClaus
Peternalzul22
PAngaahai
P0rgil
PГэрэлт Найзууд
Parius
Pg84
PDashka_Linux
PBlessing Tara
Ptuulai-ok

Сэтгэглүүд

Сүүлчийн сэтгэгдлүүд:

  • АМИА ХОРЛОХ бичлэгт Tulgaa (зочин): Vhmeer bna hurdan vhdeg arga bna
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uneheer
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Hamgy amrhn amia Horlh arga bnu
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: aij sandraad tugshuurtei bn gantsra baih ystoi hun ni bi ymshig
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ymarch husel zorig temuulel alga
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ndad yu ch uilchilehgui bna bi hicheeged bga ch ymshig uguch ymshig durtai humus maani mni tald..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vhmeer l bna daan tulhaar hvn gedeg amitan aidag yum bna zvgeer ymar negen argaar vhmeer l bna..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Bi ih zul tulagui cigsen ene horwogos alag bolj zugeer taivan untaad dahij hezeets bosoj...
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zvger vheh arag zagad ogchih vhmer bna psda
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Medkue odoo yg bi zgrl amidrliin zorilggv bolchlo ter neg ohin stgl zvrhiig min bulaachd zgrl tohgv..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zugr uhmeer bn mne eej egch bugd namaig uzen yaddag
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uhmeer bn amarhan l uzej baival busdana bayrlah
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Yohh zver l uhmeereiin hench toohgu yriltsahgu hairtai bvhn nmaig orhij bhh yoo asuudlaar dvvrn..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Uneheer iim hogin amidarlaaf amidarmaargi bn