300

22 March 2008 -

    Гадаад сурч байсан найз ирж элдвийг хүүрнэсэн шигээ л... нээх удсангүй хөдөө явах учир эрт харъя гээд сайн явахыг ерөөгөөд салцгаав. Хотын гудамж хөл хөдөлгөөн багатай, сэрүүхэн мөртлөө нэг л хурдан харьчихмааргүй, алхаад л баймаар сайхан. Муу янжуураа ар араасан цувруулан сорж, элдвийг бодож тунгаан алхасаар нэг л мэдэхнээ гэрийхээ гадна ирсэн байв. Юу бодож алахваа, юуны тухай бодсоноо ч мартаж. Гэрийхээ гадна ирэх мөчид тэр бодогдож өмнө бодсон бүхий л зүйлсийг замхруулан мартуулчих шиг. Бодолд минь тогшилгүй орж ирсэн тэр...  Тэр бодолд минь орж ирэхэд л би жаргаж бас зовж эхэлдэг юм. Бодлоос минь гаран гартал баярлаж, уурлаж, гомдож, тунирхана...  Заримдаа дотор байгаа бухимдал минь галзууруулах төхөн цээжин дотроо хашгирч... яагаад, яагаад, яагаад... яагаад би биш гэж...  маш ихээр орилж хашгичмаар... Харин гаднаасаа хэн нэгэнд хэзээ ч муу зүйл хийхгүй гэсэн юм шиг гэмгүй... 
    Ай хөөрхий түүнийг хайралсан , тэрэнд дуралсан сэтгэл юу ч хийхээс буцахгүй  өд шиг хөнгөн... хэзээ ч цүг амьдрахгүйгээс хойш түүний төлөө үхэх завшаан надад тохиолдоосой гэж... залуухан, халуухан нас минь мөрөөдөж, хүснэ... Хамаагүй ээ үхсэний дараа тэр надыг дурсаж явбал барав, надад хангалттай ч гэж, би өөрөө жаргах юм шиг мэтээр элдвийг төсөөлөн, яаж үхэхээ хүртэл мөрөөдөн элийртэн, хийсвэрлэн суух би... би дотор байгаа түүнд дуралсан бас нэг би. Ер нь бодоод байхаддаа би... би... би... ямар олон би вэ? Яасан олон төрлийн би-нүүд вэ? Хэн нэгэнтэй уулзахаар нэг төрлийн би, нөгөө хэсэгтэй нь уулзахаараа бас л нэг төрлийн би, ойр дотныхонтойгоо уулзахаараа шал өөр би, би... би...
би-нүүд дотроос  түүнд дуралсан би хамгийн их гал дөлөөр дүүрэн, хамгийн ихээр мөрөөдүүлдэг, хүлээлэгдэг, тэвчээрийг минь алдагдтал шаналгаж...  олон би доторхи байр суурийн 70% нь дуралсан би, 20-% нь ажилсаг, 9-% гэрсэг, 1+% архичин... магадгүй нэгээс их, далаас ч их, бага байж магадгүй л дээ. Хэн мэдэхэв... ирээдүйд энэ харьцаа яаж өөрчлөгдөхийг... магадгүй 1 хувийн дуралсан би, ерэн есөн хувийн архичин байхыг үгүйсгэхгүй л дээ.  Одоо бол архи дарс, ажил төрөл, гэр орон хамаагүй ээ...


Энэ гуравдугаар сард нэг л контролоо алдсан юм шиг л...

0.00
 
Үнэлсэн: 0 удаа.

21 March 2008 -

Бичсэн: Вакавака ٩(̾●̮̮̃̾•̃̾)۶
амиа бодсон нөхөр вэ. Үхчихээр чинь хэн тэрнийг чинь хайрлах юм болжийнооо ай?
Хоблоос

21 March 2008 -

Бичсэн: Îîãèéíîî
Яасан бүтэлгүй дурлал уу
Хоблоос

24 March 2008 -

Бичсэн: Eej chuluu
bi gej yum yer n i baihgui shuu dee. chi sin bodood uzeerei. ene bie heniihiin? eej aawiin buteel. edelj hereglej baigaa buhen chini henii yum be? chiniihuu ugui ee. uildwert uildwerlegdeed mun l uildwert hiisen tsaasaar soliod awsan zuil. chamd chiniih geheer zuil yu baina? yuch baihgui bolhoor chi end yertintsoos gantshan zuiliig l awch odno. busad ni bugd uldene. ter ni chinii setgel. tiim bolhoor setgelee ariun bailga. bitgii ooriigoo olon zuilruu tatan oruulj uuruu uurtuu gai huraa.
Хоблоос

25 March 2008 -

Бичсэн: Claus
Зовлон нэгтийн шаналан нэг гэж.........мань бас ерөнхийдөө иймэрхүү........
Хоблоос

25 March 2008 -

Бичсэн: 300-н блог
ок
Хоблоос

Сэтгэгдэл бичих!

нэвтрэх нэр:  
нууц үг:
нэвтэрч бичих
нэр:   
веб: 
өөр нэрээр бичих
Гарчиг:
Сэтгэгдэл:

э-захиагаар хариу авах:
 
<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PОбдоо
PAngaahai
Pbilgee28
PВакавака ٩(̾●̮̮̃̾•̃̾)۶
PTaij
PAttiIa
PMiracle
Pmolor
Pyuki
Pхундага
Pmmbbb
Plazulum
Ptungaamaa
Pmongolxvv
PFriska
Pmisty
Punenug
Psafe
Punukun
PЦvрv
Pshine
PTseegii79
Plobe22
PDESI
PClaus
Peternalzul22
P0rgil
PГэрэлт Найзууд
PХайгуулч
Parius
PG84
PDashka_Linux
PBlessing Tara
Ptuulai-ok

Сэтгэглүүд

Сүүлчийн сэтгэгдлүүд:



Энэ блогоос: Өөр блогууд унших
http://.blogmn.net
Нэвтрэх