300

28 February 2008 - Дэдэ

Аавынхаа ээжийн тухай ганц 2 зүйл бичмээр санагдаад л...

Анх ухаан орохдоо аавын ээжийг Дэдэ гэж дуудаж эхэлсэн, түүнээс хойш эмээ дуудсан нь нэг ч үгүй. Их л өндөр насалж яваа хүн. Одоогоос араваад жилийн өмнө нас нь наян нас дөхөж байсан үе байх. Хавийн хүмүүс л Дэдээг маань ганц биеэр амьдардаг, аашгүй, яхир, хатуу хүн гэх. Тиймдээ хөөрхий тийм удаан ганц биеэр амьдарсан болохоор. Дэдэг аав 13 нас хүрэхэд нь нэг гэр барьж өгөөд өөрөөс бараг 20 орчим ах цэргийн хүнд богтолж өгсөн гэдэг. Тэр тухайгаа, тэр хүний тухай ярих туйлын дургүй. Хааяа нэг ярианаас нь сонсоход их л халамжгүй хүн байсан бололтой юм. Зоддог, загнадаг, занчдаг, уулаасаа цэргийн хүн байсан болохоор нэлээд хахир хатуу байж. Дэдээтэй маань цэрэг шигээ харьцдаг байж. Түүний тэр хүний хатуу гар доор нялхаараа очсон болохоор өөр хүн амьтан мэдэхгүй, танихгүй. Хэдийгээр ах дүү зургуулаа байсан ч хамгийн ойрын дотно хүн нь тэр байж. Хар нялхаараа түүний хажууд байсан болохоор түүний тэр халамжгүй хахир хатууд дасаж, түүнээс илүү хувь тавьлангүй гэдэгтээ итгэж хөөрхий. Хорин хэдэн насандаа нэг хүүхэд тээж төрөхийн алдад эндэж дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болсон гэсэн. Түүнээс хойш 60 онд олон хүүхэдтэй ядруухан айлаас нэгэн хүү өргөж авсан нь миний эцэг байж. Ганц хүүдээ амиа тавьна, түүний л төлөө л амьдарч, тэр хүү л түүний энэ хорвоод амьдрах ганц итгэл, найдвар нь болж. Насны эрхээр Дэдээгийн маань халамжгүй нөхөр  өнгөрч, өдөр тутмын дарамтнаас салсан ч, ар гэрийг ганцаараа авч явах хүндхэн даваа тулгарч. Овоо хэдэн тэмээтэй байсан бололтойм, хэд гурван морьтой ч байж. Нялх хүүхэдтэй болоод ч тэрүү хэдэн малаа хүнд даатгаад гэрээ ачаад, хүүгээ тэврэн олныг бараадан, сумын төврүү нүүж. Хүний гар дээр очсон мал яаж үржихэвдээ, бага багаар хорогдсоор эцэст хувийн хэдэн тэмээгээ зарж хэдэн халтар ямаагаар сольж гэнэ. Сумын төвд байсан мал үржих биш бүүр дордсоор л... идэх нэгийг нь идэж... хулгайд алдахыг нь алдаж бараг хоосон шахуу үлдэж өнөө маргааштайгаа л үлдэж гэнэ. Өнгөрсөн өвгөнөөс нь үлдсэн хэд гурван үнэт эдлэл байсныгаа хоол хүнсэхнээр сольж, өдөр хоногийг өнгөрөөснөөр хүү ч том болж ээждээ нэлээд тусад орж. Сургууль соёлдоо нэлээд нэр хүндтэй...  Онц сурдаг... Математиктай сайн, төлөв даруу за ер нь супер сайн хүү бололтойм... Хүү ч оюутан болж  хот газар амьдрах болсоор хэдэн жилийг өнгөрөөж, Хүү сургууль соёлоо төгсөн Зүүн хязгаар аймагт ажиллахаар болж, ээж нь гараа ачин хүүгээ даган их талыг зорин нүүдэлжээ. за тэгээд үргэжлүүлнээ...

29 February 2008 -

Бичсэн: Claus
үргэлжлэлийг хүлээнээ....бууралуудаа бид л асарч тойглох ёстой.
Хоблоос

Сэтгэгдэл бичих!

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Найзууд

PТайж
Pyuki
Pmmbbb
Pxvv
Ptungaamaa
Pmongolxvv
PFriska
Pхундага
Pmisty
PAttiIa
PОбдоо
Punukun
PTsoomii
Pshine
PTseegii79
Plobe22
PDESI
PClaus
Peternalzul22
PAngaahai
P0rgil
PГэрэлт Найзууд
Parius
Pg84
PDashka_Linux
PBlessing Tara
Ptuulai-ok

Сэтгэглүүд

Сүүлчийн сэтгэгдлүүд:

  • ctrl*c ctrl*v TV chat бичлэгт taniltsiii (зочин): sainu ene o.mend ireedvin zayani xania xaij baina xalamjtai setglte bolwsn soeltoi negen baina tanil...
  • ctrl*c ctrl*v TV chat бичлэгт Зочин: HI OHIN BNUU
  • ctrl*c ctrl*v TV chat бичлэгт Зочин: Hi.gruopdeh vv
  • ctrl*c ctrl*v TV chat бичлэгт Зочин: Utasnii dugaraa
  • ctrl*c ctrl*v TV chat бичлэгт Зочин: hi taniltsi 22 toi 89786446
  • ctrl*c ctrl*v TV chat бичлэгт ganaa (зочин): сайн уу .27той,177см,72кг өв тэгш бие хаатай залуубайна.Санхүүгийн тусламж үзүүлэхээр эмэгтэй хайж б...
  • ctrl*c ctrl*v TV chat бичлэгт Orgio (зочин): 29.tai dajgui zaluu bna dajgui busguitei taniltsay 88831016
  • ctrl*c ctrl*v TV chat бичлэгт hair: chin setglesee manai nztai yariltsaad taniltsah zaluu bn uu jaahan setgleer unsan bgamaa sex edr her...
  • ctrl*c ctrl*v TV chat бичлэгт Зочин: ZYGAATSIXALYYN891251141
  • ctrl*c ctrl*v TV chat бичлэгт Зочин: Hi zaluutai taniltsana bvsgvi 89626560
idiomatic-dormant