300

2010-01-02 - 30 нас, гунихгүй гудийхгүй...

Бичсэн: Обдоо
          Шинэ он гарчихлаа. Хийх зүйлс ч маш тодорхой. Товчхондоо 30 гарсан эрийн гунихгүй, гудийхгүй сайхан нас эхэлж байна. Даруу төлөв, ухаалаг ул суурьтай байх ёстой гэдгийг шинэ он гарахын өмнөхөн болсон үйл баримтууд /фактууд/ харуулав.
          Шинэ он гарчихсан байхад шал дав далий юм биччихдэг юм уу. Урьд блогийн нилээдгүй бичлэгүүдийг би ямар нэг эмэгтэй хүнийг эрж хайж байгаа тухай, эсвэл хэн нэгэнтэй суумаар байгаа тухайд зориулсан байх юм. Цагийн гарз гэх нь хаашаа ч юм бэ дээ. Гэхдээ л би хүнд дурласан. Азгүй гэмээр дурлал үргэлжилсээр. Гол нь тэр намайг зүгээр найз байх ёст...
Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-01-02 - надад дурла!

Бичсэн: xvv
Зүрх цохилох ч цус тараах төдий
Зүгээр л амьгүй мах болчихжээ, цээжинд
Хөөрхөн бүхэн, ухаалаг бодолд чинь дурлаад
Хөтлөгдөн надаас оджээ сүнс минь, чиний зүг
Нэгэнт чамгүйгээр байж чадахгүйгээр
Нэвчин наалджээ дурлал, зүрхэнд минь
Буцаагаад зүрхээ өөрөөс чинь авахдаа
Булааж чамайг ч авах л болох нь дээ, гуйж байна
Хариуд нь бүхнээ чамд л өгье, юу ч үлдээлгүй
Хамт байхаас өөр боломж нэгэнт үгүй болсныг
Хайрт минь бас одоо л ойлгоорой
Хармагцаа дураараа дурласныг минь бас уучлаарай
Харин найз нь хичээнэ ээ ...наддаа дурлатал чинь...


...
Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-29 - Би азтай Монгол хүү

Бичсэн: xvv
Зуу, зуун жилийн хүрдийг дэлхийн иргэдтэй хамт эргүүлэлцэж, эх нутгаа цусаараа хамгаалж, зүрхээрээ хайрлаж, бусдаас харамлаж булаалгалгүй үр ач бидэндээ үлдээж ирсэн, ухаантай мэргэн биш юм гэхэд увайгүй мулгуу биш хүмүүсийн үр сад, тэнгэрийнх нь улс биш юм гэхэд ямар ч л байсан хувь тавилантай улс оронд зүүний үзүүр дээр будаа тогтохын дайтай боломжийн нэгэн болон мэндэлж, хорвоогийн тоосыг хөдөлгөн алхаж яваа хүмүүн билээ би.

Би Монгол гэж нэрлүүлж, Монгол цустай гэж омогшин бахархдаг, архи ч уучихдаг, авилгал ч авчихдаг, алтаа ч ухаад зарчихдаг, агаараа ч бохирдуулчихдаг хүмүүсийн л нэг. Гэ...
Сэтгэгдэл (11) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-28 - Шинэ жилийн мэнд дэвшүүлье

Бичсэн: g84
блог ертөнцийнхөн дөө мэндчилгээ дэвшүүлэхгүй байж болшгүй мэт санагдана

Хоёр хүнээр хөтлүүлсэн бөөр алаг үнээ шиг цэнхэрхэн дэлхий минь
Хайрыг минь булаасан хайрт Монгол орон минь
Халуун сэтгэлд минь хоногшсон элэг нэгт түмэн минь
Шинэ тутам ахин дэвшиж, өнгө үзэмж нэмж буй Улаанбаатар минь
Аялгуу сайхан Монгол хэлээрэй чих сонорыг минь баясгаж, оюун ухааныг минь тэлдэг анд сайн нөхөд минь

Он тооллын хуудсыг эргүүлж урагш нэг алхлаа
Та бүхэн бүгдээрээ
Өдөр бүр толинд харахдаа хорвоогийн хамгийн жаргалтай хүнийг олж харж
Сэдсэн ажил үйл бүр тань хаврын цэцэгс шиг дэлгэрч
Та бүхний бүтээсэн үйлс бүрээр...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-26 - Зүрх сэтгэлд нар манддаг

Бичсэн: Обдоо

Сайхан өдөр байна аа. Сайхан андууддаа баярлалаа гэдгээ хэлмээр байна. Би чадна хүүхдийн бие даан төвийн шинэ жил тун сайхан болж өнгөрлөө. Зүрх сэтгэлд нар манддаг. Хүний сэтгэл гэж агуу юм даа. Өөрт байгаа хэдэн төгрөгнөөсөө аваад өгдөг нь хэд билээ дээ. Товчоор хэлэхэд 220 000 төгрөгөөр ёолк хийж дөнгөв. 120 000 төгрөг хүүхдүүдийн бэлгэнд, 120 000 төвийн багийш цалинд зарцуулагдав. Мөнгөний задаргаа: Амраа 100 000, Обод 50 00, Болороо 5+ зүрх сэтгэл, гар бие ,Чимгээ цасан охин, машин тэрэг + дулаан зүрх, Дөлгөөн 50 000 +  өвлийн өвгөн болов.  Ариунцэцэг бэлгэнд явалцсан + зүрх сэтгэ...

Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-25 - Сайхан өдөр

Бичсэн: Обдоо
Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм даа. Дөнгөж сая гэнэтийн гэмээр үйл явдал болоод... Хууль зүйн яамнаас оны шилдэг ажилтан гэсэн шагналыг авав. 22-нд би гундаж гандсан бичлэг хийж байсан бол одоо сайхан ааштай, дотор гэрэлтэж байна даа.  Сайд өөрөө гардуулж байна. Над шиг бүдүүн тоймын нөхөр энэ удаад огт мэдээгүй байсан болохоор жинсэн өмд алаг цамцтай очиж шагналаа гардлаа. Сайд нүд нь орой дээрэ гарсан боловч дуугай л гардуулж байна. Би ч дуугай л гэмгүй царайлаад авлаа. Өнөөдөр оны шилдэг болсны найранд ирэх хүн байвал ирээрэй. Бүр хуулийн салбарын шилдэг болсон болохоор тэмдэглэлгүй өнгөрөөм...
Сэтгэгдэл (21) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-25 - Эссэ хэрхэн яаж бичих вэ?

Бичсэн: xvv

Романтай адил эссэ юуны тухай ч байж болно.  Их сургууль болон коллежуудад эзэмших ёстой хамгийн гол зүйл бол эссэ бичиж сурах байдаг. Эссэ гэдэг та өөрийн бодлоо ямар нэг тодорхой асуудал дээр илэрхийлэх, батлах тухай юм. Та нөхцөл байдлыг гарган тавиад, учир шалтгааныг нь харуулах ёстой.  

1. Та эхлээд юуны тухай бичих гэж буйгаа уншигчидад хэлэх ёстой. Эхлээд тухайн сэдэв дээрх өөрийн бодлоо энгийнээр эхний хэсэгт бичих хэрэгтэй. Үүнийг та тухайн эссэгээ бичих хэв маягтаа тааруулан сонгох нь зөв.

2. Хүмүүст хандан бич. Та эхний хэсэгт бичсэн өөрийн бодлоо задалж нэг нэгээр нь дэлгэрүүлэх х...

Сэтгэгдэл (10) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-24 - Хуваарьтай шугам

Бичсэн: xvv
...Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан наран бидэнд гэрлээ ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном...

Тийм ээ, дэлхий дээр байгаа бид бүхнийг алтан наран ав адилхан гэрэлтүүлдэг. 2 андынхаа номыг өчигдөр уншлаа.

Өргөстэй ишийг нь харвал л сарнайн үзэмжийг мэдэхгүй
Өнгөгүй хальсыг хараад л кивиний амтыг мэдэхгүй
Өнгөөр туяарахыг нь хараад ч солонго хоосныг мэдэхгүй
Өд далавчийг нь хараад тахиа нисдэггүйг мэдэхгүй
Адилхан харагдах алимнууд ч
Амт нь ондоо байдаг...

Хүний зөвхө...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-24 - О. Дашбалбар "Агсам тавимаар хорвоо"

Бичсэн: xvv
Сэтгэлийн минь цог унтраагүй сэрүүн ахуй үедээ
Сэргэлэн болжмор шиг эмсэж, дур зоргоороо явлаа
Тэмцэлдэж явсан хүмүүсийн тэн хагас нь алга даа
Тэрсэлдэж үлдсэний гавьяа, ертөнцөд шунахаас хагацлаа
Уйтгар гунигтай хорвоод уруудаж доройтож явсан ч
Угийн хатуу тавилан минь өгсөж өөдөлж үзлээ
Дэлхийн бөмбөрцгийг өшиглөж агсам тавимаар санагдана
Дээр нь байгаа амьтдын нэг нь би өөрөө юм шүү дээ...
Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-24 - О. Дашбалбар "Галав эриний зөнч"

Бичсэн: xvv
Долоон бурхан одод залхуутайяа гялалзах
Долдугаар сарын цатгалан өдрүүдэд би дургүй
Ороо салхи хүнгэнэн урхирч, орсон буур шиг тэнгэр хүрхрэх
Орог буурал өвлийн хоёрдугаар сард би дуртай
Орвонгоороо дүнгэнэх уулс одоохон нисэх нь гэмээр
Орчлон хорвоо доргиж тэнгэр дээрээс нурах нь гэмээр
Одод жингэнэн бууж, хорвоогоор нэг цацагдах нь гэмээр
Одоо л ертөнцөд галав юүлэх нь гэмээр
Хоёрдугаар сард л дуртай!
Түнэр харанхуй шөнийн хүйтэнд захаа босгож
Түнэр харанхуй нь шуурганд дарагдсан их талд
Малгайгаа бүчилсэн найрагч зүг чигээ алдаж
Манан, салхи, шуурга, шөнө уулстай нөхөрлөнө
Хөлдүү салхинд хормой нь дэ...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-24 - яагаад

Бичсэн: хундага

яагаад давахгүй, давахгүй гэсэн даваагаар нэгэнтээ, хоёронтаа давчихлаа гэхээр тэр нь даваа биш дов байсан болж таардгийг мэдэхгүй, бодвол би энэ дэлхийн амьдралын газарзүйн тогтцыг таних болоогүй бололтой.

яагаад 10-р сарын сүүлээс эхлэн хотоор нэг дүүрч өнөөдрийг хүрээд байгаа чимэгтэй гацуур моддыг хараад сэтгэл хөдлөхөө больсныг мэдэхгүй, бодвол багад яг энэ өдрүүдэд л ахиу олддог байсан алим, жүржний үнэрийн эффект үгүй болохоор тэр биз.

яагаад нэг аравны таван шөнийн нойр дийлэхээ байж, монгол, япончуудын хооронд үгийг нь дамжуулмар аядан бантан хутгахдаа бүлцэнгээ нээсэн чигээр дугхийх ш...

Сэтгэгдэл (18) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-24 - 4 болон олон мөртүүд

Бичсэн: xvv
Дугариг цагаан саран
Үүлэн цаанаас мишээж
Дуу аялан би арманчиглан алхаж байхад
Дүн өвлийн жавар хацар чимхэн аяглаж
Дүрсгүй бужигнах ширхэгүүд хамар дээр буугаад хайлнаа гэж

   **  **   **

Хэрвээ надад хор байсан бол
Хүчээр чамд уулгаад өөрөө уух байсан юм
Хэн нэгэн Ромеог дуурайсандаа биш
Хэмжээгүй хайрандаа галзуурахдаа тэгэх юм...

   **  **   **

Зүрхэнд аялгуу алга
Зүгээр л дүүрэн байна
Романтик сайхан зүйл огт алга
Ороо нь орсон мэт дүүрэн л байна
Бичье гэсэн ч үгс алга
Бийр цаас нийлүүлсэн ч халил алга
Юм бүхэн л тэр л байна
Ерөөсөө л хэтэрсэн байна...

   **  **   **

Зүүд 1
Эргэлдэн бүжсэн нь зүүд байжээ
Инг...
Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-24 - Сайхны өмнө харц буруугүй

Бичсэн: xvv
Хажуугаар өнгөрөх бүсгүйг би эргэж харлаа
Хайртай хүнээ мартсандаа тэгээгүй
Хан тэнгэрийн бүтээлийг сонжин нэг харсым
Харин өөрийн болгохыг хүсээгүй

Гунхсан сайхан бүсгүйг би эргэж хардаг
Гурав салаалсан гэзгийг нь хардаг
Гуйж очоод танилцъя гэж бодоогүй
Ганцхан хараад л баясаад өнгөрье гэсийм

Булбарайхан бүсгүйтэй зөрөөд би эргэж харлаа
Буцашгүй дурласан түүнийгээ мартаагүйээ
Бурхны бас нэгэн сайхан бүтээлийг
Бултхан хараад цаашаа явсан юм

Гоёл наадмыг үзээд би баяслаа
Гоонь гээд хайраа хайгаагүй юм тэндээс
Гоо охидын зураг шиг төрхийг ганц удаа
Гуутай бурхны жаазтай хөрөг шиг хараад л өнгөрсийм

Хараад өнгөр...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-23 - Би хэн бэ ?

Бичсэн: Обдоо
Урьд оруулж байсан бичлэгээ ахин нэг оруулж байна.  Би үүнийг ахин өөртөө сануулах хэрэгтэй болжээ. Бас нэмж хэдэн зүйл оруулав.


Хүн өөртөө үргэлж энэ асуултыг тавьж байх хэрэгтэй юм шиг ээ. Урьд нь хэн байсан одоо хэн болсон, дараа нь хэн болох гээд л …..

 

Энэ зун, намар цалингийнхаа нилээдгүй зоосыг хэрэгцээгүй зүйлд үрж, дураараа дургижээ. Би огт мөнгөгүй болоод саяхан бүүр хоол ч авч идэх, автобус унааны мөнгөгүй хэдэн өдөр болсон чинь нэг л сонин санагдаад. Хэн ч биш болчихсон юм шиг уур хүрээд ч гэх шиг…Үнэхээр сүүлийн хэдэн жил сүрхий л болчихсон юм байна би чинь. Ийм их биеэ тоолоо гэж...

Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-22 - Тэр яагаад ингэсэн бэ?

Бичсэн: xvv
Тэр уг нь ингэе гэж бодоогүй юм аа. Яагаад ийм юм болчихов оо? ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-21 - Бүсгүй чамд

Бичсэн: xvv
Бүсгүй минь чи толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унаса...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-18 - Өчүүхэн шоргоолж ба барс хоёр

Бичсэн: g84
Өчүүхэн шоргоолж ба барс хоёр
2010 оны бар жил ба монгол залууст ...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-18 - Бэлэг

Бичсэн: Обдоо
    Залуухан эр үерхээд удаагүй байгаа хайртай бүсгүйдээ төрс...
Сэтгэгдэл (16) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-17 - Алдаа ямар үнэтэй вэ?

Бичсэн: Обдоо
Амьдарлын ханиа зөв сонгоорой бүсгүйчүүд минь

Судлаачын хувьд гэ...
Сэтгэгдэл (13) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-17 - Өдөр бүр аз жаргалтай

Бичсэн: xvv
Бас нэгэн нартай өдөр, маргааш
Баяр баясгалан аз жаргалтай нэг өд...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-15 - Дурсамж

Бичсэн: xvv
Толгой эргүүлсэн алгебр
Томъёонд ороогдсон физик
Давхар байшинтай ...
Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-13 - Ай.... хүний хорвоо гэж...

Бичсэн: xvv
Архи уувал архичин болчихдог
Авгай эргүүлбэл хүүхэмсэг гэчихдэг
Аж...
Сэтгэгдэл (10) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-13 - Үзэсгэлэнт гүнж ногоон мэлхий хоёр

Бичсэн: xvv
(Зассан: Хүүхдэд зориулж бичээгүй тул та бүхэн уншаад утгыг нь ө...
Сэтгэгдэл (87) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-12 - blogmn.net сайтын бүх гишүүд анхаарна уу! :D Уулзаж танилцацгаах уу? Бас тоглох уу?

Бичсэн: xvv
blogmn.net сайтын бүх гишүүд, гишүүн биш ч уншдаг бүх хүмүүс анх...
Сэтгэгдэл (37) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-11 - Гунигт дуу бүү аял .

Бичсэн: Обдоо

      Би одооноос эхлэн эхнэр эсвэл найз бүсгүй хайхгүй байх...

Сэтгэгдэл (21) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-08 -

Бичсэн: xvv
Бичих шүлгийн мөр бүр модон санагдана
Би чамдаа зориулж илүү өөри...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-06 - ...

Бичсэн: xvv
Мөрөөдлийн гүнжээ төсөөлж зүүдэндээ би учирдаг байсан
Мөрөө давса...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-06 - дэкамэрондохуй болон бас бус баахан юм

Бичсэн: хундага

энд амласнаар бичихэд байнаа, яг хамгийн анхны учрал маань ямар ...

Сэтгэгдэл (15) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-05 - Ubuntu дээр GMobile-н интэрнэтэд холбогдох

Бичсэн: xvv
Энэ асуултыг цөөнгүй хүн тавьдаг тул Мөнхбаатар андын блогоос ху...
Сэтгэгдэл (30) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-04 - ...

Бичсэн: xvv
Инээмсгэлээд байна чамайгаа санаад
Итгэл дурлал дурлал бэлэглэсэн...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-03 - Яахуу?

Бичсэн: Angaahai
Манай ангийхан бүгд ээж болчихож. Би одоо аав л болохоос гсн
...
Сэтгэгдэл (13) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-02 - Таануус...

Бичсэн: Friska
...блогчдын шинэ жилд орохжээн уу, яахжээн?
...
Сэтгэгдэл (13) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-02 - Өөдгүй компьютер

Бичсэн: xvv
Тэр олон компьютер дундаас чамайг би сонгож авсан. Даарчих вий г...
Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-02 - Талархал

Бичсэн: xvv
Хүсэл хяслантай энэ орчлонд
Хүмүүн болж төрсөндөө талархаж байна
А...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-02 - Only you...

Бичсэн: xvv
Өнгө ганган бүгдэд би дурладаг
Өхөөрдөм царайлаг охидод би дурладаг
Өдөр бүр би олон арав дурладаг
Өглөө бүр би зүрхээ үүрээд гардаг
Үдэш гэртээ дурлал...
Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-02 - Only you...

Бичсэн: xvv
Алдаж харвасан сумны зуу зуун шархыг
Анагаах бодис зэвэнд нь түрхсэн
Болор тунгалаг зэв нь хурц нэгэн сум
Бор зүрхний минь голч цэг дээр тусав...

Хөнгөн энэ сэтгэлэ...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-12-02 - Зүрхний цэцэрлэг

Бичсэн: xvv
Дурлал хэмээх хувингаар зөндөө их усаллаа
Хайр гэдэг нуураас шуудуу татахаар явлаа
Цэлэлзэн давалгаалсан нуур энүүхэнд байсныг оллоо
Цэцгээр хүрз хийгээд шуудуу тат...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-11-30 - ц

Бичсэн: хундага
цомог дотор түүний төрх
цээжин дотор миний зүрх
цохилж шальсангүй
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-11-24 - пьес пьюс фүү.ү.ү..

Бичсэн: хундага
тохой залгах бүсгүйн бохь зажлан шалир жалир чалир хийлгэх, бас болоогүй тас няс пис дуугаргах нь шүд сарзгар, араа цоорхой, шүлс элбэг, ам доровгорын улмаас бох...
Сэтгэгдэл (13) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-11-23 - Serial killers-9

Бичсэн: Обдоо


Yang Xinhai , Yoo Young-Chul, бас Монгол гэмт хэрэгтнүүд...

Энэ удаад Азийн цуврал алуурчдыг оруулахаар шийдлээ. Азиуд угаасаа хаалттай ул.. Хийж ба...

Холбоос

2009-11-23 - Истоооооо Бүткүэ

Бичсэн: Angaahai
Яавч эрүүл бишээ. Өшдөр хальт зурагт харж хэвтсэн чинь нөгөө эргэлзээ гээч шиг юм боловшд. Тэгтэл яав тэр минь яав чигшиг хэхэх заза тэгсэн чинь яасан гэхээр.......
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-11-22 - Улс төрийн амьдрал

Бичсэн: xvv
Нэлээн сонирхолтой юм. Энэ талаар юу гэж бодож байна даа?
http://gankhuyag.wordpress.com/2009/11/20/hjkhkljfh/
Хятадууд ч том том сэтгүүлээрээ дамжуулаад аймар хат...
Сэтгэгдэл (36) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-11-19 - элэг, зайдас шарж идэх зуурт

Бичсэн: g84
өндөг тэргүүтэн шарах даа өмдтэй байвал илүү дээр,

Намхан хүрээтэй балцгар хайруулын тавагт хайнгадуухан хийсэн тос шажигнаж эхлэх үед яарч хүрч очин хоёр ч өндө...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-11-19 - лээмонзтой андуурмал цай

Бичсэн: хундага

нэг өдөр би нийслэл хотоор гуляа даран таваргаж явтал, лээмонз энд юуны ч юм нэгэн уралдаан-тоглолтонд оролцохоор ирээд түүнийхээ далимд нэгэн лаив хаүз-д тоглож...

Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-11-19 - Criminal man & prostitutor

Бичсэн: Обдоо

Аав маань бичгийн хүн байсан. Би ч  бас энэ “бурхнаас” давуу чанарыг удамшиж төрсөн, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалдаг жирийн нэг судлаач залу...

Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-11-18 - Модолерь дизайнеруудад

Бичсэн: DESI



Модолерь дизайнеруудад зориулаад нэг ийм программ олж авлаа Фигур зурхад л зориулсан юм байна лээ жаахан оролдож байгаад хаячихлаа нээх сайн ухаж үзсэнгүй ээ. ...

Сэтгэгдэл (15) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-11-18 - Ганцхан ээждээ унших шүлэг

Бичсэн: xvv
Ц.Хулан

Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээ...
Сэтгэгдэл (29) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-11-18 - Би Монголоороо Гоёдог

Бичсэн: xvv
МУГЖ.Гүрбазар

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр унагатай хамт тэмцэж хөлд орохын учир
Тунгалаг ...
Сэтгэгдэл (19) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-11-18 - serial killer- 8

Бичсэн: Обдоо

Ганнибал- Жеффри Дамер
Жинхэнэ ганнибал. Дэлхийн шилдэг цуврал алуурчинд энэ эрийг багтаахгүй бол алдас болно. “Хүн идэгч” нэрээрээ сериал криминал ертөнцөд тун ...

Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2009-11-17 - Хүүхэлдэйн киноноос авхуулаад...

Бичсэн: xvv
Бороогийн нэгэн бичлэгийг уншаад Up буюу Paradise Falls хүүхэлдэйн киног үзсэн юм л даа. Үнэхээр маш их таалагдсан, бас зөндөө зүйл бодогдсон. За тэгээд түүнийг ...
Сэтгэгдэл (12) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PТайж
Pyuki
Pmmbbb
Pxvv
Ptungaamaa
Pmongolxvv
PFriska
Pхундага
Pmisty
PAttiIa
PОбдоо
Punukun
PTsoomii
Pshine
PSoyol
Plobe22
PDESI
PClaus
Peternalzul22
PAngaahai
P0rgil
PГэрэлт Найзууд
Parius
Pg84
PDashka_Linux
PBlessing Tara
Ptuulai-ok

Сэтгэглүүд

Сүүлчийн сэтгэгдлүүд:

  • АМИА ХОРЛОХ бичлэгт Tulgaa (зочин): Vhmeer bna hurdan vhdeg arga bna
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uneheer
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Hamgy amrhn amia Horlh arga bnu
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: aij sandraad tugshuurtei bn gantsra baih ystoi hun ni bi ymshig
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ymarch husel zorig temuulel alga
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: ndad yu ch uilchilehgui bna bi hicheeged bga ch ymshig uguch ymshig durtai humus maani mni tald..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vhmeer l bna daan tulhaar hvn gedeg amitan aidag yum bna zvgeer ymar negen argaar vhmeer l bna..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Bi ih zul tulagui cigsen ene horwogos alag bolj zugeer taivan untaad dahij hezeets bosoj...
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zvger vheh arag zagad ogchih vhmer bna psda
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Medkue odoo yg bi zgrl amidrliin zorilggv bolchlo ter neg ohin stgl zvrhiig min bulaachd zgrl tohgv..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zugr uhmeer bn mne eej egch bugd namaig uzen yaddag
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uhmeer bn amarhan l uzej baival busdana bayrlah
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Yohh zver l uhmeereiin hench toohgu yriltsahgu hairtai bvhn nmaig orhij bhh yoo asuudlaar dvvrn..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Uneheer iim hogin amidarlaaf amidarmaargi bn