300

2007-11-12 - Охинтой болох хүсэл

2 жилийн өмнө багын найз 3 ихэр охинтой боллоо гэхэд л энэ бодол толгойд эргэлдэж эхэлсэн юм. Хүүхэдтэй болох юмсаан гэж. Эхнийхээ хүүхдийг охин байгаасай гэж. Өөрөө сайн ах байж чадаагүй дээ тэгдэг ч юмуудаа мэдэхгүй ямартай ч охинтой болохыг л хүсдэг.  Монтгор цагаан охинтой болчоод энд тэнд эрхлүүлээд гүйж байхынсан гэж. Сүүлийн үед бүүр ихээр энэ бодол орж ирдэг болсын. Нэг удаа нэг их усан борооноор дүүгээ дагуулсан охин зам гарах гээд чадахгүй зам даган иишээ тийшээ холхин зогсож байсан. Би ч ялгаагүй зам гарах гээд хаагуураа ч гарах учраа олохгүй адилхан зогсож байтал эгч нь: Ахаа та манай дүүг үүрээд зам гаргаад өгөөч тэхүү гэхээр нь . За л гэсэн дүүгий нь үүрсэн. Тэгсэн дүү нь ярихдаа: Гурвуулаа ч ёстой баларсан үедээ гарлаа тээ, яаж зам гарах уу? Ярих болгондоо 3уулаа гэж намайг аягүй дотноор хамаатуулж яриад байсан чинь шууд хайр хөдлөөл өөрөө охинтой байсан бол бороо орох болгон үүрч гүйх байсандаа гэж мэж бодоол нээх сайхан болоол, тэр өдрийн ажил бүтсэн гэж жигтэйхэн. Дараа нэг удаа нэлээн удаан уулзаагүй найзынхаараа зочилсын. Тэгсэн мань эр надад хүүхэдтэй болсон гэдгээ хэлээгүй байсан. Хүүхэд нь тэгсэн асар хөөрхөн аймар дуулгавартай, хүнээс ерөөсөө бишүүрхдэггүй. Жоохон байжийгаал гүйж ирээл надаас ойлгогдохгүй хэлээр баахан юм шулагнаад асуучна. Хэлийг нь даанч ойлгохгүйн. Аа оо уу гэсээр байтал бид 2ын ярилцлага дуусна. Би хэрвээ хүүхэдтэй байсан бол хэлийг нь ойлгох л байсан даа... Тэрийг хараад бас хайр хөдлөөл. Нэг өдөр.  -Ээжээ ерөөсөө хүүхэд өргөж авы тэхүү гээд бүтэн өдрийн лекц уншуулсан. хэхэ. Хүүхэд бүр л хөөрхөн, өөрийн хүүхэд гэдэг бүүр хөөрхөн шүүдээ. Ядаж байхад найзууд ихэнх нь хүүхэдтэй болоод байдаг. Би байдаггүй ээ бахь байдгаараа л... Нэлээд ч үгүй олон жилийг ингэсхийж тэгэс хийсээр байтал өнгөрөөчихөв өө. Миний амьдралд бас ч үгүй олон бүсгүйчүүд байжээ. Тэднээс хүүхэдтэй болох хүсэл яагаад байгаагүй юм бол. Хоёр жил хэртэй хүүхэдтэй болохын мөрөөсөл болж байж яагаад хүүхэдтэй болоогүй юм бол гэсэн зөсөн зүйлийн бодлууд толгойд эргэлдээл... Охинийхоо ээжтэй насан турш амьдрах учираас голж шилсэн байж магадгүйм. Ямартай ч хүүхдүүдийг маань төрүүлж өгсөн бүсгүйг би насан туршдаа амь шигээ хайрлаж, жаргаадаггүй юмаа гэхэд зовоохгүй амьдруулахынсан...  зөвхөн тэдний төлөө амьдарч, тэдний төлөө ажиллаж, тэдний төлөө амьсгалж, тэдний төлөө зүрх минь зохилж,  тэдний төлөө зовж, зөвхөн тэдний төлөө шаналж, тэднээсээ аз жаргалыг мэдэрч, тэднээсээ баяр баясгаланг хүртэж амьдарнаа.  гэж боддог.  Гэхдээ амьдрал хүссэнээр байдаггүй гэдгийг ч мэднэ.  "Хүсэвч хясна" гээч нь миний байнгын дагуул гэлтэй. Уул санаа нь энэ жил хүүхэдтэй болноо гэсэн төлөвлөгөө байсан авч "хүсэвч хясна". Нэгэн гайхалтай сайхан бүсгүйг амьнаасаа илүү хайралсан ч "хүсэвч хясна"...  амьдралын сайн сайхан бүхнийг, аз жаргалыг зөвхөн тэднээсээ л хүртэх байх аа. Ядмагхан бичлэгийг минь уншсан энхрий булбарай үрийн ээж, аав та, ирээдүйн ээж аав нартаа зүүдэлж мөрөөдөж ч байгаагүй их аз жаргал, маш их ХАЙР хүсье.

2010-06-03 -

Бичсэн: Mama
Болоо байлгүй дээ, бүр жил дарааллууллаад ихэрлүүлээд 4 монтгор цагаантай болсон байх хайртай
Хоблоос

2010-06-02 -

Бичсэн: Грэйс (зочин)

хөөрхөн охинтой болсон болов уу
Хоблоос

2010-02-25 -

Бичсэн: dao
одоо ч хүссээр яваа байлгүйдээ.
Хоблоос

2010-02-25 -

Бичсэн: Хүслийнжигүүр
энэ бичлэгээс хойш даруй 2 жил болсон байна шд. Одоо яасий зоо...
хүсвэл хяссан уу
Хүсээд болсон уу... Монтгор цагаантай smug smug smug
Хоблоос

2010-02-25 -

Бичсэн: director
ороороо дүүрэн орилоо цагаан, өврөөрөө дүүрэн өхөөрдөм охидтой болоорой андаа ирмэх
Хоблоос

2010-02-25 -

Бичсэн: Зочин (зочин)
huuhed huurhun shuu. gehdee hunees urguj awna gedeg chin uuriin huuhdees iluu hariuzlaga shaarddag yum bna lee bas mash ih tewcheer ... Ohinoo harahaar zarimdaa uruwduh yum ... tom bolson hoino ni urgumul gej humuus chichleh vii gesendee hun buhnees nuuj amidrah buur ch hezuu bna
Хоблоос

2007-11-13 - Сэтгэгдэл

Бичсэн: husel (зочин)
Нээрээ охин хүүхэд хөөрхөн шүү... ядаж дэлгүүрэр явахад охин хүүхдийн хувцас нь хүртэл хөөрхөн эгдүүтэй хэхэ...амжилт над шиг хөөрхөн охинтой болоорой хэхэ
Хоблоос

2007-11-13 - Сэтгэгдэл

Бичсэн: 300-н блог
за big grin big hug
Хоблоос

2007-11-13 - Сэтгэгдэл

Бичсэн: Баска (зочин)
Амжилт хүсье... Эхийгээ дуурайсан хөөрхөн охинтой болоорой...
Хоблоос

2007-11-13 - Сэтгэгдэл

Бичсэн: 300-н блог
маш их хүссийн болохоор... гаигүй баихаа тээ. happy
Хоблоос

2007-11-12 - Сэтгэгдэл

Бичсэн: pupa_inn
их сайн аав болох бхааа...

happy
Хоблоос

2007-11-12 - Сэтгэгдэл

Бичсэн: 300-н блог
өөриигөө магтаж бгаан бишшүү би үнэнч хүн, хартай ч хүн. гэхдээ байшдээ тээ хүнд чинь хувийн цэнзур гэж нэг юм баина шүүдээ. гэхдээ баярлалаа.

за монтгор цагаан охинтой болноо баярлалаа.
Хоблоос

2007-11-12 - Сэтгэгдэл

Бичсэн: tsoom (зочин)
хөөрхөн юмаа, охинтой болоорой монтгор цагаан
Хоблоос

2007-11-12 - Сэтгэгдэл

Бичсэн: Хүслийнжигүүр
he he
bugded chin amjilt. Saihan zaluu ynz buriin huntei baihleer chin yaj huuhed togtohiin bee?
Tuilbartai negen deer ni buudaa. Bugded chin amjilt shu?
naizuudaa setgeler unah heregguieee? BI gehed gerleed 5 jil bolj bj l uriinhee zulaig unerleh gej bnaa. Gol ni unench hebeeree bh ni chuhal shu?
Huuhedgui bga muchuu bas neg saihan ue gej bodooroi
Хоблоос

2007-11-12 - Сэтгэгдэл

Бичсэн: unukun
хүсэл сонирхол ижил байгаам байнаа, би ч гэсэн нөхөртэйгээ амьдраад 2 жил гаран болж байна. Хүүхэдтэй болохыг хүсээд л байхын нөхөр маань арай тохьтой орчин бүрдүүлж байж хүүхэдтэй болноо л гээд байхын. Сүүлдээ ч бүр 2 биенээ харсаар байгаад залхаж уйдах тийшээ хандаж байнаа. Уг нь нөхөр маань их сайн залуу хүүхдийг хойшлуулаад байгаад нь дургүй хүрээд байхын...новш гэж хүүхэдтэй болмоор байхад чинь.......
Хоблоос

Сэтгэгдэл бичих!



:-)
 
<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PТайж
Pyuki
Pmmbbb
Pxvv
Ptungaamaa
Pmongolxvv
PFriska
Pхундага
Pmisty
PAttiIa
PОбдоо
Punukun
PTsoomii
Pshine
PSoyol
Plobe22
PDESI
PClaus
Peternalzul22
PAngaahai
P0rgil
PГэрэлт Найзууд
Parius
Pg84
PDashka_Linux
PBlessing Tara
Ptuulai-ok

Сэтгэглүүд

Сүүлчийн сэтгэгдлүүд:

  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zgr l
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Nandia (зочин): Zgr yum buhen bolohgui bugd minii buruu bsn hen ch oilgohgui zaginaad dotor bachimdaad hamgiin..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Odoo bi zvger vhmeer bn
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vneher vheh talaar boddog ym bnaa ene bodoloo arilgaj chadahgvi bol vhdeg l baihdaa vneher yah..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: mni ergen toiron ger bul gd bugd nadiin esreg aav eej urgelj zodno egciinde 1cj honoj
  • АМИА ХОРЛОХ бичлэгт enhkmaa: bi yrno ih zuil tuulaagvi zugeer l hedhen jil amidraal uhehiin hoorond nadgvigeer ene delhii..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Hosbayr (зочин): Ene horwoo neerei aawiigaa aldahaas omno iim baigum odoo Bolheer shuud uhmeer bn henc baihguu..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: 𝘽𝙞 𝙯𝙪𝙚𝙧 𝙡 𝙪𝙝𝙢𝙚𝙚𝙧
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vxd shaamr bn
  • АМИА ХОРЛОХ бичлэгт r: uhmeer baina Anh uchinuuun mundag surlagtai hicheelees uur yum meddgui huuhed bailaa ..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: hen ch toohgu amidrah husel baihgui
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Er ni ch tgeed gants itgej naidaj bsan uuruusu ilvv vnetsentei nandin zvilee aldahad amidral ymar..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: zvgr l vhh ni ilv amar songolt bh huwia hiceesn ymshg bj blh c zvgr l bjhd vhii gdg bodl orj irdggv..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Yag odoo vhmeer bne yagaad ch zvger l vhmeer aimadarh hvsel ch alga