300

2007-10-24 - Өдрөөс өдөрт холдсоор буй эмээ минь

    Алгын чинээхэн нүүрийх нь үрчлээнд өвчин шаналал л илэрэхээс урьдын инээмсэглэл замхран арилжээ... Хэзээ мөдгүй алсын алсад хэзээ ч эргэж ирэхгүйгээр явах гэж буй эмээгээ харахаар өр зүрхийг минь базлан дотор минь харанхуйлан бачдана. Ай хөөрхий нэгэнт ирсэн бол буцаад л явдаг хорвоо болохоор яалтай ч билээ... Эмээгээ би баярлуулсан уу? өөрөөсөө асуун хэсэг балмагдан зогсож, энүүхэн мөчид эмээгээ хэзээ ч хайрлаж чадаагүй юм шиг санагдаж... Эмээ би таньдаа ямар их хайртай гэж сананаа гэж хэлэхийг хүсэвч одоо нэгэнт оройтжээ. Энэ үг үнэгүй болсон...   Эмээ жоохон хатуухан үг хэлвэл өөдөөс нь хэдэрлэж муухай аашилж уурлуулж байснаа л санахаас харин үгийг нь сонсож нэг удаа ч болтугай хүлээцтэй хандаж байлуудаа. Би санахгүй байнаа... Ээжийх нь хөл өвдөөд байна аа атгаад өг гэхэд нь залхуурч зугтдаг байснаа л санахаас  хөлийг нь атгаад сууж байсан нь харин ховор.  Аягалаад өгсөн хоолыг нь хам хум идэж, халтардуулсан аягаа угаалтуурлуу чулуудчаад, бод идсэн боохой адил хэвтэхэд, таягаа тулан арай гэж алхасаар угаалтуурлуу очиход нь харин би тосож гүйгээд тусалсануудаа... Бас л үгүй... Эмээ гэдэг энэ эх хүн зургаан САЙХАН эцэг, зургаан ЦЭЦЭГ шиг эхсүүдэд амь бэлэглэсэн атал одоо харин буцаагаад амь өгч чадахгүй байгаа нь харамсалтай, гашуудалтай. Ай хөөрхий би хүртэл амьнаас амь нэхэж гарсан үйл. Дашбалбар агсан яасан айхтар үнэн үг хэлээ вэ. Амьддаа бие биенээ хайрла гэж. Тиймээ эмээдээ би хайртай...  Алгын чинээхэн нүүрийх нь үрчлээнд өвчин шаналал л илэрэхээс урьдын инээмсэглэл замхран арилжээ...

2007-10-29 - Сэтгэгдэл

Бичсэн: unukun
оо тийн нэр нь хоргодон холддог эмээ шүү дээ
Хоблоос

2007-10-29 - Сэтгэгдэл

Бичсэн: 300-н блог
би сонсож баигаагүи юм бна. саихан үгтэй дуу байна
Хоблоос

2007-10-29 - Хоргодон холддог эмээ минь

Бичсэн: unukun
Үзэм бурам чихрээ өөрөөсөө харамлан хадгалсан Үеийн хэдэн буурлууддаа өнгөтэй явснаа гайхуулсан Халамж хайрын тэнгэр Хадаг шиг сэмэрсэн эмээ минь Эрийн цээнд хүрлээ ч таныхаа дэргэд нялхаараа Гэрийн хойморт заларсан ч таныхаа сэтгэлд томоогүй гээд Үнэнхүүгийн дуулсан гоё дуу байдын.
Хоблоос

2007-10-29 - Сэтгэгдэл

Бичсэн: 300-н блог
одоо тэгсэн өөрөө гүигээд ч нэмэргүи болцон бндоо хөөрхии
Хоблоос

2007-10-25 - Сэтгэгдэл

Бичсэн: tungaamaa
нээрээ л залхуурахгүй юмаа гэхэд тээршаан хийж өгдөг байсан шүү,
Хоблоос

2007-10-25 - Сэтгэгдэл

Бичсэн: sirus
би боддын... би эмээгээ ээжийгээ баярлуулахаасаа зовоох нь их байсан... гэхдээ миний хүү миний ач гэж нэг гар гарч ирээд яг эдэн шиг намайг зовоож энэ бүхэний хариуг авна... эмээ ч өөрийнхөө эмээг... ээж ч өөрийнхөө ээжийг зовоосон л байж таараа гэж ккк...
Хоблоос

2007-10-24 - Сэтгэгдэл

Бичсэн: ganxvv
Сайн байцгаана уу? Монгол ахан дүү нараа та бүхэн миний чин сэтгэлээсээ хийсэн блогоор аялж хэрэгтэй мэдээллээ аваарай! ХАЙ
Хоблоос

Сэтгэгдэл бичих!



:-)
 
<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PТайж
Pyuki
Pmmbbb
Pxvv
Ptungaamaa
Pmongolxvv
PFriska
Pхундага
Pmisty
PAttiIa
PОбдоо
Punukun
PTsoomii
Pshine
PSoyol
Plobe22
PDESI
PClaus
Peternalzul22
PAngaahai
P0rgil
PГэрэлт Найзууд
Parius
Pg84
PDashka_Linux
PBlessing Tara
Ptuulai-ok

Сэтгэглүүд

Сүүлчийн сэтгэгдлүүд:

  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: uhmeer bn amarhan l uzej baival busdana bayrlah
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Yohh zver l uhmeereiin hench toohgu yriltsahgu hairtai bvhn nmaig orhij bhh yoo asuudlaar dvvrn..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Uneheer iim hogin amidarlaaf amidarmaargi bn
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Zgr l
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Nandia (зочин): Zgr yum buhen bolohgui bugd minii buruu bsn hen ch oilgohgui zaginaad dotor bachimdaad hamgiin..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Odoo bi zvger vhmeer bn
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vneher vheh talaar boddog ym bnaa ene bodoloo arilgaj chadahgvi bol vhdeg l baihdaa vneher yah..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: mni ergen toiron ger bul gd bugd nadiin esreg aav eej urgelj zodno egciinde 1cj honoj
  • АМИА ХОРЛОХ бичлэгт enhkmaa: bi yrno ih zuil tuulaagvi zugeer l hedhen jil amidraal uhehiin hoorond nadgvigeer ene delhii..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Hosbayr (зочин): Ene horwoo neerei aawiigaa aldahaas omno iim baigum odoo Bolheer shuud uhmeer bn henc baihguu..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: 𝘽𝙞 𝙯𝙪𝙚𝙧 𝙡 𝙪𝙝𝙢𝙚𝙚𝙧
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: Vxd shaamr bn
  • АМИА ХОРЛОХ бичлэгт r: uhmeer baina Anh uchinuuun mundag surlagtai hicheelees uur yum meddgui huuhed bailaa ..
  • АМИА ХОРЛОХ бичлэгт Зочин: hen ch toohgu amidrah husel baihgui