2009-02-02 -
Бичсэн:
xvv
Шилэн цонхны цаана анивчих гэрлүүд
Шивнэлдэн анивалзах нь дэндүү уйтгартай
Ширүүлж уурлаад тасарсан утасны дуу
Шивж зүрхийг өвтгөж чихэнд бийб бийб
Хорвоо ертөнц хов хоосон болоод
Хотын гэрлүүд ч уйтгар гунигт автаад
Хоол идээгүй ходоод дугараад
Холын холд гараад гүймээр
Хоолой мэдэн чанга хашгирмаар
Хорьж дийлэхгүй нулимс зангирч
Хошуу унжиж уйлаад авмаар
Чимээгүй өрөөнд ханын цаг чаг чаг
Чийгтэй агаар салхивчаар үлээх нь жиндүү
Сэтгэлийн угаас хүйтэн мөс хайрч
Сэрүү оргин жихүүдэс хүрч чичрэнэ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-02 -
Бичсэн:
xvv
Юугаараа тэр намайг ингэж татна вэ
Юпкээрээ юу нүдээрээ юу биеэрээ юу
Хүнд байхгүйг түүнээс би эрж хайгаад олохгүй
Хүсэл татах нэг зүйл түүнд л байдаг
Хэн хэнээс илүү гэж хэлэхгүй ч гэлээ
Хэтэрхий их татагдаад байх юм тэрэнд л
Нүдээр хараад олохгүй тэр нэг зүйл юу юм бол
Нууц бөгөөд өөр хэнд ч байхгүй тэр юу вэ
Дэлхий ертөнцийн өөр хаанахын хэнд ч
Дэндүү хүчтэй энэ зүйл байхгүй
Дийлж намайг татах тэр нэгэн зүйл
Дэлгэрч ургаад түүний л дотроос цацраад байна
Хэрвээ тэр соронзон бол би төмөр байх
Хэрвээ тэр чихэр бол би хэл байх
Хэрвээ тэр нуур бол би хун байх
Хэрвээ тэр цэцэг бол...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-02 -
Бичсэн:
xvv
Хэн нэгнээр орлуулж болохгүй нь
Хэзээ ч бас мартаж чадахгүй нь
Хэлсэн үгэнд нь гомдмоор байдаг ч
Хэдий удалгүй тайвширч л орхих юм
Орхиод мартаад холдоод явъя гэвч
Огт гарахгүй бодолд минь байна
Орлуулж нэгнээр мартая гэвч
Ондоо хэнийг ч багтаах аргагүй нь
Булгиж догдлох энэ зүрхний эзэн нь
Бусдад зай үлдээгээгүй тэр л нэг охин....
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-02 -
Бичсэн:
xvv
Ширтэн чамайг ичээв үү энхрий минь
Ширвэж дургүйцхээ азнаач чи минь
Хөөрхөн бүхнийг чинь энэ нүд өөрөө
Хөөрч догдлон харчихаад байх юм
Дахиж харахгүй хичээх гэвч
Далдуур татагдан хүсээд байх юм
Өөрөө чи тийм хөөрхөн болохоор
Өхөөрдмөөр дэндүү энхрий болохоор
Харахгүй байж үнэхээр тэвчихгүй
Халхлаад ч нэмэргүй тэсэж чадахгүй
Айлгүйхэн харц, аядуу хөдөлгөөн,
Дурлам нүд, булбарай хацар,
Халуун арьс, зөөлөн гар,
Эгдүүтэй яриа, өхөөрдөм хацар,
Хараад баймаар, хазаад авмаар
Атгаад тавимааргүй, ахиулаад тэвэрмээр
Дээр нь бас юуг нь мэдэхгүй
Дэндүү их татах увидастай болохоор
Нүд ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-02 - Нэгэн хайр (өгүүллэг)
Бичсэн:
xvv
Онгоц саатаад хүлээгээд тэр бараг бүтэн цаг уйдан суулаа. Харих гэж яарсан түүний хувьд энэ 1 цагийн хугацаа Японд өнгөрсөн 10 сарын хугацаанаас ч урт санагдана. Түүнийг Билэгсайхан гэх бөгөөд найзууд нь Бэк гэж дууддаг. Япон улсын Осака хотын нэгэн Их Сургуульд сурдаг бөгөөд зуны амралтаараа нутаг буцаж яваа нь энэ билээ. Эх нутгаа зорин яарах сэтгэл нь түүнийг байж ядуулна. Одоо түүний хувьд очих гэж яарч байгаа бас нэг гол зүйл нь аав ээж, хайртай дүүгээс нь гадна түүний хамгийн сайн хоёр найз нь хүлээж байгаа. Тэр гурав бүр арван жилийн 1-р ангиас л нийлж тоглон үерхэн найзалсан хэзэ...
|
|
Сэтгэгдэл (79)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-02 -
Бичсэн:
xvv
..Инээмсгэлэн ширтэх тэр нүдийг хармаар
Элдвийг бодон орон дотроо хөрвөөнө
Өглөө болтол зүүдэндээ түүнийг хайна
Өнөөдөр бас л түүнгүйгээр өдрийг өнгөрөөнө
Гараас нь хөтлөнхөн гадуур алхахсан
Газар дээгүүр түүнтэй дүүлэн нисэхсэн
Тэнгис, Од, Номин-д зэрэгцээд кино үзэхсэн
Тэвэрч суугаад оддыг тоолохсон
Үүр цайтал худлаа ярихсан
Үнэмшин гайхахыг хараад өхөөрдөх юмсан
Замаар өнгөрөх бусдад гайхуулахсан
Зальтайхан эрхлэх нүднийг дандаа харахсан
Хармаар байна хармаар байна зөвхөн л хармаар байна.......
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-02 - Би яах гэж төрсөн юм болоо.
Бичсэн:
xvv
Би
Бидэр үгсээр бусдыг шордох гэж лав төрөөгүй
Битүү санаагаар нэгийгээ хорлох гэж бүр ч төрөөгүй
Бэлэн юман дээр туйлах гэж төрөөгүй
Биеэ тоож, бусдыг дорд үзэх гэж төрөөгүй ээ.
Би
Үхсэний дэргэд өөрийгөө зөвтгөх гэж төрөөгүй
Үйлийн үртэй эвлэрэх гэж ч төрөөгүй
Хувийн жаргалаар хайраа бөхөөх гэж төрөөгүй
Хуулийн цоорхойгоор монголоо мөлжих гэж төрөөгүй ээ.
Би
Дарсанд шунаж амьдарлаа жадлах гэж төрөөгүй
Даавууг хатуу гэж торгонд хөлбөрөх гэж ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-02 - Дуртай, хайртай
Бичсэн:
Angaahai
Өчигдөр хайртай киногоо үзээд. Pearl Harbor. Хэд ч үзсэн уйдахгүй. Бараг л цээжилчихсэн хэрнээ үзэх болгонд л нэг шинэ мэдрэмж төрнө. Бас үйл явдлуудыг нь сэтгэл түгшин хүлээнэ... Би ер нь романтик хүн бололтой. Дуртай кино, дуртай дуу, дуртай видео клип, дуртай зохиол.. гээд л бодоод үзэхээр дандаа л нэг тиймэрхүү. Яах вэ янз бүрийн л кино үздэг л дээ. Уулаасаа кино гэхээр л донтчихдог юм чинь. Гэхдээ л дахин дахин үзсэн ч уйдахгүйгээр сэтгэлд хоногшсон кинонууд маань дандаа л романтик төрлийн кино юм шигээ.
Зиак ингээд хэдэн дуртай киноныхоо Trailer -ийг оруулав. Дараа нь завтай болохоор...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-02 - тэнд цохилохгүй...
Бичсэн:
xvv
Чанга тэврээд бүжсэн нь цөөнгүй, гэвч
Чамаас илүү янаг нь ч бий, гэвч
Урин дуудсан аальтай нь олон, гэвч
Уярч догдлон чамдаа л...
Үзэсгэлэнтэй сайхан нь цөөнгүй, гэвч
Өдөн дууддаг нь ч бий, гэвч
Зөөлөн үнссэн нь ч бий, гэвч
Зөвхөн чи л өөр...
Аварга том давалгаа юу юугүй нөмрөн
Амжиж зугтаж чадалгүй урсаж орхих
Барьж байсан далангаа сэт цохин
Багтаж ядах урсгал чиний л зүг...
Сайханд татагдан тэмүүлдэг нь хүн болохоор
Санан догдлон дурладаг нь бид болохоор
Гайхалтай үзэсгэлэнд бүгд л татагддаг болохоор
Галын гэрэлд эрвээхэй тэмүүлдэг болохоор
Наалинхай ялдам аашаа дарж чи...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-01 -
Бичсэн:
xvv
...Өргөстэй ишийг л харвал сарнайн үзэмжийг мэдэхгүй
Өнгөгүй хальсыг хараад л кивиний амтыг мэдэхгүй
Өнгөөр туяарахыг нь хараад ч солонго хоосныг мэдэхгүй
Өд далавчийг нь хараад тахиа нисдэггүйг мэдэхгүй
Адилхан харагдах алимнууд ч
Амт нь бас ондоо...
2009.1
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-01 -
Бичсэн:
xvv
Хархан нүдэнд гуниг үлдээх бол
Хайртай байсан ч үнсдэггүйээ би
Хагацаж салахаа мэдэж байгаа бол
Хайрч дааруулахыг хүсдэггүйээ
Хайртай нь үнэн болохоор хэн ч ялгахгүйээ
Харц минь зөөлөрнө дөө адилхан л
Гэхдээ би чадахгүйээ
Гэрлэхгүйгээ мэдэж байвал тэвэрдэггүйээ
Харин чамайг би тэвэрмээр
Хайрлахаас айж байгаа ч уусчихмаар
Халуун уруулыг чинь үнсмээр
Хамаагүйээ тэгээд түлэгдмээр...
Ариусын шүлгийг уншаад хариулж бичсэн ч гэмээр юм уу. Бичмээр санагдсан юм: https://arius.blogmn.net/19366/
...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-01 -
Бичсэн:
xvv
..Инээгээд ярих хоолой чинь хөөрхөн
Эгдүүтэй хонхойх хацар чинь хазчихмаар
Яриад алхахдаа нисчихсэн байдаг
Янагхан чамдаа дурлан дурласаар л...
...Үнэндээ чи жирийн л нэгэн
Үгүй гэхдээ бусдаас онцгой
Юу гэдгийг мэдэхгүй юм
Юүлж сэтгэл рүү асгараад байна...
...Үнсдэг, би чамайг, чи мэдэхгүй
Үнэндээ одоо ч тэврээд л зогсож байна
Халуунаар ч биш бас хүйтнээр ч биш
Харцаараа би үнсдэг,
Жимс адил уруулын чинь амтыг
Жингүйдэн би хангалттай мэдэрдэг
Жинхнээсээ үнсвэл пуужин болох биз дээ
...Нүдийг чинь би эгцэлж хардаггүй
Нүглээ нуух гэсэндээ биш юм
Нүцгэн сэтгэлээ далдлах ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-02-01 -
Бичсэн:
xvv
...Ялдам занд чинь татагдаад байх юм
Ягаахан хацар чинь бодогдоод байх юм
Хөөрхөн инээмсэглэл чинь санагдаад байх юм
Хөвөн дүүлэх шиг гулгамаар л байх юм...
Инээмсэглэхийг нь ургуулаад баясдаг болчихжээ
Ирж яваа хүнтэй зөрөхөд гайхаж харахымаа
Зүрх хавьцаа дүүрэн болчихжээ
Зүгээр л чамайг санаад байна...
2009.1
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-30 - Болохгүй
Бичсэн:
Angaahai
Хүйтэн байна. Даарч байна. Даарч болохгүй. Осгочихно. Хөлдчихнө. Даарч болохгүй. Хүйтэн бишээ. Огтхон ч хүйтэн биш, жихүүн салхи жавар, гал. Гал гараасай. Дөл, элч. Элчинд нь хөлөө ээхсэн. Үхэхгүй ээ. Болохгүй. Хүлээж байгаа. Тэнд. Тэр замд. rnХаранхуй байна. Гэрэлгүй. Харах ёстой. Нүдээ битгий ань. Нүдээ аньвал унана, үхнэ. Нүдээ аньж болохгүй. Тэр хүлээж байгаа. Тэнд, тэрүүхэн тэр замд. rnГэрэл гэрэл хэрэгтэй. Лаа, лааны гэрэл, элч, дөл, гараа ээхсэн. Ядарч байна. Ядаргаатай байна. Ядарч болохгүй, цуцна. Зүгээр л урагшла. Ухарч болохгүй. Ядарч, шантарч, цөхөрч, даарч, харанхуйлж болохгүй. Үхнэ...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-30 - Хуульчийн тайлбар
Бичсэн:
Обдоо
СҮҮ ХХК-ийн тойрсон шуугиан дэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байцаагчийн гаргасан дүгнэлтээр 19 заалт бүхий зөрчил илэрсэн ба Мэргэжлийн хяналтын албан хаагчийн зүгээс тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоох хууль зүйн үндэслэлийг авч үзье л дээ.:
Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар/
· холбогдох байгууллагатай нь тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай ...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-29 - LOGO
Бичсэн:
DESI
За ямартайч та нартайгаа зөвлөж байгаад логоогоо сонгох хэрэгтэй байх өөрчилөж янзалмаар юм юу байна. Хэдэн ийм санаа гаргалаа.
|
|
Сэтгэгдэл (26)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-27 - Пушкин А.С.
Бичсэн:
Friska
Я вас любил: любовь еще, быть может,
В душе моей угасла не совсем;
Но пусть она вас больше не тревожит;
Я не хочу печалить вас ничем.
Я вас любил безмолвно, безнадежно,
То робостью, то ревностью томим;
Я вас любил так искренно, так нежно,
Как дай вам бог любимой быть другим.
|
|
Сэтгэгдэл (14)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-26 - "ХБ"-дэхүй
Бичсэн:
хундага
өнгөрсөн жилийн адаг хавьцаа Токиогийн баруунчаа байх Такаозан гэдэг ууланд бидний зоригт нөхдүүд мацан гарч, уулын орой дээр алсын бараа ширтэнгээ улс орныхоо ирээдүйг шүүн хэлэлцсэн билээ. үр дүнд нь дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал сайхан эхэлж, өрнөж, хөгжиж...улмаар батжин суурьшиж байна.
тэрхүү мацалтын явцад зарим нөхдийн маань урьд хожид үзэж хараагүй юм хум, үйл явдалтай учирч, бид нийтээрээ ихэд баясан хөгжсөн юм. тэдний заримын учрыг олохоор мулгуу би мөчид ухааныхаа, мөлгөр тархиныхаа мини түвшинд энд тэндээс өвдөл цөвдөл цуглуулснаа өргөн барьжийна.
гэдэг энэ дээрх өгүүл...
|
|
Сэтгэгдэл (17)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-26 - Обамагийн хэлсэн үг
Бичсэн:
g84
эх сурвалж: http://mongolchuud.blogspot.com/2009/01/blog-post_25.html
....шуудхан хэлэхэд англи эхтэй нь хамт энд тавилаа. Харьцуулж үзье гэсэн нэгэнд нь хэрэг болно биз. Маргааш, нөгөөдрөөс зав гарахаар янзлаад, жинхэнэ монголчлоод тавихыг бодноо. Аа тийм, энэ эхний үгүүлбэрт байгаа humbled by the task before us гэдгийг яаж орчуулах вэ? Манайхан чинь бүгд томорсоор байгаад даруу, номхон гэдэгт үгсэд алергитай болчихсон юм бол уу, нэг л монголоор орчуулж чадахгүй байсан. Ойлгомжгүй зүйлс байвал хэлж туслаарай, энэ илтгэлийг хамтдаа орчуулцгаая. Монголчуудад их хэрэгтэй санагдсан шүү.
...
|
|
Сэтгэгдэл (13)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-24 - нялхрал...
Бичсэн:
xvv
...Сэтгэлд хөгжим эгшиглэж
Сэмхэн лугшилтаар зүрх бүжнэ
Өөрийн эрхгүй мөрөөдөлд умбан
Өөр нэгний зүгт бодол тэнэнэ
Өнгийн гэрэл гялбан цацарч
Өр зүрхэнд диско болно...
(метрополис нүүгээд ирчихсэн юм уу даа хаха...)
...Дэр нь болчихмоор
Дэрлүүлж баймаар
Үнэрийг нь шингээмээр
Үсийг нь имэрмээр
Хацрыг нь илбэмээр
Хамрыг нь шүргэмээр
Хажуу талдаа зурагтай
Хайтан ягаан дэр болчихмоор...
...Өнгийлөө гэрэлтэй байна
Үсрээд ормоор солонгорч байна
Өнгө нь үл мэдэгдэх түүний сэтгэл
Үнсгүй шатаах галтай ч юм уу
Үүрд хөлдөөх жавартай ч юм уу
Өөрийн мэдэлгүй сорогдон татагдса...
|
|
Сэтгэгдэл (23)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-24 - PAPER ART
Бичсэн:
DESI
Cайн байцгаана уу ойрд хөөрхий муу блогтоо салхи оруулсангүй шүү нээрээ. За тэгээд жаахан жуухан завгүйн дээр захуу зан жаахан хачирлаад шалтаг гэвэл зөндөө зөндөө. Нэг уншигч маань уул нь надаа их эрт захисан юм цаасан урлалын талаар мэдээлэл өгөөч гэж аль эрт л гуйж байсан тэгсэн чинь би гэдэг биеэ тоосон дүнхүү завгүй залхуу хоёроороо шалтаглаад зондоо удчихлаа уучилаарай. (Өмдний өвдөг цоортол сөгдөж хөөрхий духыг цөмөртөл мөргөв) Цаасан урлал бол их эртны урлал бөгөөд дундад азиас хөгжин улмаар их наран улсын ивгээлт ардуудын далай их буянаар сонгодог утгаараа хөгжсөн түүхтэй. Цаасан ...
|
|
Сэтгэгдэл (10)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-24 - уранхай
Бичсэн:
Friska
Тэлвэзтэй байх сайхан юм...амралтын өдрүүдийг гэртээ өнгөрөөхөөр тооцоолсон тул түүнгүйгээр уйдна гэж сэтгээд кабелаа залгуулчив...өчигдөр оройноос хойш шив шинэхэн, сов соргог мэдээ мэдээллээр тархиа цэнэглэж байна. Эдийн засгийн хямрал чинь болчоод байхад би огт хямраагүйгээр барахгүй мэдрээ ч үгүй явж байдаг...гэснээс манайхан бас энэ хямралт өртөөд цомхотгол хийсэн юм байна, мартахаа шахлаа. Хэд хоногийн өмнөөс л хэд хэдэн хүн цом авнаа гээд өрөө дамжаад гүйгээд байсныг, ямар тэмцээнд түрүүлсийн бол гэх мэтээр хайнгадуухан бодоод өнгөрсөнөөс биш цаад нарийн учрыг ажилдаа түүртээд огт анзаа...
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-24 - бүсгүй, төмс, наранцэцэг, цас
Бичсэн:
хундага
ахиад л түүнийг зүүдлэв.
би түүнийг хардсангүй. гар утсыг нь үзээд, эмэгтэй нэр олж хараад, орсон гарсан дуудлага, илгээсэн ирсэн мээсэж этрийг нь үзээд... гэхдээ хардсангүй. түүнээс асуулаа... тиймээ гэнэ. би тэр эмэгтэйн насыг нь асууж байхын. надаас нэг дүү бололтой. гаднах төрх нь ямрав? надаас ямрав? яг ямаршуухан? ... гэж асуух гэснээ, баахан тээнэгэлзээд... асуултаа өөртөө үлдээв.
каадр солигдоход шал өөр газар, ногооны талбай бололтой газар байхын. ихээ том талбайг хэд хэдэн хэсэгт хуваагаад өөр өөр юм тарьсан бололтой. хөл дор, тэрүүхэнд харагдах нь төмс. уруу нь харуулсан усан үз...
|
|
Сэтгэгдэл (25)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-23 - Монголын өнгө...
Бичсэн:
xvv
Блогоор холбогдон танилцсан хэсэг андууд Банжиг фото аялалаар явж ирээд дурандaa буусан хорвоогийн өнгийг бидний өмнө дэлгэжээ:
http://nyam-ochir.blog.banjig.net/post.php?post_id=129398
Маш их таалагдлаа. Би сая сэтгэгдлээ үлдээхээ мартаад бичих гээд яараад хүрээд иржээ... Та нар орж сэтгэгдлээ үлдээгээрэй. Бие биендээ урам хайрлая, бүлээн дулаан үгс хайрлая .
http://www.anjigai.com/post.php?post_id=129154
Бас гоё зурагнууд байна лээ. Тэр морь хөтөлсөн хүмүүсийг хараад л оронд баймаар санагдавшд хэхэ.
За тэгээд Анжигай ахын блогоос холбооснууд туув :-b
ЭНД ДАРЖ Надиагын зу...
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-23 - NTRegOpt registry compactor
Бичсэн:
xvv
Regitry гэдэг бол Windows үйлдлийн системтэй компьютерийн гол тохиргоог агуулдаг хэсэг юм. Харин энэ нь удах тусам нэмэгдэж, компьютерийн ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.
NTRegOpt бол registry compactor буюу шахаж цэгцлэгч програм юм.
Таньд зөвлөхөд энэ програмыг хэрэглэхдээ нээлттэй байгаа бүх програмаа хаагаарай. Суулгасны дараа танаас доорх цонхтой адил цонх нээгдэн асуулт асууна:
Энд хэдийгээр Vista бичигдээгүй ч NTRegOpt Албан ёсны веб саит дээр нь Vista-г бүрэн дэмжинэ гэж бичсэн байгаа.
Үүний дараа та хэрхэн таны регистиг янзлаж буй статусыг харах болно.
Ингээд дууссан...
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-23 - Yahoo messenger-н нууцуудаас
Бичсэн:
xvv
Нуугдаж нэвтрэх
Yahoo messenger-т хүмүүс нуугдаж invisible байдлаар offline (саарал харагддаг) нэвтрээгүй юм шиг бусдад харагдуулж орж болдог. Үүнийг анх нэвтрэхдээ Sign in as invisible to everyone гэдгийг чагталж орж болох ба орсныхоо дараа мөн Messenger цэснээс My Availability->Invisible to everyone гэж сонгосноор нуугдаж болно.
Зөвхөн нэг хүнийг, эсвэл нэг бүлгийг сонгоод байнга нуугдаж ч болно. Ингэхдээ тухайн хүнийхээ эсвэл бүлгийн нэрэн дээр хулганы баруун товчийг дараад stealth settings->Appear permanently offline гэж сонгож тохируулдаг.
Харин байнга биш зөвхөн энэ удаад л тэр ...
|
|
Сэтгэгдэл (34)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-22 - Хархүү Шархүү Хоёр
Бичсэн:
AttiIa
Гүүгл ахаас Хархүү гээд хайхаар герман хэлэн дээр 272.000.000 бичлэг олдож байхад Шархүү гээд хайхаар 53.600.000 бичлэг байна гэх юм.
Аа харин Хархүү, Шархүү гээд хоёуланг нь бичxээр 119.000.000 гэнэ ээ ккк.
Хархүү маань сүр дуулиантай ажлын гараагаа эхлэв. Сэтгэл хөдлөлт, баяр баясгалан бялхалсан ард түмэн хуучин ерөнхийлөгч асан Шархүүдээ баяртай ч гэж хэлж амжилгүй явуулчих шиг санагдсан. Өнөөх нь чихрээ голсон хүүхэд шиг, лимузин дотроосоо хиймэл үнсэлт илгээн гэргийгээ сугадан, санд мэнд ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцав.
Амеркчүүдийн битгий хэл дэлхийн түүхэнд тэмдэглэ...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-22 - гэм зэмээс...
Бичсэн:
Friska
Харин энэ удаа тэр хоёр барьсан гараа тавилцсангүй, мань хүн түүн рүү бушуухан нэгэнтээ харснаа юу ч хэлэлгүй газар шагайчихав. Тэднийг харж байгаа хүн алга, хоёрхон биеэрээ л сууж байна. Хуяг одоо л буцаж ирж яваа аж.
Чухам яагаад ингэснийг мань хүн өөрөө ч мэдсэнгүй, ямар ч атугай нэг юм түүнийг гэнэт шүүрч аваад Сонягийн хөл рүү шидчих шиг болжээ. Раскольников түүний өвдөгийг тэврээд уйллаа. Эхний хоромд Соня үнхэлцэгээ хагартал айж, царай нь үхсэн мэт хувхай цайжээ. Тэгээд босон харайж хамаг бие нь салгалан түүнийг ширтэв. Гэтэл тэр даруй, тэр агшинд хамаг учрыг ойлгожиху...
|
|
Сэтгэгдэл (16)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-22 - Тамхи бэлгийн сулралд хүргэдэг
Бичсэн:
xvv
Анх 4-р курст байлуу даа манай найз зуныхаа амралтаар Кубээс ирэхдээ навчин тамхи авчирч бэлэглээд. шар айраг шимэнгээ тэрийг нь сороод л таатай байсан... Дараахнаас нь уушгилж сураад л.. Найзуудтайгаа ууж суугаад л сорох дуртай, эрээн утааг сонирхох дуртай болсымаа гэж... Нэг л тайвшраад л сайхан шүү.. Пиво тэр 2-н сайхан хоршихыг ч хэлэхэв. Ямартай ч тамхинаас гарах шийдвэр дээх нь гаргасан юм. Энэ маань нэг шинжлэх ухааны сэтгүүл дээрх нийтлэлийг уншсанаас болсон л доо. Тамхи татдаг болон хэт тарган эрчүүд туранхай татдаггүй эрчүүдээс эрт бэлгийн сулралд өртөх хандлагатай байдаг гэнэ лээ. ...
|
|
Сэтгэгдэл (10)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-22 - Хадаас хадахад пифагор хэрэггүй.
Бичсэн:
Обдоо
Хүү, Кетчуп хоёрийн надад бичсэн сэтгэгдэл 2 өөр өнцгөөс юмыг харах боломжийг олгож байна. Тун зүгээр энэхүү сэтгэгдлүүдийг залуустааа толилуулъя гэж бодлоо. Уншаад үзээрэй тун зүгээр шүү. Эвлүүлэг нэмэлт хачиргүй шууд л хийсэн болно.
Хүү: Анддаа гэж хэлэхэд нэг байтугай нэлээн хэдэн эмэгтэйг ч, нэг цэцэрлэгийн анги шиг хүүхэдтэй болсон ч хайрлаад явах зүрхтэй залуу минь битгий ай.
Мэдээж бидний өмнө хариуцлага тулж ирнэ. Гэвч бид даваад гарч чадна. Чи ямар ганцаараа зүтгэх биш, та 2 хамтдаа зүтгэнэ. Байргүй машингүй бол яадаг юм бэ хашаанд байшин барья, болохгүй бол бас нэг хос найзт...
|
|
Сэтгэгдэл (14)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-21 - Хацар чимчигнэм...
Бичсэн:
xvv
Хайраад л, хацар чимчигнээд, нүднээс нулимс гоожоод л цэв хүйтэн агаар цээж дүүрээд л, уруулд нэг тийм хүйтэн таатай мэдрэмж. Шуурганы өөдөөс алхаад л... өвлийн амт... Өнөөдөр орой гадаа маш гоё байлаа... Шуургатай болохоор ч юм уу утаа харьцангүй бага цэвэрхэн. Найзындаа очсон чинь байсангүй. Гадуур хэсэг алхав... Тэдний гэрийн тэнд нэвт салхилаад ер нь агаар их цэвэрхэн байдаг юм...
Бусдын хувьд хөлдөж үхэм хүйтэн бол миний хувьд хамгийн таатай хамгийн сайхан мэдрэмж энэ хөлдөх мэдрэмж л байдаг. Урьд төрөл гэж байдаг бол би урьд төрөлдөө шатаж үхсэн хүний сүнс ч байж магадгүйм :-b
...
|
|
Сэтгэгдэл (12)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-21 - Улсын маань нийслэл Улаанбаатар сайхан...."байжээ"
Бичсэн:
AttiIa
Санаандгүй интернэтээр хэсүүчилж байгаад 1976 оны Улаанбаатар хотын зураг олов. Тэр замынх нь сайхан сэлүүхнийг ээ! Хүмүүс нь машин зам дээгүүр хөндлөн гулд алхалж явна шд. Гүй мөн сэлүүхэн сайхан байж дээ.
Хэдэн оны билээ дээ "Дэлхийн хотуудын лавлах" дээр Улаанбаатарыг неоклассик загварын хот гэж тодорхойлсон байж билээ. Неоклассик гэдэг нь нэг ёсондоо барок, ренасанс стилийг орчин үеийн модерн стильтэй (дөрвөлжин хэлбэртэй, шулуун шулуун ханануудтай) холигдмол барьсан байдлыг хэлдэг шиг.
Бодвол Сүхбаатарын талбайг тойрсон нилээн олон байшингууд баганатай байдагтай холбоотой байсан б...
|
|
Сэтгэгдэл (9)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-21 - Өөртөө л...
Бичсэн:
Angaahai
Өөртөө маш хайртай болоод байнаа сүүлийн үед. Өөрийгөө л хайрлаад эрхлүүлээд баймаар... яанаа нүгэл байгаа даа ккк. Энд тэндээс дуу татаж авч эсвэл хайж олж сонсохоос залхуу хүрээд байдаг байсан юм. Хэдэн дуртай дуугаа өөртөө зориулаад оруулчихая. Дуртай нь сонсоорой. Ихэнхи нь жаахан байхаасаа л дуртай байсан дуунууд...
Mary J. Blige - Family Affair [LIVE]
Wyclef Jean featuring Mary J Blige 911
Coolio- Gangster's Paradise
Nana - REMEMBER THE TIME
robbie williams-feel
Robbie Williams "Eternity"
Blue...
|
|
Сэтгэгдэл (10)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-21 - Хамгийн урт настай хүн
Бичсэн:
Обдоо
Хамгийн урт настай хүн
Энэ хорвооод хамгийн урт настай хүн хэд байдаг бол. Энэ тухай үл өгүүлэн өгүүлэх нь: Зимбабвед саяхан тэр улсынхаа хамгийн урт настай хүнийг шалгаруулж 200.000 доллараар шагнасан байна. Дундаж наслалт нь 39 хүрдэг, хүн амын дийлэнхи хувь өвчнөөр, тахалаар, бас бус зүйл, ДОХ-оор нас бардаг энэ улсад 80-аас дээш насална гэдэг бол хамгийн төвөгтэй үзэгдэл төдийгүй маш ховор тохиолдол юм байна. Шагналыг тус улсын ерөнхийлөгч Р.Мугабе өөрөө өөртөө гардуулсан байна.
...
|
|
Сэтгэгдэл (23)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-20 - өвчин...
Бичсэн:
xvv
Өнгөгүй, үнэргүй, хэлбэргүй зүйлийг
"Өвчин" гэж хэн нэрлээ вэ...
гэжж... Нэг иймэрхүү утгатай дуу байх юм... Нээрээ өнөөдрийн блогмн-ы хит бичлэг байсан уу Ариусын шүлэг...
...хайргүй хүндээ би үнсүүлдэггүй ээ
хайраад байгаа ч юм шиг хүйтэн байдаг юм...
Нээрээ юу байдаг юм бол? "өвчин"... Тэр өвчнийг тусч үзэх юмсан. ...чи жинхэнээсээ өвчилж үзээгүй л гэдгийн. Хэн мэдэх вэ дээ. Би ямар тэр өвчин гэж юу байдаг, өвчний эхлэл гэж юу байдгийг нь мэдэх биш. Магадгүй тусаад өнгөрсөн ч байсан өөрийгөө зөв оношилж байгаагүй ч юм билүү... Эсвэл тусаагүй байж өөрийгөө туссан гэж бодсон ч юм...
|
|
Сэтгэгдэл (15)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-20 - Хэрхэн хүнтэй суухгүй байх вэ?
Бичсэн:
Обдоо
Хэрхэн хүнтэй суухгүй байх вэ?
За тэгэхээр хүмүүс хайрийн тухай шүлэг, өгүүлэл бичиж, зарим нь эхнэр хайж байна л гэнэ. Зарим нь дэлхийн 3 дугаар дайн болох тухай зарим нөгөө хан блогтой хэрхэн үр дүнтэй тэмцэх тухай гэх мэтчилэн тус бүрнээ л бичиж л байна. Энэ дундуур тэс хөндлөн юм биччихдэг юм уу ай. Гэхдээ энэ миний л бодол шүү. Авах гээхийн ухаанаар хандана гэдгийг надаар заалгахгүй биз дээ.
Хэрхэн хүнтэй суухгүй байх тухай :
1. Хичээл, боловсорлыг чи нэгдүгээрт тавь. Чи хүнтэй суучихвал чамд сурах боломж тун бага үлдэнэ. Чи өөрөөсөө гадна бас нэг хүн...
|
|
Сэтгэгдэл (39)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-20 - вирус...
Бичсэн:
xvv
Амьдрал дээр вирус ер нь дандаа муу байдаг болов уу? Магадгүй бидний бие дотор сайн вирус байдаг бол яах вэ? Заримдаа гэнэт л эрч хүч ороод, өөрийн мэдэлгүй гарч гүймээр болгодог тийм вирус. Магадгүй тийм вирусын халдвар энэ тэр авчихдаг байж болох юм? Нойр хүрэхгүй, шөнөжин хөрвөөж, зүүдэлж сэрчихээд цовоо сэргэлэн байгаад байдаг байвал тэр ямар нэгэн гадны юмнаас болж байгаа нь гарцаагүй. Магадгүй ийм вирус байдаг юм шиг байна... Компьютерт ч бас эвдэж сүйтгэдэг биш тухай системийн гажгийг олсноор түүнийг нь "зөвшөөрөлгүйгээр" халдварлаад засчихдаг тийм вирүс байж болох юм. Мэдээж тийм виру...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-19 - Деррик-н гэгээнд дурсгалд
Бичсэн:
Blessing Tara
Германы цуврал кино Деррикийг мэдэхгүй хүн ер нь дэлхий дээр бараг ховор байх.
Дандаа костюм пиджак, Rolex цагаар гоёсон english gentelman гэмээр мөрдөн байцаагч Деррик, (жинхэнэ нэр: Horst Tappert )саяхан 2008 оны 12 сарын 13-нд Германы Muenchen хотын нэгэн эмнэлэгт 85 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзлээ.
Horst Tappert эхнээсээ жүжигчний мэргэжлийг сонгосон юм бол биш. Тэрээр нягтлан бодогчийн мэргэжил эзэмжсэн бөгөөд цэргээс ирсэнийхээ дараа нэгэн театрт уг нь нягтлан бодогчоор ажил орсон нь түүнд урлагийн хаалгыг нээж өгсөн юм.
Түүнээс хойш тэрээр хэд хэдэн жүжиг болоод кино...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-19 - битгий намайг мохоогоорой
Бичсэн:
g84
Хэзээ нь энэ түүхийг өгүүлэхэд чухал биш тийм цаг хугацаанд найзынхаа төрсөн өдөрт уригдаж билээ Биднээс хамгийн анх 25 нас хүрч байгаа нь тэр байлаа Бид 25 лааг бялуун дээр асааж хүслээ хэлэхээс нь өмнө дараа жил бэрхшээл тохиолдвол нэг лааг нь асаагаарай, лаатайгаа хамт гомдол цөхөрлөө шатаагаад цааш урамтай амьдрах юм шүү гэж захиж билээ... Бид жаран нас хүрэхдээ хэдэн лаатай байх тухайгаа тооцож бас ч үгүй аль болох лаагаа асаахгүйгээр асуудлыг даван туулж байхаар мөрөөдсөн юм... энгийн тэр лаанд тийм их үнэ цэнэ өгч билээ... Найзын маань эцэг өнгөрдөг жил тэр уйлж байсан юм, бас надад ...
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-19 - Microsoft Word дээр босоо select хийх
Бичсэн:
xvv
Урьд нь нэлээд тохиолдож байсан. Ингээд л идэвхижүүлээд авчих юмсан гэж боддог байсан юм маань боломжтой, би мэддэггүй байжээ.
Sanakae блог дээрээ ингэж бичжээ:
Нээх амархан юм шиг хэрнээ тэр бүр санаад бас хэрэглээд байдаггүй нэг зүйлийг бичихээр шийдлээ. Бидний өдөр бүр хэрэглэдэг Microsoft Word гэсэн бичвэрийн програм дээр хэрхэн босоо select хийх вэ?
Яг зураг дээр байгаа шиг.
Ийм төрлийн select хийх нь багана хэлбэртэй бичлэгт чухал хэрэгтэй байдаг шүү дээ тэр чигт нь устгах эсвэл хуулахын тулд.
Босоо select хийх нь маш амархан юм байна шд. Босоо хэлбэрийн select хийх хэсэг дээрэ...
|
|
Сэтгэгдэл (13)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-19 - Дэлхийн 3-р дайн 2010 онд эхлэх үү?
Бичсэн:
Angaahai
Ажил овоо бага байгаад байдаг. Жаахан тас далийрчих уу?
Дэлхийн 3-р дайн 2010 онд эхлэнэ гэж Болгарын зөнч Ванга (Вангелия Пандева Гуштерова) зөгнөсөн юм байх. Бас энэ зөнчийн зөгнөж хэлсэн ихэнхи зүйл нь биелсэн гэх...
Дайн дажин гэж ном зохиолоос уншиж, кино жүжгээс л харж байсан болохоос биш амьд яваа насандаа үзэж туулна гэж бодож байсангүй. Хэрэв үнэхээр болдог л бол хэцүүхэн л байна байх даа. Төсөөлөх ч юм алга. Нөгөө хойд урд хоёр хөрш гэж ирээд л сүжирдэг хоёр гарууд нь манийгаа хувааж идэх гээд л алалцахын байгаа биз бодвол. Манайхан тэгээд л Чингисийн үр удам, дайчин цустай гэж ...
|
|
Сэтгэгдэл (21)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-19 - Сандал эвдэж ажлын гараагаа эхэлжээ.
Бичсэн:
Обдоо
Сандал эвдэж ажлын гараагаа эхэлжээ.
Өмнөговь аймагт тун сонин байдлаар нэг хүн албан тушаалдаа заларчээ. Тус аймгийн Мандал овоо сумын засаг дарга Д.Санжаа гэгч нөхөр ажлаа хүлээж авахдаа өрөөндөө бөө авчирч ном уншуулан, хуучин засаг даргынхаа сууж байсан сандлыг хутгаар сийчиж хаяжээ. Он гараад хамгийн болчимгүй үйлдэл хийсэн эрээр энэ хүнийг шалгаруулж болох төдийгүй шинэ ажлын гараагаа ийм хачирхалтай эхлүүлсэн засаг ноёнгоо нутгийн ардууд нь ерөөсөө ойлгохгүй байна. ...
|
|
Сэтгэгдэл (7)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-19 - Буянгийн Жагаа ахыг дэмжицгээе :P
Бичсэн:
xvv
Болдог бол аймар их мөнгөтэй болж байгаад 76 гишүүнийг бүгдийг нь хахуульдаад дотоодын түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хэдэн жижиг дунд үйлдвэрийнхээ бүх татварыг 0-лүүлчих юмсан
Тэр төрлийн барааны импортын татварыг бас нэмээд өгвөл ч... Зарим нь Буянгийн Жагаагийн захиалгаар биччихэж гэж бодовоо. Би Жагаа ахыг сонгуульд биш бизнесд нь л дэмжмээр байна... Бас гэхдээ импортлогч бизнесменүүд биш үйлдвэрлэгч бизнесменүүд төрд гарч чадвал илүү ч юм болов уу...
Үнэндээ бол Монголчууд маань өөрсдөө ч ноолууран, ноосон хувцасаа өмсөж чадахгүй байна шүү дээ. Ер нь бол Буянгийн Жага...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-19 - Эх орныхоо тухай ярилцъя...
Бичсэн:
xvv
Монголын их хаад ч бусад газраас хатад, дагавар эмс авдаг байсан. Ямар нэгэн амьд амьтдын бүлэгт ген селекц хийхгүй удвал эвольюцийн явцад цус ойртолт явагдаж хөгжил доошлох, эсвэл цаашид хөгжих хөгжил нь удааширдаг гэдэг. Тиймээс гадаад хүнтэй гэрлэхийг бас 100% буруутгаж болохгүй л юм шиг... Гэсэн ч мэдээж маш олноороо гадаад хүнтэй суугаад эхэлвэл манай ген өөр генэнд уусах болно. Харин цөөн тоогоор гадны генийг оруулж ирж, Монгол генэнд уусгах ёстой юм уу гэж боддог. Малаар бол сайн үйлдвэр гаргах ч гэдэг дээ. Эрт дээр үеэсээ Адуу малд ч бас хол нутгаас сайн үйлдэрийн азарга, бухыг өндөр ү...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-19 - Юм бичиж чадахаа больжээ.
Бичсэн:
Обдоо
Юм бичиж чадахаа больжээ.
Жаахан хөгжилтэй эсвэл нийгэмд тулгараад байгаа асуудал ч юм уу гэрэлтэй гэгээтэй зүйлсийн аль алиных нь талаар бичих гэсэн боловч миний толгойд юу орж ирэхээ больчихож… би юм бичиж чадахаа байчихаж…. Юу л болоод байна даа…
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-18 - kkk
Бичсэн:
AttiIa
Эндхийн засгийн газраас гаргасан шийдвэрт тусгасанаар, энэ жилийг байгаль орчиныг хамгаалах жил болгосон.
Үүнтэй холбогдуулаад олон арга хэмжээ авч эхэлж байгаагаас хамгийн аятайхан сонсогдож байгаа нь хэрэв иргэн та :
-9 өөс дээш настай чийчаантай,
-шинэ чийчаан авхыг хүсч байгаа бол,
-хуучинаа төмрийн хог болгох юм бол
төрөөс 2.500 € бэлэглэнэ гэж байна.
Монголоос ямбий машинуудыг нь вагон вагоноор ийш нь ачуулж, аль аль талдаа ашигтай наймаа санал болгож байна.
ккк ...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-18 - хан блогийн тухай
Бичсэн:
хундага
..гээд нэр өгчүүл баахан хүн орж ирж унших байх даа... ааахахахаха. молиго мэдүү.
яг нэг долоо хоног пучигналдав уу? ккк.. бас саак байсышү.. аймаар олон хүн орж гарааллл этр, шинэ сэтгэгдэл үзүүлдэг нүүр гялс мялс солигдооллл этр.
би бараг зөгнөөд хэлцийм бишоо? хэдэн бичлэг, сэтгэгдэл этр хорлон сүйтгэх үйл ажиллагаанд өртөөд "?" тэмдэг болж хувирдагт, хитадын тагнуул магнуул гээд үэхэхэ.. Хүү-гийн "монгол хүн амныхаа билгээр" гэдэг бичлэгийн гарчигийг хараал нуруугаар хүйт даах ч шикк болжийдаг шүү... даанч миний зөн совингийн чадварыг биширсэн тухай биш, олоон жилийн өмнө бичигдсэ...
|
|
Сэтгэгдэл (25)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-17 - Монголчууд дээрэмчид үү?...
Бичсэн:
xvv
Нэг юм бичих гэж байгаад нэлээн далийгаад баахан юм биччихлээ. Дуустал нь уншаад санал бодлоо үлдээгээд сайн мууг нь үнэлээд гарвал хэн хэндээ хэрэгтэй юм уу гэж энэ бичлэгээ мөхөс би үнэлээд байгаан Уншаад гараарай андаа. Бага зэрэг нуршаад хэн бүхний мэдэх зүйл бичсэн нь байгаа, гэхдээ бас хэрэг болох ч зүйл тэр дунд яваа байх. Хасаж таначихаж чадсангүй жоохон цаг зарцуулахыг гуйж байна шүү.
Даяар Монголчууд хэзээ нэгэн цагт нэгдэн хүчирхэгжээсэй гэж боддоггүй Монгол хүн гэж байхгүй байх аа. Зарим нь боломжгүй бүтэхгүй, болохгүй ч гэх нь ч бий л байх.
Саяхан шуугиан тариад өнгөрсөн "h...
|
|
Сэтгэгдэл (56)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-17 - Улс орныхоо талаар хөөрөлдөх үү.
Бичсэн:
xvv
>
Сайн уу, Чи их зөв зүйл бичжээ. Бид нар өөрсдийгөө өнөөдрөөр биш өнгөрсөн үеэр бодож дөвийлгөж явдаг хүмүүс. Үнэндээ өвөр монголчууд их хэлээ хэвээр нь авч үлдсэн улс, бичиг үсгээ мөн адил. Монголчууд бид хэнд итгэж хэнийг дагахаа мэдэхээ байчихсан л улс шүү дээ. Би энийг хэнд бичиж байгаагаа мэдэхгүй ч Солонгост амьдардаг монголчуудын хаяа уулзаад яриад суудаг сэдэв нь Монгол улсаа хөгжүүлэх асуудлаар ярьдаг л даа. Яаж хөгжүүлэх вэ? Энэ төрийн томчууд зоригтойхон хэдэн том үйлдвэр байгуулах хэрэгтэй тэр үйлдвэрүүд нь мэдээж малын арьс түүхий эдийг боловсруулах үйлдвэр тэрийгээ дагаад арьс...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2009-01-16 - + & -
Бичсэн:
хундага
Аристотель гэдэг хүн:
“Ертөнцийн төгс төгөлдөр нь гагцхүү дутуу юмгүй, илүү юмгүй байдагт л оршино”
гэж гэнэшүү.
өөрт байгаа илүүгээ
тайрч
танаж
хасаж,
өөрт байхгүй дутуугаа
гүйцээж
нэмж
нөхье.
миний хувьд дээд уруул дээгүүрх сахал үсээ авахаас эхлэв...
шаррррррррррр... ёоёо.. үхлээ үүүее.. дараа болыдо хорвоо минь..
андуураад бөндгөрийнхөө үсийг мулзалцан
...
|
|
Сэтгэгдэл (16)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Найзууд
PТайж Pyuki Pmmbbb Pxvv Ptungaamaa Pmongolxvv PFriska Pхундага Pmisty PAttiIa PОбдоо Punukun PTsoomii Pshine PSoyol Plobe22 PDESI PClaus Peternalzul22 PAngaahai P0rgil PГэрэлт Найзууд Parius Pg84 PDashka_Linux PBlessing Tara Ptuulai-ok
Сэтгэглүүд
Сүүлчийн сэтгэгдлүүд:
- АМИА ХОРЛОХ бичлэгт Tulgaa (зочин): Vhmeer bna hurdan vhdeg arga bna
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uneheer
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Hamgy amrhn amia Horlh arga bnu
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: aij sandraad tugshuurtei bn gantsra baih ystoi hun ni bi ymshig
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ymarch husel zorig temuulel alga
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ndad yu ch uilchilehgui bna bi hicheeged bga ch ymshig uguch ymshig durtai humus maani mni tald..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vhmeer l bna daan tulhaar hvn gedeg amitan aidag yum bna zvgeer ymar negen argaar vhmeer l bna..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Bi ih zul tulagui cigsen ene horwogos alag bolj zugeer taivan untaad dahij hezeets bosoj...
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zvger vheh arag zagad ogchih vhmer bna psda
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Medkue odoo yg bi zgrl amidrliin zorilggv bolchlo ter neg ohin stgl zvrhiig min bulaachd zgrl tohgv..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zugr uhmeer bn mne eej egch bugd namaig uzen yaddag
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uhmeer bn amarhan l uzej baival busdana bayrlah
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Yohh zver l uhmeereiin hench toohgu yriltsahgu hairtai bvhn nmaig orhij bhh yoo asuudlaar dvvrn..
- АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Uneheer iim hogin amidarlaaf amidarmaargi bn
|